Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Монголросцветмет”-ээс 16 тэрбум төгрөгийн төлбөр, зөрчил илрүүлжээ

“Монголросцветмет”-ээс 16 тэрбум төгрөгийн төлбөр, зөрчил илрүүлжээҮндэсний аудитын газар "Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангийн зарим хэсгийг цахим хуудсандаа нийтэлжээ. 

Аудитыг УИХ-ын Төсвийн Байнгын хорооны 2016 оны  нэгдүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторт Үндэсний аудитын газраас 2016 онд нийлүүлэх аудитын болон ажил, үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн хийжээ. 

Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлогдсон Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд 2014-2016 оны гуравдугаар улирлыг хамруулан гүйцэтгэсэн байна. 

2016 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайланд 

  • 27,396.8 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 
  • 1,604.3 сая төгрөгийн биет бус хөрөнгө, 
  • 24,271.0 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө бүртгэлтэй байна. 
  • Хуримтлагдсан алдагдал 9,562.6 сая төгрөг байна.

Аудитаар нийт 16,303.8 сая төгрөгийн төлбөр, зөрчлийг арилгуулах талаар хугацаатай акт, албан шаардлага бичжээ. Зохион байгуулалтын 2, хууль журмыг хэрэгжүүлэх 4, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой 3, нийт 9 зөвлөмж өгсөн болно. Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

  • Компани өөрийн нөөц, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг хүчин чадлын хэмжээнд хүргэж төлөвлөөгүй, зарим бүтээгдэхүүний үнийг дэлхийн зах зээлийн үнэд хүргэж тогтоогоогүй байна.
  • Бизнес төлөвлөгөөнд тусгагдсан зарим хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй нь төлөвлөлт, тооцоолол бодитой бус, компанийн санхүүгийн чадавхи буурсан, гүйцэтгэх удирдлагын ажлын зохион байгуулалт хангалтгүй байгаатай холбоотой байна.
  • 2008 оноос хойш компанийн хөрөнгийг дахин үнэлээгүй, ашиглах боломжгүй, чанарын шаардлага хангахгүй, хуучирсан техник, тоног төхөөрөмж, бараа материал нийт хөрөнгийн 40 гаруй хувийг эзэлж байна.
  • 2016 оны 3 дугаар улирлын байдлаарх санхүүгийн тайланд хуримтлагдсан алдагдал 9,562.6 сая төгрөгт хүрсэн нь гадаад валютын зээл, ханшийн зөрүүнээс 4,882.3 сая төгрөгийн алдагдал хүлээж, санхүүгийн хүндрэл үүсэх нэг нөхцөл болсон байна.
  • Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн захиргаа болон салбар уурхайн зарим ажиллагсдад 2014-2016 оны есдүгээр сарын байдлаар 12,745.3 сая төгрөгтэй тэнцэх ам.долларын нэмэгдэл цалин олгосон байна.
  • Компанийн нийт өр төлбөр 78,095.3 сая, авлага 4,394.7 сая төгрөгт хүрсэн нь хөрөнгийг зохистой удирдах, өр авлага үүсгэхгүй байх талаар компанийн гүйцэтгэх удирдлага үр дүнтэй ажиллаагүйг харуулж байна.
  • Орон сууц, нийгэм соёлын зориулалттай байгууламжийг орон нутагт шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүйгээс 2,884.8 сая төгрөгийн ашиглалтын зардал гарсан байна.
  • Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн нөөц дууссантай холбоотойгоор "Шижир-Алт” ХХК-ийг татан буулгах тухай Зөвлөлийн хурлын шийдвэр 2012 онд гарсан боловч өнөөг хүртэл тодорхой шийдвэрт хүрээгүй байна.
  • Байгаль орчны нөхөн сэргээлтийг төлөвлөсөн хэмжээнд хийгээгүй, зарим ашигт малтмалын ордыг бүрэн ашиглах боломжийг алдсан байна.

Аудитын дүгнэлтэд үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөлөө. "Монголросцветмет" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд:

  • Алдагдалтай ажиллаж байгаа нөхцөлд валютын нэмэгдэл цалин болон нөхөн олговор олгож байгааг зогсоох.
  • Үндсэн хөрөнгөд дахин үнэлгээ хийж, ашиглагдахгүй байгаа хөрөнгийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх.
  • "Шижир-Алт” ХХК-ийг үндсэн компанид нэгтгэх асуудлыг шийдвэрлэх.
  • Нийгмийн чиглэлийн зориулалттай зарим объектуудыг орон нутагт шилжүүлэх, худалдан борлуулах, эргэлтэд оруулах зэрэг асуудлыг судлан шийдвэрлэх.
  • Тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн бодитой боловсруулан батлах, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах.

"Монголросцветмет" ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагад (Тус компанийн захирлаар Д.Ганбалд 2015 оноос хойш ажиллаж байна) :

  • Бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлийг судлах ажлыг өргөжүүлэх замаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлэх.
  • Экспортод гаргах үндсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнийг баримтлан борлуулж байх, шинэ зах зээлийг судлах.
  • Улс орон нутгийн төсөвт төлөх татвар хураамж, авлага, банкны зээлийг төлж барагдуулах талаар тодорхой арга хэмжээг авч, хэрэгжүүлэх.
  • Дотоодын худалдан авалт, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг дотоодын мөнгөн тэмдэгтээр тооцож, гэрээ байгуулан ажиллах.
  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу бүрэн гүйцэтгэж, зарим ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг судлан шийдвэрлэх.
  • 2004 онд 4878А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалан Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгож, АМТХ-ийн холбогдох заалтыг мөрдөж ажиллах зөвлөмжүүдийг тус тус өгсөн байна.

"Монголросцветмет” аж ахуйн нэгдлийг БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн Хэлэлцээрийн дагуу  байгуулсан. Уг хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлын 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор соёрхон баталсан байна.

Компанийн хувь нийлүүлсэн өмчийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг Оросын Холбооны Улсын Төрийн өмчит "Ростех” корпорац эзэмшиж байв. 2016 оны гуравдугаар улирлын байдлаар өмчлөгч өөрчлөгдсөн талаарх албан ёсны мэдээлэл компанид алга байжээ.

Компанийн Зөвлөл 2014, 2015 онд 48 болон 49 (эчнээ) дүгээр хуралдааныг тус тус зохион байгуулж, 2016 онд хуралдаагүй байна. Компани жилд 

  • 610 мянган тонн жоншны хүдэр олборлож, 
  • 600 мянган тонн хүдэр боловсруулж, 
  • 120 мянган тонн ФФ-95 маркийн флотацын баяжмал, 
  • 12 мянган тонн ФК-75 маркийн металлургийн баяжмал үйлдвэрлэх, 
  • 2 сая тонн төмрийн хүдэр олборлож, 
  • 450 мянган тонн хүдэр боловсруулж, 
  • 200 мянган тонн, 52 хувийн агуулгатай хуурай, 
  • 250 мянган тонн 65 хувийн нойтон агуулгатай төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

2016 оны гуравдугаар улирлын байдлаар 

  • Жоншны 13, 
  • Алтны 6, 
  • Мөнгө 4, 
  • Холимог металлын 1, 
  • Төмрийн 1, 
  • Зэсийн 1, 
  • Нийт хайгуулын 4, 
  • Ашиглалтын 26 тусгай зөвшөөрөл бүхий 17 сая тонн жоншны хүдрийн, 16.2 сая тонн төмрийн хүдрийн, 1.4 тонн алтны нөөцтэй. 

Тус компанийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хот дахь захиргаа, "Бор-Өндөр” УБҮ, түүний харьяа салбар цехүүд, "Зэрэгцээ” алтны уурхай, ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Эрээн хот дахь салбар нэгжид 1397 ажиллагсад ажиллаж байна.

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг | GoGo.mn

“Монголросцветмет”-ээс 16 тэрбум төгрөгийн төлбөр, зөрчил илрүүлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани