Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР-ээс гаргая

Тавантолгойг ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР-ээс гаргая

 

Засгийн газрын зүгээс ОУВС-тай тохиролцоонд хүрч, тэдний зүгээс тулгасан болзлын дагуу 2017 оны төсөвт тодотгол хийсэн ч хараахан УИХ-д өргөн бариагүй байна.

 

Учир нь, УИХ-ын дарга хэзээ захирамж гаргаж эалжит бус чуулганыг товлох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн тодотгосноор ээлжит бус чуулганыг хуралдуулахад гишүүдийн ирц хангалтгай биш байгаа гэнэ. Мөн ирэх сард хаврын чуулган эхлэхээр төсвийн тодотголыг хэлэлцээд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь цаг хугацааны хувьд боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Угтаа бол ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ сарын сүүлчээр хуралдаж Монгол Улсыг "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах эсэхээ шийдвэрлэх хуваарьтай. Гэхдээ тэдний тов өөрчлөгдөж ирэх сарын 10-нд хураддахаар болсноо Ажлын хэсгийнхэнд дуулгажээ. Тиймээс хурал болохоос тав хоногийн өмнө төсвийн тодотгол болон бусад хуулиа батлах, арилжааны банкны үйл ажиллагаанд хөндлөнгийн дүгнэлт хийх аудитын байгууллагаа сонгох, Төв банк төсвийн шинжтэй аливаа санхүүжилтийг гаргахгүй гэдэг баталгааг гаргаж, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн

 

Хуульд зааснаар хаврын ээлжит чуулганыг дөрөвдүгээр сарын 5-нд хуралдуулах заалттай. Үүгээр хаврын ээлжит чуулган лхагва гаригт нээлтээ хийх юм. Тэгэхээр хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн ОУВС-гийнхан биднээс өөрсдийн тулгасан шаардлагыг нэхнэ гэсэн үг. Эндээс Бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хэлсэн шиг ээлжит чуулган эхлэнгүүт төсвийн тодотгол хийгээд бусад шаардлагыг биелүүлэх боломж бидэнд хомс буйг харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, тохиролцоогоо яг цав биелүүлж байж дараа, дараагийн хөрөнгө оруулагчдыг татах нь өнөөгийн Монгол Улсад хэрэгтэй. Ялангуяа хэлсэн ярьснаасаа буцдаг хэмээх хар тодотголтой яваа энэ үед. Тиймээс ээлжит бус чуулган зарлаж ОУВС-гийн тавьсан болзлыг биелүүлэх нь зүйн хэрэг болов уу. Гэхдээ ОУВС-тай тохиролцоонд хүрээд, УИХ-ын төвшинд дэмжлэг хүлээсний дараа орхиж болохгүй хоёр ч асуудал бидний өмнө байна. Тэр нь уул уурхайн стратегийн орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулах тухай.

 

НЭГЭН ТҮҮХ

Дөрвөн Засгийн газар, долоон жилийн хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй, зөвхөн улстөрчид, УИХ-ын хэмжээнд хэрүүлийн алим өнхрүүлсэн, одоо ч талцал үүсгэж, эргэж буцсаар байдаг орд Монголд бий. Тэр нь 2008 оны үеэс ярьж эхэлсэн Тавантолгой. Тавантолгойн орд газрыг ашиглахад оролцох хөрөнгө оруулагчдыг шалгаруулахаар тендер зарлаж байв. Тэгэхэд анхны шатанд гаднын 11 консорциум саналаа ирүүлж, тендер амжилттай боллоо гэж зарласан ч энэ асуудал жил гаруйн хугацаанд сураг алдарсан юм. Харин тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд "Тавантолгойн лицензийг төр 100 хувь эзэмшинэ” гэж зарлаад удалгүй Засгийн газраас байгуулсан ажлын хэсгээс уг 11 консорциумтай хамт монголчуудыг оролцуулах зарчим баримтлах шинэ чиглэл боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж байлаа.

 

2010 оны тавдугаар сард Засгийн газраас өргөн барьсан Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг хоёр сарын дараа буюу долдугаар сард наадмын өмнө УИХ "ногоон гэрэл”-ээр баталсан юм. Ингэснээр "Эрдэнэс МГЛ” компанийн харьяа "Эрдэнэс Тавантолгой” охин компанийг байгуулж, түүгээр олборлолт, борлуулалтын үйл ажиллагааг хийлгэхээр болсон билээ. Мөн "Эрдэнэс Тавантолгой” компанийг монголчуудын төлөөлөл болгож, иргэдэд 10, үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн 10 хувийн хувьцааг ижил тэгш нөхцөлөөр дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах үүрэг өгч байлаа шүү дээ. Тавантолгойг байгуулсан, монголчууд хоёр саяулаа 6.5 тэрбум сайн чанарын нүүрс нөөцтэй дэлхий хэмжээний ордын хувьцаа эзэмшигч болсон түүх ердөө л энэ.

 

ИЖИЛ ТҮҮХ

Тавантолгойн ордтой агаар нэг замаар явж ирсэн бас нэгэн орд нь Гацуурт. Мөн л Сү.Батболдын Засгийн газрын үеэс яриа хэлэлцээ хийж эхэлсэн уг ордыг УИХ-аас дөрвөн удаа буцаахад Засгийн газраас зөрүүлээд дөрвөн удаа оруулж ирсээр арайхийж эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргуулсан ч өдгөө шүүх дээр гацчихаад буй. Уг нь энэ ордын талаар УИХ болон Засгийн газраас гаргасан хэд хэдэн баримт бичиг байдаг. Жишээ нь, УИХ-аас 2015 онд Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулж, 2016 онд Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоосон. Одоо Засгийн газрын хэмжээнд хөрөнгө оруулагч талтайгаа дээрх шийдвэрийн хүрээнд хэлэлцээ хийнэ гэсэн үг.

 

Өөрөөр хэлбэл, Гацууртын орд төрийн мэдлийн хувь хэмжээтэй стратегийн орд учраас иж бүрнээр нь ашиглах асуудлыг Засгийн газар хуулийн хүрээнд шийдвэрлээд явах юм. Тус ордын лизенз эзэмшигч "Сентерра гоулд монголия” компанийнхан энэ шаардлагын хүрээнд ажиллах учиртай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр Гацууртын ордыг эргэлтэд оруулах эсэх талаар хөрөнгө оруулалтын болон орд ашиглах гэрээ байгуулах Ажлын хэсгүүдийг байгуулж, удирдамжийг баталжээ. Тиймээс удирдамжийн хүрээнд өмнөх хэлэлцээрийн төвшинг ахиулах зарчмыг баримтлах аж.

 

ШИНЭ ТҮҮХ

Монгол Улс Хөгжлийн банкны 580 сая еврогийн өрийг хугацаанаас нь емнө барагдуулав. Үүнд Засгийн газар бас тэдний ард буй хүчирхэг олонхийн дэмжлэг байсан байж таарна. Гэхдээ МАН-д үүнээс том боломж, нэг зүгт харж, нэгдсэн бодлогоор шийдвэр гаргах олон асуудал бийг санах хэрэгтэй. Өрийг өрөөр дарахаас өөр сонголт өнөөгийн бидэнд байгаагүй ч хөдөлдөггүй, хөдөлгөхийг ч хүссдэггүй мега төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь эрх баригчдын үүрэг Эхнийх нь мэдээж Тавантолгойн ордыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч эдийн засгийн эргэлтэд оруулах. Сайн мэдээ гэвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Тавантолгойг энэ онд багтаан эдийн засгийн эргэлтэд оруулах гэж хэлсэн байна лээ.

 

Түүний тодотгосноор бизнесийнхээ агуулгаар явахад нь улстөржилт дэндүү их садаа болсон учир цааш цаг алдахгүй гэрээ, хэлэлцээрийг үргэлжүүлж дуусгана гэв. Ингэснээр 2017 онд 900 сая ам.долларын экспортын орлого төлөвлөхөөр тооцсон байна. Цаашид жилд дунджаар 1.4 тэрбум ам.долларын орлого олоход 2021 оноос ногдол ашгаа хуваарилах боломжтой аж.

 

Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэх тухай маргаан ч шинэ юм биш. Тавантолгойн асуудал сөхөгдөхөд зэрэгцэж орж ирсэн ч цаг үеийнхээ нөхцөл байдлаас үүдэж хөдөлгөж чадахгүй яваа төслийн нэг. Бид л тамын тогооны үлгэрээсээ гарч чадалгүй, хий хоосон хийрхэж, улстөржиж, талцаж ирсэн болохоос эдгээр төслийг ашиглах хангалттай хугацаа байсан уу гэвэл байсан.

 

Гэвч хэсэг хүний ашиг сонирхол, бүлэглэлийн хүрээнд л гацсан бас гацаасан. Харин одоо МАН-ынхан том төслүүдээ хөдөлгөж шинэ түүх бүтээх эсэх тэднээс өөрсдөөс нь шалтгаалахаар болж байна. Тэгээд ч тэдэнд бяр нь, хүч нь, товчлуур нь, эрх мэдэл нь бүгд байна. Эсвэл Тавантолгой тавган дээрээ тамын тогооны үлгэртэйгээ зууралдаад байж л байг уу.

 

1. С.Баярын тэргүүлсэн Засгийн газар 2008 онд Таванталгойн ордыг төрийн мэдэлд авч, төслийг цогц байдлаар хэрэгжүүлэхээ мэдэгдэж байв. Улмаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоор ахлуулсан Ажлын хэсэг гаргаж Тавантолгойн олон улсын уралдаант шалгаруулалт зарласан. Найман орны 15 том компани, консорциум оролцохоо мэдэгдсэний дунд Австралийн "ВНР billiton” групп, ОХУ-ын гурван компанийн консорциум, БНСУ-ын KOPEC консорциум, АНУ-ын "Пибоди энержи” групп, БНХАУ-ьш "Шенхуа Энержи”, Японы хамтарсан нэгдэл, Энэтхэгийн "Жиндал Стийл энд Поавер”, Бразилийн "Вале” нар сонирхлоо илэрхийлж, танилцуулгаа хүргүүлж байжээ.

 

2. Ерөнхий сайд С.Батболдын Засгийн газар 2010 онд Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах олон улсын тендер зарласан байдаг. Тавантолгойд хөрөнгө оруулах компаниудад урьдчилан тавьсан зургаан нөхцөлийн дараа дээрх 15 сонирхогчоос дор дурдсан зургаан компани хураангуй жагсаалтад үлджээ. Үүнд БНХАУ-ын "Шенхуа Энержи”, ОХУ-ын "Төмөр замуудын нэгдэл”, АНУ-ын "Пибоди Энержи”, Люксембургийн "Арселор Метал”, Бразилийн "Вале”, Швейцарийн "Экстрата”. 

 

3. Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 20-нд "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268 дугаар тогтоол гаргаснаар Тавантолгой ордын олон улсын тендерийн гацаа арилж, дахин хөдлөх асуудал хөндөгдөж байв. Улмаар Засгийн газраас хөрөнгө оруулагчдад туршлагатай үндэсний компани 51 хувийг эзэмшин олон улсын нэртэй компаниудтай баг болж орж ирэх үндсэн нөхцөл тавьсан ч арваннэгдүгээр сард Засгийн газрыг огцруулснаар төсөл зогсчээ

 

4. Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд 268 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан консорциумтай хэлэлцээ хийхийг Монгол Улсын сайд М.Энхсайханд даалгаж байв. Тендерт Монголын "Энержи ресурс”, Хятадын "Шинхуа энержи”, Японы "Сумитомо” компанийн консорциум шалгарч дөрвөн тэрбум ам.долларын хөрөнге оруулах санал илэрхийлсэн ч УИХ-аас буцаасан билээ.

 

5. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулав. Ажлын хэсгийн зүгээс хөрөнгө оруулагчидгай голчлон Монгол Улсад үлдэх өгөөжийн талаар ярилцаж эхлээд байна. Тавантолгойг хөдөлгөх энэхүү хэлэлцээр нь өмнөхөөсөө юугаараа давуу талтай байх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байгаа тайлбарыг Ажлын хэсгийн зүгээс өгч байна. Хөрөнгө оруулагчдын талд Хятадын "Шинхуа Энержи”, дотоодын "Энержи Ресурс”, Японы "Сумитомо" гэсэн гурван компани оролцож буй.



С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



Тавантолгойг ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР-ээс гаргая
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани