Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОУВС “Стэнд бай”-гаас өөр хөтөлбөр санал болгожээ

ОУВС “Стэнд бай”-гаас өөр хөтөлбөр санал болгожээ

 

580 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛӨХ ХУВИЛБАРУУД
 

УИХ-аас анх баталсан төсөв, тодотгосон төсөв, гүйцэттэл гурвын дунд асар хол зөрүү бий. 2013 оны төсөв нэг их наяд, 2015 оны төсөв 500 сая, 2016 оны төсөв хоёр их наяд гаруй төгрөгөөр тасарч байв. Энэ нь хоёр хүрэхгүй сарын зөрүүтэй, савлагаатай төсөв батална гэдэг мөнгөний бодлого, макро эдийн засаг, гадаад өр гээд бүх зүйлд дарамт учруулах хэмжээний алдаа юм.

Харамсалтай нь, энэ нь гэм биш зан болсоор өнгөрсөн 20 гаруй жилийг үджээ. Төсвийн сахилга бат ийн алдагдсаныг засаглал, өмнөх бодлогын залгамж чанар алдагдсантай холбон тайлбарлаж ирсэн.

Эдийн засагт асар хүчтэй нөлөөтэй төсөв мөнгөний бодлого маань сул, алдаатай явж ирснээс бид өрөө яаж төлөх вэ гээд гаднын түнш орнууд руу бадар барин сардаа нэг холбогдох албаныхан морддог жишиг тогтчихлоо. Энэ өрийн түрүүчийг бид ирэх сарын 21-нд төлнө.Тодруулбал, 2012 онд авсан 580 ам.доллартай тэнцэх евро бондынхоо тооцоог Монгол Улс ирэх гуравдугаар сарын 21-нд хийх юм.

Гэвч энэ мөнгийг төлөх эх үүсвэр Монгол Улсад одоогоор бэлэн алга. Арга ядахдаа эрсдэлтэй байгаа Хөгжлийн банкны дүрмийн санг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр хуульд нь оны өмнө өөрчлөлт оруулсан юм. Ийн нэмэгдүүлэх замаар дотооддоо бонд гаргаж 580 сая ам.долларын өрөө төлнө гэж тооцож байгаа аж.

Гэхдээ Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өгсөн мэдээллээр "Өр төлөх 2-3 хувилбар бий.Олон улсын байгууллага болоод түнш орнуудтай хэлэлцээр хийж байгаа учир хэлэхэд эрт байна” гэх бүрхэг хариулт өгсөн юм.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн даваа гаригийн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл өгчээ. Тэрбээр өр төлөх хоёр хувилбар танилцуулсан байна. Харин гурав дахь хувилбарыг Засгийн газрын төвшинд хэлэлцсэн гэх мэдээлэл байгаа юм. Дөрөв дэх хувилбар нь ОУВС-гаас авах хөтөлбөр. Энэ хувилбар хэлэлцээрийн шатанд яваа гэж байсан ч тус сангийнхан манайд маш хатуу шаардлага тавьжээ. Энэ талаар хувилбар-IV-т хөндье.

ХУВИЛБАР-I

Эхнийх нь Хөгжлийн банк өөрөө өрөө төлөх. УИХ-аас 2017 он гарахын өмнө Хөгжлийн банкны дүрмийн санг нэг их наядаар нэмэгдүүлж баталсан. Өөрөөр хэлбэл, дахин нэмэлт бонд арилжих эрхийг хуулиар нээж өгсөн гэсэн үг. Иймээс ч шинээр бондоо дотооддоо арилжиж, евро бондынхоо өрийг төлөх боломжтой гэх хувилбар танилцуулжээ.

Өөрөөр хэлбэл, дотоодод арилжсан бондоос 400 сая ам.доллар олох боломжтой аж. Үлдсэн 200 орчим сая ам.долларыг Монголбанк болон арилжааны банкуудын нөөцөөс гаргах юмбайна. Өөрөөр хэлбэл, банкуудын эх үүсвэрээс зээлнэ гэсэн үг. Дотоодод бонд арилжсан тохиолдолд валютын ханш одоогийнхоосоо өснө гэдгийг зарим УИХ-ын гишүүн болоод эдийн засагчид хэлж буй.

Харин гүйцэтгэх засаглалынхан валютын ханш өсгөхгүйгээр бонд арилжих боломжтой гэж тайлбарлажээ. Түүнчлэн арилжааны банкуудын эргэлтэд оруулдаггүй мөнгө хөрөнгөнөөс зээлэх учир зах зээлд хомсдол үүсэхгүй. Тэгэхээр валютын ханш савлахгүй гэх мэдээллийг гишүүдэд өгсөн байна.

Манай эдийн засаг 580 сая ам.долларын төлөлтөөс үүдээс савлах хэмжээний жижиг биш гэдгийг ч зарим УИХ-ын гишүүн хэлж байв. Гэхдээ энэ бол өрөөсгөл дүгнэлт байх талтай.

ХУВИЛБАР-II

Засгийн газарт олон улсын зах зээлд бонд арилжих эрхийг УИХ өгсөн. Энэ хүрээнд гүйцэтгэх засаглал бонд арилжих боломж бий ч хүү өндөр учир бараг ашиглахгүй болов уу гэдгийг холбогдох албаны хүн хэлсэн.

ХУВИЛБАР-III

Гадаад, дотоодод бонд арилжих нь өр зээлийн хэмжээг өмнөхөөсөө дахин нэмэгдүүлнэ. Үүний оронд алтаа барьцаанд тавих хувилбар яригджээ. Алт бол байнга эргэлтэд орж байж ашиг олдог металл. Нөгөөтэйгүүр Төв банкинд онцгой эрхтэй бүтээгдэхүүн. Тухайн улс хэр их алттай байхаас хамаарч эдийн засгийн баталгаа нь хангагддаг. Тэгвэл алтаа барьцаанд тавьж өрөө дарах нь нэг талаар жоомоо шатаах гэж байгаад байшингаа шатаахын үлгэр болно.

Гэхдээ "Алт-II” хөтөлбөр хэрэгжүүлж, алтныхаа нөөцийг нэмэгдүүлэх замаар нөхөх боломжтой гэх. Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн Төв банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэнэ. Үүнийх нь дараа тушаасан алтнаасаа худалдан борлуулж, өрөө дараад барьцаанд тавьсан алтаа авна гэж ярьж байгаа нь алаагүй баавгайн арьсыг арав хуваахтай адил сонсогдоод байгаа юм.

ХУВИЛБАР-IV

ОУВС-гийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн манайд гурван удаа ирж, Сангийн яам, Монголбанкны удирдлагуудтай хэлэлцээ хийгээд буцсан. Сангийн сайд хэлэлцээ нааштайгаар шийдэгдэж байгаа хэмээж байсан бол амжилтгүй болжээ. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийнхан манайхыг "стэнд бай” хөтөлбөрт хамруулах боломжгүй, хамрагдах шаардлагыг хангаж чадахгүй нөхцөл байдалтай байгааг хэлсэн байна.

Харин үүний оронд "стэнд бай” хөтөлбөрийн дараагийн буюу хүнд шатанд хамруулах боломжтой гэжээ. Энэ нь 3-4 жил үргэлжилдэг, эхний жил нь нөхцөл шаардлагыг нь биелүүлсэн тохиолдолд цааш хөтөлбөрөө үргэлжлүүлдэг юм байна.

Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал дөрвөн тэрбум ам.долларын дэмжлэг авахаар төлөвлөж буй. Харин тус сангийнхан энэ мөнгөний 1.5 тэрбум ам.долларыг нь өөрсдөө олох шаардлага тавьжээ. Иймийн учир Монгол Улсын Засгийн газар түнш орнуудтайгаа хэлэлцээ хийхээр хүсэлт тавьж байгаа аж.

Хэрэв энэ хүнд хөтөлбөрт хамрагдлаа гэхэд Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх боломжтой гэж Сангийн сайд үзэж байгаа юм.

ДОТООДОД БОНД ГАРГАВАЛ ЯМАР ЭРСДЭЛ БАЙХ ВЭ

Засгийн газрын өр нэмэгдэнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өнгөрсөн найман жилийн дотор таван удаа өөрчилсөн манайх дахиад л хуульдаа "гар хүрнэ”. Төсвийн сахилга баттай болох бус дураараа хуульд өөрчлөлт оруулах нь гаднынхны шаардлагад нийцэхгүй "тэрсэлсэн” хэрэг болно гээд тоочвол сөрөг үр дагавар үй олноороо гарч ирнэ.

Иймээс дээрх гурван хувилбарын алийг нь ч сонгосон сөрөг үр дагавар авчрах учир Засгийн газар үнэндээ "ацан шалаанд” орчихоод байгаа. Арга ядахдаа Сангийн сайд ОУВС-гийнхантай хэл амаа ололцох гээд АНУ-ыг зориод буй аж. Тэгэхээр өрөө хугацаанд нь төлж чадахгүй бол яах вэ гэх асуудал гарч ирнэ.

Хоног хугацаа давчуу энэ үед монголчууд өрөө хугацаанд нь төлж чадсангүй, дахиад дараалсан бондын төлбөрүүд хүлээгдэж буй гэж зарлуулах уу яах вэ гэх хэмжээнд очтолоо асуудал хүндрээд байна.

Монгол Улс эхний ээлжийн 580 сая ам.долларын зээлээ төлөхгүй бол олон улсын зээлдэгчид Олон улсын валютын сан, Парисын клуб зэрэг нөлөө бүхий санхүүгийн байгууллагад "Монгол Улс ОХУ-д өрөө төлсөнгүй гэж мэдэгдэх эрхтэй юм байна. Парисын клуб "Монгол Улс өртэй” гэдгийг олон улсад ил тод зарлачихвал манай улсын рейтинг, зээлжих зэрэглэл одоо байгаагаасаа доош унах аж.

Ингэснээр Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт одоогийнхоосоо илүү хумигдаж, Засгийн газрын өрийн бичиг "жанк” бонд болдог гэнэ. Олон улсад нэр хүнд нь унаснаар гаднын орнуудаас зээл, тусламж авах эрх нь ч хаагддаг байна.

Монгол Улсын өр гадаад дотоодтойгоо нийлээд 20 гаруй тэрбум ам.долларт хүрээд байна. Too баримт дурдахад, 1990-2012 он хүргэж хугацаанд Монгол Улс нийт 2.8 тэрбум ам.долларын гадаад өр тавьж, 2012 онд 1.9 тэрбум ам.долларын өртэй засгийн эрхийг хүлээж авч байжээ. Харин өнөөдөр энэ өрийн хэмжээ 20 гаруй тэрбум ам.доллар хүртэл өсөөд байна. Дээрээс нь авсан зээлийнхээ хүүнд төлж байгаа төлбөр төсвийн зардалд нэлээд жин дарж буйг тодотгох ёстой болов уу.

Эх сурвалж: Ардын эрх сонин

С.Батзаяа

ОУВС “Стэнд бай”-гаас өөр хөтөлбөр санал болгожээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани