Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Том Ван Триян: Монголын тээврийн салбарын аюулгүй ажиллагаанд анхаарах зүйлс олон байна

Том Ван Триян: Монголын тээврийн салбарын аюулгүй ажиллагаанд анхаарах зүйлс олон байна

 

"Монголын тээвэрчид үнэхээр хүнд нөхцөлд ажиллах юм. Тэд том оврын машин явах боломжгүй нарийнхан зам дээгүүр нүүрс тээвэрлэж байна. Мөн Монголын замыг нимгэн асфальтаар барьснаас болж ирмэгээсээ эхлээд энд, тэнд том нүх гарсан байна. Ийм нөхцөлд машинууд мөргөлдөж, улмаар хүний амь нас эрсдэх аюул тулгардаг” хэмээн Голландын "PUM” олон улсын байгууллагын мэргэшсэн зөвлөх Том Ван Триян "Хөдөлмөр аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого” сургалт, семинарын үеэр ярив.

 

Уул уурхайн ашигт малтмал болон нүүрс олборлолт хөгжсөн манай улсад хамгийн их тулгамдаж буй асуудлын нэг бол яах аргагүй тээврийн салбарынхны эрүүл мэнд, хөдөлмөр аюулгүй ажиллагааны байдал мөн.

Сүүлийн жилүүдэд нүүрс тээвэрлэдэг том оврын машины жолооч нар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хангаагүй нөхцөлд ажилласны улмаас осолд орох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг асуудлууд цөөнгүй гарах болсон. Үүний нэгээхэн баталгаа нь "PUM” олон улсын байгууллагын мэргэшсэн зөвлөх Том Ван Трияны Монголын нөхцөл байдлын өнөөгийн дүр төрхийг өгүүлсэн яриа болох биз.

Тэгвэл "Автотээврийн үндэсний төв” болон "Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн "Хөдөлмөр аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого”-ийг боловсруулсан байна. Ингэснээр тээврийн компани бүр тус тусдаа эрүүл  мэнд, хөдөлмөр аюулгүй байдлын бодлоготой байсныг цэгцэлж, олон улсын стандартад нийцүүлж байгаа гэнэ.

Энэ үеэр "Монгол тээвэр нэгдэл” компанийн гүйцэтгэх захирал Э.Чимэддагва "Монгол тээвэр нэгдлийн үндсэн үйл ажиллагаа бол эрдэс баялаг, уул уурхай, нүүрсний тээвэрт чиглэн ажилладаг. Манай үйл ажиллагааны гол чиглэлд хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг маш нарийн тогтоож, баримтлан ажиллах шаардлага байдаг.

Харамсалтай нь өнөөгийн нөхцөлд Монголын тээврийн компаниудын үйл ажиллагаа ялангуяа "Эрдэнэс таван толгой”-гоос Гашуун Сухайтын хилийн боомт хүртэлх 240 орчим км зам дээр аюулгүй байдал, хүний амь нас эрсдэлтэй байдалд ордог. Энэ байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Голландын "PUM” олон улсын байгууллагын хөдөлмөр, аюулгүй байдлын мэргэшсэн зөвлөхийг урьж авчирсан. Манай улсад долоо хоног компаниудын байран дээр ажилласан. Энэ хугацаанд жолооч, засварчид, ажилчидтай уулзсан.

Энэ хүрээнд бид өнөөдрийн сургалт семинарыг зохион байгуулж байна. Бидэнд хөдөлмөр, аюулгүй ажиллагааны баталсан бодлого, дүрэм, журам бий. Энэ дүрэм, журам нь олон улсын стандартад хэр ойртож очсон юм бэ гэдгийг мэдэх үүднээс олон улсын "PUM” байгууллагад хандсан юм” гэв. Тус компани нь 2010 онд анх байгуулагдаж уул уурхайн болон нүүрс тээвэрлэлтийн төсөлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар тус компани нь үндэсний хөрөнгө оруулалттай 20 гишүүн компанийн 1,500 гаруй ажилтан 500 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр авто тээвэр, логистикийн том бүтэц болон ажиллаж байгаа ажээ. Бид энэ үеэр "PUM” олон улсын байгууллагын мэргэшсэн зөвлөх Том Ван Триянтай уулзаж, цөөн хором ярилцлаа.

-"Монгол тээвэр нэгдэл”-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого болон өнөөгийн уул уурхайн тээвэрлэлтийн компанийн үйл ажиллагаатай танилцсан гэлээ. Энэхүү нэгдсэн бодлого олон улсын стандартад хэр нийцсэн байна вэ. Ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Монголын уул уурхайн тээвэрлэлтийн компанийн үйл ажиллагаатай хоёр долоо хоногийн турш өөрийн биеэр явж танилцлаа. Нөхцөл байдлыг өөрийн нүдээр харсан. Юуны өмнө Монголын ажилчид болон ажил олгогч эзэд, төр засаг нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Нэгдүгээрт, Монгол Улсад хөдөлмөр аюулгүй байдлын тухай хууль байдаг. Зохицуулалт, дүрэм журам байхгүй биш байдаг. Тун дажгүй хийгдсэн хууль, дүрэм журам байх юм. Хамгийн гол асуудал юунд байна гэвэл хуулиа хэрэгжүүлдэггүй. Хэрэгжилтэд нь хяналт тавих механизм байдаггүй юм болов уу гэж харлаа.

Энэ бол та бүхнээс онцгойлж гуйх зүйл юм. Хуулиа анхаарч, судалж, хэрэгжилтэд нь хяналт тавиач ээ гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, замын нөхцөл байдал маш муу байна. Манай барууны стандартаар тэр бол зам биш юм. "Таван толгой”-н уурхайгаас Хятадын хил хүрч байгаа эсрэг хоёр урсгалтай нарийхан зам байсан. Энэ бол зам биш. Тиймээс дэд бүтэцдээ анхаарах хэрэгтэй.

Эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар ажилчид нь ч, ажил олгогчид нь тоодоггүй. Төр засаг нь ч тоодоггүй юм байна. Тийм учраас үнэхээр хүн ажил хөдөлмөр эрхлээд албан ёсоор цалин хөлсөө аваад явъя гэвэл өөрийнхөө ажиллах орчинд эрүүл, аюулгүй байдлыг шаардах нь тухайн хүний өөрийнх нь заяамал эрх юм. Тиймээс аль аль талдаа анхаарч, харж үзэхгүй бол энэ байдлаараа цаашид хол явах боломжгүй гэж би харсан. 

-Таны хэлсэнчлэн Монголын Засгийн газар, ажил олгогч эзэд, ажилчид төдийлөн хоорондоо сайн ойлголцолд хүрэхгүй байгаа. Энэ гурвыг нэгтгэж хуулийн хэрэгжилтийг сайжруулах ямар арга зам байна вэ?

-Барууны орнууд энэ асуудлыг хэрхэн шийдсэн жишиг байдаг вэ гэвэл, хөдөлмөр эрхлэгчид холбоо, эвсэл байгуулсан байдаг. Тэр эвслээрээ дамжуулан тулгамдаж  буй асуудал, санаа бодлоо хамтатгадаг. Нөгөө талаас ажил олгогчид ч эвсэл, холбоо байгуулаад тулгамдаж буй асуудал, саналаа боловсруулдаг. Ингээд ажилчид болон ажил олгогчдын эвсэл хамтраад төр засагтаа гаргасан саналаа тавьж, асуудлаа хэлэлцдэг. Ажил олгогч, ажилчинг ч хохироохгүй байх тааламжтай байдлаар ажил хэрэгч харилцан яриаг өрнүүлдэг. Түүнийгээ тодорхой ажил хэрэг болгох зэргээр хамтарч ажилласаар байгаад энэ асуудлыг шийдсэн байдаг.

Нэмж хэлэхэд, Монгол Улсад дээр хэлсэнчлэн ашиг сонирхолын үндсэн дээр нэгдэх хандлага явагдаад эхэлсэн байна. Жишээлбэл, 18-20 гаруй тээвэр жуучлалын компаниуд нэгдэж, "Монгол тээвэр нэгдэл” корпорацийг бий болгосон байна. Энэ корпораци маань бие дааж 20 компаниа төлөөлөн Засгийн газар, Автотээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн яамтайгаа харилцан ажиллаж байгаа юм байна. Түүний үр дүнд би Монголд ирсэн. Тэгэхээр сайн эхлэл байна. "Монгол тээвэр нэгдэл” бол үүний нэг жишээ юм. 

Эх сурвалж: Монголын мэдээ

Н.Батзаяа

Том Ван Триян: Монголын тээврийн салбарын аюулгүй ажиллагаанд анхаарах зүйлс олон байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани