Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баршгүй баялгаа ашиглаж чаддаггүй балаг

Т.ЖАНЦАН

Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Гэвч өнөө цагт энэ үг төдийлөн биелэхгүй байна. Ярьснаар болдог бол өнөөдөр бид өдий төдий сааль сүүтэй болж ашиг шимийг нь хүртэж суугаа. Гэтэл сааль ч үгүй, сав ч үгүй бадар барьж суугаа нь монголчууд бидний үнэн төрх.  

Манай төрийн "мэргэн” шийдвэрүүд, монголчуудыг манай, танай намын зөв гэж дөрвөн жилийн давтамжтай талцуулсаар. Эцэстээ миний хийсэн ажил, чиний үйлдсэн буруу гэж ёстой л нөгөө шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийш сэрийлдэхэд хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Энэ нь эдийн засгийн өнөөгийн хямралын гол үндэс, хөгжлийг чангааж хөлнөөс уясан хүнд туухай болж байна гэдгийг судлаачид хэлж, ярьсаар байгаа юм. 

Хөрөнгө оруулагчид Монгол төрийн бодлого залгамж халаагүй, тууштай байдаггүй тул хөрөнгө оруулахад хүндрэлтэй гэж олон жил хэлж анхааруулж ирсэн. Гэвч энэ алдаагаа зассангүй. Ийм ч учраас өнөөдөр хөрөнгө оруулагчид Монголоос дайжиж одсон гэхэд нэг их хэтийдэхгүй байх. Жилд  дөрвөн тэрбум ам.долларт хүрч байсан хөрөнгө оруулалт одоо бараг тэг утга заахад хүрээд буй. 

Тэгвэл Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/, МҮХАҮТ хамтарч  "Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхжүүлэх судалгаа”-ны үр дүнг өчигдөр танилцууллаа. Энэ судалгаанаас харвал Японы хөрөнгө оруулагчид нөгөө л улиг болтол ярьсан улс төр, эдийн засгийн тогтворгүй, хөрөнгө оруулалтын орчин болон тогтолцооны мэдээлэл хангалтгүй, түнш байгууллага олох, зээлийн мэдээллийг нь шалгах арга нь тодорхойгүй, зөвлөгөө авах газаргүй гэсэн бэрхшээлээ тоочсон байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн жил тутамд засаг төр солигдоход төрийн яам, агентлагууд нь нэр, үйл ажиллагааны чиглэлээ өөрчилдөг байдал хөрөнгө оруулагчид мөнгөө бариад ирэхэд саад болдог аж. Үүнээс гадна шинээр байгуулагдсан Засгийн газар нь өмнө нь хэрэгжүүлж байсан бодлого, төсөл хөтөлбөрийг тээршааж залгамж халаагүй ажилладаг явдал хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлдэг улс төрийн тогтворгүй байдал амь бөхтэй үргэлжилсээр. Эдийн засгийн хувьд бас л бүрхэг. Том жийп машин унасан нэг компанийн захирал хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гээд яваад байдаг дүр зураг бий гэдэг. Тэгэхдээ бусдад бид ийм бүтээгдэхүүнтэй. Үүнийгээ  зах зээлд хэрхэн гаргах тодорхой санал, төсөл төлөвлөгөө, танилцуулга байдаггүй, компанийн засаглал муу гэж Японы хөрөнгө оруулагчид шүүмжилж байгаа юм. Мөн төрийн ямар байгууллагад, хэнд хандаж тухайн компанийн бизнесийн үйл ажиллагаа, татвар төлөлт зэрэг мэдээлэл авч болох нь тодорхойгүй байдаг гэсэн. 

Нөгөө талаар төрийн зүгээс тэгнэ, ингэнэ гэж бизнест хэт их хутгалдан ордог тухай шүүмжлэл ч олон жил үргэлжилж буй. Үүний улмаас бизнес эрхлэгч төрийн компаниудын дийлэнх нь алдагдалтай ажилладаг. Үүний ард нөгөө шахааны бизнес гэж өхөөрдсөн луйвар нуугдана. Төрийн өмчит компаниудад хамгийн сүүлд хийсэн шалгалтын тоо баримтаас дурьдвал тэдний өр Чингис бондын мөнгөнөөс бараг гурав дахин илүү бөгөөд 10.8 тэрбум ам.долларт хүрсэн гэдэг. Гэтэл эдгээр компанийг удирдаж байсан захирлууд  төр засаг солигдох урсгалд орж, орхиод явдаг билээ. Энэ нь тухайн компани цаашид яаж ажиллах нь тэдгээр захирлуудад хамаагүй болж хувирахад хүргэж буйг мөн л олон жил ярьсан. Эдгээрээс гадна шинээр сонгогдсон төр засаг болгон төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулна хэмээн тоть шиг давтана. Гэвч ажил хэрэг болсон зүйл алга. Хувийн хэвшлийнхэн төрөөс хууль эрх зүйн орчинд ямар нэг өөрчлөлт оруулах, бодлогын баримт бичиг боловсруулахад бидний саналыг авсан ч батлахдаа тусгадаггүй гэсэн гомдол тасардаггүй билээ. Эдгээр шүүмжлэл нь монголчууд саах сааль, үр шимээ л яриад байдаг. Харин тэр саалиа хураах сав суулга байхгүй байгааг тод илтгэнэ.

 
Монголд үйлдвэрлэв шошго дэлхийд танигдах боломж

Монголчуудад бусдын гар харалгүй тов хийтэл амьдрах боломж бий. Манай улсын ДНБ-д уул уурхайн салбар 2000 оноос хойш жин дарж эхэлсэн. Ингээд эдүгээ ДНБ-ий 20 гаруй хувийг эзлэж эдийн засгийн гол хөдөлгүүр болсон билээ. Удаад нь худалдаа, хөдөө аж ахуйн салбар орж байна. Өнөөдөр ашигт малтмалын үнэ, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалттай хамт эдийн засаг унаад буйг хүн бүр мэднэ. Иймд зэс, нүүрс, алт зэрэг ашигт малтмалд суурилсан эдийн засгаас хөдөө аж ахуйд тулгуурласан бүтэц рүү шилжих нь цаг үеийн тулгамдсан асуудал болоод байгаа. Манай улсын экспортын бүтээгдэхүүний 84 хувь нь ашигт малтмал бөгөөд зөвхөн Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлээс хамаарч буй юм. Энэ нөхцөл байдалд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг өсгөж эдийн засгийн хөдөлгүүрээ болгоно гэдэг нь хүнд сорилт юм. Гэвч аливаа зүйлд гарах гарц байдаг. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг соронз адил татах хоёр том боломж бий. Тухайлбал, нийт нутгийн 80 хувь нь газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд таатай юм. Ийм ч учраас малын тоо толгой жил бүр өсч 56 сая толгойд хүрсэн. Ингээд дэлхийн ноолуурын 30, тэмээний ноосны 50 хувийг хангах тооцоо гарчээ. Мөн махны экспорт хийх нөөц ихтэй гэж тооцдог. Нөгөөтэйгүүр газар тариалан хүрээгээ тэлж улаан буудай, хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ хангадаг болоод байгаа. Эдийн засгийн тулгуур өөрчлөгдсөн ч уул уурхайн салбар ДНБ-д эзлэх жин буурахгүй. Учир нь 80 гаруй төрлийн ашигт малтмалын 6000 орд одоогоор илэрсэн. Зэс, алт, нүүрс, уран гэсэн ашигт малтмалын нөөцөөр дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Газар зүйн байрлалын хувьд шинээр хөгжиж буй Хятад, Орос гээд дэлхийн хоёр том зах зээлтэй хил залгаа. Энэ бүгд нь Монголд төрөл бүрийн бизнес хөгжих бүрэн бололцоо байгааг илтгэж  хөрөнгө оруулагчдын сонирхлыг ямагт татсаар байгаа билээ. 

Жишээ нь Японы хөрөнгө оруулагчид Монголыг ихээхэн сонирхож буйгаа удаа дараа илэрхийлсээр.  Үүний зэрэгцээ гадаад зах зээлд хэрхэн гарч болох ямар ямар арга зам байж болох талаар зөвлөж буй юм. Ялангуяа хүнс, ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалд хөрөнгө оруулах сонирхол давамгайлж байна. 

Тухайлбал, "Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхжүүлэх судалгаа”-ны үр дүнг танилцуулах семинарын үеэр  Японы "Сумитомо корпорац”-ийн ерөнхий менежер Фүживара Хирото "Монголд хоршоо хэлбэрээр байгуулагдсан америк эзэнтэй аж ахуйн нэгж бяслаг үйлдвэрлэж байна. Би бяслаг сайн мэддэг хүн биш. Гэхдээ амсч үзэхэд маш амттай санагдсан. Их сонирхолтой бизнес болох байх гэж би бодсон. Манай "Сумитомо” компани энэ бизнесийг хийнэ гэвэл жижигдэнэ.  Ингээд би хувиараа энэ бизнест анхаарч байгаа. Монголд үйлдвэрлэсэн чигээр нь Японы зах зээлд нийлүүлэхэд ямарч бизнес болохгүй. Энэ бяслагийг үйлдвэрлэгчид Хятад, Оросын зах зээлд гарах сонирхолтой. Тэгэхээр эдгээр зах зээлд нийлүүллээ гэхэд тэр олон хэрэглэгчдэд далайд хаясан дусал мэт байх болно. Иймд энэ зах зээлд яаж гаргах вэ гэдэг талаар нэлээд бодож ярилцсан. Бяслагтай хамгийн их зохицдог зүйл нь дарс. Үүнд анхаарлаа төвлөрүүлсэн. Учир нь дарсны үйлдвэрлэлд хөрөнгө оруулагч олон байдаг. Гэвч бяслаг бол дарстай шууд холбоотой биш. Хамгийн гол нь, дарстай хамтруулж зарж болох бүтээгдэхүүн байна гэдгийг  хөрөнгө оруулагчдад тайлбарлаж өгсөн юм. Хөрөнгө оруулагч бяслаг чинь маш сонирхолтой юм байна. Дарсны шинжээч гэж бий. Бяслаганд бас адилхан. Ингээд бяслагны нэг шинжээчтэй танилцуулж бүтээгдэхүүнээ амсуулахыг санал болгосон. Тэгээд гайгүй үнэлгээ аваад байгаа. Гэхдээ нэг хүн амсч үзсэнээр тэр бяслаг учиргүй сайн зарагдахгүй нь мэдээж. Иймд тэр шинжээчээр дамжуулж Японы бяслагны холбооны удирдлагуудтай холбоо барьсан. Ирэх хоёрдугаар сард Японд хаалттай байдлаар бяслагийн амталгааны өдөрлөг зохион байгуулах болсон. Тухайн зах зээлд нэвтрэх нэг арга хэлбэр нь мэргэжлийн хүмүүсээр шинжүүлэх явдал байдаг. Японы зах зээлд эхлээд орох болсон нь учиртай. Яагаад гэвэл Хятадын зах зээлд шууд хандахад тэр бүтээгдэхүүнийг сонирхохгүй, хүлээж авахгүй байж магадгүй. Иймээс Япон хэрэглэгчдээр хүлээн зөвшөөрүүлээд Хятадын зах зээлд нэвтрүүлэх маркетинг хийж байна. Япон хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн гэдгээр нь хүлээж авах боломж байгааг бид олж харсан юм. Жишээлбэл, Монголд үйлдвэрлэсэн тэр бяслагийг Хятадын зах зээлд аваад очиход 10 ам.доллараар зарагдах байлаа гэж бодоё. Тэгвэл Японы хэрэглэгчид хүлээн зөвшөөрсөн гэхээр 12, 13 ам.доллараар зарагдаж магадгүй юм. Тэгэхээр бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг энэ мэт аргаар өсгөх хэрэгтэй гэдэг мэдлэг бид олж авсан. Хэчнээн мэргэжлийн шинжээчид хүлээн зөвшөөрсөн ч Японы супермаркетуудын лангуун дээрээс байнга зарагддаг, эрэлт ихтэй бүтээгдэхүүн болж чадахгүй ч байж магад. Гэхдээ  Японы зах зээлд нэвтрэх боломжийг олж харсан нь чухал. Үүнээс гадна Япон эмэгтэй Монголд маш амттай зөгийн бал үйлдвэрлэдэг. Тэгэхээр бяслаг, зөгийн бал хоёрыг ямар нэг байдлаар холбож зарвал ямар вэ гэдэг талаар судалгаа хийж байна. Хамгийн гол нь мэргэжлийн зөв хүмүүстэй холбогдож бүтээгдэхүүнээ танилцуулах нь чухал” хэмээн ярив. Үүнээс гадна чацаргана боловсруулж шүүс, тосыг нь ялган авч буй бөгөөд Японы зах зээлд нэвтэрч эхэлсэн билээ. Уг бүтээгдэхүүнийг гадаадын компаниуд ихээхэн сонирхож буй юм. Мөн сүү, сүүн бтээгдэхүүн экспортлох туршилт хийж байгаа аж. Эдгээрээс гадна зөгийн бал экспортлох боломжтой. Гэвч зөгий маллах, балт ургамалд бэлчээх арга барил муу тул үйлдвэрлэлийн бүтээмж сул гэсэн дүгнэлтийг Японы талаас хийжээ. Тус улсад экспорт хийхийн тулд эхлээд ямар ургамлын бал эрэлттэй байгааг судлах, хяналтын байгууллагууд нь зөгийн бал дахь антибиотик, бордооны үлдэгдэлийг оношлох чадвартай болгох ёстой гэнэ.  Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээ экспортолоход  үйлдвэрлэлийн шат дамжлагын эрүүл ахуйн хяналтыг сайжруулах, олон улсын стандарт нэвтрүүлэх, бүтээгдэхүүн борлуулах, тээвэр, хадгалалтын тоголцоогоо шинэчлэх шаардлагатай гэсэн юм.   

Монголд өнөөдөр ноолуураас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 150 аж ахуйн нэгж бий гэсэн судалгаа гарсан. Тэд түүхий эдээ дотоодоос бүрэн хангаж буй аж. Монгол ноолуур Хятадынхаас бүдүүн ширхэгтэй, саарал, бор өнгө голлодог байна. Харин экспортод гарч буй нийт ноолуурын 85 хувийг угааж самнаж анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн эзэлж буй. Гэвч үйлдвэрийн хүчин чадал, технологи, маркетингийн ур чадвар дутмаг байгаа нь бүтээгдэхүүнээ үнэд хүргэж чадахгүйд хүргэдэг гэсэн дүгнэлт Япончууд хийжээ. Тэгвэл арьс ширний үйлдвэрлэлд ч бас асуудалтай зүйл олон байна. Монгол Улс жилд 8-10 сая арьс шир бэлтгэж анхан шатны боловсруулалт хийдэг. Гэвч нэг сая ширхэгийг нь эцэслэн боловсруулдаг. Мөн цэвэр арьсан гутал, цүнхний экспортыг нэмэгдүүлэх боломжтой. Үүний тулд загвар дизайнаа сайжруулах хэрэгтэй ажээ. Японы зах зээлд сүүлийн үед сонирхол татаж буй нэгэн бүтээгдэхүүн бий. Тэр нь байшингийн эсгий дулаалга. Дөнгөж тус зах зээлд орж эхэлж байгаа ч маш их ирээдүйтэй гэж хөрөнгө оруулагчид үзээд буй юм. Бас Японы зах зээлд боловсруулсан өлөн гэдэг, адууны мах, нохой, муурны хоол үйлдвэрлэж нэвтрүүлэх боломж ч байгаа юм. Энэ талаар судалгаа хийж буй хөрөнгө оруулагч ч цөөнгүй байна.  Ингээд тоочоод байвал Монгол Улсад аль ч зах зээлд экспортолж болохгүй бүтээгдэхүүн алга. Төрийн бодлого нь цэгцтэй эдийн засаг хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлээд өгвөл бусдаас гуйгаад мөнгийг багц багцаар нь олоод ирэх боломж салбар бүрт бий. Өөрөөр хэлбэл сааль сааж өдий төдий ашиг олно гэхээс илүү сав суулгаа бэлдэж зөв бодлого, тогтвортой нөхцөлийг бүрдүүлэх цаг ирээд байна. Эх сурвалж: www.assa.mn
Баршгүй баялгаа ашиглаж чаддаггүй балаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани