Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголыг хэн тагнадаг вэ?

Монголчуудын талаарх Америкийн тагнуулын байгууллагын мэдээлэл

Монголыг хэн тагнадаг вэ?

 

2017 он гараад олон сонин содон үйл явдал дэлхий дахинд өрнөж байна. Түүний дотроос АНУ-ын Тагнуулын төв газар дэлхий дахинд явуулсан тагнуулын ажиллагааны нууцын зэрэглэлээс гарсан мэдээ, тайлан, зураг, схем, дүн шинжилгээ, баримт зэргийг багтаасан 13 сая мэдээллийг нийтэд ил болгож интернетэд байрлуулсан явдал нь олны анхаарлыг ихэд татав.


 
Мэдээж зарим мэдээллийг аль 10-20 жилийн өмнө ил болгосон хэдий ч зөвхөн америкийн Мэриланд хотод байх Үндэсний архивийн газарт биеэрээ очиж байж үзэх боломжтой байсан билээ. Тагнуулын төв газар бол АНУ-ын Холбооны Засгийн газрын гадаад тагнуулын алба бөгөөд дэлхий даяар тус улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг олзворлож, задлан шинжилгээ хийх үндсэн үүрэгтэй байгууллага юм.


 
Энэхүү тагнуулын ажилдаа америкчуудын татвар төлөгчдийн мөнгөнөөс жилд ойролцоогоор 15 тэрбум ам.доллар /2013 оны тоо/ зарцуулдаг аж.


 
Ил болсон мэдээллийн дотор 1940-1990-ээд онд хамаарах хүйтэн дайны үеийн баримтууд, үл таних нисдэг биетүүдийн судалгаа, сансрын нууц төслүүдийн нэг "оддын хаалга” физик туршилтууд, 1952 онд эхлүүлсэн мк-ултра /МК-Ultra/ буюу хүний бодол санаа, зан ааш удирдах, хянах хөтөлбөрүүд гэх мэт урьд өмнө нь нууцын ангилалд байсан олон ажиллагаануудын тухай маш их материалиуд багтаж байна. Эдгээр ил болсон материалыг "https://www.cia.gov/library” гэсэн хаягаар ороод сонирхож буй сэдвийнхээ нэрийг бичээд үзэх, хадгалаад авах боломжтой.


 
Миний бие уг хаягаар ороод хайлтын цонхонд "Mon­golia”, "Outer Mongolia”, "Tsed- enbal”, "Choibalsan” зэрэг үгийг бичээд хайхад манай улсын өнгөрсөн түүхтэй холбоотой олон мэдээллүүд гарч ирж байна. Тухайлбал, "Гадаад Монголын тагнуулчид Өвөр Монголд”, "Зүүн Европын цэргийн төлөөлөгчид Монголд байгаа тухай илтгэл”, "Монгол дахь Зөвлөлтийн цэргийн хүчин”, "Даалгавар №1109 Монголын Чойбалсан хот дахь цэргийн хөдөлгөөн”, "Даалгавар №1107 Монгол дахь шинэ нисэх буудал”, "ЗХУ болон Монголыг холбосон хурдны зам”, "Монголын Сайншанд дахь газрын тосны талбай”, "Улаанбаатар хотын ойролцоох Газар-Агаар ангиллын пуужингийн байгууламжийн тухай”, "Чойбалсан хот дахь Зөвлөлтийн цэргийн хөдөлгөөн” гэх мэтчилэн маш олон төрлийн мэдээлэл байна.


 
Америкийн ТТГ-аас монголчуудын талаар ЗХУ-ын баримталж байсан бодлого, БНМАУ-ын нам, төрийн өндөр албан тушаалтны тухайцуглуулсан мэдээллүүд тун сонирхолтой. Жишээлбэл, 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Америкийн тагнуулын төв газраас тус албаны захирал Виллиам Ж.Касейд зориулан бэлдсэн "Ю.Цэдэнбалаас Ж.Батмөнхөд эрх мэдэл шилжих үйл явцын талаарх” 7 хуудас тайланг нэрлэж болно. Уг тайланд "Зөвлөлт Хятадтай харилцаагаа сайжруулахын тулд Ю.Цэдэнбалын эрүүл мэндийн байдлыг шалтаг болгон түүнийг огцруулах ажиллагааг Москва зохион байгуулсан” гэсэн дүгнэлтийг америкчууд хийжээ.


 
Түүнийг огцруулахад нөлөөлсөн гол гурван хүчин зүйлийг дараах байдлаар тодорхойлсон байна. Нэгд, Зөвлөлт дэмжээд байхад Монголын эдийн засгийг муу удирдсан, хоёрт, орос эхнэрийнхээ нөлөөгөөр Зөвлөлтийн өмнөх засгийн бодлогыг тууштай дэмжигч, гуравт, 1982 оноос ЗХУ нь Хятадтай харилцах хатуу харилцаагаа зөөллөөд байхад түүнийг ойлгохгүй хэтэрхий Хятадын эсрэг бодлого баримталдаг” зэрэг багтаж байв. Мөн уг тайлангийн төгсгөлд "Улаанбаатарт болж буй ямар нэгэн үйл явдлыг Москва анхааралтай ажиглаж байгаа, ялангуяа ямар нэгэн бодлогын чиглэлээр хийгдэх ажил бүхэн Кремлээс шалтгаалах буюу хамааралтай болжээ” гэсэн байв.
Өөрөөр хэлбэл, манай улсын төр, засаг 1984 оноос Зөвлөлт oросоос бүрэнхамааралтай эсвэл хяналтад оржээ гэж дүгнэж болохоор байна. Уг бэлтгэсэн тайлангаа ТТГ-ын дотоод салбар, нэгжүүдэд олшруулан тараахаас гадна Үндэсний аюулгүй байдлын агентлаг, ЗХУ-Зүүн Европыг хариуцсан алба, Үндэсний аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгч, АНУ- ын Төрийн департмент, Батлан хамгаалах яам зэрэг тагнуулын гол байгууллагууд руу илгээдэг байна.


Энэ бүх материалиудаас америкчууд 1960-1980 оны сүүл хүртэл ЗХУ-ын Монголд явуулж буй бодлого, Монгол дахь Зөвлөлтийн цэргийн үйл ажиллагаа, Монголын хилийн район дахь БНХАУ-ын цэргийн ажиллагааг гойд сонирхож, энэ талаарх мэдээллийг тагнуулын төрөл бүрийн хүч хэрэгслийг ашиглаж цуглуулаад дүн шинжилгээ хийн америкийн шийдвэр гаргах төрийн дээд албан тушаалтнуудад танилцуулдаг байжээ гэсэн дүгнэлт хийж болохоор байна.


 
Америкчуудын хувьд Монгол орон 1987 онд Улаанбаатарт өөрийн Элчин сайдын яамаа нээх хүртэл "хаалттай бүс” байсан гэж хэлж болохоор. Тийм учраас манай улсын тухай мэдээллийг ихэвчлэн сансрын тагнуулын хиймэл дагуулаас авсан фото зураг, ЗХУ, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон дахь өөрсдийн тагнуулын албадаас цуглуулж авдаг байсан бололтой. Америкчууд Монголд өөрийн цэргийн атташегаа суулгах оролдлого хийж байсныг зөвлөлтүүд зөвшөөрдөггүй байжээ.


 
Энэ тухай 1970 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ТТГ-ын захиралд хаягласан маш нууц захидалд дурьдсан байна. Захидалд "Манайд Элчин сайдад энэ асуудлаар хариулт өгөх албан ёсны цэргийн атташе Монголд байхгүй. Москва дахь манай цэргийн атташе хааяа нэг Улаанбаатар хотод айлчилдаг ба дараагийн удаа тийшээ явахдаа энэ асуудлыг судлах бодолтой байгаа хэдий ч хэзээ явах хугацааг одоогоор хэлэх боломжгүй байна” гэж өгүүлжээ.


 
Ялангуяа, 1970 оны сүүлчээр ЗХУ, БНХАУ хоёр муудалцаж, хоёр улс өөрсдийн цэрэг, зэвсгийн хүчийг Монголын хилийн дагуу зузаатгаж байсан тэр эгзэгтэй цаг мөчид америкийн тагнуулчид маш өндөр ач холбогдол өгч, тун идэвхитэй ажиллаж байж.


 
Америкчууд дэлхийн тойрог замд буй өөрсдийн "Kh-11 Кеnnеn” загварын тагнуулын хиймэл дагуулуудыг ашиглан /1982 оноос "Crystal" гэж нэрлэх болсон/ манай улсын нутаг дэвсгэрт явагдаж буй зөвлөлтийн цэргийн хөдөлгөөн, үйл ажиллагаа, барилга, байгууламж, нисэх буудлын зургийг өндөр нарийвчлалтай авч түүндээ дүгнэлт хийн мэдээ, материал бэлтгэдэг байжээ.


 
Тухайлбал, "Монгол дахь цэргийн үйл ажиллагаа” сэдвээр 1970 оны 1 дүгээр сард ТТГ-аас бэлтгэн 118 хувилж тараасан маш нууц зэрэглэлтэй 4 хуудас тайлан байна. Энэ бол ТТГ-ын "Үндэсний фото зураг тайлбарлах төв” хиймэл дагуулаас авсан зургууддаа үндэслэж бичсэн тайлан юм.


 
Тайланд "Зөвлөлтийн цэрэг Монголд байрлах ажиллагаа 1965 онд эхэлсэн, 1967 онд энэ үйл явц улам эрчимжин 1969 он хүртэл үргэлжилсэн. 1970 оны 1 дүгээр сарын байдлаар Монголд 2 байнгын нисэх буудал, 17 хээрийн нисэх буудал баригдаад байна. Мөн хамгийн багадаа 3 дивиз цэргийн хүч байрлах боломжтой хуурай замын цэргийн 5 баазыг одоохондоо олж илрүүллээ. Цэргийн зориулалттай байгууламжуудыг өргөтгөх, эсвэл шинээр барих ажил тасралтгүй явагдаж байна.


 
Цэргийн хүчийг төвлөрүүлэх ажлыг Монголын зүүн талын нутгаар ялангуяа Транс-Монголын чиглэлийн төмөр зам болон Чойбалсан хотын районд явуулж байна” гэжээ. Налайх, Чойбалсан дахь нисэх буудлыг дурьдсан ба уг газруудад 1969 оны 12 дугаар сараас эхлэн "МиГ-17” сөнөөгч онгоц бүхий Зөвлөлтийн нисэхийн хороод байрлаж байв. Харин хуурай замын цэргийн хувьд гурван дивизийн хэмжээний ангиуд байрлаж буй газруудаар Улаанбаатар хот, Сүмбэр сум, Сайншандыг нэрлэсэн. Усан цэргийн зориулалттай 4 дэх том байгууламжийг Чойбалсан хотод, 5 дахь байгууламжийг Налайхад байгуулж байна гэж гэсэн дүгнэлтийг хийжээ.


 
Зөвлөлтийн цэрэг Улаанбаатар хотод анх 1966 оны эхээр үзэгдэж эхэлсэн. Тэр цагаас хойш тус бүр нь 100 гаруй байшингаас бүрдсэн хоёр том цэргийн баазыг барьж байгуулсан ба энд ойролцоогоор 2000 гаруй нэгж цэргийн техник, хэрэгсэл бий. 1968 оны сүүлчээр уг баазад Зөвлөлтийн мотобуудлагын дивиз анх харагдсан. Сүмбэр суманд цэргийн байгууламж байгааг 1969 оны 12 дугаар сард анх илрүүлсэн. Одоогоор 46 байшин баригдсан байгаа бол нэмээд 76 байшингийн суурь байна. Мөн 80 орчим майхнаас бүрдсэн лагерь, 1969 оны 12 дугаар сард 600 гаруй техник, 12 нэгж агаарын довтолгооноос хамгаалах цэргийн их буу харагдсан тухай мэдээлэл багтжээ.
 


Дараагийн удаа солонгосын дайнд Монголын цэргүүд өвөр монголчуудтай хамтран тулалдаж явсан тухай, ар монголд бэлдсэн тагнуулчид өвөр монголд хэрхэн ажиллаж байсан тухай материалыг бэлтгэн хүргэх болно.


 
Дэд хурандаа Р.Энхболд

Монголыг хэн тагнадаг вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани