- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ПОЛЮС ЗОЛОТО ИНТЕРНЭШНЛ КОМПАНИ
| Polyus Gold International | |
| Төрөл | Олон нийтийн компани |
| Биржийн бүртгэл | ЛХБ: PGIL МХБ: PLZL |
| Үүсэн байгуулагдсан | 2006 |
| Байршил | ОХУ, Москва хот |
| Удирдлага | Pavel Crachev /CEO/ |
| Салбар | Алт олборлолт |
| Цэвэр ашиг | ▼ 585 сая ам.доллар (2014) |
| орлого | ▼2.239 тэрбум ам.доллар (2014) |
| Ажилтан | 10 000 |
| Сайт | www.polyusgold.com |
Полюс Золото Интернэшнл /Polyus Gold International/ компани алт олборлолтоор ОХУ-ын хамгийн том компани юм. Дэлхийн алтны топ арван олборлогчийн нэгд тооцогддог бөгөөд 2014 онд 1.69 сая унци, 2015 онд 1.76 сая унци алт олборлосон аж. Харин 2014 онд 1.69 сая унци, 2015 онд 1.76 сая унци алт худалдаалжээ.

Полюс Золото Интернэшнл нь 2006 онд Норильский Никель компани алтны хөрөнгөө тусгаарлах зорилгын дүнд байгуулагджээ. Полюс Гоулд Интернэшнл нь 1993 онд хувьчлагдсан Полюс компанийг 2008 онд худалдан авсан юм. Полюс нь 1970-аад онд Зөвлөлтөд Красноярскийн хязгаарын Енисейн районд байгуулагдсан алт олборлогчдын хоршоолол байсан юм. Норильский Никель-ийг палладий, никель үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болгосон гавьяатай санхүүгийн мэргэжилтэн Михайл Прохоров 2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд алт олборлолтоор ОХУ-д тэргүүлдэг "Полюс Золото” компани болон "ОНЕКСИМ” групп-ын Ерөнхийлөгчийн хоёр албан тушаалаас огцорч байсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, тэрбумтан Михайл Прохоровын хөрөнгийг "Форбес” сэтгүүл 18 тэрбум ам.доллар хэмээн үнэлж, тус сэтгүүлээс гаргасан "2011 оны дэлхийн хамгийн баян 100 хүн” жагсаалтын 32 дугаар байрт ноён Прохоров бичигдэж байжээ. Америкийн Үндэсний сагсан бөмбөг (NBA)-ийн "Нью-Жерси Нетс” багийн эзэн, Оросын гурав дахь баян хүн Прохоров 2013 онд Полюс Золото Интернэшнл -ийн 37.78% эзэмшлийн хувьцаагаа $ 3.6 тэрбум ам.доллараар худалдсан байдаг.
Полюс Золото Интернэшнл компани нь 83 сая унци алтны баталсан болон магадлалтай нөөцөөр дэлхийн хамгийн томоохон алтны нөөцийн нэгийг эзэмшдэг бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд гуравт орох их нөөцтэй компани юм. Полюс Золотогийн алтны үйлдвэрлэл өнгөрсөн онд таван хувиар үйлдвэрлэлээ нэмэгдүүлжээ.
Үндсэн үйл ажиллагаа нь Зүүн Сибирь, Алс Дорнод дахь Оросын хамгийн нөөц бүхий алт олборлох мужид байрладаг таван уурхай, аллювийн үйл ажиллагаа, хэд хэдэн хөгжүүлэх төслүүдийг багтаасан байна.
Полюс Золото Интернэшнл Лондонгийн хөрөнгийн бирж (Код: PGIL) дээр бүртгэгдсэн бөгөөд тус биржид бүртгэлтэй алт олборлогч компаниудаас алтны үйлдвэрлэл, нөөц, хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр хамгийн том алтны үйлдвэрлэгч юм. Тус компани нь Stoxx Europe 600 индекс, FTSE Глобал үнэт цаас, FTSE дэлхийн бүх үнэт цаасны индекс цуврал, FTSE алтны уурхайн индекс болон Рожерс Ван Эк-Хөрөнгө Үйлдвэрлэгч индекс зэрэг бүрэлдэхүүн индекст багтдаг юм. Түүнээс гадна, Polyus Gold International АНУ-ын зах зээлд OTC буюу зуучлагчгүйгээр арилжаалагддаг.

ОХУ-ын Саха район, Магадан, Эрхүү, Красноярскт байрлах алтны үндсэн болон шороон орд газарт олборлолт явуулдаг. Тус компанийн долоон салбар хэсэг байх бөгөөд эдгээр нь Красноярскийн бизнесийн нэгж, Эрхүүгийн шороон ордын бизнес нэгж, Эрхүүгийн хүдрийн бизнес нэгж, Якут Куранахын бизнес нэгж, Магаданы бизнес нэгж, Хайгуулын салбар нэгж болон Барилга бүтээн байгуулалтын салбар зэрэг болно.
Красноярскийн бүс нутагт Олимпиада,Благодатное, Титимухта уурхайгаас алт олборлон баяжуулдаг. Эрхүүд Западное уурхай, Вернинское орд, Якутын Куранах ордод үйл ажиллагаа явуулдаг. Магаданд Наталка ордод төсөл хэрэгжүүлдэг.
|
2013 2012 Change, % |
|||
| Нийт орлого, тэрбум ам.доллараар | 2.3 | 2.8 | (13) |
| Тодотгосон үйл ажиллагааны орлого, сая ам.доллараар | 694 | 1,211 | (43) |
| Тодотгосон үйл ажиллагааны орлого, хэмжээ | 30% | 45% | – |
| Тасралтгүй үйл ажиллагааны жилийн ашиг, сая ам.доллараар | 143 | 965 | (85) |
| Нэгж хувьцаанд ногдох тодотгосон ашиг – суурь болон хорогдуулсан, центээр | 17 | 32 | (47) |
| Үйл ажиллагааны цэвэр мөнгөн урсгал, сая ам.доллараар | 422 | 992 | (57) |
| Хөрөнгийн зардал, сая ам.доллараар | 1,440 | 809 | 78 |
| Алт олборлолт, мянган унциар | 1.649 | 1.569 | 5 |
| Борлуулсан алт, мянган унциар | 1.631 | 1.571 | 4 |
| Алтны дундаж үнэ, унци/ам.доллар | 1.385 | 1.666 | (17) |
| Татварын өмнөх тодотгосон ашиг , сая ам.доллараар | 910 | 1,303 | (30) |
| Татварын өмнөх тодотгосон ашиг, хэмжээ | 39% | 49% | – |
| Борлуулсан алтны нийт бэлэн зардал, унци/ам.доллар | 707 | 697 | 1 |
Олимпиада орд
Оросын хамгийн их алттай баялаг мужид байрлах бөгөөд одоогоор Полюс Золото компанийн хамгийн том төсөл. Тус уурхай нь 1996 онд үйлдвэрлэлээ эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар компанийн нийт алтны бүтээгдэхүүний гуравны нэг гаруй хувийг эзэлдэг. Газар дээр нь олборлосон хүдрийг 8 сая тонн хүчин чадалтай хоёр үйлдвэрт боловсруулдаг. Олимпиада ордын сульфидын хүдрийг боловсруулахын тулд Полюс Золото компани BIONORD компанийн өмч болох био-исэлдэлтийн технологийг ашигладаг байна.
ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
Байршил – ОХУ-ын Дорнод Сибирийн Красноярск муж
2013 оны үйлдвэрлэл – 691 мянган унци
Алтны үйлдвэрлэлийн нөөц (баталгаатай болон магадалсан) – 30.01 сая унци
Алтны нөөц баялаг (баттай, бодит,боломжит) – 47.37 сая унци
Уул уурхайн төрөл – Уламжлалт болон Ил уурхайн үйл ажиллагаа
Благодатное орд
Олимпиада төслөөс 25км зайд орших бөгөөд тус компанийн 2 дахь том уурхай юм. 2010 оны долдугаар сард ашиглалтад орсон энэ уурхайн хүдэр боловсруулах үйлдвэр ОХУ-ын алтны салбарт хамгийн томд тооцогдох жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Жилд өргөтгөсөн хүчин чадлаар 8 сая тонн хүдэр боловсруулахаар төлөвлөсөнөөр Благодатное орд жилд 450 мянган унциар гарцыг нэмэгдүүлэх боломжтой юм.
ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
Байршил – ОХУ-ын Дорнод Сибирийн Красноярск муж
2013 оны үйлдвэрлэл – 395 мянган унци
Алтны үйлдвэрийн нөөц (баталгаатай болон магадалсан) – 9.18 сая унци
Алтны нөөц баялаг(баттай, бодит,боломжит) – 11.39 сая унци
Уул уурхайн төрөл – Уламжлалт болон ил үйл ажиллагаа
Титимухта орд
Титимухта орд нь Олимпиада уурхайтай ойр орших, үр ашигтай дунд зэргийн хэмжээтэй үйл ажиллагаатай юм. Титимухта уурхай 2009 онд ашиглалтад орсон бөгөөд 2012 онд Полюс Золото төслөө өргөтгөж жилд хүдэр 2.4 сая тонн хүдэр боловсруулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн аж.
ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
Байршил – ОХУ-ын Дорнод Сибирийн Красноярск муж
2013 оны үйлдвэрлэл – 131 мянган унци
Алтны үйлдвэрийн нөөц (баталгаатай болон магадалсан) – 1.59 сая унци
Алтны нөөц баялаг(баттай, бодит,боломжит) – 1.88 сая унц
Уул уурхайн төрөл – Уламжлалт болон Ил уурхайн үйл ажиллагаа
Вернинское
2011 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон Вернинское уурхай гурав дахь том уурхай гэж үздэг. Шинэ талбайн хайгуулаар тус уурхайн боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг 3.6 сая тонн болгон өргөтгөсөн..
ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
Байршил – ОХУ-ын Дорнод Сибирийн Эрхүү муж
2013 оны үйлдвэрлэл – 89 мянган унци
Алтны үйлдвэрийн нөөц (баталгаатай болон магадалсан) – 4.38 сая унци
Алтны нөөц баялаг(баттай, бодит,боломжит) – 12.88 сая унци
Уул уурхайн төрөл – Уламжлалт болон Ил үйл ажиллагаа
Куранах орд
Зүүн хойд Сибирьт орших Куранах уурхай дөч гаруй жилийн туршид үйлдвэрлэл явуулсан тогтвортой үе шаттай дунд хэмжээний ил уурхай юм. Уурхай нь одоогоор жилд хүдэр 3.6 сая тонн боловсруулах хүчин чадлаар ажиллаж байна.
ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
Байршил – Оросын Зүүн хойд Сибирь,
2013 оны үйлдвэрлэл – 138 мянган унци
Алтны үйлдвэрийн нөөц (баталгаатай болон магадалсан) – 2.70 сая унци
Алтны нөөц баялаг(баттай, бодит,боломжит) – 5.04 сая унци
Уул уурхайн төрөл – Уламжлалт болон Ил үйл ажиллагаа
ПОЛЮС ЗОЛОТО ИНТЕРНЭШНЛ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ГАЗРУУД уурхайнууд, төслүүд, хайгуул хийж буй газрууд
Бэлтгэсэн: Ч.Баттулга
http://investor.mn/2016/12/05/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
| Нью йоркын хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
| Австралийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
| Лондонгийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
| Хонконгийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
| Торонтогийн хөрөнгийн бирж | ||
>


























