Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хар алтаа борлуулж уул уурхайн салбараа босгох монгол

Хар алтаа борлуулж уул уурхайн салбараа босгох монгол

 

Уул уурхаин салбараас бусдыг нь хөгжүүлье гэсэн ч цаад хэрэгтээ эргээд уул уурхайтай холбогддог. Учир нь, бусад салбарыг хөгжүүлэхэд мөнгө, санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Үүнийг өнөөх л уул уурхайн салбараас олохоос өөр аргагүй. Гол түүхий эд нь нүүрс, зэс, алт. Эдгээрээс хамгийн түгээмэзл, нөөц ихтэй нь нүүрс. Бид нүүрснээс хамааралтай уул уурхайгаас ойрын хэдэн жилдээ салахгүй, эргүүлж тойруулж мөлжсөөр л байх болно. Гэсэн ч дэлхийн болон экспортлогч улс орны худалдан авалт, үнийн бууралтаас шалтгаалан хазайж зхэлсэн эдийн засгийн баганаа эргээд босгохын тулд чадахаараа мэрийх хэрэгтэй болов. Хар алтны хаад бид алтаа олборлох, борлуулах, гаднын том компанийн тусламж, дэмжлэг, хөрөнгө оруулалт татах гээд олон зүйл бий. Одоогоор нүүрсний үнэ дэлхийн зах зээлд бага хэмжээгээр ч болов тогтмол байгаа нь нэг хэсэгтээ үнийн уналтыг үгүй хийв. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн нүүрс өнгөрсөн баасан гаригийн байдлаар 92 ам.долларын үнэтэй байна.

 

Эдийн засгийн гол тулгуур болсон салбараа авч явахын тулд хууль, эрхзүйн орчин, гаднын хөрөнгө оруулалт татахаас эхлээд хийх ажил их байгаа. Уул уурхайд хөрөнгө оруулахыг хүссэн гаднынхан манай улсын хууль эрхзүйн орчноос илүү тогтвортой бодлогод анхаарлаа хандуулдгийг мэргэжлийн хүн хэлж байсан. Тиймээс ч саяхан Канадын Торонто хотод болсон Канадын хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC) чуулга уулзалгад манай улс ‘Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь" сэдвээр форум зохион байгуулсан. Манай улсаас зохион байгуулсан хуралд 240 орчим хүн оролцсоны 150 орчим нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл байжээ. Тодруулбал, монголыг сонирхогчдьш TOO хоёр дахин өссөн аж. Форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж болон албаны хүмүүс оролцсон. Харин хувийн хэвшлээс "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, "Эрдэнэс Монгол” компанийн Хуулийн хэлтсийн дарга Б.Сүвдэрья, "Эрдэнэ Ресурс Девеяопмент”-ийн захирал Петер Акерли, "Аспайр Майнинг"-ийн захирал Дэвид Полл, "Степпе Гоулд”-ийн захирал Мэттью Вүүд ззрэг манай улсын томоохон уул уурхай, тэр дундаа нүүрсний том компанийн төлөөллүүд оролцсон. Чуулга уулзалтын үеэр уул уурхайн салбарын чиглэлээр баримталж буй болон хэрэгжүүлэхээр телөвлөж буй Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилгыг танилцуулж, Монголд үйл ажиллагаа явуулж буй Канадын хөрөнгө оруулалттай компаниудын одоо хэрэгжүүлж буй болон ирээдүйд хэрэгжүүлэх төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, Монгоп Улс уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлж буй талаар хэлэлцсэн аж. Эдгээр уулзалтуудын үр дүнд манай улс уул уурхайн салбарт 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжийг нээж, санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ мэтээр эхнээс нь эерэг мэдээ дуулгаж зхэлсэн уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид манайхыг дахин сонирхож эхалсэн байна. Үүнээс гадна Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэлснээр гаднын компаниудыг манай зах зээлд орж ирэх боломжийг нээж өгсөн бөгөөд энэ талаар олон улсын томоохон чуулга уулзалтын үеэр танилцуулсан нь гаднынхны сонирхлыг татсан нь мэдээж.

 

Уул уурхайн болон нүүрсний зах зээлд гуравдагч, дөрөвдэгч улс орнуудыг татаж оролцуулахаас гадна экспоргын ихэнх хувийг эзлэдэг улсын хэрэглээний талаар судлах нь зүйн хэрэг. Тодруулбал, өнгөрсөн онд манай улс 13.3 сая тонн нүүрс экспортолсны 96.9 хувийг Хятад руу гаргасан. Манай улсын нүүрсний 85 хувийг коксжих нүүрс үлдсэн хувийг эрчим хүчний нүүрс эзлэдэг. Харин Хятадыгн нүүрсний хэрэглээ энэ оноос 2018 он хүртэл буурах тооцоо гарчээ. Хэдийгээр гол экспортлогч улсын нүүрсний хэрэглээ буурч байгаа ч өөр бусад улсын нүүрсний хэрэглээ өсч байна. Тодруулбал, олон улсын хэмжээнд нүүрсний зах зээлийн эхний тавд Хятад, АНУ, Энэтхэг, Индонез, Австрали улс багтдаг бөгөөд эдгээрээс Энэтхэг, Индонезийн нүүрсний хэрэглээ илүү хурдтай өсч байгаа. Энэ нь цаашид тогтмол үргэлжлэх хандлагатай байгааг олон улсын судлаачид ажиглажээ. Тухайлбал, олон улсын байгууллагуудын хийсэн тооцоололоор 2017 онд Энэтхэг улс тэрбум тонн нүүрс хэрэглэх тооцоо гарчээ.

 

Манай улс 2011 овд хамгийн их буюу 22.5 сая тонн нүүрс экспортолсон бол өнгөрсөн онд 25.8 сая тоннд хүрч, түүхэнд хамгийн их нүүрс экспортолсон жил болж, экспортын орлого 978 сая ам.доллар болсон. Энэ нь нийт экспортын 20 хувийг бүрдүүлж байсан юм. Харин энэ онд 23 сая тонн нүүрс экспортлоно гэсэн нь өмнөх оноос 10 сая тонноор илүү. Ингэж нэмэгдүүлсэн нь өнгөрсөн онд Баруун цанхийн уурхай ашиглалтад орсонтой холбоотой. Зүүн цанхийн уурхайгаас төлөвлөсөн хэмжээгээр нүүрсээ экспортолж байгаа учраас Баруун цанхи ч бас боломжтой хэмээн харж байгаа юм. 2025 он гэхэд БНХАУ АНУ нүүрс түлж байгаа станцуудын үйл ажиллагааг зогсоож, сэргээгдэх эрчим хүч ашиглахаа мэдэгдсэн ч бусад улсын нүүрсний хэрэглээ байсаар л байх болно. Харин манай улс 2025 он гэхэд 50 сая тонн нүүрс экспортлох тухай 2014 онд мэргэжлийн хүн хэлж байсан. Гаднын хөрөнгө оруулагчдыг татаж, ложистикийн асуудлиа шийдвэрлэж чадвал энэ нь биелэх боломжтой. Нүүрсний нөөц байгаа боловч түүнийг илрүүлээгүй, тоггоогоогүй орд цөөнгүй бий. Тухайлбал, Багануур, Шивээ-Овоогийн уурхайд 600 гаруй сая тонн нүүрсний нөөцийг албан ёсоор батлуулсан ч яг ордынх нь хэмжээнд иж бүрэн судалгаа хийгдээгүй. Багануурын уурхайд нарийвчилсан хайгуул хийж 700 гаруй сая тонн нүүрсний нөөц тогтоогдсон байдаг. Энэ мэтээр илрүүлбэд нөөц хангалттай бий. Тиймээс үүнтэй холбоотойгоор энэ онд Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэлсэн нь гаднын компани, хөрөнгө оруулагчдыг татах том гэгчийн шар тос болов.

 

Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, зрчимтэй өсөлтийг бий болгоход уул уурхайн тэр дундаа хар алтны нөлөө маш өндөр. Энэ онд 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар геологийн суурь судалгааны ажлыг гүйцэтгэхээр болсон аж. Үүний хүрээнд нийт 30 гаруй төсөл хэрэгжиж байгаа юм байна. Ирэх онд дээрх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Мөн тэрбээр "Одоогийн байдлаар хайгуулын 2100 орчим, ашиглалтын 1500 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн найман хувьд тусгай зөвшөөрөл олгочихсон байгаа. Энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, наад зах нь 15-20 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа” гэжээ. Уул уурхайн салбарт хамгийн үнэтэй металл болох алтаа Төвбанк олон улсын зах зээлийн үнээр авч эхэлсэн. Улсын сан хөмрөгт хэдий чинээ алт цуглана, төдий чинээ нөөцтэй болж байна гэсэн үг. Харин хар алтаа үнэ цохиж зарж, борлуулах, хөдөлгөх орчин нөхцөл бүрдүүлэхэд төр хувийн хэвшлүүд ханцуй шавдан орох нь эдийн засгаа сэргээхэд эерэг нөлөө авчирна.



Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Хар алтаа борлуулж уул уурхайн салбараа босгох монгол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани