Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засгийн газар ноён ногоон, хар алтны үнээ хязгаарлаж чадахгүйд хүрэв үү

Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд бензиний үнэ 100-150 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэдийг гайхшруулж бас бухимдахад хүргэлээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр Шатахуун түгээх станциуд литр тутмынхаа үнийг нэмсэн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болжээ. Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэгэн хүнсний дэлгүүрээр ороход худалдагч нь "Бензиний үнэ нэмэгдсэн бөөн шуугиан болж байна аа. Яана аа дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх байх даа, хэцүү юм. Саяхан долларын өсөлтөөс болж бараагаа нэмэхээс өөр аргагүйд хүрсэн. Бараа бүтээгдэхүүний үнэ улам л нэмэгдээд байдаг” хэмээн ярьж байсан юм.


Мэдээллийн дагуу "МТ, "Шунхлай”, "Сод Монгол”, "Жаст ойл”, "Тэс петролиум” зэрэг газраар очиход "МТ” , "Шунхлай” ШТС 90-100 төгрөгөөр нэмжээ. Харин "Жаст ойл” , "Сод Монгол” "Тэс петролиум” үнээ нэмээгүй байна. Тухайлбал, "МТ” АИ 92-1530 байсан бол 1630, АИ 95-1810, АИ 98-1920 болжээ. Мөн "Шунхлай” АИ 92-1530-1625 болсон байв. Энэ талаар холбогдох шатахуун түгээх газрын ажилтнаас тодрууллаа.


н.Батболд: Шатахууны үнэ нэмэгдсэнд иргэд бухимдалтай байна


"Шунхлай ” ШТС-ын ажилтан н.Батболд:"Манайд шатахууны үнэ литр тутам нь 92-95 төгрөгөөр нэмэгдсэн. АИ 92-95 төгрөг, түлш 90 төгрөгөөр өссөн. Үнэ нэмэгдээд гурав хонож байна. Иргэдийн зарим нь ууртай хүлээж авч байгаа. Цаанаасаа нэмэгдэж байгаа үнийг одоо яахав дээ. Бид нарт илүү мэдээлэл байхгүй. Манайхаас өөр газруудад 5 төгрөгөөр илүү нэмэгдсэн харагдсан” гэв. Энэ бол зөвхөн захын хорооллоор байгаа үнэ юм. Хотын төв дэх "Шунхлай” шатахуун түгээх станц АИ92-1510, АИ98-1790, АИ95-1720, дизел түлш 1620 төгрөгөөр, "Сод Монгол” АИ92-1530, АИ95-1730, дизел түлш 1640 төгрөгөөр борлуулж байна.


н.Анхаа: Шатахууны үнэ нэмэгдэх нь өргөн хэрэглээний бараа өсөх гол шалтгаан болж байна


Шатахууны үнэ нэмэгдсэн нь таксины жолооч нарт хамгийн хүндээр тусч байгаа юм. Энэ талаарСХД-ийн 1-р хорооны иргэн, жолооч н.Анхаа" Бензиний үнэ нэмэгдэх сургаар амжиж хэдэн литр бензин машиндаа хийлээ. Шатахууны үнэ нэмэгдсэн нь дагаад юмны үнэ өснө. 500 төгрөгрөөр дөрвөн хүн зөөдөг байсан бол 1000 төгрөг болгочихоор машинд сууж гар өргөх хүнгүй л болно шүү дээ. Үнээ нэмэхгүй хүн суулгахаар ямар ч ашиггүй. Амьдралд хүндээр л нөлөөлж байна. Чамд ч бас би 1000 төгрөг гэвэл чи гайхна биз дээ. Энэ байдлаараа ирэх жил дахиад бензиний үнэ нэмэгдэх нь тодорхой. Засгийн газраас шатахууны үнэ буулгана гэж яриад л нэмээд байх юм” гэлээ. Түүнчлэн зарим жолооч нар онцгой албан татварыг тэглэчихээд байхад шатахууны үнийг ийнхүү нэмсэнд гайхаж, цаашдаа буурна гэсэн хүлээлт үүсээд байна. Тэд сар шинийн баяр дөхөж байхад үнээ нэмсэн нь тоогүй байна гэдэгт санал нэг байсан юм. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 26-наас литр тутамдаа 150 хүртэлх төгрөгөөр өсгөжээ.


Т.Чулуунбат: Өнөөг хүртэл онцгой албан татварт ямар нэг зохицуулалт хийгээгүй


Нефть импортлогч компаниудын дээрх шийдвэрт холбогдох байгууллагынхан ямар байр суурьнаас хандаж, хэрхэн хяналт тавьж байгаа талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Т.Чулуунбатаас зарим зүйлийг тодрууллаа.


-Шатахуун түгээгч компаниуд шатахууныхаа үнийг литр тутамдаа багагүй төгрөгөөр нэмчлээ. Баяр ёслолтой уялдуулан үгсэн хуувилдаад нэмчихсэн юм болов уу?


-Засгийн газраас онцгой албан татварын хэмжээг удаа дараа багасгаж, зохицуулалт хийсэн боловч шатахууны энэ сарын импортын үнэ өнгөрсөн сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутамдаа дахин 22-26 орчим ам.доллараар өсөөд байгаа юм. Үүнээс шалтгаалан импортлогч компаниуд үнээ өсгөсөн гэж бид харж байна. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн сарын 26-наас эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэлх төгрөгөөр өсгөөд байна. Тиймээс Ашигт малтмалын газрын тосны газар болон ШӨХТГ руу албан тоот хүргүүлж, ямар үндэслэлээр үнээ нэмсэн, юу нөлөөлсөн, үнэхээр 50-150 хүртэлх төгрөгөөр нэмэх нь зүйтэй юу гэдгийг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн дүнг энэ долоо хоногийн сүүл эсвэл ирэх долоо хоногийн эхээр олон нийтэд танилцуулна.


-Засгийн газраас шатахуун, дизел түлшний онцгой албан татварын хэмжээг удаа дараа бууруулан энэ талд зохицуулалт хийсэн нь шатахууны үнийн өсөлтийг тогтвортой барихад нөлөөлж чадахгүй байна уу?


-Газрын тос экспортлогч ОПЕК-инй гишүүн орнууд энэ оны эхний хагас жилд олборлолтынхоо хэмжээг өдөрт 1.2 сая баррелиар, гишүүн бус ОХУ тэргүүтэй орнууд өдөрт 600 хүртэлх мянган баррелиар тус тус бууруулсан. Үүнтэй холбоотойгоор газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 20 гаруй хувиар өссөн. Энэ нь манай улсад нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнэд шууд хамааралтайгаар нөлөөлж байна. Энэхүү үнийн өсөлтөөс хамааран шатахууны энэ оны нэгдүгээр сарын импортын үнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутамдаа 41-60 орчим ам.доллараар өссөн. Энэ нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлж эхэлсэн. Тиймээс энэхүү үнийн өсөлт болон Монгол төгрөгийн ханш зэргээс хамаарсан тооцооллыг хийж, "Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн гуравдугаар хуралдааныг энэ оны нэгдүгээр сарын 13-нд хуралдуулж, холбогдох зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн. Ингэснээр Засгийн газрын өнгөрсөн сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор төвийн бүсээр импортолж буй дезил түлш, шатахууны онцгой албан татварын тоо хэмжээг 110-130 мянга, зүүн бүсээр импортолдог шатахууын онцгой албан татварыг 30-50 мянган төгрөгөөр буулгаж, зохицуулсан. Харин баруун бүсийн импортын хувьд 2015 оны арваннэгдүгээр сараас хойш ямар нэгэн байдлаар өнөөг хүртэл онцгой албан татварын зохицуулалт хийгээгүй. Энэ нь тухайн үед онцгой албан татварыг тэгээр тогтоосонтой холбоотой гэлээ. Аливаа бараа бүтээгдэхүүн болон тэр дундаа стратегийн гол нэрийн бүтээгдэхүүнийн үнэ ханш богино хугацаанд багагүй хэмжээгээр нэмэгдэж буйд хяналт тавих, үндэслэлийг нь тогтоох ёстой газар бол ШӨХТГ юм.


Тус байгууллагын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Цоодолоос утсаар зарим зүйлийг тодруулхад "Нийслэлд "Шунхлай”, "Магнай трейд”, "Петровис” компани зарим шатахуун түгээх станцынхаа үнийг нэмсэн гэсэн мэдээлэл байна. Тиймээс үнэхээр ийм төгрөгөөр шатахууны үнийг нэмэх шаардлага бий болсон уу эсвэл далимдуулаад хэт өндрөөр нэмсэн үү гэдгийг тогтоохоор хяналт шалгалтын ажлыг хийж эхэлсэн. Шалгалтын эцсийн дүн гарахаар олон нийтэд мэдээлнэ” гэлээ.


Өнгөрсөн оны сүүлчээр шинэ жилийн баяр дөхсөн өдрүүдэд мөн л долларын ханш түүхэнд байгаагүйгээр өсч 3000 төгрөгт хүрсэн. Энэ нь Засгийн газрыг сандаргаж иргэдийг модоо барихад хүргэсэн билээ. Түүх дахин давтагдаж ийнхүү шатахууны үнэ нэмэгдсэн нь иргэдийн нуруун дээр хүнд ачааг үүрүүлсэн хэрэг боллоо.


Б.Дэлгэрцэцэг

times.mn
Засгийн газар ноён ногоон, хар алтны үнээ хязгаарлаж чадахгүйд хүрэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани