Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Aлт ашигтай юу эсвэл уух ус чухал уу?

 
Aлт ашигтай юу эсвэл уух ус чухал уу?Алтны олборлолтыг нэмэгдүүлэх хүсэл шуналд автсан хүний, өөрийн дээрэмчдийн тоо харамсалтай нь жилээс жилд нэмэгдсээр байна. Дээрэмчид гэж шууд нэрлэхийн учир нь алт ухна гэдэг нь байгаль эхийнхээ жам тавиланг зөрчин эх нутгийнхаа сор болсон газруудыг эвдэн сүйтгэж, хүч түрэмгийлж байгаад оршино.  
 
Монголчууд бидний өвөг дээдэс гол усаа ухаж сүйтгэх нь бүү хэл булгийн ус руу сүү ч дусаадаггүй зан заншилтай ариун хүмүүс. Алт ухагчдын эзэгнэж байсан газраас гол горхи, аршаан булаг ямар болж үлддэг билээ? Тэд ой мод, өвс ургамлыг нь орвонгоор нь сүйтгэнэ, хөрсийг нь эргүүлж, гол усыг нь бузарлана, бохирдуулна, ширгээнэ, ан гөрөөсийг нь дайжуулна. Алт ер нь л асар их балагтай үр дагавартай даа. Тухайн нутаг орны алтыг ухаж авчихаад хаяад явчихсан этгээдэд "Баярлалаа Танд ” гэж хэлэх хүн байх болов уу, базарваань. Харамсалтай нь ийм газар өнөөдөр Монголд хаа сайгүй.
 
    Монголчуудын  газар доорхи алтаа ухаад, элбэг хангалуун амьдрах гэнэн мөрөөдөл 1990  оноос эхтэй. Бүр тодруулбал 1994 оны "Алт хөтөлбөрөөс”.  Ашигт малтмалын хуудуутай хуулиа 1997 онд хам хум баталж аваад алт ухах аян дайнд дээр доргүй орцгоосон.  Лиценз гэдэг гоё нэрээр газар нутгаа хэрчин тасдаж, гаднынханд баруун солгойгүй зарцгаасан.
 
Дараа нь их хурал засгийн газраас "Алт 2000” хөтөлбөр зарлан бужигнуулж, үр дүнд нь 2005 онд 25 тонн алт олборлож байсан цаг тун саяхан мэт. Тэр үед зөвхөн Онгийн голын эхэнд дэх Өлтийн уурхайгаас жилд 1.4 тонн алт олборлож байлаа. 25 тонн алт ухаж аваад дарга нар амалж, иргэд бид хүсэн мөрөөдөж байсан шиг Монгол улс баяжсан уу? Огтхон ч үгүй. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс сүүлийн хорин жилд 16 мянган тонн алтаа ухаж гадаадад гаргачихаад өнөөдөр хүн амын 40 хувь нь гуйланчлал ядууралд  байгаа юм чинь бидний  алт ухаж баяжина гэдэг мөрөөдөл лөөлөө л болсон байхгүй юу. 
 
   Тэр битгий хэл тэрбумтан болох мөрөөдөлтэйгөөр Монголд ирж алт ухсан "Алтан Дорнодын” эзэн Паушек гэгч орос эр өрөнд орж дампууран өнөөдөр интерполоор эрэн сурвалжлагдаж явна. Алтны магнат "Монгол газар”, "Эрэл” компанийн эзэд баяжив уу?   Харин 2007 оны тооллогоор сүүлийн 10 жилд 800 гол, горхи, том жижиг 600 нуур, цөөрөм, 1600 гаруй булаг,  аршаан хатаж ширгэсэн гэсэн сэтгэлд сэрдхийм тоо баримтууд гарч байв.  Тэр үед говийн бүс нутаг улам хуурайшиж, экологийн тэнцвэр алдагдах аюул нүүрлэсэн нь эх орон ард түмнээ гэсэн сэтгэлгүй дөрөв дөрвөн жилээр солигдох төр засгийнханд огтхон ч падлийгүй байлаа. 
 
   Хорин жилийн өмнө миний бие Өвөрхангай аймгийн Баруун Баян-Улаан сумын төвийн дэргэд орших "Таацын цагаан” хэмээх мяралзсан устай их нууранд  20 гаруй орны тамирчид оролцсон сэлүүрт завины олон улсын тэмцээн зохион байгуулалцаж байлаа. Өнөөдөр тэр нуур  хатаж ширгээд ийм нуур байсан гэсэн  нэр нь л газрын зураг дээр үлджээ.  Мөн Онгийн гол руу цутгалтай 20 гаруй жижиг гол горхи  хатаж, хуурай сайр үлдсэн байна. Учир жанцанг нь тодруулбаас тун энгийн. Тухайн үед төр засгийн шуналдаа шартсан эрх баригчид Онгийн голын эх Буянт, Өлт, Бөөрөлжүүт, Нарийн, Өртөнт, Цагаан голуудын дагуу ашигт малтмалын хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг  хавтгайруулан олгосны балаг. Арын сайхан Хангайн ардын дуунд мөнхөрсөн домогт Цэнхэрийн гол маань гадна дотнын алтны ангуучдын хөлд өртөж, бохирдон усны түвшин нь эрс багасч, ийм хувь заяа өөр маш олон гол, мөрнийг дайрсан. Харин бид хашралгүй сургамж авалгүй алтаа хайсаар, ухсаар байх уу?
 
     Хамгийн гамшигтай нь алтны судал ихэнхдээ гол мөрний сав газрын дагуу оршдог. Мөрөн голууд  хэдэн мянган жил урсахад байгалийн жамаар алтны ширхэгүүд ёроолд нь тунан үлдэж, үүнийг нь шуналт хүмүүн ухан самарч сэгсэрдэг. Хамгийн хорлонтой нь алт ухагчид  голын голдрилыг хэдэн арван удаа өөрчилж, тухайн голын ойр орчны газар нь эргээд нөхөн сэргэж, байгалийн унаган төрхөндөө  ортол  100 жил болдгийг АНУ-ын Калифорни мужид алт олборлож байсан нутгуудаас харж болно.   Манай улсад анх 1900 оны эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойн голын дагуу орос хятадууд 50-80 метр өргөн, 10 км шахам урт талбайд шороон алт сорьцлон олборлосон. Эрдэмтэд алт ухсан голын орчмын хөрсийг судалж үзэхэд өөрийгөө нөхөн сэргээхийн тулд  байгаль эх 100 жилийн турш тэмцсэн байдаг. Гэтэл өнөөдөр тэнд ахиад л орон нутгийн хурган дарга нарын зөвшөөрлөөр "нөхөн сэргээлт” хийх далбаан дор нинжа нар бужигнуулсаар...
 
 
  УИХ-ын 2009 оны долдугаар сард  бидний хэлж заншсанаар "Урт нэрт” буюу "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” гэсэн зургаан зүйлтэй, гуравхан хуудас хууль батлагдаж, уг хуулийн дагуу хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоох, голын эргээс 200 метрийн дотор хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зогсоохыг тэр үеийн Ерөнхий сайд С.Баярт даалгаж байлаа. Энэ хуулиа хэрэгжүүлэхийг эх нутгаа гэх сэтгэлтэй хүмүүс төр засгаас сүүлийн 8 жилийн турш цөхрөлтгүй шаардлаа.
 
Гэвч хуулийг АН, МАН аль ч намын Засгийн газрууд хэрэгжүүлэхийг хүссэнгүй, хэрэгжүүлсэнгүй, хууль нь  гууль болон цаасан дээр үлдлээ.  Түүгээр ч үл барам нэмж хэдэн зуун зөвшөөрөл олгосон бөгөөд цөхөрсөн хэсэг иргэд алт олборлож байгаа компаниудтай дайн зарлаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Буданчийн гол дээрх "Пураан” компанийн эд хөрөнгө рүү буудаж байлаа. Хэрэв Засгийн газар эртний их тахилгат Ноён уулыг ухах өнөөгийн шийдвэрээ өөрчлөхгүй бол ийм маягийн тэмцэл хурцдан газар авч, бүх нутгийг хамран өрнөх шинжтэй болж байна. 
 
  Ашигт малтмалын хуулийг 1997 онд баталсан цагаас хойш 20 жилийн дотор УИХ 20 шахам удаа өөрчлөв. Өөрчлөлт бүр нь гадныхны лоббигоор хийгдсэн гэдгийг их хуралд сууж байсан нөхөд  ярьдаг. Лобби гэдэг нь цаад утгаараа авилга гэдэг үгтэй эн дүйцдэгийг захын хүн мэдэх болсон цаг. Хамгийн ноцтой жишээ нь алтны нөөц ашигласны төлбөр 10 хувь байсныг гадныхны захиалгаар хоёр жилийн өмнө 2.5 хувь болгон бууруулах саналыг дэмжсэн гишүүдийн эрх ашиг чухам юунд хөтлөгдсөн нь цагаан дээр хараар бичсэн мэт тодорхой. 
 
   Өнөө жилээс Засгийн газраас  зарлаж буй "Алт-2” хөтөлбөрөөс харахад жил ирэх тусам олборлолтын хэмжээ нэмэгдэж, энэ хэмжээгээр гол горхи химийн бодисоор бохирдож бузартах, хатах ширгэх явц улам түргэсэх бололтой. Үр дүнд нь ардаа  УИХ-ын гишүүд голдуу эзэнтэй, хэдхэн алтны хэдэн компани баяжиж, малчид унаган нутгаасаа шахагдаж, бэлчээр хадлангийн талбай хомсдож, байгаль экологи сүйрэх явц түргэсэх нь. Аргагүй ш дээ, Монголын алтны томоохон магнат хатагтай УИХ-д Байгаль орчны байнгын хороог нь удирдаж, төр засгийн бодлогыг тодорхойлж байгаа юм чинь.   
 
   Урьд урьдын гашуун сургамжаас харахад аль ч нам харьяалал ялгаагүй үе үед төрд  шургалсан хулгайч дээрэмчид луйварчид  өөртөө олох өчүүхэн олз омгоо бодсоор үр ач нартаа экологийн сүйрэлд нэрвэгдсэн, эрүүл саруул амьдрах аргагүй орчин  үлдээх нь.  Азгүй цаг үед төрсөн арчаагүй бид "Хэдхэн жилийн өмнө бид чинь ийм сайхан гол мөрөнтэй байжээ” хэмээн зураг харж, хэнгэнэтэл санаа алдаж суух цаг тун дөхөж байгаа бололтой.
 
  Жирийн түмэн бидэнд  эдүгээ гол мөрнөө авч үлдэх, эсвэл ухаж төнхөж алтыг нь авах хоёр сонголт байна. Харин бидний толгой дээр бидний сонголтоор төрд очиж, бидний толгой дээр зайдалсан эрх баригчдын хувьд сонголт нь  ганцхан болох нь тодорхой болж байна. Энэ нь жаахан алтны золиосонд эх нутгаа сүйрүүлэх увайгүй санаа. Үр хүүхэд нь Монголдоо амьдрахгүй юм шиг загнаж, өнөө маргаашийн бодолдоо самуурч, төрөлх нутгаа хөнөөх зөвшөөрлийг зуу зуугаар нь  олгож, "Алт-2” гэх хөтөлбөрийг шамдан хэрэгжүүлнэ гэж зарлаж суугаа өнөөгийн төр засгийнхан  ирээдүйд учрах лай ланчигаа хэзээ ч үүрэлцэхгүй мэт аашилж байна. Төрийн хуулиас яаж ийгээд мултравч, Тэнгэрийн гэсгээлээс хэнбугай нь ч хэзээ ч зайлдаггүй тавилантай хорвоо. 
 
   "Амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй” гэдэг үг бий. Алт ухах тусгай зөвшөөрлөө далдуур өөр хүний нэрээр авсан УИХ -ын гишүүд гэх этгээдүүд тэдний гар хөл болсон луйварчдад ашигтай "Алт-2” хөтөлбөрийг иргэн та дэмжих үү? Өдрөөс өдөрт гол мөрөн маань бохирдож, устаж үгүй болж байхад иргэн Та шар алтыг сонгох уу? 
 
   Өнөөдөр гурван саяулхнаа  бид цэвэр устайгаа,  эрүүл хөрсөнд ургасан тариа ногоотойгоо, сая сая мал ан амьтантайгаа амар жимэр суугаад сайн цаг хүлээж байвал яасийм. Баян Монгол орондоо бид тураад  үхтэл хаа ч юм.  Хэрэв тэгж их алт ухаж мөнгө цаас олмоор санагдаад байгаа бол ядаж гол мөрнөөс маань хол газрууддаа ухацгааг л дээ.  
 
  Манай улс усны нөөцөөр  хязгаарлагдмал, хомс орон мөртлөө гадаргын жаахан усаа гамтай ариглаж хэрэглэж чадахгүй, бохирдуулж, хатааж ширгээж байгаа нь тун харамсмаар. Гол мөрөн, горхи булаг шанд тасарч, намаг нуур ширгэж, хуурай хатсан сайр өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа нь дэлхийн дулаарал гэхээсээ  илүү төрийн нэрээр өөрсдийгөө хуягласан увайгүй шуналтнуудын  хар гай юм шүү.
Хэдхэн жилийн дараа уух усгүй,  ургаа модгүй, аршаан булаг, гол горхи нуур цөөрөм нь дээр дурьдсанчлан газрын зураг дээр нэр нь  үлдэж,  оронд нь улаан шороо эргэсэн, ухаж сэндийлээд хаясан нүхнүүд  хоцрох вий гэхээс хэн хүний сэтгэл өвдөхгүй байхын аргагүй. Газар доорхи алтнаас  илүү газар дээрх ус чандмань эрдэнэ маань бидэнд хэрэгтэй. Усгүй, ой модгүй, өвс ургамалгүй, амьдрах эрүүл орчингүй бол хичнээн  алт эрдэнэс байгаад яах юм, тэр хогоор.
 
 Ш.Пүрэвсүрэн 
2017-3-19

Aлт ашигтай юу эсвэл уух ус чухал уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани