Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний үнэ өсөхгүй гэж таамаглажээ

Нүүрсний үнэ өсөхгүй гэж таамаглажээЭдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгээс санаачлан "Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг хурлыг Монголбанк, МУИС-тай хамтран зохион байгууллаа. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хурлыг нээхдээ, эдийн засгаа сэргээхийн тулд бидэнд хамтын хүч хэрэгтэй гэдгийг онцолсон.

 

Тус хэлэлцүүлгийг оролцогчид "Монголбанкны зүгээс эдийн засагч, судлаачдын үгийг сонсох, нөгөө талаас судлаачдад цаг үеийн бодит мэдээллийг хүргэсэн” гэж тодорхойлов. Энэ өдөр 10 орчим илтгэл хэлэлцүүлсэн. Тухайлбал, "Валютын ханшийг тодорхойлогч хүчин зүйлсийн суурь судалгаа” сэдвээр NRCC компанийн захирал Б.Алтанцэцэг илтгэл тавьсан. Тэрбээр "Манай улс бусад улстай харьцуулбал ханшийн хэлбэлзэл нь хөвөгч ханштай орнуудаас, албан нөөцийн хэлбэлзэл нь тогтмол ханштай орнуудынхаас өндөр байна. Энэ нь нэг талаас макро үзүүлэлтийн хэлбэлзэл өндөр, нөгөө талдаа мөнгө бодлогын арга хэрэгслүүдийн валютын ханшид үзүүлэх нөлөө сул байгааг харуулж байна” хэмээн хэллээ. Мөн судалгаанд дурдсанаар сүүлийн 12 жилийн хугацаанд төгрөгийн ханш 75 хувиар суларчээ. Үүнээс сүүлийн дөрвөн жилд л гэхэд ам.долларын эсрэг 43.8 хувиар суларсан үзүүлэлттэй байгаа гэнэ. Тодруулбал, 2009 оны эдийн засгийн уналтын үед төгрөгийн ханш долларын эсрэг 36.6 хувиар суларсан байна. Харин 2011 оны дөрөвдүгээр сараас хойш өнөөг хүртэл төгрөгийн ханш 50.9 хувиар унажээ. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзэл өндөр байгаа нь эдийн засгийн бүтцийн хувьд төрөлжөөгүй, уул уурхайгаас хэт хамааралтай байдал, эдийн засгийн өрнөлийн үед хангалттай нөөц, хуримтлал бий болгож чадаагүйн бодит илрэл, үр дагавар гэж үзэж байна. Мөн "Валютын ханшийн хямралаас сэргийлэхийн тулд төсвийн сахилга бат, Төв банкны бие даасан байдлыг хангах, төсөв болон мөнгөний бодлогын нийцтэй байдлыг хангах, гадаад шокыг шингээх боломжийг олгох гэх мэт арга хэмжээг авах шаардлагатайг бусад орны туршлага харуулж буйг онцолсон юм.

 

Мөн "Жижиг дунд үйлдвэрийн хэлцлийн зардал”, "Нүүрсний экспортын зах зээлийн судалгаа”, "Өрхийн стресс тест”, "Монголын дундаж давхарга” зэрэг хэд хэдэн илтгэлийг энэ үеэр хэлэлцүүлсэн. Манай улсын эдийн засагт нүүрсний орлого чамлахааргүй байр суурийг эзэлдэг. Энэ талаар судлаач н.Мөнх-Ирээдүй илтгэлдээ "Нүүрсний зах зээл Ази руу чиглэж байна” хэмээн тодотгов. Одоогоор дэлхий дээр БНХАУ, АНУ, Энэтхэг, Индониз зэрэг таван том супер тоглогч байгаа аж. Үүн дээр Өмнөд Солонгос, Монгол гэсэн хоёр тоглогч нэмэгдэж байгаа гэнэ. БНХАУын хувьд зургаан тэрбум тонн нүүрсний хэрэглээтэй. Үүний 3.2 тэрбум тонныг өөрсдөө олборлож, хэрэгцээгээ хангадаг байна. Харин манай улсын хувьд нүүрсний нийт экспортын 90 гаруй хувийг өмнөд хөрш рүүгээ илгээдэг. Үлдсэн хувийг нь бусад улс руу гаргадаг гэсэн энэ үзүүлэлт өмнөх жилүүдээс өссөн статистик гэдгийг тэрбээр хэллээ. Тодруулбал, нийт экспортын 99.9 хувийг өмнөд хөрш руу гаргадаг байжээ.

 

2015 оны байдлаар манай улсад 82 компани энэ салбарт 200 гаруй лизенз эзэмшдэг байж. Тухайн онд Монгол Улсын эрдэс баялгийн экспортын 11 хувийг дан ганц нүүрс эзэлжээ. 23.3 сая тонн нүүрс бэлтгэснээс 10.5 сая тонныг дотооддоо хэрэглэсэн судалгаа гарчээ. Үүний дийлэнх хувийг дулааны цахилгаан станцууд хэрэглэсэн аж. Харин ойрын 10 жилд дулааны цахилгаан станцын 16 төсөл ашиглалтад орохоор хүлээгдэж буй тул эрчим хүчний нүүрсний дотоодын хэрэглээ улам нэмэгдэнэ гэж тэд таамаглаж байна. Мөн дэлхийн зах зээл дээр коксжсон нүүрсний хэрэглээ ирэх жил нэмэгдэх магадлалтайг ч тооцсон байна. Харин үүний эсрэг эрчим хүчний хэрэглээ саарах төлөв байгаа аж. Тухайлбал, олон орны Засгийн газар нүүрс ашигладаг цахилгаан станцуудыг цөөлөх бодлого барьж байгаа гэнэ. 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 15 хувиар нэмэгдэнэ гэж олон улсын байгууллагаас гаргасан судалгаа ч бий.

 

Энэ нь эрчим хүчний нүүрсний хэрэглээ хумигдах үндсэн шалтгаан аж. Харин 2012-2016 онд нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурсныг өмнөд хөршийн гангийн илүүдэлтэй байсантай холбон тайлбарлаж байв. Учир нь, дэлхийн гангийн үйлдвэрлэлийн тэн хагасыг БНХАУ эзэлдэг юм. Тэгэхээр коксжих нүүрсний олон улсын зах зээлийн үнэ манай өмнөд хөршөөс шууд хамааралтай гэсэн үг. Мөн дэлхийн зах зээл дээр болон манай улсын хувьд энэ онд нүүрсний үнэ буурах хандлага ажиглагджээ. Иргэд нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээр борлуулдаггүй тухай шүүмжлэл одоо хүртэл гарсаар байдаг. Харин энэ талаар н.Мөнх-Ирээдүй "Манай улсын нүүрсний зах зээл эрэлт, нийлүүлэлт гэхээсээ илүүтэй гэрээгээр тогтоосон үнэ дээр тогтож байна” хэмээн тайлбарласан юм. Үнэндээ манай улсын хувьд одоогийн байдлаар гадаад зах зээлд нүүрсээ хүргэх дэд бүтэц алга. Бид Австрали, АНУ, ОХУ-тай нүүрсний зах зээлд өрсөлдөх гэж байгаа. Манайх газарзүйн хувьд БНХАУ-д нүүрсээ нийлүүлэх нь давуу боловч авто замаар бага хэмжээний нүүрсийг л тээвэрлэнэ. Энэ нь нүүрсний өрсөлдөх чадварыг сааруулж байгаа тухай ч судлаачид өгүүлдэг. Манайхан нүүрсээ эцсийн бүтээгдэхүүн болгочихвол үнэ өснө гэдэг. Гэтэл хэрэглэгч нь тодроогүй, зах зээл нь ойлгомжгүй байдалтай хэвээр. Үгүйдээ гэхэд Тавантолгойг ашиглах нэгдсэн байр суурь ч алга. Гэвч улс төр, эдийн засаг болон дэд бүтцийн бэрхшээлүүдтэй хэдий ч манай улсын хувьд боломжууд байсаар байна.

 

Д.Ганбаатар

unen.mn
Нүүрсний үнэ өсөхгүй гэж таамаглажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани