Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР Д.ТҮМЭННАСАН: МЭРГЭЖИЛТНҮҮДИЙНХЭЭ ҮГИЙГ СОНСОЖ, ТЕХНИКИЙН ЗӨВ ШИЙДЭЛ ГАРГААД ТҮҮНДЭЭ ТОХИРСОН ХӨРӨНГӨ ТАТАХ ХЭРЭГТЭЙ

 
 МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР Д.ТҮМЭННАСАН: МЭРГЭЖИЛТНҮҮДИЙНХЭЭ ҮГИЙГ СОНСОЖ, ТЕХНИКИЙН ЗӨВ ШИЙДЭЛ ГАРГААД ТҮҮНДЭЭ ТОХИРСОН ХӨРӨНГӨ ТАТАХ ХЭРЭГТЭЙ
Энэ жил Уул уурхайн салбарын 94 жилийн ой тохиож байгаа бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл ТББ  хамтран "Уул Уурхай-2016” онол, практикийн бага хурлыг өнгөрөгч баасан гаригт ШУТИС-ийн хурлын танхимд зохион байгуулсан. Уг эрдэм шинжилгээний бага хуралд уул уурхайн салбарт мэдлэг оюунаа зориулсан ахмад буурлуудаас эхлээд өдгөө ажиллаж буй эрдэмтэн мэргэд, инженерүүд оролцсон юм. Ашигт малтмалын ордын үнэлгээ, түүнийг Монгол Улсад нутагшуулах боломжийн судалгаа, Зэсийн баяжмалаас катодын зэс гарган авах судалгаа зэрэг олон илтгэл тавигдлаа. Ингээд Монгол Улсын Зөвлөх инженер Д.Түмэннасангаас цөөн асуултанд хариулт авсанаа хүргэе.

-Уул уурхайн салбарт олон жил ажилласан хүний хувьд та тус салбарын ойрын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Миний хувьд Монгол Улсын уул уурхайн салбарын ирээдүйг маш эергээр төсөөлдөг. Бид эрдэс баялгаа байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр боловсруулж, гурван сая хүний эрэлт хэрэгцээг хангах хэмжээнд эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах хэрэгтэй. Тэгвэл Монгол орны эдийн засагт үр өгөөжөө өгч, хөгжинө. Гэтэл Монголд үр өгөөжгүй гэрээ хэлцэл хийж, түүхий эд хэвээр нь гаргаж, байгаль орчноо бохирдуулсаар байвал ямар хэрэг байх билээ. Тиймээс Монгол инженерүүдийнхээ үгийг сонсох хэрэгтэй байна.

-Монгол орон байгалийн баялгийн арвин нөөцтэй гэдэг. Харин таны бодлоор өдгөө болон ирээдүйд хамгийн үр ашигтай эрдэс аль нь вэ?

-Менделеевийн үелэх системд буй бүх эрдэс хүний хэрэгцээнд хэрэгтэй. Тэдгээрээс бидэнд хүрэн нүүрсний асар их нөөц заяажээ. Хүрэн нүүрс Монголын газар нутагт дэвссэн мэт тархсан байдаг бол чулуун нүүрс болон кокс нүүрс говь тал руу түгээмэл байдаг. Бидэнд нүүрсийг гүн боловсруулж шатдаг хий гаргаж, кокс химийн үйлдвэр байгуулах бүрэн боломж бий. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн гаргах тал дээр төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Гэтэл манайхан өөрт байгаа нөөц баялгаа ашиглахын оронд гаднаас зээл тусламж авах тухай л ярих юм. Уг нь хөрөнгө оуулалт татахын тулд Монгол мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож, шийдвэр гаргахдаа тусгаж байвал маш бага хөрөнгөөр үр өгөөжтэй том уурхай байгуулах боломж харагддаг. Гэтэл Монголд уул уурхайн мэргэжилтэн алга гээд гадны мэргэжилтнүүдийг өндөр өртгөөр ажиллуулах юм. Гадныхан асар их өртөгтэй төсөл оруулж ирээд өртгөө нэмсээр утгагүй болгодог олон жишээ харлаа.

Мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож техникийн зөв шийдэл гаргаад түүндээ тохирсон хөрөнгө татах хэрэгтэй. Ер нь гадныхан богино хугацаанд их ашиг хүртэх сонирхолтой байдаг. Түүнээс байгаль экологийн асуудал, тухайн орны хөгжил тэдэнд хамаагүй. Оюутолгойг хар л даа. Тэнд суурин газар, дэд бүтэц алга. Дандаа явуулын ажилчдыг зөөж ажиллуулж байна. Гэтэл Эрдэнэтийн уурхай дээр түшиглээд хот боссон. Тэнд удам дамжсан уурхайчид ажиллаж байна. Тус үйлдвэрийг дахин хаалтын горимд оруулж дараагийн 30 жилд өөр төрлийн үйлдвэр байгуулах тухай алсыг харсан бодлого хэрэгжиж байна. Энэ хоёр үйлдвэрийг харахад л асар их ялгаа харагдаж байна.

-Та Монголын ирээдүйн хөгжлийн гарцыг нүүрс хэмээн тодорхойлж байна. Гэхдээ нүүрсний салбар манай гол худалдан авагч орон болох Хятадаас хамааралтай байдаг. Хэрэв тэд худалдаж авахгүй бол манай нүүрс үнэгүйдэх талтай. Тиймээс бид хэрхэх ёстой вэ?

-Энэ бол хоёрдмол ойлголт. Уг нь Монголдоо кокс химийн үйлдвэр байгуулвал бид шатдаг хийнээс эхлээд химийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Бүх юмны өртөгт бензиний үнэ нөлөөлж байна. Тиймээс бид хүрэн нүүрснээс хий гаргаж аваад бензинээс хямд худалдвал асуудлыг шийдэх боломжтой. Уг нь аль социалист нийгмийн үед л энэ талын судалгаа хийгдсэн юм. Бид Багануурын уурхайгаас дээж авч Герман руу явуулж л байсан. Өдгөө Багануурын инженерүүд ч энэ төрлийн судалгаа хийж байна. Монголын төв хэсэгт хүрэн нүүрсний орд олон байдаг учраас үйлдвэр байгуулах боломж бол бий.

Бид нүүрсээ заавал гадагш гаргана гэхийн оронд эхлээд гурван сая хүнийхээ эрэлт хэрэгцээг хангах тухай бодох хэрэгтэй юм. Гэтэл манайхан наймаа хийх эсвэл зээл авах тухай л ярих юм. Зээлийн хүүндээ шатаад л дуусна шүү дээ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж эрэлт хэрэгцээндээ тохирсон зээлийг цаг хугацаанд нь авах хэрэгтэй байна.

Ер нь Монгол Улсыг хэн нэг мундаг эдийн засагч эсвэл улстөрч хөгжүүлэхгүй. Инженерүүдийн шийдлийн үр дүн мөнгөөр илэрхийлэгдэж эдийн засагт үр өгөөж өгдөг учраас тэд л хөгжүүлнэ. Тус үр дүнгээр улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох юм бол эдийн засгийн хөгжил урагшилна. Харин баруун зүүний боловсрол, макро микро эдийн засаг гэж хоосон цэцэрхээд эдийн засгаа хөгжүүлдэггүй юм. Бидэнд өөрийн гэсэн дүр төрхтэй бодлого үгүйлэгдэж байна.

-Эрдэмтэд, инженерүүд иновациа үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр боломж хэр байдаг вэ?

-Эрдэмтэд маань өөрсдийнхөө боломжоор судалгаа шинжилгээ хийж байна. Харин үйлдвэр байгуулахад хөрөнгө шаардлагатай болдог. Иновацийн тухай хууль гэж ярьж байгаа ч эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэрт нэвтрүүлэх тухай огт тусгагдаагүй. Тэр байтугай Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн орон тоог цомхотгоно гэж байсан. Ийм бодлого хэрэгжүүлж байхад эрдэмтэдийн бүтээл үйлдвэрт нэвтэрч үр дүнгээ өгч чадах уу,  боломжгүй шүү дээ. Гэтэл Японд оновчтой санал гаргасан эрдэмтэн, инженерийнхээ оюуны хөдөлмөрийг үнэлдэг. Харин манайд эсэргээрээ. Миний хувьд ноу хау-тай технологийн төсөл бичээд 2-3 жил болж байна. Уурхайдын инеженерүүд миний төслийг үнэхээр үр өгөөжөө өгөх юм байна гэж үнэлдэг ч тухайн уурхайн удирдлагад мэргэжлийн бус хүмүүс байдаг учраас ойлгодоггүй, дэмждэггүй. Тэд ажлын бүтээмж нэмэгдүүлэх, үр өгөөж үзүүлэх зүйлийг дэмжихийн оронд сэлбэгийн наймаа л хийж байна шүү дээ. Ийм нөхцөлд хэрхэх билээ.

Тиймээс иноваци, мэргэжилтнүүд, үйлдвэрлэлдээ тулгуурлаж байж хөгжинө. Ингэж байж хүн бүр ажилтай болж ядуурлаас гарна. Хүний нөөц, боловсон хүчний бодлого хэрэгтэй байна.

-Таны бодлоор уул уурхайн салбар эдийн засгийн тулгуур байж чадах уу?

-Хүн хоёр хөл дээрээ тогтдогийн адил Монгол Улсын эдийн засгийн тулгуурын нэг хөл нь уул уурхайн салбар юм. Харин нөгөө нь хөдөө аж ахуйн салбар. Тиймээс энэ хоёр салбараа дэмжих хэрэгтэй.

-Та дотоодын мэргэжилтнүүдээ үнэлэхгүй байгаад ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан. Тэгвэл уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх асуудал өдгөө ямар түвшинд байна гэж дүгнэх вэ?

 

-Уул уурхайн салбарын 94 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд манай салбарын инженер техникийн ажилтнууд социалист орнуудад бэлтгэгдэж байлаа. Харин 1990 оноос хойш өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил эзэмшиж эрдмийн зэрэг цол хамгаалж байна. Тиймээс мэргэжлийн боловсон хүчний хувьд боломжийн түвшинд бэлтгэгдэж байгаа гэж боддог. Харин дунд шатныхан мэргэжлээ ахиулах тал дээр дутагдалтай зүйл бий. Учир нь уг асуудал уул уурхайн мэргэжлийн салбараасаа хөндийрч Хөдөлмөрийн яамны харьяанд очсон учраас эзэнгүйдэж, чанаргүйдэж байгаад сэтгэл зовниж явдаг. Уг нь мэргэжилтний чадварыг ахиулах тухай асуудал салбар яамныхаа харьяанд байх учиртай. Улмаар багш нарынх нь цалинг нэмж, материаллаг баазыг нь сайжруулвал чанаргүй байна гэдэг асуудлыг шийдэж болно. Мөн уул уурхайн мэргэжилтнүүдийг эрэлт хэрэгцээндээ үндэслэн цөөн тоогоор тооцоо судалгаатай бэлтгэх ёстой.

-Цаг гаргасанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.


МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР Д.ТҮМЭННАСАН: МЭРГЭЖИЛТНҮҮДИЙНХЭЭ ҮГИЙГ СОНСОЖ, ТЕХНИКИЙН ЗӨВ ШИЙДЭЛ ГАРГААД ТҮҮНДЭЭ ТОХИРСОН ХӨРӨНГӨ ТАТАХ ХЭРЭГТЭЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани