Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэр модыг бетоноор солих хувьсгал

Төмөр замд нийт 4.3 сая гаруй дэр байгаагаас одоогоор 1.3 сая ширхэгийг бетоноор сольсон байна

Монгол Улсын хөгжлийг тэтгэж буй томоохон салбарын нэг нь төмөр зам. Нэг хэсэг өргөн, нарийн царигтай шинэ төмөр зам тавих талаар хэлэлцэж, багагүй шуугиан тарьсан ч асуудал аль нэг талдаа гарахгүй явсаар улстөржөөд дууссан гэхэд болно. Тэгвэл тавигдах үгүй нь мэдэгдэхгүй өргөн, нарийн царигийн төлөө талцахаас илүү өнөөдрийн бодит бөгөөд хамгийн тулгамдсан асуудал болох төмөр замын дэр модны шинэчлэлд анхаарал хандуулах хэрэгтэй байна. 

Анх 1940 онд төмөр зам тавихдаа төмөр дэрийг ашигласан бол 30 жилийн дараа буюу 1970-аад оноос төмөр замд их засварын ажил эхлүүлж, элэгдэж хуучирсан зарим төмөр дэрийг модон дэрээр сольж эхэлжээ. Улмаар 1997 онд УБТЗ-ын дэргэдэх төмөр бетон дэрний үйлдвэр байгуулсан түүхтэй. Тэгвэл анхны бетон дэрний үйлдвэр байгуулагдаад 20 жил болсон байна. Энэ хугацаанд Монгол Улсын төмөр замын дэр модны хэдийг нь бетоноор сольсон талаар доорх графикаас хараарай.

Монгол Улсын төмөр замын нийт урт нь 2484.8 км бөгөөд эдгээр замд 4.3 сая гаруй дэр бий. Одоогийн байдлаар бетон дэрний үйлдвэр 1.3 сая ширхэг дэр үйлдвэрлэж, сольсон бөгөөд энэ нь нийт дэрний 27 хувийг эзэлж байгаа юм.

Сүүлийн таван жилд бетон дэрний үйлдвэрлэлд 37.3 тэрбум төгрөг зарцуулсан 

Түүнчлэн 20 жилийн хугацаанд ердөө 27 хувийг шинэчилнэ гэдэг нэлээд чамлалттай тоо санагдаж байсныг нуух юун. Гэхдээ энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах бөгөөд УБТЗ- ын төсвөөс 100 хувь бүрдүүлдэг юм билээ. Албаны хүний өгсөн тоон мэдээллээс харахад сүүлийн таван жилийн байдлаар буюу 2012-2016 онд нийт 498 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэхэд 37.3 тэрбум төгрөг зарцуулсан байна. 

Тэгвэл одоо үлдсэн 3.1 сая ширхэг модон дэрний 609 мянга нь төмөр замд тэнцэхгүй болтлоо хуучирч мууджээ. Харамсалтай нь, 2013 онд ажиллаж байсан БОНХЯ-ны сайдын тушаалаар ойгоос дэр модны үйлдвэрлэх зорилгоор мод бэлтгэхийг хориглосон шийдвэр гаргасан нь асуудал дагуулж байгаа аж. Хэдий төмөр бетон дэр үйлдвэрлэж байгаа ч үүнийг ашиглах боломжгүй газар олон байдаг юм байна. Тодруулбал, 1120 км урт гол замын 60 км зам нь 400 метрээс бага радиустай тойрог буюу тахир зам байдаг аж. Тэдгээр газруудад зөвхөн модон дэр хийх шаардлагатай болдог аж. Учир нь цариг нь өөр байдаг гэнэ.

Жишээлбэл, ердийн шулуун зам 1520 мм- ийн царигтай байдаг бол тойрог зам 1535 мм болж, өргөсдөг юм байна. Тойрог нь нэмэгдэхийн хэрээр төмөр замын бетон дэрний бэхэлгээнд өөрчлөлт ордог. Манай үйлдвэрүүд бетон төмрийг зөвхөн 1520 царигаар хийж байгаа учраас 1535 тойрог царигтай замд модон дэр хийхээс өөр аргагүйд хүрдэг юм байна.

Хоёр дахь хүчин зүйл нь хөрсний ус ихтэй газарт овойлт суулт гардаг учраас модон дэр ашиглах шаардлага тулгардаг аж. Түүнчлэн бетон дэр тавих боломжгүй бас нэг шалтгаан нь элс, хайрганы чигжээстэй зам. Ялангуяа Замын-Үүд чиглэлд элс шороо ихтэй байдаг учир бетон дэрний доогуурх буталмал чигжээс нь усыг доош нэвтрүүлэхгүй холилдож, нойтон шавар болж хөлдөх эрсдэл үүсдэг. Тиймээс жил бүр тодорхой хэмжээнд модон дэр, дүнз үйлдвэрлэх шаардлага тулгардаг гэдгийг албаныхан учирлаж байна.

3.1 сая ширхэг дэр модны 609 мянга нь төмөр замд тэнцэхгүй 

Ер нь элэгдсэн дэр мод нэг километрт 25 хувиас хэтэрвэл галт тэрэгний хурд хязгаарлагддаг юм байна. Ингэснээр галт тэрэгний хурд саарч, шатахуун, цаг хугацаа, цаашлаад Монгол Улсын бараа эргэлтэд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Харин төмөр замын модон дэрийг 100 хувь шинэчилж, төмөр бетон болгочихвол хурднаас гадна галт тэрэгний даац нэмэгдэх сайн талтай.

Одоогоор нэг дугуйн даац 23 тонн байгаа бол алсдаа 25 тонн болж нэмэгдэх боломж бүрдэнэ. Ингэснээр хүнд даацын вагонууд явах боломжтой болж, хоёр хөршийн транзит тээвэр манайхаар дамжин өнгөрдөг болох давуу талтай. Нөгөөтэйгүүр, бетон дэрний ашиглалтын хугацаа 40-50 жил байдаг бол модон дэрнийх 15 жил байдаг юм байна.

Төмөр замын ойрын 2020, хэтийн 2030 он хүртэлх төлөвлөгөөнд жилд 53-95 км замд их засвар хийхээр төлөвлөжээ. Энэхүү мастер төлөвлөгөөний өртөг нь замын аж ахуйн хувьд жилд дунджаар 24.2-65.3 сая ам.доллар болдог аж. Гэхдээ яваандаа замын их засварын ажлыг төлөвлөгөөнд тусгасан хэмжээгээр жил бүр хийсэн тохиолдолд төмөр бетон дэрний үйлдвэрлэл нэмэгдэж, модон дэрний үйлдвэрлэл төдий хэмжээгээр багасах юм. Тэрчлэн 2030 он хүртэлх төлөвлөгөөний дагуу 670 км замд их засварын ажил хийвэл одоо байгаа төмөр бетон дэрний 27 хувь 56-д хүрнэ гэж тооцоолжээ. Тухайлбал, энэ онд гэхэд 75 км зам засаж, 138 мянган ширхэг дэр модыг шинэчлэхээр төлөвлөсөн байгаа юм.

Д.БАТБААТАР:ЭНЭ ЖИЛ 30 КМ ЗАМЫН ДЭР МОД СОЛИНО 

Төмөр замын дэр модны шинэчлэлийн явцын талаар УБТЗ-ын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга Д.Батбаатараас тодрууллаа.

-Төмөр замын дэр модыг бетоноор солих ажил хэрхэн явагдаж байна вэ? 
-Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх нийт гол замын 47 хувийг бетон дэрээр сольсон. Үлдсэн 53 хувийг гүйцээх төлөвлөгөө гаргасан. Гэхдээ жил бүрийн төлөвлөгөө янз бүр. Тухайн жилийн тээврийн төлөвлөгөөний орлого зэрэг бүх зүйлээс шалтгаалан төсөв батална. Жилд 50-иас доошгүй км зам засна гэж тооцвол найман жилийн дотор замын их засвар хийж дуусгах тооцоо бий.

Энэ жилийн хувьд 30 км замын их засварын ажилд 20 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Дээрээс нь 40 гаруй мянган ширхэг модон дэрийг нэг бүрчлэн авч, бетоноор солино. Мөн Айраг, Бор-Өндөрийн замыг 2.3 тэрбум төгрөгөөр хүчжүүлэх төлөвлөгөөтэй. Учир нь төмрийн хүдрийн ачилт тэнд явагдаж байна. Энэ мэтчилэн чадлаараа арга хэмжээ авч байгаа. Төмөр замын дөрвөн сая гаруй модон дэрийг хэдхэн жилийн дотор солино гэж байхгүй шүү дээ. Энэ бол ихээхэн төсөв хөрөнгө шаардагдах ажил.

-Дэр мод үйлдвэрлэх зорилгоор ойгоос мод огтлохыг хориглосон. Энэ ямар учиртай юм бэ. Дэр модны нөөц бий юү? 
-Дэр модны нөөцийг хуучин модоор орлуулж байгаа. Ингэхдээ хуучныг нь хуулж, ангилалт хийгээд ашиглаж болохоор дэрийг сэргээн засварлаж байна. Өнгөрсөн жилийн тооцооноос харахад 30 хувийг нь эргүүлэн ашиглаж байгаа. 2013 онд ажиллаж байсан БОНХЯ-ны сайд тухайн үед биднээс мод олборлолтын талаар санал авсан юм.

Бид саналаа өгөхдөө шинээр барьж байгаа зам болон салбар замуудад мод хэрэглэхгүй, бетон дэр тавина. Харин байгаа замаа сэргээн засварлах нөхцөлд мод хэрэглэх ёстой гэсэн санал тавьсан. Гэтэл яамныхан огт мод хэрэглэхгүй юм байна гэж буруугаар ойлгоод, хориглох тогтоол гаргачихсан юм.

-Нэг километрт хэдэн ширхэг бетон дэр ордог вэ. Өртөг нь хэд байдаг юм бол?
-Нэг километрт 1840 ширхэг бетон дэр ордог. Модон дэр ч мөн төдий тооны орно. Харин тахир замд 2000 ширхэг хэрэгтэй. Үнийн хувьд нэг бетон дэр 80 орчим мянга байдаг бол дэр мод 57 мянган төгрөг. Үүн дээр бэхэлгээнийх нь үнэ нэмэгдээд нэг бетон дэрийг 110 орчим мянган төгрөгөөр сольж байна.

Б.Бямбасүрэн, Б.Сүрэн

Засгийн газрын мэдээ
Дэр модыг бетоноор солих хувьсгал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани