Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЧАЛЬКО КОРПОРАЦИ

 
 ЧАЛЬКО КОРПОРАЦИ
Урд хөршийн Чалько компани бол Чайналько хэмээх сүүлийн үед хөнгөнцагааны хамгийн их нэрд гарч байгаа компанийн охин компани юм. Албан ёсны нэр нь Хятадын хөнгөнцагааны корпораци Aluminum Corporation of China Limited (Chalco) юм. Чалько корпораци нь БНХАУ-ын төрийн өмчит компани бөгөөд Бээжинд төвтэй. Чалько нэрээрээ олонд танил Хятад улсын төрийн өмчит хөнгөнцагааны аварга том тус корпораци алюмины үйлдвэрлэлээр дэлхийд хоёр дахь том, Хятад улсад цорын ганц үйлдвэрлэгч,хөнгөнцагаан үйлдвэрлэлээр дэлхийд гурав дахь, Хятад улс дахь хамгийн том үйлдвэрлэгч юм.  

Шанхайн Хөрөнгийн Бирж дээр анхдагч бүртгэлтэй бөгөөд тус биржийн SSE 50 индекст багтдаг. Хонконгийн болон Нью-Йоркийн бирж дээр мөн бүртгэлтэй. Чалько компанийн нийт бүртгэгдсэн хөрөнгө 11.049 тэрбум юань, 10 салбар, нэг судалгааны институт, 12 охин компани эзэмшдэг.  Standard & Poor’s банкны ВВВ+ үнэлгээтэй. Хятадын хөнгөнцагааны корпораци лимитед Чалько нь үндсэндээ хөнгөнцагааны исэл, анхдагч хөнгөнцагааны электролизи, түүнчлэн үйлдвэрлэл, боловсруулсан хөнгөнцагаан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт эрхэлдэг.

cfp398245462-191544_copy1Компанийн бүтэц, зохион байгуулалт 

Тус корпораци нь хөнгөн цагааныг цэвэршүүлэх, анхдагч хөнгөнцагааныг хайлуулах болон эрчим хүч зэрэг үндсэн бүтээгдэхүүн хариуцсан бизнесийн бүлгүүдтэй. Хөнгөнцагааныг цэвэршүүлэх бүлэгт хөнгөнцагааны хүдрийн уурхай болон хүдрийн худалдан авалт, бокситын баяжмал бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Хөнгөнцагаан хайлуулах бүлэгт анхдагч хөнгөнцагааны үйлдвэрлэл, карбон бүтээгдэхүүн, хөнгөнцагааны хайлш болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин эрчим хүчний бүлэгт нүүрс олборлолт, нүүрсний эрчим хүч, нар салхины эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүчний шинэ тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл явуулдаг байна. Чалькогийн хайлуулах үйлдвэрийн хүчин чадал 4 сая тонн.

Компанийн түүх

2001 онд БНХАУ-д байгуулагдсан төрийн өмчит компани Хятадын хөнгөнцагааны корпораци (Chinalco) Чайналко нь Чалько буюу Хятадын хөнгөнцагааны корпораци Лимитед /Чалько/ (Aluminum Corporation of China Limited (Chalco)) компанийн толгой компани юм.  Чайналько копораци Чалькогийн 58.73 хувийг эзэмшдэг.

Хятадын хөнгөнцагааны корпораци Чалько Лимитед 2001 оны 9 дүгээр сарын 10-нд Хятадын хөнгөнцагааны корпораци Чайналько, Гуанжи Инвестмент Групп, Гуйжоу Мужийн Хөгжил, Хөрөнгө оруулалтын Корпорацийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан. Чалько Лимитед 2001 оны 12 дугаар сард Нью-Йорк, Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэгджээ.  Хонконгийн Хан Сенг бүрдүүлэгч индекс, Лондонгийн  FTSE Index бүртгэлтэй.

2008 оны 6 дугаар сарын 10-нд Чалько корпораци Hang Seng Index Constituent Stock индекст бүртгэгджээ.

Чайналько корпораци Перу улсын Морокоча дүүрэгт 3-4 жилийн дотор ил уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Тус компани Торомочу уулаас зэсийн хүдэр олборлох төлөвлөгөөтэй.

Чайналько нь  Англи-Австралийн хамтарсан уул уурхайн компани Рио Тинтогийн есөн хувийг эзэмшдэг.

2010 онд Чайналько өмнөх жилийн 4.62 тэрбум юанийн алдагдалтай харьцуулахад өсөлт гарч 778.01 сая юанийн ашигтай ажиллажээ.

2011 оны долдугаар сард Чайналько Монголын Тавантолгойн ордоос жилд 15 саяас багагүй коксжих нүүрс импортлохоор урт хугацааны гэрээнд гарын үсэг зурсан юм.

Чалько Гвиней улсын төмрийн хүдрийн Симандоу төсөлд Рио Тинто компанитай хамтран төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байна.

Хэлбэр Нээлттэй ХК (SEHK: 2600, NYSE: ACH [1]
Аж үйлдвэрлэл Металл
Үүсгэн байгуулагдсан 2001 (Бээжин)
Бүтээгдэхүүн Хөнгөнцагаан, зэс бүтээгдэхүүн
Ашиг 71.1 тэрбум юань (2013)
Өмчлөгч Төрийн зөвлөл
Ажилтан 103.493 (2013)
Веб хуудас www.chalco.com.cnwww.chinalco.com

 

Компанийн удирдлага

 

 

Цалин
Люо Жианчуан
Ерөнхийлөгч. Гүйцэтгэх захирал
11.200.000хк.доллар
Лю Сянмин

 

Дэд ерөнхийлөгч

10.800.000хк.доллар

Хятадын хөнгөнцагааны корпораци Чалько 2011 онд 3.5 сая тонн үйлдвэрлэл явуулж бүтээгдэхүүнээ  өмнөх оныхоос 12 хувиар нэмэгдүүлжээ. Тус улсын хамгийн том хөнгөнцагаан олборлогч юм. Тус компани 100.000 гаруй ажилтантай, хөнгөнцагааны томоохон үйлдвэрүүд нь Шаньдун, Пингуо, Шаньси, Ланжоу зэрэг мужид байна.

c327x0492h_2008%e8%b3%87%e6%96%99%e7%85%a7%e7%89%87_n71_copy1Компанийн тухай

Чалькогийн охин компани болох China Aluminium International Engineering Corporation Ltd (CHALIECO) Олон улсын инженерийн корпораци нь тус компанийн дотоодын болон олон улсын зах зээлд чиглэсэн металл, уул уурхай, металлург, хөнгөн цагаан, магнийн төслүүдэд инженер, зөвлөгөө, гэрээ байгуулах үйл ажиллагааг эрхэлдэг. Чалько нийтдээ 30 гаруй металлын уурхай, хөнгөнцагаан цэвэршүүлэх зургаан үйлдвэр, хөнгөнцагаан хайлуулах 133, магни, титан хайлуулах 43 үйлдвэр, нүүрстөрөгчийн бүтээгдэхүүний 77 үйлдвэртэй аж. БНХАУ-ын хөнгөнцагааны хэрэгцээний 60 хувийг нийлүүлдэг.

Аварга том төрийн өмчит хөнгөн цагааны бүлэг Чалько БНХАУ-д байгаль орчин бохирдуулдаг талаар илт шүүмжлэгддэг боловч Перу улс дахь зэсийн уурхайн хөрөнгө оруулалт нь байгаль орчинд ээлтэй гадаад хөрөнгө оруулалтын загвар хэмээн үнэлэгддэг байна. Чалько корпораци Перу улсын Торомочу зэсийн уурхайг 2007 оноос эзэмших болсон. Шиньхуа агентлагийн мэдээлснээр тус уурхай нь 12 сая тонн гаруй зэсийн нөөцтэй бөгөөд энэ нь БНХАУ-ын зэсийн дотоод нөөцийн 19 хувьтай тэнцэх аж.

Одоогийн байдлаар Чалько, бүтээгдэхүүний борлуулалт, үйлчилгээ үзүүлэх маркетинг хариуцсан 18 охин компани, салбар, борлуулалтын хэлтэс, борлуулалтын гурван компани болох Шанхай хотын Чалко Кайлин Хөнгөн цагаан ХХК, Чалко Фошан Трейдинг ХХК, Чалко Чунцин ХХК зэрэг компанитай юм. Импорт, экспортын хувьд  Хятадын хөнгөн цагааны олон улсын худалдаа ХХК, түүний харьяа Чалко Шаньдун олон улсын худалдаа ХХК, Чалко Хэнань олон улсын худалдаа ХХК, Чалко Цинхай олон улсын худалдаа ХХК хамтран импортын болон экспортын үйл ажиллагааг явуулдаг.

1403484840501015-1403484840508397

хөнгөнцагааны исэл

Хөнгөнцагааны исэл

Хөнгөн цагааны исэл нь хөнгөн цагаан гулдмай үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд юм. Корунд, керамик, галд тэсвэртэй материал үйлдвэрлэлийн чухал түүхий болдог аж. Чалко Шаньдун салбар, Хэнань дахь салбар, Гүйжоү салбар, Шаньси салбар Гуанши салбар, Zhongzhou салбарууд  жилд есөн сая тонн хөнгөнцагааны исэл гаргадаг байна.

2013614101533534

Дахин хайлуулсан хөнгөнцагаан гулдмай

Дахин хайлуулсан хөнгөнцагаан гулдмай

Дахин  хайлуулсан хөнгөн цагаан гулдмай хөнгөн цагаан бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол түүхий эд болдог. Барилга, цахилгаан, сав баглаа боодол, тээвэрлэлт, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн гэх мэт олон салбарт өргөн ашиглах боломжтой дулаан, цахилгаан дамжуулах, гэрэл, зэврэлтэнд тэсвэртэй, уян, дахин боловсруулах онцлог бүхий байгаль орчинд ээлтэй, металл материал юм. Дахин хайлуулсан хөнгөнцагаан гулдмай үйлдвэрлэдэг компаниуд нь: Шаньдун салбар, Хэнань дахь салбар, Гүйжоү салбар, Гуанши салбар, Цинхай салбар, Фушун, Жөнжоү эрдэм шинжилгээний хүрээлэн, Ланжоу , Шаньси Хөнгөн цагаан, Эрчим хүчний ХХК зэрэгт жилд гурван сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай.

gallium_sample

Гали, галийн исэл

Хөнгөнцагаан химийн бодис

Хөнгөнцагааны химийн бодис үйлдвэрлэлд хөнгөн цагаан, хөнгөн цагааны гидроксид, хөнгөнцагааны исэл, хөнгөн цагааны бусад нэгдэл хамаарна. Хөнгөнцагааны химийн бодисыг хиймэл хавтан, утас, кабель, керамик, галд тэсвэртэй материал, угаалгын бодис үйлдвэрлэл, нефть-химийн салбарт өргөн ашиглаж байна. Чалько Шаньдун салбар, Хэнань салбар, Чонжоу дахь салбар, Гүйжоү салбар, Жөнжоү судалгааны хүрээлэн  хөнгөн цагаан химийн бодис гаргадаг.

Карбон материал

Хөнгөнцагаан гулдмай үйлдвэрлэхэд гол туслах материал болдог. Жилд 12 сая тонн гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Хятад төдийгүй Европ, Америк, Зүүн өмнөд Азийн орнуудад уг бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.

Цэвэр хөнгөнцагаан, хөнгөнцагааны хайлш

Өндөр цэвэршүүлэлттэй хөнгөнцагаан, хөнгөнцагааны хайлш бүтээгдэхүүнийг агаарын тээвэр, сансар судлал, электроник, цахилгаан эрчим хүч, тээвэр, хөнгөн үйлдвэрийн барилгын материал зэрэг салбарт хэрэглэгддэг дэвшилтэт боловсруулсан бүтээгдэхүүн юм. Гол үйлдвэрлэгч нь Чалько Шаньдун салбар, Гуйжоу салбар, Бугат хөнгөнцагаан салбар зэрэг болно.

Гали, галийн исэл

Галийн арсенит, галийн фосфит, галийн антимонит зэрэг хагас дамжуулагч материал үйлдвэрлэх гол түүхий эд болдог.

Цэвэр хөнгөнцагаан, түүний хайлшaluminum_bonding_wires_286x174px_res_286_174
Өндөр цэвэршүүлэлттэй хөнгөнцагаан, хөнгөнцагааны хайлш бүтээгдэхүүнийг агаарын тээвэр, сансар судлал, электроник, цахилгаан эрчим хүч, тээвэр, хөнгөн үйлдвэрийн барилгын материал зэрэг салбарт хэрэглэгддэг дэвшилтэт боловсруулсан бүтээгдэхүүн юм. Гол үйлдвэрлэгч нь Чалько Шаньдун салбар, Гуйжоу салбар, Бугат хөнгөнцагаан салбар зэрэг болно.


Бэлтгэсэн: Ч.Баттулга

http://investor.mn/2017/01/02/


ЧАЛЬКО КОРПОРАЦИ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани