Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тэдний тэнгэрт тулсан ашиг бидний ёроолгүй тэнэгийг баталлаа

Тэдний тэнгэрт тулсан ашиг бидний ёроолгүй тэнэгийг баталлааУРД ХӨРШИЙН "ВИНСВЭЙ”, "ЧАЛКО” КОМПАНИУД ГУРАВДУГААР САРЫН 28-НД БУЮУ ЕРДӨӨ ГУРАВХАН ХОНОГИЙН ӨМНӨ ӨНГӨРСӨН ОНЫ АЖИЛ, АШГАА ТАЙЛАГНАЛАА

Тэд нүүрсний үнэ хаданд гарсан түрүү жил супер  ашиг олжээ. "Чалко” компанийн цэвэр ашиг гэхэд л 2015 оныхоос 2.7 дахин нэмэгдсэн мэдээ байна. 58.5 сая ам.доллар олсныг нь "Блүүмберг”-ийн мэдээнээс харж болно. Сүүлд "E-Сommodities” гэж нэрээ сольсон "Винсвэй”-н борлуулалтын орлого өмнөх оныхоос 135 хувиар өсчээ.

Тэд 13.5 тэрбум хонгконг доллар буюу ойролцоогоор 2.8 тэрбум ам.доллар олсноо хөөр баяртайгаар зарлаад байна. Жилийн цэвэр ашиг нь 2.8 тэрбум хонгконг доллар буюу 360 сая ам.доллар гэдэг бол том тоо. Өндөр ашигтай ажилласан учраас 231 сая хонгконг долларын ногдол ашиг тараахаар болж. "Винсвэй” толгой эргэм их мөнгө олсон шалтгаанаа нүүрсний тонн тутмын ашиг нэмэгдсэнтэй холбоотой гэж тайландаа тов тодорхой дурджээ.

Өнгөрсөн онд 15 сая тонн нүүрс борлуулсан нь 2015 оныхоос бараг 2.5 дахин өссөн үзүүлэлт юм. "Винсвэй” өнгөрсөн оны үр дүнгийн тайландаа их ашиг олсон нэг шалтгаанаа манай улстай холбоод биччихэж. Нүүрснийхээ багагүй хувийг Монголоос авдаг гэсэн тайлбар компанийн тайланд дурайж байна. "Эрдэнэс Таван толгой” компани нийт нүүрснийхээ 65 хувийг TTJVCO компанид өгөх тусгай гэрээтэй учир авсан, гэрээний дагуу маш хямд нүүрс авсан нь ашиг нэмэгдэхэд нөлөөлсөн” гэсэн агуулгатай тодруулга  ч хийжээ.

"Чалко”, "Винсвэй” компаниуд асар өндөр ашиг хийснээ зарласны дараахан буюу өчигдөр "Эрдэнэс Таван толгой” компани "Чалко”-гийн өрийг дарснаа зарлалаа.

Эдийн засаг хэцүүдсэн энэ өдрүүдэд өрнөөс сална гэдэг сайхан мэдээ. Гэхдээ анхаарах өнцөг бас байнаа. Биднийг өрөө дарчихлаа гэж хөөрцөглөж яваа энэ өдрүүдэд түншүүд маань Тавантолгойн нүүрсийг хямдхаан авч цааш нь үнэтэй зараад зөрүүнээс нь асар их ашиг хийснээ зарлаж, бүр ногдол ашиг тараасан шигээ пээдэлзэж сууна.

ХАТУУХАН ХЭЛЭХЭД ТЭДНИЙ ТЭНГЭРТ ТУЛСАН АШИГ БИДНИЙ ЁРООЛГҮЙ ТЭНЭГИЙГ БАТАЛЖ ОРХИЛОО

Дэлхийн зах зээл дээр 100 ам.доллар хол давсан нүүрсээ цөөхөн хэдэн ногооноор үнэлж хэдэн  сая тонноор нь зөөж байж өрнөөс гарснаа бахархан ярих хэрэг байсан ч юмуу. Уг нь тэгтлээ хөөрч баярлаж, мэдээлээд байхаар тэмдэглэлт үйл явдал биш.

Өрөө дарчихлаа, одоо алзахгүй ээ, бид мундаг байна гэж бахархан мэдээлэхээр өнцөг огтоосоо биш гэдгийг учир мэдэх улс бол гадарлаж  суугаа. Энэ үйл явдлыг өчигдөржингөө сайн мэдээний сэдэв болгосон Засгийн газар ч хэчнээнийг зараад, хэдий хэмжээний хохирол амсаад, дараа нь төлөх өчнөөн мөнгөний асуудалд орж байж өрөө дарсаншуу аядсанаа мэдэхийн цаагуур мэдэж байгаа.

Харагдах өнгөндөө гоё, сайхан, гэгээлэг ч урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн төдий л явдал. Дахиад хэлэхэд ёроолгүй тэнэгээ л баталж буй хэрэг. Сонирхуулж хэлэх бас нэг мэдээ байна.

"ВИНСВЭЙ”-Н ТҮРҮҮ ЖИЛИЙН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН ДЭЭР АУДИТЫН КОМПАНИ ХЯЗГААРЛАЛТТАЙ САНАЛ ДҮГНЭЛТ ОРУУЛЧИХАЖ

Аудитын хязгаарлалттай санал дүгнэлтийн хувьд компанийн санхүүгийн зарим үзүүлэлт дээр аудит хангалттай нотлох баримт олж чадаагүй, эсвэл санал зөрөлдсөн үед гардаг. Аудитын компанийн зүгээс "Монголын талын ложистикийг хариуцдаг харъяа компанийн өр, авлагатай холбоотой асуудал дээр дүгнэлт гаргасан” гэсэн утгатай тайлбар хийжээ.

"Винсвэй”-д KPMG гээд олон улсад нэр хүндтэй аудитын компани аудит хийснийг энд онцольё. KPMG-гийн хувьд Moveday Enterprise Limited гэдэг компанитай холбоотой зээл, төлбөрийн асуудал дээр сөрөг буюу хязгаарлалттай санал, дүгнэлт гаргасан байна. Асуултын тэмдэгтэй компанийн тухайд манай улсын нүүрсний экспорттой холбоотой ложистикийг хариуцдаг газар бололтой юм.

Олон улсын аудитын зарчмаар тухайн үзүүлэлт, санхүүгийн асуудал дээр компанийн гаргаж өгсөн мэдээлэл батлагдаагүй, аудитын компани түүнийг нь хүлээн зөвшөөрч, баталгаажих боломжгүй үед сөрөг санал дүгнэлт гардаг. Хар үгээр хэлбэл аудит хүлээн зөвшөөрч болохгүй "но” нуугдаж буй асуудал дээр сөрөг дүгнэлт, санал гардаг юм байна.

"Чалко”-гийн өрийг хичнээн тонн сайн чанарын нүүрсээ урагш нь зөөж байж дарсан бэ гэсэн асуултанд хариу олохын тулд багахан тоо бодьё. Урд хөршийн компаниас ам.доллараар авсан өрөө дарахын тулд, тодруулж хэлбэл 350 сая ам.долларыг нь буцааж өгөхийн тулд бид 24 сая тонн нүүрсээ Хятад руу ачуулж. TTJVCO-гийн гэх мэт цаана нь өөр нэртэйгээр үлдэж байгаа өрийг эс тооцьё гэхэд өнгөрсөн хугацаанд сайн чанарын нүүрсээ тонныг нь дунджаар 14 ам.доллараар өгсөн харамсмаар тоо гарч байна. Өдгөө дэлхийн зах зээл дээр 100 гаруй ам.доллараар үнэлэгдэж буй өндөр чанарын коксжих нүүрсээ 10 гаруйхан ам.доллараар зөөж байж өрөө дарна гэдэг баярлахаар үйл хэрэг огтхон ч биш.

Тавантолгойн орд дээр хөрөнгө оруулалт татахгүй, яг одоогийнх нь загвараар явуулсаар байвал нүүрсний экспортын ашиг цаашдаа ч "Винсвэй” гэх мэт дундын зууч компаниудад очсоор байх нь хэнд ч ойлгомжтой л доо.

"Голомт капитал”-ын таваарын зах зээл хариуцсан шинжээчид

"Хятадын Шинхуа групп бүхий консорциум Таван толгой төсөл рүү ороогүй нөхцөлд, Монголын нүүрсний экспортын урсгал одоогийн нөхцөлөөр явж байгаа тохиолдолд хамгийн өндөр хувийн ашиг хийж байгаа компани бол E-Commodities.

Нүүрсний зах зээлээ дагаад тус компани 2012 оноос хойш алдагдалтай ажиллаж байсан бол 2016 оноос компанийн бизнес ашигт ажиллагаа нь сэргэж эхлээд байна. E-Commodities 2015 онд 1 тэрбум 615 мянган хонконг долларын алдагдалтай ажиллаж байсан юм. Энэ компанийн борлуулалтын хэмжээ, үйл ажиллагааны гол ашиг нь өнгөрсөн оны хоёрдугаарт хагаст гарсан болов уу” гэж онцолсон удаатай.

Урд хөршийн компаниуд нүүрсний үнэ огцом өссөнөөс хойш их хэмжээний ашиг олж эхэлснийг таваарын шинжээчдийн энэ таамгаас төвөггүй харчихаж болно гэсэн үг.

Эх сурвалж:  Өдрийн сонин, Ц.Баасансүрэн  

 
Тэдний тэнгэрт тулсан ашиг бидний ёроолгүй тэнэгийг баталлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани