Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Чилийн зэс буцаад тэргүүлнэ

 

Чилийн зэс буцаад тэргүүлнэЧилийн төрийн өмчлөлтэй зэсийн үйлдвэрийн тосон будгийн зургаар чимсэн зоогийн танхимд суугаа Codelco-гийн захирал Оскар Ландерретч цагийг эргүүлэн бодож, эсрэг тэсрэг хоёр зүйлийг хэрхэн тэнцүүлэхээ тунгаана. Юу гэвэл ажилчдын эсэргүүцлийг өдөөхгүйгээр өртөг зардлыг хэмнэх явдал. Учир нь зэсийн салбарын ажилчдын бослогын улмаас үйлдвэрлэлээ зогсооход хүрч байв. Сантьяо хотын төвд орших Codelco-гийн чулуун барилгын дээд давхраас ноён Ландерретчийн гаргах шийдвэр олон жилийн уналтын дараах зах зээлийн сэргэлтийн үед хувийн уурхайнуудын өмнө тулгарч буй бэрхшээлийн илрэл юм.

Тэрбээр Financial Times-т өгсөн ярилцлагадаа "Эдгээр шийдвэрийн аль нь ч хатуу тусна. Хэн нэгэнд үгүй гэж хэлэх хэрэгтэй. Шийдвэрийн улмаас заавал ялагч буюу хохирогч үүснэ” гэв. Хөдөлмөрийн маргааны эмзэг асуудлаар түүний өгсөн тайлбар хувийн үйлдвэрлэгчдийнхтэй адил байж болох юм.

Өнгөрсөн долоо хоногт Чилийн нийслэл Сантьягод дэлхийн зэсийн бага хурал болсон. Энд үг хэлсэн олон хүн Чили дэх BHP Billiton-ы аварга үйлдвэр Escondida-д ажилчдын бослого үйлдвэрлэлийг хоёр сар тасалдуулсны дараа ажилчдын цалин ба хөдөлмөрийн нөхцөл бага зэрэг дээшилснийг ярьсан байна.

Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгчийн Засгийн газраас томилогдсон захирлын хувьд ноён Ландерретч Чилийн төрийн өмчлөлтэй үндэсний компани үлгэр жишээгээр тэргүүлэх ёстой гэдэгт итгэдэг. Өнгөрсөн онд тус компани 10 гаруй хөдөлмөрийн маргааныг амжилттай зохицуулж чадсан юм. Тэрбээр "Бид аюулгүйн ажиллагааг дээшлүүлж, урт хугацааны эрсдэлийг багасгахын хамт ажиллагсдын ирээдүйн тодорхойгүй байдлыг арилгах шаардлагатайг хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээв.

Өсөлтийн жилүүдэд дундаж цалингаас дээш гарсан урамшууллын хэмжээг 50 хүрэхгүй хувиар танасан байна. Гэвч зэсийн үнэ өнгөрсөн жилийн доод цэгээс дээшилж эхлэхэд цалин хөлс нэмэгдүүлэх тэмцэл өрнөвөл тус салбарт хүндрэл учирч болзошгүй. Лондоны биржид бүртгэлтэй Antofagasta зэс олборлогчийн захирал Иван Арриагада тус салбарт автоматжилт нэвтэрч буй үед ажилтны бүтээмжийг дээшлүүлэхийн тул уян хатан ажиллах ёстойг онцлов. Тэрбээр "Өнөөгийн бодит байдал ба ирээдүйн ажлын байрны нөхцөлийг хангахад чиглэсэн бодлого боловсруулах хэрэгтэй байна” хэмээв.

Чили улс дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч бөгөөд сүүлийн 10 жилд Хятадын аж үйлдвэржилт бараг бүх салбарт ашигладаг энэ металлын эрэлтийг эрс өсгөсөн билээ. Гэвч нийлүүлэлт хэтэрсний улмаас өнгөрсөн онд зэсийн үнэ 4300 ам.доллар болтлоо унасан бол саяхнаас 5700 руу өгссөн нь бүх цаг үеийн дээд үнийн талаас жаахан дээгүүр байгаа юм. Codelco үнийн уналтад өртсөн нь зарим талаар борлуулалтынхаа 10 хувийг Чилийн цэргийнхэнд зориулах хуулиас шалтгаалсан гэдэг. Тус компани өрийн хэмжээгээ 14 тэрбум ам.долларын түвшинд барьж, нөөц дундарч буй уурхайгаас баяжмал олборлохын тулд ирэх таван жилд 18 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Энэ онд боловсруулсан зэсийн зах зээлд ялимгүй хомсдол үүсэх хүлээлттэй байгаа учир Чилийн үйлдвэрлэлийн тасалдал үнийн өсөлтөд асар их нөлөөлнө. Чилийн зүүн төвийн үзэлтэй Ерөнхийлөгч Мишель Бачелетын оруулсан хөдөлмөрийн шинэ хуулийн аж үйлдвэрт үзүүлэх нөлөөллийг сулруулах талаар хэлэлцээ явагдаж байна. Энэ үйл явц уурхайнууд ажилчидтай тохиролцоонд хүрч чадах эсэхэд томоохон сорилт болох юм. Чилийн уул уурхайн салбарт энэ жил 15 хөдөлмөрийн гэрээг шинэчлэхээр хэлэлцэж буйн дотор Codelco, Anglo American, Antofagasta компани багтаж байгаа. BHP-ийн Escondida уурхайн ажилчид хөдөлмөрийн шинэ гэрээ ба урамшууллын талаар хэлэлцээг эцэслэлгүйгээр ажилдаа эргэн орсон авч шинэ хуулийн хүрээнд 18 сарын дотор зөвшилцөлд хүрэхийг найдаж буй аж.

Ажил хаялтын тухайд нэг уурхайн захирал "Энд хэн ч ялахгүй, бүгдээр алдагдал хүлээнэ” гэсэн юм. BHP-ийн Америкийг хариуцсан захирал Даниел Мальчук тус компани үйлдвэрлэлээ сэргээж, үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөж чадна гэдэгт итгэлтэй байгааг мэдэгджээ. Тэрбээр Сантьягод сэтгүүлчдийн өмнө хэлэхдээ "Бид үйлдвэрлэлээ сэргээвэл ажил хаялтын өмнөх түвшиндээ дахин хүрэх нөхцөлийг баталгаажуулахыг эрмэлзэж байна” гэсэн юм.

Escondida уурхайн хувьд хөдөлмөрийн өртөгийг хянах нь нэн чухал бөгөөд BHP гаргалтаа дэмжихийн тулд баяжуулах болон давсгүйжүүлэх үйлдвэр шинээр барих шаардлагатай. 4.3 тэрбум ам.долларын өртөгтэй үйлдвэр 112 бээр урт хоёр хоолойгоор уурхай руу ус татахаар төлөвлөгдсөн. Гэвч зэсийн үнэ унасны улмаас уг хөрөнгө оруулалтын үр ашигт бэрхшээл үүсчээ. Чилийн хөдөлмөрийн шинэ хууль үйлдвэрчний эвлэлүүдэд илүү эрх өгөх төлөвтэй байгаа тул уурхайчид ирээдүйн хэлэлцээнд итгэлтэй байна. Чили дэх Colluahuasi уурхайн ажилчидтайгаа аравдугаар сараас хэлэлцээ хийх гэж буй Anglo American-ы зэсийн захирал Хенни Фаул "Бид Escondida- гийн байдлыг эс анзаарч болохгүй. Бусад хэлэлцээнд нөлөөлнө” гэжээ.

Тэрбээр цааш нь "Гэхдээ нөхцөл байдал, компани, үйлдвэрчний эвлэл нь өөр. Бид сүүлийн нэг хоёр жилд Үйлдвэрчний эвлэл болон хуулийн зөвлөгчид ялгаатай ажилладагийг ойлгосон. Миний бодлоор яг тогтчихсон жишиг байхгүй. Иймээс бусад хэлэлцээнд жишиг тогтооно гэж үзэхгүй байна” хэмээн өгүүлэв. Codelco-гийн захирал ноён Ландерретч тус компанийн статус нь хөдөлмөрийн хэлэлцээнд хувийн компаниудаас давуу эрхтэй оролцох боломж бүрдүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Codelco-г 1971 онд Сальвадор Альедегийн засаглалын үед зэсийн салбарыг хувьчлахад байгуулсан. Тус компанийн удирдах зөвлөлд үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч ордог. Гэхдээ эднийх Үйлдвэрчний эвлэлтэй хоёр жилийн турш хэлэлцээ хийсний сацуу гэрээлэгчдийг цөөлж, удирдлагын өртөгийг танасны үр дүнд 2020 он хүртэл хоёр тэрбум ам.доллар хэмнэх нөхцөлийг бүрдүүлж чадсан байна.

Ландерретчийн ярьснаар сүүлийн гурван жилд Codelco- гийн бэлэн мөнгөний зардал жил бүр 8-9 хувиар багассан ба салбарынхаа дунджаас доогуур байгаа аж. Ирэх 10 жилийн эхэнд тус компани дэлхийн зэс үйлдвэрлэгчдийн дунд өртөг зардлаараа хамгийн доод хэсэгт багтахаар төлөвлөжээ. Захирал эцэст нь "Үүнийг хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэл жигд явах ёстой. Үргэлж цээжээ дэлдээд байвал тэр зорилгод хүрэх нэн бэрх” хэмээн өгүүлсэн билээ.

Хенри Сандерсон

Засгийн газрын мэдээ


Чилийн зэс буцаад тэргүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани