Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол, Оросын харилцааг самрахаа шахсан Л.Пүрэвбаатарын гуталгүй эхэлсэн түүх!

 

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар гэж нөхөр Монгол Улсын хууль журмаас дээгүүр харж, том аашилсныхаа төлөөсөнд өөрийгөө ямаршуухан этгээд болохыг нийтэд таниулсан гэхэд болох байх.  Тэрбээр УБТЗ-ы даргаар ажиллаж байхдаа  Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам”-ын хувьцааг БНХАУ-ын талд тодорхой хэмжээг нь шилжүүлэхээр болсон тухай мэдэгдэж дуулиан тарьж байв. Харин Оросын талаас уг асуудалтай холбогдуулж Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг (УБТЗ ХНН)-ийн дарга Л.Пүрэвбаатар "УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ талаар Хятадын талтай хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна хэмээн мэдэгдэж байсан билээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас "УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад "УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нь ийм хариуцлагагүй мэдэгдэл удаа дараа хийж, Монгол Оросын хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх үндсэн баримт бичиг болох Дунд хугацааны хөтөлбөрийн хэлэлцээг зогсонги байдалд оруулж байна. Иймд Л.Пүрэвбаатарын энэхүү үйлдэлд анхаарлаа хандуулж, зохих хариуцлага тооцохыг хүсье.” гэсэн мэдэгдэл гаргахад хүрч байлаа.

Тэгэхээр Л.Пүрэвбаатарын тухайд УБТЗ-ын даргаар ажиллаж байхдаа хоёр улсын хоорондох харилцааг самрахаа дөхсөн хүн юм. Ямартаа л  Зам тээврийн сайдаар тухайн үед ажиллаж байсан  М.Зоригт "Л.Пүрэвбаатар нь өөрийн дураар ийм ташаа зүйл ярьж, хувийн байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийсэн нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын улстөр, эдийн засгийн харилцаанд үл ойлголцлыг үүсгэсэн хариуцлагагүй үйлдэл гэдэгтэй санал нэгтэй байна.” гэж байсан юм.

Ер нь тэрбээр УБТЗ-ын даргаар сонгогдоод удаагүй байхдаа хэл ам татласан. Улсын хөрөнгөөр буюу 2 тэрбумаар байр, түүнчлэн "Ханбүргэдэй” худалдааны төвөөс гутал, хогийн шүүр, сав авсан гэхчлэн асуудлуудад холбогдож АТГ-т ээрэгдэж байв. Төмөр замын дарын суудалд суугаад л халаа сэлгээг өөрийн дураар хийж чадварлаг мэргэжилтэнгээ өөрийн хүрээнийхэн болоод Монгол Улсын Ерөнхий сайдын хүмүүсээр сольж цус сэлбэсэн гэж яригдаж байсан юм.

Эргэн сануулахад, Л.Пүрэвбаатарыг  "УБТЗ” ХНН-ийн даргаар 2014 оны 12 дугаар сарын 13-нд томилсон байдаг. Гэхдээ эхнээсээ түүний томилгоо ээдрээтэй байсан. Учир нь түүнийг томилогдохоос  гурав хоногийн өмнө Засгийн газар хуралдаж, "УБТЗ” ХНН-ийн Монголын талын эзэмшдэг хувийг Төрийн өмчийн хороо биш, Зам, тээврийн яам эзэмших нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэн, үүний хариуг автал Л. Пүрэвбаатарыг  томилох Ерөнхий хорооны хурлыг хойшлуулахыг хүссэн албан бичиг илгээсэн байдаг. Гэвч  Ерөнхий хорооны дарга ноён В.В.Морозов түүнийг үл тоож, хуралдаж "УБТЗ” ХНН-ийн даргаар Л.Пүрэвбаатарыг томилсон түүхтэй.

Гээд яахав, нэгэнтээ томилогдсон хүн ажлаа авсан. Хийж эхэлсэн. Тэгээд л асуудал дагасан даа. Албаны 600 000 төгрөгөөр гутал авч өмсчихөөд  тэр нь илрэнгүүт  "Энэ гутлыг чинь би ажилдаа өмсөхөөр авсан юм” гэсэн гэдэг. Тийм ч биз. Ажилдаа бас амьдралдаа өмсөхөөр авсан байлгүй дээ, уг нь. Ажил тарангуут тайлдаг гутал лав биш байсан байх. Асуудал энэ гуталд байгаа хэрэг биш юм л даа. Гол нь Л.Пүрэвбаатар гэж хүн эхнээсээ хариуцлагатай ажлыг хувь эрх ашигтаа ашигласанд л байгаа хэрэг юм.

Мөн тэрбээр унаж байсан хувийн машинаа "УБТЗ” ХНН-д шахсан, мөн 1.8 сая төгрөгөөр өөртөө пальто авч өмссөн тухай мэдээлэл ч гарч л байлаа. Яахаараа ч тийм хувцасгүй амьтан байдаг юм, бүү мэд.  Улаанбаатар төмөр замд өмсөх гуталгүй ирсэн л гэж харагдахаар байдаг тэрбээр унах унаа, орох оронгийн асуудлаа ч УБТЗ-аас л шийдсэн бололтой байдаг. Тэрээр 2014 онд 200 саяар Лексус 570 машин авч унан, өөртөө 1.5 тэрбумаар байр авч байсныг нотлох баримт нь бий. Хачирхалтай нь тэр хариуцлага хүлээгээгүй. Төрийн өмчийн хорооноос шалгаж тогтоосон ч тэгсгээд л намжжээ.

14971792_920356594763026_188258741_n

Л.Пүрэвбаатарын нөмөр нөөлөг нь  Г.Батхүү гэдэг. Гэхдээ түүнд МАН-д ч бас түшиг тулгуурууд бий гэх юм билээ. Тэрбээр 2005 онд Улаанбаатар төмөр замын орлогч даргаар ажиллаж байхдаа 170 хүнтэй ажиллаж байсан удирдах газрыг 370 хүнтэй болгож томруулсан байдаг. Ерөөсөө төр төсвийн мөнгийг юман чинээ боддоггүй үрж зарлагадаж сурсан хүний зан л байх л даа. Харин 10 жилийн дараа Л.Пүрэвбаатар Улаанбаатар Төмөр замд даргаар  эргэж ирэхдээ өнөөх 370 хүнийхээ тоог  дахин 20 хувиар өсгөсөн байдаг. 13 хүний орон тоотой ажиллаж байсан Ачаа тээврийн албыг 50 хүнтэй болгон өргөжүүлсэн гэхээр л түүний хийдэг ажил юу байсан нь харагдана.  Мөн түүний талаар анхаарал татсан нэгэн мэдээлэл gereg.mn сайтад гарсан байдаг. Юу гэхээр  "Далт” гэх компаниараа дамжуулан 3,4 дүгээр хорооллын "Алтан төгрөг” дэлгүүрийн ард 16 давхар барилга бариулж байгаа гэх мэдээлэл байсан юм. Дарга болоод төсвийн мөнгөөр гутал авч өмсөж байсан хүн ямар мөнгөөрөө тийм том барилга барьдаг байнаа гэж гайхагсад ч олон байгаа. Эрх мэдэл байхад Л.Пүрэвбаатарын санасан бүхэн сэтгэгчлэн бүтэж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй юм л даа.

Эх сурвалж: Шуурхай.мн

Монгол, Оросын харилцааг самрахаа шахсан Л.Пүрэвбаатарын гуталгүй эхэлсэн түүх!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани