Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шатахууны үнэ өсөх үү?

 
Шатахууны үнэ өсөх үү?Манай улс ОУВС-тай хамтран "Extended Fund Facility” буюу "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд Шатахууны онцгой албан татварыг нэмэх шаардлага тавьсан.
 
Энэ нь өнгөрөгч нэгдүгээр сард автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан шийдвэрийг "цуцал” гэсэн үг юм. Тэгэхээр татварыг нь тэглэсээр байтал нэмэгддэг шатахууны жижиглэнгийн үнийг "хазаарлах” боломжгүй болж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, хөшүүрэгдээд ч нэмэргүй, өсч байдаг шатахууны үнэ цулбуургүй болж байна.
 
Тэгэхээр татвар нэмэх шийдвэрийг "анаж” буй шахатууны үнийн өсөлт хэдээр хэмжигдэхийг таашгүй. Залгамж чанараа хадгалаагүйгээс төрийн мэргэшсэн албан хаагч, сайн менежергүйн хар гайгаар үнийн өсөлтөд дарлуулсаар туйлдсан иргэдээ хэрхэн хамгаалах вэ гэх асуулт урган гарна.
 
ШАЛТАГ МУНДАХГҮЙ
 
Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гарсантай зэрэгцэн шатахууны жижиглэнгийн үнэ 100 төгрөгөөр өссөн нь саяхных. Энэ үед дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтөөс хамааран  2017 оны нэгдүгээр сарын шатахууны импортын үнэ 2016 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр 41-60 орчим ам.доллар/тонн-оор өссөн нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлсөн гэх тайлбарыг албаныхан өгч байсан билээ. Гэвч энэ нь үгсэн хуйвалдсан шинжтэй байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдэж байв. Ингээд импортлогч компаниуд 50 төгрөгөөр буулгасан нэрээр чимээ түрдээ намжсан хэрэг.
 
Өнгөрсөн жилийн энэ үед дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байсан. Гэсэн хэдий ч цаашид бага зэрэг өсөх хандлага ажиглагдаж буйг олон улсын шинжээчид хэлж байсан билээ. Энэ сарын 3-ны байдлаар Brent маркийн газрын тосыг баррель нь 55.90 ам.доллараар борлуулж буй. Харин өнгөрсөн оны мөн үед 33.74 ам.доллар байжээ. Тиймээс энэ нь шатахууны үнийг огцом өсөхөөр нөлөөлөхгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Гэвч "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд шатахууны онцгой албан татварыг нэмэх нь зайлшгүй. Харин үүнийг хэрхэн хүлээж авах нь үндэсний импортлогчдоос шалтгаалах нь. Унасан бөхөд шалтаг мундахгүйн адил шатахууны үнийг өсгөх шалтаг ч мөн мундахгүй биз ээ.
 
ТҮНШЛЭЛЭЭС ХАМААРАХ ҮНИЙН ӨСӨЛТ
 
Хэдийгээр татварыг нэмэгдүүлсэн ч үнийг өсгөхгүй байх боломж бас бий. Энэ нь төр хувийн хэвшлийн түншлэлээс ха­маарах учиртай. Өн­гөр­­сөн Засгийн газрын үед шатахууны онцгой албан татварыг бүсчлэн нэмэгдүүлж байсан юм. Тухайн үед дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ буурч байсан хэдий ч валютын ханш өссөөр байсныг мартаж болохгүй. Гэсэн хэдий ч төр хувийн хэвшлийн түншлэлийг хослуулснаар бүтээгдэхүүний үнийг бууруулж болдог жишгийг харуулсан түүх ч бас бий.
 
Тодруулбал, алслагдсан бүс нутгуудын шатахууны хэт ялгаатай үнийг төвийн бүстэй адилтган бууруулж байсан билээ. Хоёр жилийн өмнө дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ нэг баррель нь 100 гаруй ам.доллар болсон. Мөн манай улсад валютын ханш огцом өсч, эдийн засгийн хүндрэл үүссэн үед чөлөөт зах зээлийн зарчмаар явсан бол шатахууны үнэ 2000 хол давах байсан нь бодит үнэн. Энэ нь манай улсын газрын тосны олборлолтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой хэмээн албаныхан тайлбарлаж байсан юм.
 
ЭКСПОРТ, ИМПОРТ ТЭНЦЖЭЭ
 
Өнгөрсөн онд 1.1 сая тонн тос олборлон экспортлож улсын төсөвт 134.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Харин 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн байгаа юм. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг төрлөөр нь авч үзвэл АИ-92 октантай автобензин 28 хувь, А-80 октантай автобензин тав орчим хувь, дизель түлш 48 хувь, онгоцны түлш хоёр хувь, бусад /тос тосолгооны материал, мазут, хий / 17 хувийг эзэлж байна. Нийт хэрэглээний 94 хувийг ОХУ, хоёр хувийг БНХАУ, дөрвөн хувийг бусад ул­суу­даас импортолдог билээ.
 
Дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэлтэй манай улс шатахууныхаа үнийг уялдуулан буулгах боломжтой болсон. Өмнө нь Роснефть компанийн хэлсэн үнээс хамаардаг байсан зах зээл газрын тос олборлож, экспортод гар­гадаг болсныхоо хүчээр дэлхийн үнийн жишигтэй дүйц­дэг болсон хэмээн албаныхан мэдээлж байв. Манай улс өвөлдөө 70 сая литр, зундаа 110-120 сая литр шатахуун хэрэглэдэг байна.
 
Дашрамд дурдахад,  Монгол Улсын нутаг дэвс­гэрт газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 25 тал­байд Бүтээгдэхүүн ху­ваах гэ­рээний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажил­лагаа явуулж буй. Тухайл­бал, 2016 онд Эргэл XII, Арбулаг XXIX талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ ши­нээр байгуулсан ба Шарга III талбайд сонгон шал­­гаруулалт явуулж байгаа аж.
 
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Шатахууны үнэ өсөх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани