Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт” үйлдвэрт хууль бус хяналтаа тогтоосноос хойш “Монголын зэс корпораци” руу 58 сая ам.доллар шилжүүлжээ

“Эрдэнэт” үйлдвэрт хууль бус хяналтаа тогтоосноос хойш “Монголын зэс корпораци” руу  58 сая ам.доллар шилжүүлжээЭрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн  зөвшөөрөхгүй байгаагаа "Монголын  зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон нарын нөхдүүд мэдэгдээд буй. М.Мөнхбаатар хэлэхдээ  "Манай компани "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг ОХУ-ын "Ростех” компаниас худалдаж авсан үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт харамсалтай нь нэг талын байр суурийг хэтэрхий барьсан байна. Манай компанийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, өөрийн байр сууриа илэрхийлэх хүсэлтийг бичгээр дөрвөн ч удаа гаргасан боловч ганц удаа ч хариу, албан бичиг тайлбар өгөх боломж олгосонгүй. Бид компанийн зүгээс Ажлын хэсэгт бүх төрлийн мэдээллийг хүргүүлсэн. Мөн нэгдүгээр сарын 10-ны өдөр ажлын хэсэгт миний бие, Ганболд, Орхон бид гурав ажлын хэсгийн асуултанд хариулсан. Хариултыг маань ажлын хэсгийн дүгнэлтэнд тусгаагүй нэг талыг барьсан харамсаж байна.” гэсэн бол О.Орхон захирал "Хэлцэл, дүгнэлттэй холбоотой асуудалд Худалдаа хөгжлийн банк зөвлөхөөр оролцсон. Сая ажлын хэсгийн дүгнэлтэд "Худалдаа хөгжлийн банк”-ыг гүтгэж, нэр хүндэд нь халдсан мэдээлэл гарсан байна. "Худалдаа хөгжлийн банк”-ны хувьд хууль зөрчсөн, гэрээ зөрчсөн асуудал байхгүй. "Худалдаа хөгжлийн банк”-ны нийт актив хөрөнгө 6.6 их наяд, олгосон зээл 3 их наяд гаруй төгрөг бий. Ерөнхий дүнгийн хувьд ийм боловч аж ахуйн нэгжээс гадна Засгийн газартай хамтарч олон төслийг санхүүжүүлж байсан… Банк бол Монгол Улсын хуулийн дагуу санхүүгийн үндсэн үүргээ гүйцэтгэж ажилласан. Бид мөнгө угаасан ямар нэгэн хууль зөрчсөн асуудал үүсгээгүй. Монголбанк жилд банкны үйл ажиллагааг хоёр удаа шалгаж, хяналт тавьдаг. УИХ-ын ажлын хэсэг банкийг хянахгүй. Хууль ёсны хяналтыг Төв банк тавьдаг. Харилцагчдийн хүсэлтийн дагуу бид энэ зээлийг гаргаж өгсөн нь нуугаад байх зүйл биш. Хуулиар олгогдсон нэг зээлдэгчийн хязгаар дотор энэ зээлийг авсан. Цаашид энэ зээлийг яаж ашигласан нь ч хуулиар зөвшөөрөгдсөн. Гол нь банк эрсдэлгүй байдал, эргэн төлөлт зэрэг дээр мэргэжлийн үнэлэлт дүгнэлт гаргах хуулийн эрхтэй. Эргээд өнөөдөр төлөгдөх зээлүүд нь төлөгдөөд 88 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй болсон байна.” хэмээн хэлээд байгаа.

Тэгвэл Ажлын хэсгийн зүгээс ямар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэе.

ETU_4885

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох, ажиллагааг дэмжих "Ростех” улсын корпорацийн "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг "Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулсан байна. Уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж, Л.Мөнхбаатар, Л.Энхболд нар өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: 49 хувийг гуравдагч этгээдэд зарсан нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэж дүгнэлээ

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн болон "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг "Монголын зэс корпораци”-д худалдсантай холбоотой асуудлаар ажлын хэсэг гарч, шалгасан. Ажлын хэсгийн шалгалтын зорилго гурван үндсэн чиглэлийг хамарлаа.

Нэгдүгээрт, Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль тогтоомж зөрчсөн үү, гаргасан шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байсан уу гэдэг асуудал,

Хоёрдугаарт, 49 хувийг худалдаж авсан банкны хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны байсан эсэх асуудал,

Гуравдугаарт, банктай холбоотой худалдан авалт болон "Эрдэнэт үйлдвэр”-ийн татвар, тус үйлдвэрийн 2016 оны зургаадугаар сарын 30-наас 2016 оны  арваннэгдүгээр сар хүртэл хийсэн гүйлгээг шалгах хүрээнд хүрээнд ажлын хэсэг ажилласан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, Татварын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны төлөөлөл багтсан мэргэшсэн дэд ажлын хэсгүүдтэй ажилласан.

Хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн хүрээнд энэ худалдан авах ажиллагаа явагдсан уу гэдэг асуудлыг шалгаж үзээд хүчин төгөлдөр хуулийн хүрээнд явагдаагүй, хууль зөрчсөн гэсэн дүгнэлт ажлын хэсэг гаргасан.

Өөрөөр хэлбэл Засгийн газар 2016 оны зургаадугаар сард гаргасан 330 дугаар тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр” болон "Монголросцветмет”-ийн 49 хувийг гуравдагч этгээдэд зарсан нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэж дүгнэлээ.

Энэхүү худалдан авах ажиллагаагаар Үндсэн хуулиас эхлээд өнөөдөр мөрдөж байгаа Олон улсын гэрээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, мөн Монгол Улс ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Олон улсын гэрээ, Засгийн газрын тухай хууль, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах УИХ-ын 27 дугаар тогтоолыг зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн.

Том агуулгаар нь дүгнэхэд, УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар дур мэдэн, сонгуулийн хугацаа тулсан эгзэгтэй үед хүний нүднээс далдуур хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.

УИХ дангаараа бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн.

Мөн худалдан авах ажиллагаатай холбоотой хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шалгасан.

Нийтдээ "Монголын зэс корпораци” нь "Эрдэнэт”-ийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая америк долларыг шилжүүлсэн байна.  Энэ мөнгийг яаж босгосон бэ гэдэг асуудлыг судлан үзэхэд Худалдаа хөгжлийн банкны захирал болон түүнтэй холбоотой хүмүүсийн байгуулсан компаниудаар дамжиж, уг компаниуддаа Худалдаа хөгжлийн банк зээл олгох замаар Худалдаа хөгжлийн банк "Монголын зэс корпораци”-ийг санхүүжүүлсэн байна.

Ямар компаниудаас "Монголын зэс корпораци”  400.27 сая америк долларыг зээлж авсан бэ гэвэл "Кью Эс Си” гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр эзэмшдэг компаниас 62.9 сая доллар,”Рийвэрстон пропертис” компаниас 70.0 сая доллар, "Юнайтед энержи систем” компаниас 70.0 сая америк доллар, "Канетик” компаниас 68 сая америк доллар  авсан байна.

Өөрөөр хэлбэл, нэр дурьдсан компаниудад Худалдаа хөгжлийн банк зээл олгож, уг мөнгийг нь "Монголын зэс корпораци” авч, мөнгө босгон, босгосон мөнгөөрөө "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн болон "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг авсан байна.

Энэ нь Банкны тухай хуульд заасан арилжааны хэлцэл хийж, бизнесийн ашиг олох замаар хадгаламж эзэмшигчийн мөнгийг банк ашиглаж болохгүй гэсэн хуулийн заалтыг Худалдаа хөгжлийн банк зөрчсөн гэсэн үг юм. Энэ асуудалтай холбоотойгоор ажлын хэсгээс тодорхой дүгнэлт гаргасан.

Ерөнхийдөө 49 хувийн хувьцааг худалдаж авахдаа босгосон мөнгө зэрэг  асуудлаас харахад төр 100 хувь эзэмшилдээ авах ёстой үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийг Засгийн газар ийм замаар хувьд өгдөг нь буруу гэсэн байр сууринд хүрсэн.

Өнөөдөр Худалдаа хөгжлийн банкинд Хөгжлийн банк, Монголбанкнаас дамжуулан зээлдүүлсэн нэртэй хууль бусаар олгосон нийт 200 гаруй тэрбум төгрөг, 71 сая америк доллар, дээрээс нь Хөгжлийн банкнаас байршуулсан бондын мөнгө бас байгаа. Энэ бүх мөнгөөр Засгийн газар хэлцэл хийх замаар 49 хувийг буцаан авч,  ард түмний өмч, татвар төлөгчийн хөрөнгийг төр өөртөө авч ашиглах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Хоёр дахь асуудал нь өнөөдөр арилжааны банкуудад явагддаг хууль бус зарим зүйл байна. Монгол Улсад өнгөрсөн хугацаанд олон банк дампуурсан.  Үүнтэй холбоотойгоор банкны эзэд өөрсдөө бизнес хийх зорилгоор хадгаламж эзэмшигчдийн мөнгийг үргүй зарцуулдаг, энэ хэрээр  банкны хөрөнгийн чадавхи муудаж дампуурах нөхцөл байдал үүсч болохуйц үйл явдал гаргахаас болгоомжлохыг дүгнэлтэд дурьдсан.

Нэг банкны хувьцаа эзэмшигч тухайн нэг банкиндаа л хувьцаа эзэмших ёстой. Гэтэл Д.Эрдэнэбилэг өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны 93 хувийг, Улаанбаатар банкны 99.8 хувийг эзэмшиж байна. Энэ нь хуулийн шаардлага биелэгдэхгүй байна гэсэн үг. Банкийг тойрсон нэр бүхий албан тушаалтнууд, тухайн банкинд хуулийн зөвлөх, гүйцэтгэх захирал, бусад салбар газрын захирлаар ажиллаж байсан залуучуудаар дамжуулан байгуулсан компаниудаар дамжиж бүх арилжааны бизнесийг хийж байна. Тийм учраас энэ байдлыг засах ёстой гэсэн асуудлыг Монголбанкинд хариуцуулахаар даалгаж байна.

Ийм байдлаар худалдан авалт явагдсан учраас 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтад тусгасан "Засгийн газар худалдаж авахгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох ёстой гэж ажлын хэсэг үзсэнийг дахин цохон тэмдэглэе.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: О.Орхоныг "Монголын зэс корпораци”-ийг төлөөлсөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн гишүүн болгож хууль зөрчжээ

-Ш.Раднаасэд даргын мэдээлэл дээр нэмж хэлэх, тодруулах зүйл байна. Энэ нь нэр дурьдсан компаниудтай холбоотой юм. Худалдаа  хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигчийн байгуулсан компаниуд болох, энэ хүний шууд удирдлагад ажилладаг Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар гэх хүмүүсийн үүсгэн байгуулсан компаниар дамжуулж энэ ажиллагаа явагдсан байдаг. Нэр дурьдсан компаниуд эхэлж Худалдаа хөгжлийн банктай зээлийн гэрээ хийж, тус банкнаас 62-70 сая америк доллар аваад, тэр мөнгөө шууд "Монголын зэс корпораци” руу шилжүүлж, "Монголын зэс корпораци” нь Орос руу шилжүүлэх ийм схем явагдсан байна.

"Монголын зэс корпораци” нь  "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авахдаа Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн гэх данснаас нийт гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая америк долларыг ОХУ-ын "Альфа” банкинд шилжүүлсэн байна.

"Монголын зэс корпораци”  анх 2012 онд "Жүмйерэ” нэртэй байгуулагдсан. 2014 онд "Эм ди пи”, "Эн ди кэй” гэж нэрээ хоёр удаа сольсон. 2016 оны гуравдугаар сард нэрээ дахин өөрчилж "Монголын зэс корпораци” болсон,  нэг гишүүнтэй компани  юм. Энэ компани гэнэт 2016 оны эхээр хөрөнгөтэй боллоо гэж 112.0 тэрбум  төгрөгийг эхлээд хадгаламжаасаа ОХУ руу шилжүүлсэн гэдэг зүйл яригддаг. Үйл ажиллагаа явуулдаггүй компани байж байгаад гэнэт энэ худалдан авалтад оролцож, 112.0 тэрбум төгрөг Ц.Пүрэвтүвшингийн Улаанбаатар банкин дахь хадгаламжаас гарсан гэдэг тайлбар хэлж байгаа.

 "Монголын зэс корпораци” Худалдаа хөгжлийн банкнаас  2016 оны зургаадугаар сарын 20-нд 75 сая америк доллар зээлэхдээ ирээдүйд бий болгох орлого гэгчийг, мөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг барьцаалсан байдаг. Дараа нь банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг "Монголын зэс корпораци”-ийг төлөөлсөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн гишүүн болгож хууль зөрчжээ.

Мөн Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг "Кью Эс Си” гэж Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн концессийн гэрээгээр авсан компаниас 62.9 сая америк доллар зээлсэн. Энэ компани Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр авахдаа авто зам, төмөр зам гэх зэрэг таван үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барина гэж тохиролцсон асуудал байдаг юм байна. Энэ хугацаандаа бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зардлаа нөхнө гэж гэрээ хийсэн боловч Засгийн газар 2015 онд гэнэт гэрээнд өөрчлөлт оруулж, төмөр зам, авто зам барьсан мөнгийг энэ компанид буцааж олго гэдэг гэнэтийн шийдвэр гаргаж, 2016 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Сангийн сайд байсан Б.Болор нийт дүнгээрээ 90.0 сая америк долларыг "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авахын өмнө шилжүүлсэн байна.

Дараа нь 2016 оны зургаадугаар сарын 17-нд Ц.Пүрэвтүвшингийн зуун хувь дангаараа эзэмшдэг "Рийвэрстон пропертис” компаниас 70.0 сая доллар  зээлсэн гэдэг. Энэ хүн өмнө нь 112.0 тэрбум төгрөг Улаанбаатар банкин дахь хадгаламжаасаа шилжүүлсэн.

Үүний дараа "Юнайтед энержи систем”  компаниас 68.0 сая америк долларын зээл авсан. Энэ компанид Худалдаа хөгжлийн банк зээл олгож, энэ мөнгийг "Монголын зэс корпораци” руу шилжүүлсэн. 2012 онд байгуулагдсан энэ компани 2012-2015 онд 10.2-33.5 сая, 2016 онд 1.2 сая төгрөгийн татвар төлсөн. 2016 оны тавдугаар сарын 30-нд Д.Эрдэнэбилэг хувьцааг нь эзэмшдэг "Кью Эс Си” компанид шилжүүлсэн. Энэ компани 2016 оны зургаадугаар сарын 14-нд Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахдаа Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станцыг барьцаалсан. Гэтэл тийм цахилгаан станцын тухай асуудал огт байхгүй.

Дараа нь 2016 оны зургаадугаар сарын 17-нд Сингапурт бүртгэлтэй гэх "Канетик” компаниас зээлсэн 68.0 сая доллар байна. Энэ компанийг Ц.Пүрэвтүвшин Монголд бүртгүүлэх гэж нэрийг нь авчихаад бүртгүүлээгүй. Үүний дараа 2016 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахдаа "Эрдэнэт үйлдвэрээс худалдан авах зэсийн баяжмал”-ыг барьцаалсан гэрээ хийсэн.

Ш.Раднаасэд даргын мэдээлэл дээр нэмж хэлэх гэсэн хоёрдугаар асуудал бол энэ асуудлыг гаргаж тавьснаасаа хойш би наад зах нь 100 орчим тэрбум төгрөгийн татварын мөнгө алга болчихлоо гэдэг зүйл сөхөж тавьсан. Тэгэхэд "Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирал байсан Ц.Даваацэрэн мэдэгдэл хийгээд ийм мөнгө алга болоогүй, 87 тэрбум төгрөгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлээгүй гэдэг зүйл ярьсан. Гэтэл юу болсон бэ гэвэл 2016 оны зургаадугаар сарын 27-нд буюу "Эрдэнэт үйлдвэр”-т хууль бус хяналтаа тогтоосноос хойш арваннэгдүгээр сарын 21 хүртэлх хугацааны орлого, зарлагын асуудлыг авч үзэхэд 2012 оны ногдол ашиг гэж 47 сая америк доллар, 2013 ногдол ашиг гэж 8.6 сая америк доллар, "Монголын зэс корпораци”-д гэрээний урьдчилгаа гэх 2.6 сая ам.доллар, нийт 58 сая америк долларыг Ц.Пүрэвтүвшингийн "Монголын зэс корпораци” руу шилжүүлсэн байна.

ОХУ аваагүй ногдол ашгийг 2012, 2013 онуудад "Эрдэнэт үйлдвэр”-тэй ямар ч холбоогүй байсан энэ компани аваад, мөнгийг зувчуулчихсан байх юм.

Мөн Д.Эрдэнэбилэгийн мэдэлд бүтэц нь шилжсэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр рүү хоёр орчим тэрбум төгрөг, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 17 тэрбум төгрөг шилжүүлсэн байдалтай байна.

Татварын албанаас хийсэн шалгалтаар энэ жилийн татварын орлого 223 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл цаашид энэ бүлэглэл татвар төлөх сонирхолгүй, байгаа хөрөнгөө шархаа нөхөхөд зориулах юм байна гэдэг нь шалгалтын явцад ажиглагдсан.

Эдгээр зүйлийг тодруулж хэлэхийг хүслээ.

Нэмж хэлэх бас нэг зүйл бол, арилжааны банкууд одоо мөрдөж байгаа хуулиар 12 төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулна гэж заасан. Дээр нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч долоон төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхтэй. Үүнээс өөр үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл Худалдаа хөгжлийн банк тойрсон хүмүүс банкны хуулийн энэ үндсэн зарчмыг зөрчиж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж, төрийн өмчийн газруудыг элдэв аргаар өөрийн болгох үйл ажиллагааг 4-5 жил явуулсан байна.

Монголын өнгөт металлын бүх салбарыг эрхшээлдээ оруулах, дээрээс нь эрчим хүчний салбарт хувийн хяналт тогтоох ажлыг өнгөрсөн дөрвөн жилд хийсэн байна. Сонгуулийн үеэр Багануурын станцыг авах гэж байгаад больчихсон. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцыг яг ийм байдлаар авах гэж оролдсон ч одоо зогсонги байдалд байгаа.

Ийм холын улбаатай, төрд хяналт тавих гэсэн оролдлого удаан хугацаанд явагдаж, үүнд төр татагдан орсон байна гэдгийг хэлэх гэсэн юм гэж байв.

Эх сурвалж: Шуурхай.мн

“Эрдэнэт” үйлдвэрт хууль бус хяналтаа тогтоосноос хойш “Монголын зэс корпораци” руу 58 сая ам.доллар шилжүүлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани