Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэс: 2017 оны хамгийн өсөлттэй металл

Зэс: 2017 оны хамгийн өсөлттэй металл

 

Нэгэн үе ганцхан тонн нь 10 мянган ам.долларт шүргэж байсан зэс сүүлийн хоёр жил хамгийн бууралттай металлын тоонд багтаад байсан билээ. Гэвч өнгөрсөн оны сүүлчээс ханш нь сэргэх эхний дохионууд илэрч эхэлснээр хонгилын үзүүрт гэрэл аслаа хэмээн олон шинжээч дүгнэж байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулснаар энэхүү шинэ эхлэл тавигдсан юм. Учир нь тэрээр 500 тэрбум ам.долларын зардал бүхий дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь металлын эрэлтийг саадгүй хурдлуулах шалтгаан болжээ. Түүнчлэн дэлхийн зэсийн эрэлтийн тэн хагасыг дангаараа бүрдүүлдэг. Хятадын импорт нэмэгдэхээр байгаа нь бас л сайн нөлөөг бий болгох нь. Үргэлж л дүнсгэр хариу, таамаг хэлж суудаг "Goldman Sachs” хүртэл энэхүү үйл явцын дүнд өөдрөг төсөөлөл гаргаад сууж байгаад ч гайхах зүйлгүй болов. Тус банкнаас үзэж буйгаар Хятадын эрэлт өссөнөөр металлын үнэ ханш энэ оны хагас гэхэд өсөх хандлагатай байна.

 

"Хүчирхэгжиж буй өнөөгийн эерэг нөлөө нь зэсийн үнэ бүрдэх өөдрөг нөхцөлийг бүрдүүлж байна” хэмээн шинжээчид үзэж байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар зэсийн үнэ ирэх зургаан сарын хугацаанд нэг тонн нь 6200 ам.доллар давах бөгөөд жилийн сүүл гэхэд 5800-5800 "ногоон”-д тогтох аж. Судалгааны "BMI Research” төвийн бараа бүтээгдэхүүний шинжээч Molly Shut зэсийн үнийн ойрын төлөвт ихээхэн өөдрөг хүлээлттэй байгаа юм. Түүний үзэж буйгаар ирэх 2019 он гэхэд дэлхийн зах зээлд зэсийн бага зэргийн хомсдол бий болох аж. Ингэснээр олборлолт өсөх хандлагатай юм. Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч Хятадын үйлдвэрлэл саарч, манай гаригийн улаан металлын хамгийн олборлогч Чилийн хүдрийн түвшин буурснаар нийлүүлэлт нь аажмаар нэмэгдэнэ гэж BMI үзэж байна. Тэгвэл Shutt-ийн хэлснээр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын дэд бүтцийн төслүүдийн хүлээлт Хятадын худалдааг өргөжүүлэх хүлээлтийг бий болгоод байна.

Гэлээ ч Трампын дэд бүтцийн төслүүд хамгийн сайнаараа хэрэгжлээ ч АНУ-ын металлын өндөр эрэлт нь дэлхийн металлын зах зээлийн тэнцвэрт хамгийн багаар нөлөөлөхөөр байгаа юм. Учир нь ICSG буюу Олон улсын зэсийн судалгааны группын мэдээлснээр АНУ жилдээ дэлхийн металлын эрэлтийн дөнгөж 7.7 хувийг бүрдүүлдэг байна. Ингэснээр BMI энэ онд зэсийн үнийг нэг тонн нь 4900 ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байсан бол түүнийгээ 5150 болгон өсгөсөн байна. Түүнчлэн олон шинжээч зэсийн үнэ цаашид өсөх хандлагатай байгаа хэмээн үзэж байна. Зах зээлийн шинжилгээ судалгааны тэргүүлэгч компани Metal Bulletin Research-ы суурь металлын судалгааны хэлтсийн дарга, Base Metals Forecaster хэвлэлийн эрхлэгч Andrew Cole "Энэ сарын эхээр эхний шинж тэмдгүүд илрээд эхэлсэн. Жишээ нь, хөрөнгө оруулагчид эргээд бараа бүтээгдэхүүнийг сонирхож байна” гэжээ.

 

Мөн тэрээр "Эдгээрээс зэс бол хамгийн өсөлт сайтай металл болж мэдэх юм. Хятадын эрэлт буурч, нийлүүлэлт ихэссэний улмаас энэ металл өнгөрсөн оны ихэнх хугацаанд бүрэн үнэ цэнэдээ хүрч чадаагүй” гэж ярьсан байна.

 

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн ¹1 уул уурхайн компани BHP Billiton, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, хүнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч Caterpillar компаниуд ирэх саруудад зэсийн үнэ өснө гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа, дэлхийд зэсийн олборлолтоороо хоёрдугаарт бичигддэг BHP Billiton бол энэхүү улаан металлын өсөлтийг тэсэн ядан хүлээж буй нь мэдээж.

 

Тус компани энэ жил олборлолтын төлөвлөгөөгөө 29 хувиар өсгөж, зэс, газрын тосны орд илрүүлэх төсвөө 900 сая ам.долларт хүргэхээр зорьжээ. Зэсийг ирээдүйн өсөлтийнхөө нэг багана хэмээн тодорхойлсон энэ фирм Чили, Перу, АНУ, Канад, Өмнөд Австралид улаан металлын хайгуулаа идэвхжүүлэхээр хичээж буй.

 

Гэхдээ богино хугацаанд BHP тийм ч өөдрөг хүлээлт тавьж чадахгүй байгаа юм "Зардлын өсөлт, ирээдүйн хөгжлийн боломжуудын хомс байдал нь үйлдвэрлэлийн эрэлтийг хямд үнээр хангахаас аргагүйд хүргэх магадлалтай” хэмээн тус компанийн тайланд дурдсан байв. Тэгвэл хүнд тоног төхөөрөмжийн дэлхийн ¹1 үйлдвэрлэгч Caterpillar "Төмрийн хүдэр болон зэсийн уурхайн компаниуд тоног төхөөрөмжийн эрэлтийг дараагийн 3-5 жилд тэргүүлэхээр байна. Одоогоор хүнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч CAT голлох худалдаагаа нүүрс, зэс, төмрийн хүдрийн салбарт хийж байна” гэж мэдэгдсэн байна. Лондон, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Rio Tinto” групп Монгол Улсын Оюутолгой уурхайн өргөжүүлэлт хийгдэх үед буюу 2020 онд зэсийн зах зээлд хомсдол үүсэх төлөвтэй байна гэжээ.

 

 

Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Зэс: 2017 оны хамгийн өсөлттэй металл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани