Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн 14 хувийг УЛСТӨРЧИД ИДЭХ ҮҮ, АРД ТҮМЭН ХАЛБАГАДАХ УУ

 

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн 14 хувийг УЛСТӨРЧИД ИДЭХ ҮҮ, АРД ТҮМЭН ХАЛБАГАДАХ УУ

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 85 хувийг төр, 14 хувийг иргэд, 0.6 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг гэх мэдээлэл бий. Гэвч энэ мэдээлэл үнэн эсэх нь эргэлзээтэй. Ингэж хэлэхэд учир бий. Тус компанийг төр мэдэлдээ авсан учраас улс төрийн нөхцөл байдлаас болж удирдлага нь байнга солигддог. Үйл ажиллагаа нь нээлттэй бус хаалттай. Компанийн сайн засаглалын зарчмаар ажилладагтүй. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаггүй гээд олон сөрөг зүйлийг хэлж болно. Гэвч Монголын "Хар алт”-ны асар их нөөцийг эзэмшдэг энэ компанийн үр ашиг ард иргэдэд төдийлөн ашгаа өгөхгүй байна. Иргэд хэчнээн хэмжээний хувьцаа эзэмшиж буй эсэхээ ч мэддэггүй. Сонгуулийн өмнө иргэдэд хэдэн төгрөг тараасан. Тэр нь хувьцааных нь хэдэн хувь болсныг зарим иргэн мэдээгүй. Түүнчлэн оюутны сургалтын төлбөр болон эрүүл мэндийн даатгалын төлбөрт иргэдийн хувьцаа автоматаар орсон гэх гомдол, шүүмжлэл байнга гардаг билээ.

 

 

Уг нь УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд "Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх. Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх”-ээр заасан. Мөн Засгийн газрын 2010 оны арванхоёрдугаар сарын 29-ний 350 дугаар тогтоолд "Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэдэд эзэмшүүлэхээр тооцож нэр, оршин суугаа хаяг болон үнэт цаасны данс нээх асуудалтай холбоотой бусад мэдээллийг агуулсан иргэдийн мэдээллийн санг бий болгох”-оор заасан байдаг.

 

Харин Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй болгожээ. Олон улсын жишиг, санхүү хувьцааны зах зээл дээр ийм компанид саналын эрхгүй хувьцаа гэдэг ойлголт байдаггүй аж. Тиймээс энэ компанийн үйл ажиллагааг нээлттэй болгож, Хөрөнгийн бирж дээр IРО хийх хэрэгтэйг эдийн засагчид хэлж байна. "Эрдэнэс-Тавантолгой” компани өдгөө улс төрийн харалган шийдвэрүүдээс болж өрөнд баригдчихаад сууж байгаа. Тодруулбал, Хөгжлийн банкны бондын мөнгөнөөс 200 сая ам.долларын санхүүжилт авч үйл ажиллагааныхаа зардалд хэрэглэсэн ч өрөө төлж чадаагүй. Түүнчлэн "Чалко”-д тавьсан 300 сая ам.долларын өрөө төлөхийн тулд нүүрсээ сорчлон олборлож байгаа юм. "Чалко”-гийн өр ирэх дөрөвдүгээр сард дуусна гэдгийг тус компанийн зүгээс илэрхийлсэн. Гэвч энэ бүгдийг хүлээлгүйгээр иргэдийн нэр дээр байдаг 14 хувийг Хөрөнгийн бирж дээр арилжаалж, үр ашгийг нь хүртэх боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

 

Тус компанийн хувьцааг Хөрөнгийн биржид арилжаалах нь дотоодын санхүүгийн зах зээлд сайнаар нөлөөлөөд зогсохгүй компанийн засаглал сайжирч, мэдээлэл нь илүү нээлттэй, ил тод болох боломжтойг мөн хэлж буй юм. "Эрдэнэс-Таванголгой” ХК-ийн хувьцаа хариуцсан ахлах мэргзжилтэн Ц.Цэндмаа хэлэхдээ "Эрдэнэс-Тавантолгой”-н үйл ажиллагаанд багагүй хүндрэл бэрхшээл байсан учраас IPO хийх асуудал хойшилсон. Үүнд, нүүрсний зах зээлийн уналт, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, үнэт цаасны зах зээлийн эрх зүйн орчин тааруу зэрэг шалтгаан нөлөөлсөн. Түүнээс гадна улстөржилт манай компанийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. "Эрдэнэс-Тавантолгой” анхнаасаа сонгодог утгаараа байгуулагдаагүй. Сонгодог утгаар ажилласан бол ямар нэгэн хүндрэл гарахгүй байсан. Хувьцаа эзэмшигчдийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх тал дээр анхнаасаа тооцоо хийгдээгүй. Тиймээс нээлттэй компани болохын тулд тодорхой төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөгөө , хэрэгжүүлэхэд жил орчмын хугацаа шаардагдана. Шийдвэрлэх шаардлагатай гурван асуудлаа шийдчихвэл жилийн дараа нээлттэй компани болно. "Эрдэнэс-Тавантолгой” төрийн компани учраас улс төрийн шийдвэрийн дагуу иргэдэд үр ашиггүйгээр мөнгө тарааж өгсөн. Хэрэв хувьцаат компани болвол иргэдийн хувьцааг зах зээлийн эргэлтэд оруулж үнзд хүргэх боломжтой” хэмээсэн юм.

 

Засгийн газраас тухайн үед 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг нь хувьцааны нэрлэсэн үнийн 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг. Сонгуулийн амлалт. эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр аваагүй, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарснаас бусад иргэдийн хувьцааны тоо 1072 ширхэг байх ёстой. Тэгэхээр та хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хувь хишиг хүртсэн байна, тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг.

 

Жишээ нь, 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд 0 хувьцаатай буюу энэ юомпанид хувьцаа эзэмшдэггүй гэсэн үг. Хэрэв та нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байх ёстой. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд 9 ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1063 ширхэг хувьцаатай байгаа. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төхрөгийн хувь хишиг хүртсэн бол "Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас хувьцаа эзэмшихгүй. Харин үлдсэн иргэд 1072 ширхэг хувьцаатайгаа үлдсэн гэсэн үг. Хэрэв та 1072 ширхэг хувьцааныхаа талаар мэдээлэл авахыг хүсвэл https: /net.schcd.mn/registration/ вэб сайт руу орж мэдэж болно. Мөн хувьцаагаа Үнэт цаас, арилжааны төвөөс лавлаж болох юм.

 

ИРГЭДИЙН 14 ХУВИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ

"Эрдэнэс-Таванталгой ”-н хувьцааг зах зээлийн эргэлтэд оруулахад эрх зүй болон эдийн засгийн гадаад, дотоод орчин нь бүрдсэн үү. Хувьцааг урагшлуулахад юу дутаад байна вэ. Мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж чадаж байна уу гэсэн асуултад холбогдох хүмүүсээс хариулт авлаа.
"Эрдэнэс-Тавантолгой” XК-ийн хувьцaa хариуцсан ахлaх мэргэжилтэн Ц.ЦЭНДМАА: Иргэдийн зүгээс "Намайг мэдээгүй байхад хувьцааны хувь хэмжээ өөрчлөгдөөд байна. Эрүүл мэндийн даатгалаа хувьцаагаар төлье гээгүй байхад миний таван ширхэг хувьцаа дутчихсан. Сургалтын төлбөрөө төлье гээгүй байхад төлөгдсөн байна” гэдэг. Ийм хүмүүст юу гэж хэлж байгаа вэ гэхээр, "Энэ бол таны хөрөнгө. Та хөрөнгийнхөө бүрэн бүтэн байдлыг өөрөө хариуцах ёстой. Таны хөрөнгө бүрэн байна уу, гүйцэт байна гэдгийг бүртгэл хийж байгаа байгууллагууд дээр очиж шалгах ёстой. Дутуу байвал хэн хэзээ, хааш нь хийчих вэ гэдгийг хянуулж, шалгуулах эрхтэй. Төлбөр тооцоо, хадгаламжийн төвөөс асуу” гэдэг.

 

Иргэдийн хувьцааны мэдээлэл бүртгэлийн компаниуд дээр бодитой хийгдсэн үү, үгүй юу. Эргэлзээтэй. Түүнийг шалгах хэрэгтэй. Аж ахуй нэгжүүдийн худалдаж авсан хувьцааны 6 тэрбум төгрөг Сангийн яаманд байдаг. Энэ гурван асуудлаа шийдчихвэл бид үнэлгээгээ хийгээд, хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг бүртгэчих боломжтой байна. Тэгээд хувьцаатай холбоотой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Үүнийг холбогдох газруудад нь хүргүүлсэн. Шийдвэрийг нь хүлээгээд сууж байна.

 

Үнэт цaасны арилжaa эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дaргa Б.ӨЛЗИЙБАЯР: "Эрдэнэс-Тавантолгой” компани улс төрөөс ангид байх хэрэгтэй. Мэргэжлийн багаар хүчээ сэлбэх нь чухал. Энэ компани улс төртэй асар их хамаатай. Бид сүүлдээ айдаг болсон. Ард иргэд хариуцлага нэхэхэд брокер дилерийн компаниуд руу улс төрийн үйл ажиллагаагаа чихдэг. Цаашдаа энэ байдлаар явж болохгүй. "Эрдэнэс-Тавантолгой”-н үйл ажиллагааг нээлттэй болгох хэрэгтэй байна. Бид 5-6 жил хувьцаатай ч юм шиг, хувьцаагүй ч юм шиг явлаа. Иргэдэд хувьцаагаа зарах, өвлөх, авах эрхийг нь өгөх хэрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалсан хууль бэлээхэн байгаа. Иргэд энэ эрхээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Биеэ даасан үйл ажиллагааг нь хангахгүй бол өнөөдөр харж байгаа биз дээ, төр нь шийдвэр гаргадаг. Үнэ цэнэ нь улам л буураад байна. Энэ компанийн талаар ямар нэгэн шийдвэр гарахад 15 хувь эзэмшдэг ард иргэд ямар ч үйл ажиллагаанд нь оролцдоггүй.

 

MICC үнэт цаасны компанийн ерөихийлөгч Д.АЧИТ-ЭРДЭНЭ: Брокеруудын олон компани дээр хувьцааны талаарх бүртгэл хийгдсэн. "Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааны тодорхой хэсгийг арилжаанд оруулах нь зөв гэж боддог. Нүүрсний үнэ нэмэгдэж байна. Тиймээс үүнийг ашиглах хэрэгтэй.  "Эрдэнэс-Тавантолгой"-н төлөөлөн удирлах эевлөлд нь мэргэжлийнхүмүүс орж ажиллах ёстой. Нэг ёсондоо компанийн засаглалыг жинхэнэ утгаар хэрэгжүүлэх хэрэгтэй юм.. Хоёрдугаарт, "Чалко”-гоос 300 сая ам.долларыг иргэдэд тараахын тулд авсан. Хэрвээ хувийн момпани байсан бол хэзээ ч ийм эрсдэлтэй зүйл хийхгүй байсан. Хувьцааг тодорхой шатлалтайгаар арилжаанд оруулах нь зөв. Гол нь компанийн үнэ цэнийг харах хэрэгтэй. Хувьцаагаа Хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх хэрэгтэй юм. Дээрээс нь улс төрөөс ангид, хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Цаашид бизнесийн шийдвэрүүд гарвал маш үнэ цэнэтэй компани болно.

 

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цaасны газрын дaргa Т.ЦЭРЭН-БАДРАЛ:

" Эхлээд иргэдийн хувьцааны бүртгэлийг цэгцлэх хэрэгтэй. Энэ хүрээнд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, "Эрдэнэс-Тавантолгой” компани хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлын хэсэг иргэдийн эзэмшилд байгаа 1072 хувьцааг эргэлтэнд оруулж, үнэ цэнийг нь өсгөх тал дээр санал боловсруулж Засгийн газарт хүргүүлэх ёстой. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд бүртгэлийн асуудал, компанийг тогтворжуулах ажил яригдана. Тэрний дараа зах зээл дээр IPO гаргах болон тодорхой ажлууд хийгдээд явна. "Эрдэнэс-Тавантолгой” компани хөрөнгийн зах зээл дээр орж ирснээр үзүүлэх нөлөө нь асар их” гэдгийг хэллээ.

 

Эдгээр хүмүүсийн ярианаас "Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагааг нээлттэй болгож, Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалсан тохиолдолд иргэдэд үр ашиг ирэх нь гэж ойлгож болохоор байгаа юм. Тиймээс "Эрдэнэс-Тавантолгой” гэдэг компани улстөрчдийн хараанд, хаалтта-гаар үйл ажиллагаа явуулж, ямар ч ашиггүйгээр нүүрсээ гадагшаа зөөх үү. Аль эсвэл нээлттэй компани болж, улс төрөөс ангид, Хөрөнгийн бирж дээр IPO хийж, хөрөнгөө өсгөх үү гэдэг хоёр зам байна. Сүүлийн замыг сонгохын тулд иргэд "Эрдэнэс-Тавантолгой”-н үйл ажиллагаанд хөндлөнгөөс байр сууриа илэрхийлж, хатуу шаардлага тавих хэрэгтэй юм.



У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


"Эрдэнэс-Тавантолгой" компанийн 14 хувийг УЛСТӨРЧИД ИДЭХ ҮҮ, АРД ТҮМЭН ХАЛБАГАДАХ УУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани