Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алт монголчуудыг хямралаас гэтэлгэж халаасыг нь түнтийлгэнэ

-Ойрын жилүүдэд нэг унци алтны үнэ 1400 ам.долларт тогтворжино-

Алт монголчуудыг хямралаас гэтэлгэж халаасыг нь түнтийлгэнэ
Манай улсын эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж байна хэмээн судлаачид хэлэх болсон. Өнгөрсөн онд эдийн засаг хүндхэн байж 0.3 хувийн өсөлт үзүүлсэн. Тэгвэл энэ онд 2.3 хувиар өснө гэсэн төсөөлөлтэй байна. Учир нь гадаад валютын нөөц хасагдах бус нэмэгдэж эхэлсэн, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд, донор орнуудаас мөнгөн тусламж авах болсон, нүүрс, зэс, алт гээд экспортын гол ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд өсч байна гэсэн олон жишээ дурдаж сэргэлтийн жил хэмээж буй. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар нүүрсний экспортоос банкны системээр дамжин 495 сая ам.долларын орлого орж иржээ.  Энэ нь өмнөх оныхоос  76 хувь буюу 214  сая ам.доллараар нэмэгдсэн дүн юм. Мөн төлбөрийн тэнцэл 289  сая гаруй ам.долларын ашигтай гарсан нь гадаад валютын нөөцийг өсөх чиглэлд зүтгэхэд нөлөөлсөн байна. Эдгээрээс гадна алт тушаалт өссөн нь эдийн засгийн хямралыг эмчлэх нэг тун, ам.долларын орох урсгалыг нэмэгдүүлэх боломж юм. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар алт олборлолт манай улсын ДНБ-ий 2.6, экспортын орлогын 9.1 хувийг тус тус эзэлдэг гэдэг. 

Монгол Улсын гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 265 сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт. Гадаад валютын нөөц ийнхүү өсөхөд иргэд, аж ахуйн нэгжийн Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нөлөөлөв. Өнгөрсөн онд төв банк 18 тонн алт худалдан авсан байна. Он гарснаас хойш 1.1 тонн алт худалдан авсан мэдээлэл бий. Энэ нь мөн л өмнөх жилүүдээс өндөр үзүүлэлт юм. Иймд энэ онд алт тушаалт 20 тоннд хүрэх төлөв байгаа аж. Иргэдийн дунд "урт нэртэй” хэмээн алдаршсан хууль 2009 онд хэрэгжиж эхэлсэнээс хойш алт олборлолт, тушаалт эрс буурсан билээ. Ингээд 2013 онд алт олборлолтыг дэмжиж татварын таатай орчин бүрдүүлсэн бодлого баримтлах болсон. Үүнээс хойш алт олборлох, тушаалт бага багаар өссөн үзүүлэлт гарч буй юм.   

Мөн Засгийн газар "Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтоол гаргаад байгаа. Энэ хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжинэ. Үүний үр дүнд 2020 онд алт олборлолт 25 тоннд хүрнэ хэмээн тооцсон. Учир нь жилд олборлох алтны хэмжээ 2-3 тонноор нэмэгдэнэ хэмээн үзжээ.  Ингээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр улсын төсөвт 33-59 тэрбум төгрөг оруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна алтны хайгуул идэвхижиж нөөц нь 100-150 тонноор нэмэгдэх боломжтой аж. 
Монголын экспортын 80 хувь нь Хятадын зах зээлд борлуулагддаг. Жишээ нь нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэрийг тус улс худалдан авдаг. Иймд манай улсын гадаад валютын орох урсгал тус улсын худалдан авалт, зах зээлийн үнэ ханшаас ихээхэн шалтгаалдаг гэсэн үг. Тэгвэл зөвхөн алт л олон улсын зах зээл буюу Англи, Швейцарьт борлуулагдаж буй юм. 

Энэ онд дэлхийн зах зээлд алтны үнийн савлагаа бага байх төсөөлөл гарсан. Нэг унци алтны дундаж үнэ өнгөрсөн онд 1248 ам.долларт хүрсэн юм. Судлаачид энэ онд алтны үнэ төдийлөн өсөхгүй тогтвортой байх төсөөлөл хийгээд байгаа. Учир нь, дэлхийн зах зээлд алтны нийлүүлэлт эрэлтээ давсан хэмээн үзэж буй. Гэвч алтыг эрсдэлээс хамгаалах найдвартай гарц, хөрөнгө санхүүгийн зах зээлд амархан хөрвөх чадвартай хэрэгсэл   гэдэг. Иймд ойрын жилүүдэд нэг унци алтны үнэ 1400 ам.долларт тогтворжино гэсэн төсөөлөл давамгайлж байна.  Үүнд дэлхийн эдийн засгийн хямрал, улс төрийн байдалд шууд нөлөөлөх нь. Тэгэхээр манай улсыг хямралаас гарахад алт гол үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй болж таарч байгаа юм. Дэлхийн банк өнгөрсөн онд гаргасан эдийн засгийн төлөв байдлын тайландаа ашигт малтмалын үнийн төсөөллийг тусгасан байдаг. Уг төсөөллөөр тооцож үзвэл алтны салбар манай улсын эдийн засагт энэ онд 371.8 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь. Харин ирэх онд буурч 284.8 сая ам.доллар болох ажээ. Ингээд алтны ирээдүйтэй хайгуул, олборлоход бэлэн болсон төслийн талаар дор дурдая. 
Гацууртын алтны үндсэн орд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт  бий. Энэ ордыг "Сентерра гоулд” компани эзэмшдэг. Ашиглах гэж олон жил ярьж УИХ-ын чуулганаар хэлэлцэж байсан удаатай. Учир нь эртний түүх дурсгалт Ноён уулыг хөндөнө гэсэн нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буй юм. Тус ордыг ашиглах бэлтгэл ажлаа өнгөрсөн оноос хийж эхэлсэн. Алтны нөөц нь 50 тонн. ТЭЗҮ-д тусгаснаар жилд 150 тонн хүдэр боловсруулна гэж байгаа. Мөн 3.7 тонн мөнгө олборлох ёстой. 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт "Хармагтай”-н зэс, алтны төсөл хэрэгжиж байна. Уг төслийг "Ханаду Майнз” компани хэрэгжүүлж ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд нөөцийн хэмжээгээ нэмэгдүүлэх хайгуул хийж буй юм. Одоогоор тус ордод алтны 13.4, зэсийн 88.4 мянган тонн нөөцтэй дэд бүтэц сул хөгжсөн орд. 
Монгол орны өмнөд хэсэгт илэрсэн Оюу толгой, Цагаан суваргын ордтой геологийн тогтоцын хувьд нэг байршилд оршдог газарт "Конкира коппер” компани  алт, зэс молибденын хайгуулын "Бронз фокс” төсөл хэрэгжүүлж байна.  Энд "Айвенхоу майнз Монголиа Инк” компани 2004-2009 онд хайгуулын ажил идэвхтэй хийжээ. Үүнээс хойш "Конкира коппер” компани  2012 онд уг төслийг авч хайгуул хийх болов. Хайгуулын ажлын үр дүнд гурван цэгт зэс, алт, молибден байгааг илрүүлсэн. Ингээд эдгээр ордод ашигт малтмалын томоохон нөөц ил­рэх ирээдүйтэй хэмээн үзэж буй аж. Одоо­гоор 1200 метр гүн өрөмдөхөд хөрс­ний тонн тутамд нь 1.5 гр алт байгааг тогтоогоод байна. Цаашид илүү гүн өрөмдлөг хийвэл алтны агуу­­ламж нь нэмэгдэх магадлалтай гэ­нэ. Тус ордыг ашиглахад хүрвэл дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн юм. 
Төв аймгийн Бүрэн суманд Баян-Уулын алтны үндсэн орд гэж бий. Үүнийг Виржиний арлуудаас хөрөнгө оруулалттай "Милленниум сторм” компани эзэмшдэг. Тус ордод алтнаас гадна зэс, молибден илэрчээ. Одоогоор алтны нөөц нь 24 тонн хэмээн үзэж байгаа юм. Гэвч дэд бүтэц сул хөгжсөн тул ашиглахад хүндрэл учирч ихээхэн хөрөнгө мөнгө шаардах нь. 

Улаанбаатараас 140 км зайтай Улаанбулагийн алтны үндсэн орд байрладаг. Уг ордыг эзэмшигч нь "Бороо гоулд” компани. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан ч одоогоор үйл ажиллагаа нь эхлээгүй. Нэг тонн хүдэрт 1.14 грамм алт агуулагдаж буй. Алтны нийт нөөц 4.2 тонн бөгөөд газрын гадаргаас 30-100 метрт оршиж байна. 
Алтан цагаан овоогийн алтны үндсэн орд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд оршдог. Тус ордыг "Сентерра гоулд” компани эзэмшдэг. Одоогоор олборлолт эхлээгүй, 28 тонн алтны нөөцтэй ажээ. 
Монгол Улсын алт олборлолт 1992 онд 0.8 тонн байсан. Тухайн үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлж байсан тул хямрал нөмрөн авсан билээ. Иймд хямралыг гэтлэхийн тулд "Алт хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь үр дүнгээ өгч хямралаас гарсан ч байгаль орчин сүйтгэсэн сөрөг үр дагвар гарч ирсэнийг эдийн засагчид хэлдэг. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2005 онд Монгол Улс 24.1 тонн алт олборлож байсан удаатай.  Ингээд 1992-2012 онд нийт  218 тонн алт олборлож  2.8 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортлосон дүн бий.  Монгол улсын Эрдэс баялгийн санд одоогоор 2000 гаруй тонн алтны нөөц бүртгэгдсэн байдаг. 
Иймд алт олборлолтоо нэмэгдүүлж эдийн засгийн хямралаас гарах, гадаад валютын нөөцөө өсгөх, хөрөнгө оруулалт татах боломж хэмээн Засгийн газар харж байна. 
Т.ЖАНЦАН
Эх сурвалж: www.assa.mn
Алт монголчуудыг хямралаас гэтэлгэж халаасыг нь түнтийлгэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани