Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхай хулгайлахад хялбар, хянаж удирдахад бэрх салбар

 

Уул уурхай хулгайлахад хялбар, хянаж удирдахад бэрх салбарУул уурхайн салбарын эрэн сурвалжлах чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт Гүржийн нийслэл Тбилиси хотноо болж байна. Энэхүү сургалтад Монгол, Киргиз, Украин, Азербайжан, Тажикстан, Гүрж улсаас 20 сэтгүүлч хамрагдаж буй. Норвеги улсын Осло хотноо төвтэй Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс (NRGI)Төв Азийн бүс нутгийн 100 гаруй сэтгүүлчийг бүртгэж, гурван сарын турш тодорхой үе шаттайгаар онлайн шалгалт авч хамруулсан юм. Сургалтын зорилго нь байгалийн баялаг ихтэй, улсын төсөв нь уул уурхайн салбарын орлогоос хамааралтай, олон улсын томоохон компаниуд олборлох үйл ажиллагаа явуулдаг, эдийн засгийн хувьд дундаж хөгжилтэй орнуудын эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангахад сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд оршиж буй юм. 

Дөрөвдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд үргэлжлэх уг сургалтаар уул уурхайн салбар дахь ил тод байдал, авлига болоод төрийн оролцооны асуудлыг эрэн сурвалжлах, илрүүлсэн мэдээллээ нягтлах, боловсруулах, дүн шинжилгээ хийх талаар сэтгүүлчид мэдлэг туршлага хуримтлуулах юм. 

Мягмар гаригт эхэлсэн сургалтын эхний өдөр оролцогч орнуудын эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй гол бэрхшээл, ил тод байдлын өнөөгийн нөхцөл, салбарын ашиг орлогыг ард иргэдэд нээлттэй тунгалаг байлгахад сэтгүүлчдийн үүрэг оролцооны талаарх сэдэвт чиглэсэн юм. Үдээс өмнөх хичээлийг удирдсан Евразийн мэдлэгийн төвийн Ерөнхий захирал Ингилаб Ахмедов "Олборлох салбарын ил тод байдал” илтгэлээрээ тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны шударга систем, уул уурхайн компаниудын гэрээ хэлэлцээрийг хэрхэн таньж унших, гэрээнээс ямар мэдээллийг олж авч болох асуудлыг хөндсөн юм. Энэ үеэр Монгол улсын уул уурхайн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нээлттэй, тунгалаг явагддаг гэж тэрээр үздгээ хэлж байлаа.  

"Уул уурхай нь хулгайлахад хялбар, хянаж удирдахад бэрх салбар” гэж Ингилаб Ахмедов илтгэлдээ тодорхойлсон юм. Тэрээр энэ зүйрлэлээрээ уул уурхайн бизнест томоохон туршлагатай компаниуд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, цаг тухайд нь татвараа төлж гаднаасаа өө сэвгүй харагддаг ч гэрээ хэлэлцээр дэх "зальтай” заалт, татвар төлөлтийн "ухаалаг” аргаар илүү их ашиг олдог цөөнгүй арга барилын талаар жишээ татсан юм. Ингэхдээ татвар бага төлөх "transfer pricing”, "thin capitalisation” гэсэн нэршилтэй аргуудыг тайлбарласан нь сэтгүүлчдийн хувьд шинэ ойлголт байлаа. Улс дамнасан толгой, охин, салбар компаниуд хоорондын хамаарал, сүлжээгээ санхүүгийн үйл ажиллагаандаа хэрхэн ашиглаж буй чиглэлээр сэтгүүлчид өөрийн улсдаа эрэн сурвалжлага хийх боломжтойг ч "шипи” болгон хэлж өгсөн.

Эрэн сурвалжлага хийх явцдаа сэтгүүлчид компаниудын жилийн санхүүгийн тайлан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) тайлангаас маш олон чухал мэдээллийг олж авч боломжтойг Ингилаб Ахмедов багш зөвлөсөн. 

Сургалтад оролцогч орнуудаас Азербайжан улсын хувьд хамгийн сүүлд 2015 онд ОҮИТБС-ын тайланг гаргаж, өнгөрөгч гуравдугаар сард уг санаачилгаас гарч байгаагаа мэдэгдсэн билээ. Тус улсын төсвийн ¾-ийг газрын тосны экспорт орлого бүрдүүлж байна. ОҮИТБС-ын тайлан нь Азербайжан улсын төрийн өмчит "SOCAR” компани болон газрын тосны салбарын орлогод сөргөөр нөлөөлөхөд хүрээд байгаа гэнэ. Тодруулбал, төрийн өмчтэй "SOCAR” компани хаашаа, ямар үнээр газрын тосоо худалддаг мэдээллээ олон нийтэд нээлттэй болгох шаардлага тулгарчээ. Шаардлагын дагуу анх удаа 2015 онд ч энэхүү мэдээллээ нийтэд танилцуулсан аж.

Эхний өдрийн сургалтын үдээс хойш дэлхийд томоохон шуугиан дэгдээсэн Панамын баримт бичиг, оффшор бүсэд бүртгэлтэй компаниуд болоод эзэмшигчдийн мэдээлэл гэсэн сэдэвт төвлөрсөн юм. Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх төв OCCRP-ийн мэргэжилтэн Миранда Патручич "Уул уурхайн салбар дахь мэдээллийн эрэн сурвалжлага ба Панамын баримт бичиг” сэдвээр илтгэл тавьсан. OCCRP байгууллага нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран 2016 онд "Панамын баримт бичиг”-ийг дэлхий нийтэд дэлгэсэн билээ.

Харин Миранда Патручичийн хувьд 2005 оноос OCCRP байгууллагад ажиллахдаа "Панамын баримт бичиг”-т багтсан Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев болон түүний хоёр охины нэр дээрх газрын тосны компанийг эрэн сурвалжилж илрүүлсэн сэтгүүлч ажээ. Тэрээр энэхүү эрэн сурвалжлах ажиллагаандаа тулгуурлан мэдээлэл баримтыг цуглуулах, мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх, эх сурвалжийг эрэн хайх өөрийн туршлагаас хуваалцсан юм.

Өнөөдөр буюу сургалтын хоёр дахь өдөр "Уул уурхайн салбар дахь авлига” сэдвийн хүрээнд авлигын эрсдэл, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, олон улсын компаниудтай гэрээ байгуулах явцад гарч болзошгүй авлигын эрсдэл зэрэг асуудлыг хөндөнө. Харин сургалтын төгсгөлийн өдөр уул уурхайн салбар дахь төрийн оролцоо, оффшор бүс дэх бизнесийн үйл ажиллагаа, төрийн компаниудын санхүүгийн баримт, санхүүгийн баримтыг таньж унших, баримтыг эрэн сурвалжлагад ашиглах гэсэн сэдэвт чиглэх  юм.

Э.Оджаргал

Mongolian Mining Journal
Уул уурхай хулгайлахад хялбар, хянаж удирдахад бэрх салбар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани