Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Ганц цоохор цаас чулуудаад л уурхайг чинь хаалгана” гээд 44 саяыг гаргуулж чадсан Мэргэжлийн хяналтын дарга, МАХН-ын гишүүн хэн бэ..

 

Энэ өдрүүдэд МАХН-ын экс гишүүн, МАН-ын одоогийн гишүүн Д.Тэрбишдагвын "Зааг” гэдэг номын нээлт өргөн дэлгэр, ёс төгөлдөр сайхан болж байна. Нээлтээс харахад нь ач холбогдол нь номондоо бус харин зохиогчдоо байгаа мэт сэтгэгдэл төрөх нь гишүүнийг булж байгаа магтаалын үгсээс харагдсан. Нэг хэсэг МАХН-ынхан Мэргэжлийн хяналт гэдэг том бас "аймаар” байгууллагыг "атгаж” байлаа.  Бараг л шавсан гэхэд болно. Энэ нь МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва Шадар сайд болсоноос улбаатай. Харин энэ үед "цэргүүд” нь хэрхэн бужигнуулж байсан тухай зэс нь одооноос цухуйж байна. Цагтаа Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Х.Мөнхбат нь аймгийнхаа Уянга сумын "Өлтийн Уурхай” гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулдаг  "Эх нутгийн буян”-ы захирал Д.Давааноров, "Эрдэнэсийн ордон”-ы захирал Т.Тулгабат, "Өлтийн Буян”-ы  захирал П.Мэндбаяр нарыг "ганц цоохор цаас шидэхэд та нарын уурхай хаагдана” гэж айлгаад 44 сая төгрөг авчихсан хэрэгт буруутгагдсан. Ганц цоохон цааснаас айдаг гурван захирал нь өөрсдөө алдарт урт нэр хуулиар хориглосон бүсэд алт ухаж байснаараа даргын "нээнтэгд” нь орсон байжээ. Болсон явдлын тухай өгүүлэхэд дарга өөрөө уурхай дээр нь давхиж очжээ. Өмнө нь Ганчимэг, Хишигт нарын байцаагчид нь шалгалт хийсэн ч илтгэх хуудсанд нь "тодорхой зүйл” байсангүйд тодруулах гэж очсон бололтой. Даргын гадаад төрх ч сүртэй гэнэ. Өндөр биерхүү бас нэлээд ширүүн байрын хүн байсанд захирлууд хараад л сүрджээ. Ирэнгүүтээ гурван компаний нийт дөрвөн экскаваторыг карьер дотроос нь гаргаад бүгдийг нь парклаад тавиулж лацадсан гэнэ. Ингээд "намайг дагаад АУМ алт компаний байр луу алхаад марш” гэжээ. Энэ компаний захирал Ш.Мягмардорж нь "Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, "Онги гол” хөдөлгөөний гүйцэтгэх захирал Н.Гантулга нарыг гүтгэсэн хэрэгт унаж байсныг уншигчид санаж байгаа байх.

"АУМ алт” компаний байранд очоод "Эх нутгийн буян”-ы захирал Д.Давааноров даргатай орж уулзсан бол нөгөө хоёр нь гадаа хүлээж байжээ. Дарга  "би ганц цоохор цаас шидээд л уурхайнуудыг чинь хаалгана, үйл ажиллагааг чинь зогсооно” гэж сүрдүүлээд "та гурав нийлүүлээд 100 сая төгрөг өг, би МАХН-ын гишүүн, хагасыг нь намдаа өгнө, хагасыг нь өөрөө авна” гэж хэлсэн гэнэ. Дараа нь дарга ингэж хэлээгүй хэмээн мэлзсэн ч гурван захирал хэлсэнийг нь баталсан мэдүүлэг өгсөн. Гэнэтийн тулгалтанд мэгдсэн Д.Давааноров "бид дөнгөж гарч ирээд байна, алтаа угааж ч эхлээгүй байна, 20 саяыг өгч болох уу” гэхэд "үгүй ээ, тэгвэл 50 саяыг өг” гэж тулгажээ. Уулзалтаас гарч ирээд хэлсэнийг нь дамжуулахад уурхайгаа хаалгах нь гэж айсан гурав тэр дороо "шуурхай” зөвлөгөөн хийжээ. Дарга үнэхээр ганц цоохор цаас шидээд л уурхайнуудыг нь хаалгачихвал тэд өр зээлэнд унаад балрахаар байсан гэнэ. Тухайн жил ажилд оройтож гарсан тул богино хугацаанд зардлаа нөхөж ашиг олохоор өдөр шөнөгүй шахам зүтгэж байжээ. Ажлын явцад шатахуунаас эхлээд олон төрлийн зардлыг зээлээр авдаг аж. Олсон алтаа зарж зээлээ төлөөд ахин зээл авч дараагийн олборлолтоо эхлүүлдэг байсан хэмээн захирлууд үнэнээ өчсөн. Уурхайгаа яаж ч байсан хаалгаж болохгүй гэсэн гурав дундаасаа мөнгө нийлүүлж өгөхөөр шийджээ. Ингээд 50 саяыг нэхсэнээс  П.Мэндбаяр таван саяыг, Т.Тулгабат 14.6 саяыг өгч үлдсэн мөнгийг нь Д.Давааноров гаргажээ. Тэд авлигалдаж байгаагаа мэдсэн ч уурхайгаа хаалгавал бөөн өрөнд унаад бүр ч балрах байсан тул айсандаа л өгчээ.  Гэхдээ хэдий оройтож гарсан ч бэлэн мөнгөтэй байсан гэнэ. Уянга сумын Өлтөд ажиллаж байгаа уурхайнууд 5-10 сая төгрөгний алтыг нэг их зүдрэхгүй олчихдог. Харин Д.Давааноров ихэнхи мөнгийг ганцаараа гаргасны тухайд эхнэр нь ШТС ажиллуулдаг байжээ. Тэднийх Өвөрхангай аймгийн төвд нэг, Уянга, Хайрхандулаан сумдад нэг, Бат-Өлзий суманд  хоёр ч ШТС-тай гэнэ. Өлтийн алтны компаниудын шатахууныг нийлүүлдэг тул орлогоор тасардаггүй, уурхайнууд зээл авч төлөөд ахин зээл авах зэргээр борлуулалт орлого үргэлжилдэг. Д.Давааноров  нь аймгийн МХ-ын дарга ганц цоохор цаасаар айлгаад мөнгө нэхээд байна гээд эхнэрээсээ орлогийг нь хуу хумаад аваад явсан нь 29 сая төгрөг болжээ. Ингээд 44 сая төгрөг бэлдээд  даргад эхлээд 15, дараа нь 29 саяыг өгсөн гэнэ. Харин дарга мэдээж мөнгө авсанаа хүлээгээгүй, харин ч гүтгүүлж байна хэмээн мэдүүлсээр ирсэн. "АУМ алт” компаний байранд Д.Давааноровтой уулзсанаа хүлээсэн ч мөнгөний тухай яриагүй, таван минут ярилцаад л хөөгөөд гаргасан гэнэ. Мөн тухайн үед МХЕГ-ын дээд удирдлагууд нь "хяналт шалгалт хийхдээ цаад байгууллагаасаа дэмжлэг туслалцаа авч бай” гэсэн чиглэл өгдөг байсан аж. Гэхдээ дэд даргаар ажиллаж байсан Эрдэнэбилэг нь ийм чиглэл өгөөгүй хэмээн үгүйсгэжээ. Ер нь МАХН-ын дээд удирдлага төрийн албанд орсон гишүүдээсээ намын хүчээр явааг нь сануулж мөнгө нэхдэг байсан. Гишүүн байсан Л.Цог нь Энхбаяр дарга надаас нэг сая доллар нэхсэн хэмээн шуугиан тарьж байлаа. Албан өрөөндөө авлигал аваад баригдсан сайд асан Г.Шийлэгдамба намын даргынхаа шахалтаар мөнгө авсанаа хүлээсэн гэдэг.


 

НУУЦ.мн
 


“Ганц цоохор цаас чулуудаад л уурхайг чинь хаалгана” гээд 44 саяыг гаргуулж чадсан Мэргэжлийн хяналтын дарга, МАХН-ын гишүүн хэн бэ..
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани