Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Импортын шатахууны 70 хувийг уул уурхайн компаниуд авч байна гэв

Б.МЯГМАРЖАВ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр шатахуун импортлогч зарим компани литр тутмын үнээ 50-150 төгрөгөөр нэмсэн. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ тариф өсөхөд шатахууны үнэ онцгой нөлөөлдөг учир ийнхүү үнээ нэмэхийг  Өрсөлдөөний тухай хуулиар хязгаарласан байдаг учраас МҮЭХ-ноос эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Эдийн засаг хүнд байгаа өнөө үед Монгол Улсын Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр удаа дараа арга хэмжээ авсаар байтал зохион байгуулалтайгаар үгсэн хуйвалдсан  мэт шатахууны үнийг нэмэгдүүлж,  иргэдийг бухимдуулж байгааг тэд буруутгалаа. 

Хэрэв үнэ нэмэхээс өөр аргагүй байдалд хүрсэн бол асуудлаа холбогдох эрх бүхий байгууллагад тавин шийдвэрлүүлэх ёстой. Тиймээс МҮЭХ-ноос шатахууны үнэ нэмэгдүүлсэн шалтгааныг бодитой судалж, хууль бусаар нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулиар холбогдох компанийн эздэд хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах, цаашид шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүнг тодорхой болгохыг хүслээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй шатахууны 70 орчим хувийг цөөн тооны уул уурхайн томоохон компани бөөний үнээр авч байгааг эсэргүүцэж байна гэв.  Дээрх шаардлагыг Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайдад  хүргүүлэхээр болсон аж.  Харин даваа гарагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтөөс хамааран 2017 оны нэгдүгээр сарын шатахууны импортын үнэ 2016 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр 41-60 орчим ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэнгийн борлуулалтад нөлөөлсөн хэмээн мэдээлсэн. Шатахууны үнэ нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг болсон. 
Жишээ нь, эрүүл мэндийн салбарт хэрхэн нөлөөлөх талаар МҮЭХ-ны Эрүүл мэндийн салбарын холбооны дарга Б.Мягмар " 2017 оны эрүүл мэндийн салбарын төсөв хүрэлцэхгүй хүнд байгаа үед шатахууны үнэ нэмэгдвэл энэ салбар сөхөрнө. Наад зах нь иргэдэд хүрч байгаа түргэн тусламж, сумын эрүүл мэндийн үйлчилгээ доголдоно. Нөгөө талаар сүүлийн гурван жилд төрийн албан хаагчид тэр дундаа боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын цалин  царцанги байдалд байна. Ийм байхад шатахууны үнэ нэмэгдэж, түүнийг дагаад бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх юм бол иргэдийн амьжиргаа улам бүр доройтно. Монгол Улсын Засгийн газар үнэ тарифынхаа тогтвортой байдлыг хангах талаар тодорхой арга хэмжээнүүд авахгүй бол бүхий л салбар хүндхэн байдалд орно. Хэрэв бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгаж чадахгүй бол цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага тавихаас өөр аргагүй” гэсэн юм. 


Х.Амгаланбаатар: Засгийн газар ард иргэдийн амьжиргааны түвшинг бууруулахүй байх үүрэгтэй 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

-Манай улсад импортоор орж ирж байгаа шатахууны 70 хувийг уул уурхайн компаниуд хөнгөлөлттэй үнээр худалдан авдаг гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Шатахууны  үнэ бусад бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний хөлсөд шууд нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэддэг. Тиймээс шатахууны үнийг барих талаар олон улсын болон дотоод хэлэлцээр  бүрт сануулдаг. 2015-2016 оны хэлэлцээрийн үед нэлээд нухацтай ярьж, Монголбанк Сангийн яам, импорлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзаж тооцоо судалгаа гаргаж ярилцсан. 2016 оны байдлаар хөнгөлөлттэй үнээр хилээр  оруулж ирж байгаа шатахууны 70 хувийг уул уурхайн компаниуд авч байна гэсэн тооцоо судалгааг гаргаж байсан. Энэ тоо одоо буурлаа гэхэд 60 орчим болсон байх. Хөнгөлөлттэй үнэтэй шатахуун чинь гол нь  хэрэглэгчийн гар дээр очих ёстой. Гэтэл ийн импортлогчид үнээ нэмснийг бид эсэргүүцэж байна. 

-Шатахууны үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэд хэрхэн нөлөөлж эхэлсэн талаар судалгаа хийж эхэлсэн үү?
-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт даваа гарагаас иргэдэд мэдрэгдэж эхэлсэн. Удахгүй "Цагаан сар” болох нь. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал өндөр байна. Бид үнийн өсөлтөд судалгаа хийх цаг хугацаа хомс байна. Тиймээс үнэ ханшид нөлөөлөхөөс урьтаж арга хэмжээ авч эхлэх ёстой гэдгийг хэлье. "Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар дээр ШӨХТГ-ын дарга Лхагвагийн ярилцлага гарсан байна билээ. Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байх магадлалтай шатахууны үнийг нэмэх бодит нөхцөл байдал бий болоогүй ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэдгийг албан ёсоор илэрхийлсэн байсан. 

-Эдийн засгийн нөхцөл хүнд, ард иргэдийн амьжиргаа тааруу байгаа энэ үед танай холбооны зүгээс иргэдийн нуруун дээрх ачааг багасгахын тулд ямар ажлууд хийж байна вэ?
-2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр МҮЭХ, Монгол Улсын Засгийн газар, МАОЭНХ  хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээрийн 2.5-д валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан учирч буй хүндрэл бэрхшээлийг бууруулах талаар судалж хамтран хэрэгжүүлнэ гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу Засгийн газар холбогдох арга хэмжээг авах шаардлагатай.Ялангуяа шатахууны үнэ дээр. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Валютын сантай "Стэнд бай” хөтөлбөрийг ямар нөхцөлөөр хэрэгжүүлэх вэ гэдгийг ойрын хугацаанд эцэслэн шийвэрлэхээр болсон. Энэ чиглэлээр манай холбоо 2016 оны арваннэгдүгээр сараас албан ёсоор дөрвөн удаа мэдээлэл хийсэн. Хэрэв уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх тохиолдолд ард иргэдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын өнөөгийн түвшинг дордуулахгүй байх нөхцөлийг Олон улсын валютын сантай тохирох ёстой. Аль болох ажлын байр цомхотгохгүй байх үүргийг Засгийн газар хүлээх ёстой. Өнөөдөр энэ шаардлагаа дахин сануулж байна. 


Шатахуун импортлогч компаниудаас үнээ 
бууруулахыг шаардав

Шатахуун импортлогчид үнэ нэмсэнтэй холбоотойгоор өчигдөр ШӨХТГ-аас автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн "Шунхлай Трейдинг”, "Магнай трейд”, "Петростар”, "НИК” зэрэг компаниас үнээ бууруулахыг шаардсан байна. Шатахуун импортлогч компаниуд татварын хөнгөлөлт эдэлсээр атал бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх талаар Шатахууны үнийн зөвлөлд хандалгүйгээр гэнэт нэмэгдүүлсэн нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн байна. Тиймээс шатахууны үнийг 2017 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн дотор буулгах шаардлагыг нэр бүхий компаниудад хүргүүлжээ. 

Уг нь, өнгөрсөн сарын 25-ны өдөр буюу шатахууны үнэ нэмэхээс ердөө 10 хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг бууруулах шийдвэр гаргасан. 

Ингэхдээ газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан. Түүнчлэн өмнө нь Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах зорилгоор 2015 оны арваннэгдүгээр сар, 2016 оны аравдугаар сард автобензин, дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг шат дараалан бууруулсаар ирсэн. Мөн 2013 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 500 гаруй сая төгрөгийн эх үүсвэрийг шатахуун импортлогч 13 компанид олгосон. Харамсалтай нь, Засгийн газраас олгож байгаа хөнгөлөлт чөлөөлөлтийг үл хайхран импортлогч компаниуд үнээ нэмсэн. Тиймээс Засгийн газар болон холбогдох байгууллагын зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, бодит мэдээллийг олон нийтэд хүргэх нь зайлшгүй болоод байгаа юм.
Эх сурвалж: www.assa.mn
Импортын шатахууны 70 хувийг уул уурхайн компаниуд авч байна гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани