Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Археологийн олдворуудын “үнэгүйдэл”


Жил болгон Соёлын өв, музейн үзмэрийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг ч иргэд хуулийн талаар мэдлэг нимгэн байдаг

Монгол орон эртний түүх дурсгалын олдвор арвинтай болохоор гадныхан битүүхэн атаархдаг. Гэвч манайхан түүх, археологийн ховор олдворуудаа арчилж, хамгаалж төдийлэн чадахгүй байна. Уг нь улсын хэмжээнд соёлын өвийг хамгаалах 11 байгууллага бий. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтний хэлснээр аймаг бүрт хоёр музей байх ёстой ч ихэвчлэн нэг музей байдаг аж. Энэ нь төр засгаас хангалттай төсөв хөрөнгө өгч чаддаггүйтэй холбоотой.

Археологийн олдвор илрүүлэх судалгаа, малтлага хийх санхүүжилтийг ч ихэвчлэн гаднын байгууллагууд гаргадаг. Төсөв мөнгөгүй хоосон гээд эрдэмтэн, судлаачид гар хумхиж зүгээр суусангүй. Тэд эртний олдворуудыг илрүүлэн судалсаар буй. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт 2005-2007 онд хайгуул, судалгаа, малтлага хийсээр 2009 онд нэгэн сэдэвт бүтээл илрүүлсэн байдаг. Энэ нь тухайн үедээ оны шилдэг шинжлэх ухааны бүтээл болж байв. Ховд аймагт мөн ижил хайгуул судалгааг 2008-2010 онд хийгээд дуусчээ. Нэг аймгийн нутгаас л гэхэд 10 мянга гаруй археологийн өв бүртгэж баримтжуулсан нь тэдний зүтгэлийг илтгэнэ.

Соёлын өв, археологийн олдворыг илрүүлэх томоохон төслийг Увс аймагт үргэлжлүүлэхээр төлөвлөсөн ч төсөв баталж өгөөгүй тухай холбогдох мэргэжилтэн нь сэтгэл дундуур сууна билээ. Ер нь соёлын өвийг үл хайхарч буй талаар эрдэмтэд дуу нэгтэй учирлаж байв. Судлаачид, археологичид хөдөө хээр хэдэн сараар явж, малтлага хийхдээ илүү цагийн хөлс, хоолны мөнгө зэргийг авдаггүй бөгөөд өөрсдийнхөө боломж бололцоогоор яаж ийгээд аргалдаг байна. Соёлын өвийг судлах, археологийн олдвор илрүүлэх малтлага хийх ажилд гадны байгууллагууд л ихээхэн ач холбогдол өгч, санхүүгээр дэмждэг болохоос Монголын төр өчүүхэнд санаа тавьдаггүй аж.

ХӨДӨӨГИЙНХӨН АРХЕОЛОГИЙН ДУРСГАЛЫГ СҮЙТГЭДЭГ

Ард түмний амьдрал улам ядуурч, ухамсар дорой байгаагаас нүд цагаан, мөнгө улаан гэдэг болж түүхийн үнэт олдворыг юу ч үгүй болтол нь сүйтгэчихдэг болжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Номгон суманд байдаг бүх булш, бунхныг тоносон байна. Тус суманд ямар булш бунхан байсныг бүртгэж, судалж амжаагүй байхад нь аль хэдийнэ тоносон тухай судлаачид харамсангүй хэллээ. Ийн соёлын өвийг сүйтгэдэг үзэгдэл алсдаа улсын түүх, соёлд хор учруулж болзошгүй гэдгийг ч эрдэмтэд хэлж байгаа юм.

Ялангуяа хятад иргэд монголчуудаас түүхийн үнэт өвийг өндөр үнээр худалдаж аваад, судалгаа хийж, хожим нь бидний түүхийг өөрсдийнхөө мэт зарлахыг үгүйсгэх аргагүй хэмээн болгоомжлох хүн олон байна.

  • Соёлын өвийг сүйтгэдэг үзэгдэл алсдаа улсын түүх соёлд хор учруулж болзошгүй гэдгийг ч эрдэмтэд хэлж байгаа юм.
  • Эрүүгийн хуулиар олдворыг зөвхөн хил давуулахад л хариуцлага хүлээлгэх заалттай байдаг.
  • Эртний булш, хиргисүүрийг тонож, сүйтгэдэг бүлэглэл бий болжээ.

Нөгөөтэйгүүр, эртний эд өлгийн зүйлс худалддаг хүмүүс соёлын өвийн эсрэг гэмт хэрэг хийж байгаа нь илт. Тэд захиалга өгч булш бунхан ухуулдаг том бизнестэй, бүлэг болсон байдаг аж. Мөн эртний эдлэл цуглуулдаг хувийн цуглуулагчид бий. Үүгээрээ үзэсгэлэн нээсэн хувь хүмүүс ч байдаг гэнэ. Энэ асуудлыг хуулиар л зохицуулахгүй бол өөр аргаар тэмцэх боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулав. Ялангуяа хариуцлага хүлээлгэх асуудлыг захиргааны хэрэг төдий биш эрүүгийн хэрэг болгох шаардлагатайг онцолсон юм.

Эртний эд өлгийн зүйл худалдах нь соёлын өвийн эсрэг гэмт хэрэг

Өнгөрсөн жил гэхэд л Германы спорт хувцасны алдарт брэнд "Адидас”-ын бэлгэ тэмдэг болсон урт, шулуун зураас бүхий гуталтай адилдуу шарил Монголын нутгаас олдсон талаар олон улсын агентлагууд онцолж байсан. Үүнийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Үзүүр гялан гэх нутгаас 20 гаруй тооны олдвор, эд өлгийн зүйлийн хамт тус аймгийн музей, "Ховд” их сургуулийн хамтарсан багийнхан олж илрүүлсэн юм.

Үүнийг тодруулбал, эд өлгийн зүйл дунд эсгийгээр ороож, оршуулсан хүн, хонь, адуу, эмээл, хазаар, дээл хувцас, модон болон төмөр аяга, арьс болон эсгий уутан богц бүхий оёдол хатгамлын хэрэглэлүүд гарч ирсэн байна. Дээрх олдвор, эд өлгийн зүйлсийг Улаанбаатар хотод авчран бүртгэх, цэвэрлэх, сэргээн засварлах ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа "Соёлын өвийн төв”-ийн Сэргээн засварлах лабораторид хийжээ.

Гаднын хэвлэл, мэдээллүүд энэхүү олдворыг Төв Азиас олдсон дэлхийд хосгүй үнэт олдвор хэмээн тодотгосон байна.

ХАМГААЛАХ БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

Эртний хүн, малын ясны цуглуулга, хүн чулуу, булш, хиргисүүр, хадны зураг бүгд манай үндэстний соёлын өвд багтана. Эдгээрийг хадгалах, хамгаалах хатуу бодлого, сэтгэл дутаж буй. Учир нь жил болгон Соёлын өв, музейн үзмэрийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг ч иргэд энэ хуулийн талаар мэдлэг нимгэн байдаг.

Энэ нь соёлын өвийг сүйтгэхэд нөлөөлдөг байна. Үндсэн хуульд "Байгалийн баялаг, соёлын өв нь нийтийн өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдаг. Уг нь бол түүхийн энэ үнэт олдвор, хөшөө дурсгал, хиргисүүр, хадны зураг зэрэг нь монголчуудын эртнээс хадлагдаж ирсэн өв соёл. Нөгөөтэйгүүр аялал жуулчлалыг татах бас нэгэн боломж юм.

Түүхийн өвийг хамгаалахад иргэдийн оролцоо чухал гэдгийг анхаарч үзэх ёстой. Учир нь манайд төдийгүй олон улсад өв соёлоо хамгаалахдаа ард иргэдээ татан оролцуулдаг юм билээ. Гэтэл өнөөдөр манайхан хялбар аргаар мөнгө олох шуналын сэтгэлээр тонож, сүйтгэх явдал газар авч байна.

Дэлхийн улс орнуудад соёлын өвийг хамгаалах бодлогоо хангалттай төсөв хөрөнгөөр шийддэг, сайн эрх зүй, олон нийтийн оролцоо байх ёстой гэж хуульчилсан байдаг юм. Хууль хэрэгжиж, иргэд сэтгэлтэй хандаж байж улс соёлын өвөө хамгаалж чадна гэсэн үг. Соёлын өвийг хадгалахад музей, стандартын дагуу байгуулсан сэргээн засварлах лаборатори, хадгалах газар, шаардлагатай тоног төхөөрөмж хамгийн чухал юм.

ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭЭР

Зөвшөөрөлгүй хайгуул малтлага хийсэн төрийн бус байгууллагад 2008 онд лиценз олгож, АНУ руу Монголын доод цэрдийн палеонтологийн олдворууд, динозаврын толгой, чөмөгний дээжийг буцааж авчрах нөхцөлтэйгээр хилээр гаргасан ноцтой зөрчлийг илрүүлжээ. Үүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэрэгсэхгүй болгосон тохиолдол бий. Мөн БНХАУ руу хичнээн тооны соёлын өв, дурсгалыг гаргасан баримт ч байдаггүй.

Учир нь Монголын өнцөг булан бүрт байгаа олон хүн чулуу, хадны сүг зураг, булш, хиргисүүр гэх мэт соёлын өвийг тэр болгон шалгаж тоолоод байх боломжгүй байдаг талаар соёлын өвийг хариуцсан мэргэжилтэн дурдаж байлаа. Шинэ малтлага, хайгуул хийх тоолонд өмнө нь гаргасан тоо өөрчлөгддөг гэнэ. Соёлын өв алдагдах, сүйтгэгдэж тоногдоход хувь хүн болон байгууллагуудад мөнгөн торгууль оноож хариуцлага тооцохоос гадна ял эдлүүлдэг болсон.

Тодруулбал, Эрүүгийн хуулиар олдворыг зөвхөн хил давуулахад л хариуцлага хүлээлгэх заалттай байдаг аж. Гэвч тэр болгон хуулийн дагуу хариуцлага хүлээдэг нь цөөхөн. Учир нь соёлын үнэт дурсгалуудыг хүнгүй, шөнө оройн цагаар ухаж тонон, хулгайлчихдаг байна. Соёлын өвийг хариуцан ажилладаг мэргэжилтнүүд "гадаад гэхээс илүү монголчууд түүхийн үнэт дурсгал, өвөө устгаж байгаа нь харамсалтай” хэмээн халаглаж суух нь эртний олдворууд хөсөр хаягдсан гэдгийг илтгэнэ.

Г.Оюунтөгс

Засгийн газрын мэдээ


Археологийн олдворуудын “үнэгүйдэл”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани