Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эх орны хүнс ахиж, импортынх буурна

Эх орны хүнс ахиж, импортынх буурна

Хөндий тал "амилжээ”. Тариаланчид талбайдаа хэдийнэ гарч, хаврын ажилдаа ханцуй шамлаад байна. Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланч Ш.Рэнцэндорж тариан талбайдаа чийг хаалт хийгээд саяхан дуусчээ. Одоо үрээ ариутгах, хөрсөө бэлдэж, хашаа, саравчаа бэхлэх гээд өчнөөн ажил хүлээж буй аж. Залгаад хөрсөө хагалж, үрээ булах ажлууд ч ундарна. Хүрэн тоос манарсан талбайд лав амсхийх чөлөө олдохгүйнэ. Ажил буцалж, автомашины дуу хадах нь.

Энэ онд улсын хэмжээнд үр тариа, тосны ургамлыг нийт 1500-гаад иргэн, аж ахуйн нэгж тарих гэж байгааг салбарын яамнаас мэдээлэв. Харин төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг нийт 468 аж ахуйн нэгж, 350 мянган иргэн тарина. Ингээд бодохоор эх газрын шимийг хүртээхэд багаар бодоход 400 мянган хүн оролцох нь. Ийм хүчирхэг арми бидний хүнсийг бэлдэхээр шуурхайлан шамдлаа.

Дотоодын хүнсний ногооны нийлүүлэлтийг 100 хувь руу ойртуулна

Тэд хагас сая га талбайд тарина. Энэ оны тариалалт хамарч буй талбай, хүлээж буй ургацын хэмжээгээрээ өмнөх жилүүдийнхээс өндөр. Тоон үзүүлэлт, тооцоо судалгааг харьцуулахад ч (инфографик) тодорхой харагдана. Хэрэв бид төлөвлөсөн ургацаа хурааж чадвал хүн амын улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангахаар байна.

Харин өмнөх жилүүдэд тал хувийг л хангадаг байсан хүнсний ногооны нийлүүлэлтийг 100 хувь руу ойртуулах юм. Энэ онд 8.5 мянган га талбайд тариалалт хийж, 102 мянган тонн хүнсний ногоо хурааж авахаар төлөвлөсөн. Ингэснээр урд хөршөөс зөөдөг импорт буурч, эх орны эрүүл хөрсөнд ургасан шимт хүнсний хэмжээ тэлэх тооцоотой байна. Үүнээс үзэхэд энэ жилийн сүүлч, ирэх жилийн эхэн хүртэл гурил хийх буудай, хоолны төмсөөр гачигдахгүй байх дүр зураг бууж байгаа юм.

Хүн амын талх, гурилын хэрэгцээг хангахад нийт 54 мянган тонн буудайн үр шаардлагатай. Үүний дийлэнх буюу 40 мянган тонныг нь аж ахуйн нэгжүүд намар нөөцөлжээ. Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 4.6, Онцгой байдлын ерөнхий газрын нөөцөнд 5.8 мянган тонн үр бүрдүүлээд байна.

Ер нь салбарын яам ч ихээхэн хүчин чармайлт гаргаж, чамгүй дэмжлэг үзүүлж байгааг тариаланчид хэлж байна. Тухайлбал, тариаланч болон ногоочдод шатахууны дэмжлэг үзүүлж байгаа аж. Мөн үр тариа, тэжээлийн ургамлуудын элит үрийг нийлүүлж, хөдөө аж ахуйн тоног, төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлөх санал гаргасан нь ч цагаа олсон, алсыг харсан шийдэл болохыг салбарынхан онцолж байлаа.

Ийнхүү төр, хувийн хэвшил хамтран хаврын тариалалтдаа ханцуй шамлажээ. Харин байгаль, цаг уурын байдал таатай байх уу. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээлснээр энэ жил зүүн бүсийн нутгаар зуншлага сайн. Төвийн бүс нутгийн хойд хэсгээр олон жилийн дундажтай адил байх төлөвтэй байна.

Орон даяар хаврын тариалалтыг тавдугаар сарын 20-25 гэхэд эцэслэхээр төлөвлөсөн. Тэгвэл тариалангийн бүс нутгуудад ирэх тавдугаар сард сэрүүвтэр, хур тунадас ихтэй. Харин долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас илүү халж, хур тунадас багасах таамгийг албаныхан танилцуулж байна. Гэхдээ энэ нь урьдчилсан мэдээ болохыг тэд сануулж буй.

Улаанбуудай, төмсөө 100 хувь дотоодоосоо хангана

Үүнээс гадна, Ургамал, газар тариалангийн хүрээлэн олон жилийн дунджыг харгалзан энэ тахиа жилийн өнгийг зураглажээ. Манай орны 1960-2006 оны хооронд тохиосон тахиа, үхэр, бич жилд улаанбуудай тааруу ургасан байна. Мөн 1969-2005 оны хоорондох дөрвөн тахиа жилд ган болж, ургац бага авчээ. Үүний адил энэ зун хур тунадас бага, олон жилийн дунджаас илүү халах төлөвтэйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Тиймээс тариаланчдад сонор сэрэмжтэй, бэлтгэлээ сайтар хангаж, ажлаа базаахыг зөвлөжээ.   

Инфографик

Хур тунадас багатай бол тариалалтаа хойшлуулж болно

Дорнод аймгийн Халхгол сумын тариаланч Б.Наранцацралтаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил тариалангийн бүс нутгуудад цаг уур таагүй байх төлөв байгаа. Та хэрхэхээр төлөвлөж байна вэ? 
-Одоогоор тариан талбайдаа чийг хаалт хийлээ. Бас тоног төхөөрөмжөө сэлбэж, бэлэн болгосон. Манайх 4000 га талбайтай. Энэ онд үүний талд нь тариалалт хийхээр төлөвлөсөн. Цаг уурын төлөв сайнгүй байна. Гэсэн ч тариагаа тарина. Тарьсаар ч ирсэн.

-Туршлагатай тариаланчийн хувьд цаг уурын нөхцөл байдалдаа тохируулах арга бий юу? 
-Мэдээж, тааруулж болно. Зургаан сард хур тунадас багатай бол таван сард тариагаа тарих шаардлагагүй. Харин хугацааг нь бага зэрэг хойшлуулж болно. Одоо үрээ бэлдэх, хөрсөө боловсруулах ажлууд хүлээгдэж байна. Тариаланч хүн эрт баярлаж эсвэл зун болоогүй байхад гутарч болдоггүй. Бэлгэдлээ бодоод, болоогүй байхад нь муу амлаад байх сонирхол алга. Хураасны дараа санасандаа хүрэх, эсэх нь бидний асуудал. Боломжоороо л зүтгэж байна. Үүний тулд ч өндөр үнэтэй тоног төхөөрөмж авчихсан байгаа.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ
Эх орны хүнс ахиж, импортынх буурна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өнөөдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өнөөдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өнөөдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өнөөдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани