Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Энэтхэгийн баялаг

 

Энэтхэгийн баялагНАСАНД ХҮРЭЭГҮЙ БУРХДЫН ХӨРӨНГИЙГ ХЭН ЭЗЭМШИХ ВЭ ?

Энэтхэг орныг ойлгоно гэдэг зөвхөн эрдэмтэн, мэргэдийн хийх ажил гэлтэй. Энэ улсад бурхдын эрх мэдэл Засгийн газрын бодит эрх мэдлээс хүчтэй байх тохиолдол олон. Энэтхэгт үлгэрийн гэмээр асар их эрдэнэс байх ч, үгүүгүй ядуусын тоо хэдэн зуун сая. Ийм нэгэн эрдэнэсийн санг саяхан Тируванантапурам хэмээх хэл хугалам нэртэй хотод орших вишнуйн сүмийн агуулахаас илрүүлжээ. Багаар бодоход 22 тэрбум ам.долларын үнэтэй энэ баялагийн хувь заяаг шийдэх ярвигтай даалгавар Энэтхэгийн Дээд шүүхэд оногдов.

Нэг талаас, олон зууны турш алт, үнэт чулуу хурааж байсан раджагийнн удмынхан, нөгөө талаас, сүсэгтнүүд болон сүмийн албатуудын үйлдвэрчний эвлэл заргалдаж байна. "Раджа” нь нэгэн төрлийн язгууртан юм. Агуулахад буй эрдэнэсийг бүгдийг илрүүлээгүй учир бодит үнэ хамаагүй өндөр байх магадлалтай бөгөөд нийтдээ нэг их наяд ам.доллартай тэнцэхийг ч үгүйсгэхгүй. Энэ бол АНУ, Хятад, ОХУ-ын цэргийн төсвийг нийлүүлснээс ч их юм.

Харанхуйд нуугдсан эрдэнэ 
"Том чулуун хавтанг нээхэд биднийг түнэр харанхуй угтаж, хаалганы завсраар тусах нарны туяа өчүүхэн гэгээ оруулж байлаа. Агуулахын дотогш ороход саргүй тэнгэрт од гялалзах шиг дүр зураг нүдэнд туслаа. Очир алмааз болон бусад үнэт чулуунд хаалган завсраар туссан бүдэг гэрэл ойж байв. Алт, эрдэнэсийн ихэнхийг модон авдарт хийсэн ч цагийн эрхээр мод нь өгөрч муудсан учир үнэт чулуу, алт нь тоос дарсан шалан дээр овоорч үлдсэн байв. Би амьдралдаа ийм зүйл огт харж байсангүй”.

Энэ бол Энэтхэгийн Дээд шүүхээс Падманабхасвамигийн сүмийн эрдэнэсийн санг шалгуулахаар томилсон тусгай комиссын нэгэн гишүүний дурсамж. Энэтхэгт сүмийн эрдэнэсийн санг "каллара” гэж нэрлэдэг аж. Харин Падманабхасвами гэдэг нь Вишну бурханы нэгэн дүр юм. Энэ сүмд Траванкора хэмээх Энэтхэгийн эртний ханлиг улсын раджа нар удам дамжуулан эрдэнэсээ хурааж, хадгалж иржээ.

Өнөөгийн Керала мужийн нутагт орших уг сүмийн талаар эртний үлгэр домог худал хэлээгүй аж. Одоо Падманабхасвамиг 200 цагдаа 24 цагаар хамгаалдаг. Сүмд орох бүх замыг камераар хянаж, орох хаалган дээр метал хайгч хаалга суурилуулснаас гадна гол цэгүүдэд пулемет байрлуулжээ.

Комиссын гишүүд олдсон эрдэнэсийн үнэ өртгийн талаар бусдад мэдээлэх ёсгүй ч агуулахад хадгалагдаж буй баялаг багаар бодоход Хорватийн төсвөөс илүү гарч байгаа аж. Цэвэр алтан эдлэлүүдийн дундаас зуу зуун алмааз, үнэт чулуун шигтгээтэй алтан сэнтий, 800 кило алтан зоос, таван метр гаруй алтан гинж, хагас тонн орчим жинтэй алтан багц онцгойрч байна.

Наж могой ба насанд хүрээгүй бурхад 
Траванкорын ханлиг улс 1729 онд Энэтхэгийн өмнөд хэсэгт байгуулагджээ. Гэхдээ Падманабхасвами үүнээс ч эрт бий болжээ. Одоогийн барилгын суурийг XVI зуунд тавьсан гэдэг. Түүхчдийн үзэж буйгаар энэ газрын шүтээн бүр эртнийх. Эртний Тамилийн сударт бичиж үлдээснээр тус сүмийг "Алтан сүм” гэдэг байж. Учир нь хууч яриагаар шүтээний ханыг цэвэр алтаар хийсэн байжээ.

Зуу зуун жил сүсэгтнүүд ийшээ ирж Вишну бурханд өргөл барьдаг байв. Траванкорын ханлиг улс байгуулагдсанаас хойш алт, эрдэнэс гол мэт урсаж эхлэв. Раджа нар хөршүүдээ дайнд ялж баялагийг нь эзэмшиж байв. Түүгээр барахгүй Голландын Ост-Индийн компанийг хүртэл буулган авч байсан удаа бий. Ханлиг улс цэцэглэн хөгжиж, худалдаа өргөжиж, сан арвижиж байлаа. Холын аялалаас олз омог ихтэй ирсэн худалдаачид Траванкорын сүмд их хэмжээний өргөл барьц үлдээдэг байж. Раджа нар өөрсдөө ч худалдаачид, сүсэгтнүүдээс дутсангүй.

Уламжлал ёсоор хаан ширээ залгамжлагч насанд хүрэхээрээ өөрийнхөө жинтэй ижил жин бүхий алтыг сүмд өгдөг байв. Их Британийн колонийн үед Траванкор Английн хараат ханлиг болсон ч язгууртнууд нь давуу эрх эдэлж, эд баялгаа арвижуулсан хэвээр байв. Эрдэнэсийн санг найдвартай хамгаалж байлаа. Хамгаалагчдын тоо цөөхөн байсан ч сүмийн подваль болгонд наж могой дүүрэн байдгийг Траванкорын албат болгон мэддэг байжээ.

Тиймээс хулгайчдад сануулга болгож хаалган дээр могойн дүрс сийлжээ. 1946 онд англичууд Энэтхэгээс буцахын өмнө Траванкорын язгууртнууд Энэтхэг, Пакистанд нэгдэхээс татгалзаж тусгаар улс болно гэж зүтгэв. Ярвигтай хэлэлцээрийн үр дүнд тэд нэгдмэл улсын бүрэлдэхүүнд орохыг зөвшөөрч, "Падманабхасвамигийн сүмийн сахин хамгаалагч” гэсэн цол хэргэмээ авч үлджээ.

Учир нь Энэтхэгийн хуулиар өөртөө сүм бариулсан бурхан өргөл барьцын эд зүйл, шүтээний ойролцоох газрын эзэн байж болно. Гэхдээ хуулинд зааснаар бурхад нь насанд хүрээгүй хүний статустай учраас асран хамгаалагч хэрэгтэй. Харин тэр асран хамгаалагч нь сүм болон эрдэнэсийн сангийн сахин хамгаалагч юм. Энэ үүргийг Траванкорын раджа нар гүйцэтгэж байв. Гэвч орлогын эх үүсвэргүй болсон хожмын раджа нар бурхны хөрөнгөнд гар хүрсэн тухай цуурхал дэгдэх болжээ.

Ананд Падманабханы дайчид 
Хоёр хүн нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлэв. Тируванантапурам хотын хуульч, Ананд Падманабханы байшин сүм очдог гудманд байрладаг. Тэр хүүхэд байхаас Траванкорын раджа нар бурхны хөрөнгөнөөс хулгайлсан тухай цуу яриаг сонсож өсчээ. Түүний ах Сундарараджана үнэнч индус байсан учраас алт мөнгө сонирхолгүй зөвхөн бурханд залбирдаг байж. Падманабхан насанд хүрээд ахынхаа нөлөөгөөр шашны үйлсэд хүчин зүтгэж, Вишнуд амьдралаа зориулах болжээ.

2007 онд тэр Траванкорын удмын 86 настай раджа Мартханда Вармаг сүмийн сахин хамгаалагчийн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас Вишну бурхан хөрөнгийнхөө багагүй хэсгийг алдсан хэмээн буруутгаж шүүхэд зарга мэдүүлжээ. Түүний тооцоолсноор сүүлийн 10 жилийн дотор сүмийн агуулахаас тэрбум гаруй рупий (15 сая ам.доллар) бүхий үнэт зүйлс алга болжээ.

Вишнуд шинэ асран хамгаалагч хэрэгтэй гэж Падманабхан үзэж буй аж. Түүний санаачлагыг сүмийн албатуудын үйлдвэрчний эвлэл дэмжив. Үйлдвэрчний эвлэлилйн дарга "Сүүлийн жилүүдэд сүмээс олон зүйл алга болсон. Тухайлбал, хэдэн зууны настай зааны ясан лимбийг би хайгаад олоогүй. Их хэмжээний үнэт эрдэнэс хулгайлагдсан” гэж мэдэгджээ.

Шүүхэд зарга мэдүүлснээс хойш удалгүй үйлдвэрчний эвлэлийн гишүүн Падманабху Дасаг үл таних хүмүүс хүчлээр түлж азаар амьд үлджээ. Энэтхэгийн Ерөнхий байцаагч Винод Райгийн явуулсан мөрдлөгийн үр дүн Падманабхан, үйлдвэрчний эвлэлийн мэдээллийг батлав. 1000 орчим хуудастай мөрдөх ажлын эцсийн материалд алга болсон зүйлсийг жагсаасан бөгөөд жагсаалт бүрэн бус гэж үзэж байгаа аж.

Шүүхийн маргааны явцад хөгшин раджа нас барж, ач хүү Мулам Тирунал Рама Варма гэгч орыг нь залгажээ. Тэр мэргэшсэн өмгөөлөгчдийн ачаар өөрсдийгөө буруугүй хэмээн нотлохыг оролдож байна. Түүний үзэж буйгаар Траванкорын раджа нар үеийн үед сүмийг хамгаалж, Вишну бурхантай онцгой харилцаатай байсан. Хаадууд бурхныг дагалдаж жилд хоёр удаа тэнгист угаалга үйлддэг байснаас гадна хотоос гарахдаа Вишнугаас зөвшөөрөл авдаг байсан аж.

Газар дэлхийн ямар ч хууль энэ холбоог таслах чадалгүй гэж Мулам Тирунал Рама Варма хэлжээ. Керал мужид одоо ч гэсэн Траванкорын удмынхныг хаан хэмээн өргөмжилдөг хүн цөөнгүй учир тэдний нөлөө их. Шаардлагатай бол тэд нэгдэн тэмцэх магадлалтай. 1972 онд Засгийн газар Траванкорын язгууртнуудын бүх давуу эрх, орлогыг хураажээ. Энэтхэг тусгаар тогтнох үед Траванкораг захирч байсан хүмүүст л зарим эрхийг үлдээжээ. Харин хамгийн сүүлийн хаан нь 1991 онд нас барснаар тэдний удамд давуу эрхтэй хүн үлдсэнгүй.

Цаана чинь улсад алт хэрэгтэй байна 
Энэ маргааны нэгэн том тоглогч нь Холбооны засгийн газар юм. Энэтхэгт алт хэрэгтэй. Үнэт эдлэлийн зах зээлийн эрэлтийг хангахын тулд жил бүр 1000 орчим тонн алт импортоор авдаг. Харин сүмүүдэд алт бий. Энэтхэгийн Сангийн сайд Арун Жатлигийн тооцсоноор Энэтхэгийн бүх сүмд нийтдээ 3000 мянга гаруй тонн алт хадгалагдаж байгаа аж (Энэтхэгийн алтны нөөц 550 тонн).

Нарендра Модигийн засгийн газар эдийн засагт алтны хэмжээг нэмэх зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Засгийн газар сүм хийдүүдэд эрдэнэсээ банканд хүүтэй хадгалуулахыг санал болгожээ. Ингэхдээ алтыг хайлуулж үнэт эдлэлийн зах зээлд нийлүүлнэ. Энэ маягаар сүм хийд байнгын орлоготой байхын зэрэгцээ эдийн засагт туслах учиртай. Гэвч энэ санаачлага шашны байгууллагуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, Ерөнхий сайд сүсэгтнүүдээ сонсохоос аргагүй болов. А

лт бол Засгийн газрын биш, бурхны өмч учраас сүсэгтнүүдийн өргөл барьцаас хумсалж нүглээ зузаатгах хэрэггүй гэж шашны зүтгэлтнүүд үзэж байна. Гэхдээ бүх сүсэгтэн ингэж боддоггүй. Бизнес хийдэг нэгэн индусын хэлснээр улс орон, эдийн засгаа хөгжүүлэхэд сүмийн алтыг зориулах нь нүглээ зузаатгах биш, буян нэмэх ажил юм.

Үлгэрийн мэт эрдэнэсийн сангууд 
Падманабхасвами бол Энэтхэгт байдаг 600 000 индус сүмийн зөвхөн нэг нь. Эдгээр сүмийн нийт эрдэнэсийг хэн ч тоолоогүй. Сангийн сайдын дурдсан 3000 тонн бол зөвхөн эхний үнэлгээ. Алтнаас гадна үнэт чулуу, мөнгө бий. Түүнээс гадна, алт хадгалдаг газар зөвхөн сүм биш. Хэдэн сарын өмнө Раджастхан мужид чулуу олборлох хуучин карьераас тариачид Гуптын эзэнт гүрний үеийн хэдэн мянган алтан зоос олсон шуугиан дэгдэж байв. Газар дор, нуур, голын ёроолд хэмжээлшгүй их баялаг байгаа талаар хууч яриа, үлгэр домог Энэтхэгийн нутаг болгонд бий. 

Г.Даваадорж

Mongolian economy


Энэтхэгийн баялаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани