Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ТОСОН БУМБЫГ УХАХ ЭРХ ЧОЙЖОО САЙДАД БИЙ”

 “ТОСОН БУМБЫГ УХАХ ЭРХ ЧОЙЖОО САЙДАД БИЙ”

Б.Галцог

Тост, тосон бумбын нурууг мэдэхгүй, сонсоогүй монгол хүн байхгүй. Газар доорх баялгаар нь биш гэхэд ирвэс хамгаалагч залуугийн үхлээрээ хамгаалсан нутаг гэдгээр нь сайн мэднэ.

Энэ нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байдаг. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог юм.Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож  улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай, идээшин амьдардаг цөөн нутгийн нэг. Мөн Монгол орны улаан дансанд бүртгэгдсэн  15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай. Мөн Гурвантэс сумын есөн гайхамшигт ордог "Хүрэн ханын хэц” нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар бий.

Тостын нуруунд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосоноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Ашиглалтын 43153.96 га талбайг Б.Чойжилсүрэн сайдын хувь эзэмшдэг "Саудгоби коэл транс” ХХК , мөн нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг нэр бүхий долоон компани,  алтны хайгуулын гурван тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг нэр бүхий гурван компани, ховор металын ганц тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг нэр бүхий компани, ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийн талбайн 16361,72 га, хайгуулын тусгай зөвшөөрлийн 8010,74 га нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай "АГМ Майнинг” ХХК эзэмшдэг. Харамсалтай нь энэ дурдсан талбайд 75 өрхийн 22847 толгой мал, 20 гаруй булаг шанд байна. Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог. Иймээс энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох аюултай.

Тэгвэл хэд хоногийн өмнөөс энэ нуруун дахь уул уурхайн лицензтэй холбоотой нэгэн асуудал сөхөгдлөө. Тодруулбал, 2015 оны арваннэгдүгээр сард ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсны дараа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Төрийн ордонд яаралтай хэвлэлийн хурал зарлаж "…Энэ хэрэгт манай компани ямар ч буруугүй” гэж мэдэгдэж байв.

Үүний дараа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нарын есөн гишүүн 2016 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авахаар тогтоолын төсөл боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлсэнийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн, анхны хэлэлцүүлгээр баталсан юм. Ингэснээр Тост, Тосон бумбын нурууны 896 527.44 га-г Улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг нь Засгийн газар батлах үлдээд байсан. Гэтэл долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталсан байна. Ингэснээр УИХ-ын тогтоолд тусгасан хэмжээнээс даруй 153 мянган га газрыг хилийн заагийн гадна үлдээжээ. Хэрэв Тост, Тосон бумбын нуруу, Хөвдийн гол гэж булаг шандтай газар хоёрын дундах газрыг ухаад эхэлбэл уулын урдуур урсаж байгаа гол, ус байхгүй болох аж. Түүх сөхвөл, 2015 оны арваннэгдүгээр сард Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг "…-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг 11 дүгээр сарын 30-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэж байна. Өнөөдөр байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийх байсан боловч гишүүдийн ирц бүрдсэнгүй. Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийн нутаг. 22-24 тооны цоохор ирвэс тэнд байдаг юм байна. Мөн цөөн тооны аргаль бий. Хамгийн зөрчилтэй зүйл нь тэнд уул уурхайн үйл ажиллагаанаас болоод нэн ховордсон ирвэсийн нутагшил, бэлчээрт сөргөөр нөлөөлж байна гэж үздэг юм байна. Тиймээс энэ амьтны тоо толгойг хамгаалах ёстой. Энэ үүднээс Тост, Тосон бумбын уулыг улсын тусгай хамгаалалттай газарт авахаар бэлтгэж байна” гэж байв. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү "…-Өргөдлийн байнгын хороо 16 гишүүнтэй. Өнөөдөр таван гишүүн ирээд, бусад нь ирсэнгүй. Яагаад гишүүд ирэхгүй байна вэ гэхээр Тост, Тосон бумбын нуруу гээд байгалийн тусгай хэрэгцээнд авах газар дээр 21 лиценз бий. Дураараа олгочихсон. Ашиглалтын хэдэн лиценз, үлдсэн нь хайгуулын лиценз. Нүүрс гэдэг бол байгалийн нөхөн сэргээлт хийх боломжгүй. Тэр дундаа Ирвэс хамгаалах сангийнхны хэлж буйгаар 21 лиценз олгосноос болж ирвэсийн тоо багассан гэсэн. 2015 оны 2 дугаар сараас хойш энэ асуудлыг сайдууд нь тавьж ирсэн. Олон улсын өмнө хүлээсэн конвенци гэж байгаа. Байгаль хамгаалах сангийн болон Олон улсын конвенцоор тусгай хэрэгцээнд авах ёстой. Харамсалтай нь Засгийн газрын хуралдаан болох үед санал гаргаад оруулж ирдэггүй. Хоёрдугаарт, Засгийн газарт оруулах үүрэг нь Хэрэг эрхлэх газрын даргад байдаг. Хэрэг эрхлэх газрын дарга нь санаатай, санамсаргүйгээр оруулж ирдэггүй. Үүнээс болоод сүүлийн үед асуудал үүсч байна. 21 лиценз дотор Их хурлын хэд, хэдэн гишүүний лиценз явж байгаа. Нөлөөлөл орчихоод байна” гэж байсан юм.

Харин өнөөдөр төр өөрчлөгдөж Б.Чойжилсүрэн гишүүн Сангийн сайд болжээ. Улмаар хувийн компанийнх нь эзэмшдэг лиценз бүхий газрыг тусгай хамгаалалтаас гаргаад "хаячихсан” байна гэнэ.  Энэ үнэн үү. Нийгэм даяараа л шогширч сууна. Хэрэв энэ үнэн бол дээрх 153 мянган га газрыг буцаагаад тусгай хамгаалалтад оруулж чадах уу. Үгүй л болов уу. Зарим хүний хэлж байгаачлан "…Сангийн сайд хүнд энэ зэргийн юм байж л таарна. Тосон бумбыг ухах эрх түүнд бий” гээд өнгөрөх магадлал өндөр юм.

Эх сурвалж: www.aguulga.mn


“ТОСОН БУМБЫГ УХАХ ЭРХ ЧОЙЖОО САЙДАД БИЙ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өнөөдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өнөөдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өнөөдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өнөөдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани