Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт” салаа замын уулзвар дээр

“Эрдэнэт” салаа замын уулзвар дээр

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ ТОМИЛГОО

"Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мэдэлд авахыг дэмжигч хэсэг бүлгийн зүгээс Засгийн газар болон Ерөнхий сайдад хандсан огцруулах асуудлыг өргөн барина шүү гэдэг "сануулга” нь "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг төрөөс бүрдүүлэх ажлыг УИХ-ын хаврын чуулганаас өмнө яаравчлан хийхэд хүргэсэн талаар улс төрийн хүрээнд яригдаж байсан нь оргүй биш байлаа. Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаар "Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэгдэж, улмаар хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн шинэ ТУЗ байгуулагдаж, хурлаа хийсэн билээ. "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ дангаараа төрийн төлөөллөөс бүрдэж байгаа болон тус үйлдвэрийн захирлуудын цалин хөлсний талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын хийсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байлаа. Шинэ ТУЗ хуралдаж, дотоод бүтцэд өөрчлөлт оруулах, "Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын орлогч захирлуудыг томилох шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Ерөнхий захирлын Үйлдвэрлэл хариуцсан орлогчоор Д.Эрдэнэцогт, Хөгжил, их барилга хариуцсан орлогчоор П.Батболор, Эдийн засаг, санхүү хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар Ц.Батсайхан нарыг тус тус томилжээ. Харин "Эрдэнэт үйлд­вэр”-ийн нэгдүгээр орлог­чийн түр орлон гүй­цэт­гэгчээр "Монголын зэс” компанийн төлөө­лөл Б.Шинэбаатар ажиллахаар болсон нь 49 хувийг шилжүүлэх асуудал дуусаагүй байгаатай холбоотой аж.

Шинээр томилогдсон орлогч захирлуудыг дагаад олон нийтийн дунд "Хэний ямар хүн оччихов, хэн лоббидов, ашиг сонирхлын зөрчил үүссэн үү” гэхчлэн хардлага хөвөрлөө. Ингэж хардахаас ч өөр аргагүй. Ямар нэгэн сонгон шалгаруулалт энэ тэр гэж юм огт байсангүй. Бас нөгөөх ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар АТГ санал дүгнэлтээ өгсөн эсэх нь ч тодорхойгүй. Ийм нөхцөлд томилгоо хийгдээд гэнэт зарлагдсан нь араасаа олон асуудал дагуулж байна.

 

Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байхад удирдлагын томилгоог хоёр улсын төрийг төлөөлж байгаа байгууллагаас томилогдсон зөвлөл /совет/ шийддэг байсан. Харин одоо уг үйлдвэр зөвхөн Монголын төрийн өмч болчихож байгаа юм бол, удирдлагад ажиллах бүрэлдэхүүнийг нь тодруулах сонгон шалгаруулалт зарлаж яагаад болохгүй гэж гэдэг асуултыг олон хүн тавьж байна. "Эрдэнэт” үйлдвэрийн захирал, дэд захирал хийгээд явчихаж чадна гэж өөрийгөө үзэж байгаа олон хүний дундаас сонгон шалгаруулалт хийсэн бол, төр өмчийнхөө эзэн болж, өмчөө зөв удирдаж авч явах эхний алхмаа хийлээ гэж харагдахаар байлаа. Гэтэл төр мэдэлдээ 100 хувь авсан "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын томилгоо улс төрийн албан тушаалтан томилдог жишгээр эхэлчихлээ. Ямар ч сонгон шалгаруулалтгүй, гэнэтийн томилгооны цаана ашиг сонирхлын зөрчил нуугдаж, хууль зөрчигдөж байхыг үгүйсгэх аргагүй учраас олон нийтийн дунд "Хуучнаараа, дарга нарын шахааны газар хэвээр байх нь” гэдэг бас нэгэн хардлага хэвээр үлдэж байна.

 

НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД...

 

Шинэ ТУЗ-ийн гаргасан бүтцийн өөрчлөлт нь "Төр хамгийн муу менежер” гэдгийг батлаад эхэллээ гэдэг шүүмжлэл бизнесийн хүрээнд өргөн гарч байна. Бүтэц толгойноосоо данхайж эхэлж байгаагийн жишээнд гурван дэд захиралтай байсан бол одоо дөрвөн орлогчтой болсон, Ерөнхий захирал ажлын алба нэрийн дор долоон зөвлөхтэй болсон, газрын тоо нэмэгдсэн зэрэг багтаж байна. Захирлын тоо нэмэгдэхээр зардал өсөх нь тодорхой. Энэ мэтчилэнгээр хувийн хэвшлийнхэн орж ирснээс хойш хийгдсэн цомхон, зардал хэмнэсэн арга хэмжээнүүд нь эргээд хуучин руугаа явж байгаа нь нөгөө нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болж байгаа бололтой.

 

"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бүтцийн нэгжүүдийг батласан А199 тоот тушаалын хавсралтаас үзвэл, Дотоод аудитын газар нь Ерөнхий захирлын шууд удирдлагад багтах хэсэгт оржээ. Ерөнхий захирлын шууд удирдлагад байгаа дотоод хяналтынхан захирлынхаа үйл ажил­лагаанд хөндлөнгийн хяналт тавьж чадах уу гэдэг асуулт эндээс гарч ирж байгаа юм. Компанийн засаглалын сайн жишгээр бол, Дотоод хяналт нь ТУЗ-ийн шууд удирдлагад байж, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг жишиг "Эрдэнэт”-д энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөд тусгалаа олсонгүй.

 

Худалдан авах ажиллагаа гэдэг ганцхан "Эрдэнэт” дээр ч биш төрийн мэдлийн бүхий л газарт хэл ам дагуулсан газар байдаг. Шинэ бүтэцдээ худалдан авах ажиллагаа нь Ерөнхий захирлын мэдэлд байхаар оруулсан нь Х.Бадамсүрэн захирал шахааны бизнестэй хатуу тэмцэх ажлаа өөрөө гардан хийхээр шийдсэнийх үү, эсвэл шинэ ТУЗ нь "Эрдэнэт”-ийг улстөрчдийн саалийн үнээ хэвээр байлгах гэж санаархаж эхлэв үү гэдгийг цаг хугацаа харуулна. Товчхондоо бол, "Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр салаа замын уулзвар дээр зогсож байна.


Н.ГЭРЭЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/

“Эрдэнэт” салаа замын уулзвар дээр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани