Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Монгол улсын ерөнхий сайд юм уу, МАК-ийн ерөнхий сайд юм уу"

"Монгол улсын ерөнхий сайд юм уу, МАК-ийн ерөнхий сайд юм уу"Хаалттай хаалганы цаадах МАН-ынхны "яриа”

 

Ойрын үед Монголын улс төр будлиан дуулиан ихтэй байна. Эрх баригч хийгээд сөрөг хүчний намууд дотооддоо толхилцоонтой. Тэр нь задраад гарчихсан. Ядаж байхад хоёрхон сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хэн нь нэр дэвших вэ гээд хаана хаанаа булаалдаж байна. Гэвч энэ бол улс төрийн намуудын эрх мэдлийн төлөөх тэмцэл төдий юм. Үүнээс дор юм "хөшигний цаана” өрнөж байгаа юм байна. Ард түмний нүднээс далд хийсэн улстөрчдийн маш аюултай байж болох зарим үйлдэл эхнээсээ задарч байх шиг.

 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс МАН нэг л "сонин” хуралдах болсон. Хурал л хийвэл тарна гэж үгүй. Хурлаа хаалттай хийнэ. Гэтэл хийсэн хурал бүр дээрээ хэрэлдэж, бүр зодолдох дээрээ тулж байжээ. Тэгвэл тэр хаалттай хаалганы цаана "...Арай ч дээ” гэмээр үйл явдал өрнөдөг байна.

 

ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛНА ГЭЖЭЭ

2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний баасан гариг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан шөнийн 02:30 цагт таржээ.

Чуулган ингэж оройтсон шалтгаан нь Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Байнгын хорооныхоо хуралдаан дээр "...Сайд нар Концессын гэрээ хувааж идэх гэж байна” гэж мэдэгдсэнээс болжээ. Учир нь Засгийн газраас төсвийн тодотголын үеэр Концессын таван гэрээ оруулж иржээ. ОУВС-тай гэрээ хэлцэл яригдаж байхад огт сураг нь гараагүй таван гэрээ гэнэт гарч ирсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар энэ гэрээнүүдийг нуусан гэж гишүүд үзэж байгаа юм. Одоо ОУВС энэ тухай мэдвэл хөтөлбөрөө эргэж харах нь зайлшгүй гэдгийг гишүүд мөн хэлж байна. Нэг үгээр хэлбэл, үүнээс болоод ОУВС-гийн хөтөлбөр цуцлагдахад үгүй гэх газаргүй  нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна. 

Түүнчлэн эдний дотор өмнөх Засгийн газрын үед 30 гаруй сая ам.долларын Концессын гэрээ авч байсан компани дахиад концесс авахаар  орж ирсэн нь гишүүдийн олонхийн дургүйцлийг хүргэсэн байна. Концессын гэрээ, жагсаалтын мэдээлэл УИХ-ын чуулганы хурал­даан болох гэж байхад гишүүдийн гарт очоогүй бай­сан нь олон түшээг бу­химдах шалтгаан болжээ.

Тиймээс Ч.Хүрэлбаатарын үг хав­рын түймэр шиг газар аваад явчихсан ажээ. Ин­гээд гишүүд төсвийн тодот­голтой хамт оруулж ирсэн таван концессыг тал талаас нь "судлаад” эхэлсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаан болж байхад гишүүд бие биеийнхээ өрөөнд цуглан Концессын гэрээний талаар ярилцаж, болох болохгүй талаар мэдээлэл солилцсон байна. Улмаар УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд хэсэг гишүүн энэ асуудлаас болж ширүүхэн хэрэлдээд авсан байна. Сүүлдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал тухай ч ярьцгаажээ. Ингэж ингэж шөнөдөж тарсан байгаа юм.

Уржигдар буюу 17-нд хуваарийн дагуу УИХ дахь намуудын бүлэг ху­рал­дав. МАН-ын бүлэг ирэх өдрүүдэд за­рим хуулийн төслүүдийг хэ­лэл­цэх ёстой байсан ч нө­гөөх Концессын гэрээ­ний асуудлыг ярьсаар хур­лаа ч хааж амжилгүй таржээ.

Бид чуулганы нэгдсэн хуралдаан болоод Бүлгийн хуралдааны үеэр ги­шүүдийн ярьснаас заримыг нь онцлон хүргэж байна.

Ц.Нямдорж: ЭРДЭНЭБАТ АА, ............... МИНЬ ЧИ БОЛ ЕРӨНХИЙ САЙД БИШ АЙМГИЙН Л ДАРГА БАЦААН ЗА ЮУ

МАН-ын бүлгийн хуралдааны гол сэдэв  нь гэнэт орж ирсэн кон­цессын асуудал бай­сан бөгөөд энэ нь МАК компанитай холбоотойгоор нэлээд яригджээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдад хандаж "...Эрдэнэбат аа, чи аятайхан байгаарай. МАК компанид яахаараа Концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани Концессын гэрээ авсан. Түүнийгээ хийж дуусгаагүй байхад нь яахаараа өгдөг юм. Бас "Цагаан суварга” ингэж л боссон. Яачихсан компани гэхээрээ ийм байдаг юм бэ. Эрдэнэбат аа, би та нартай холбоотой олон юмыг мэднэ шүү. Ерөөсөө энэ Концессыг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” гэв. Хариуд нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "...Үгээ бодож яриарай. "Цагаан суварга” руу эрчим хүч татахгүй яах юм бэ. Засгийн газрын ажлыг хийлгэ л дээ” гэснээр энэ хоёр эрхмийн дунд хэрүүл өрнөж, сүүлдээ зодолдохоос бусдыг гүйцээсэн байна. Бие биеэ  рүүгээ хатуу үгсийг харамгүй шидэлцжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үгэнд ундууцсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Эрдэнэбат аа, .......... минь чи бол Ерөнхий сайд биш Аймгийн л дарга бацаан за юу. Цаашид чи энэ намыг удирдаж авч явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Энэ маягаараа ашиг сонирхлын зөрчил чинь гай болно” гэсэн байна.


"МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЮМ УУ, МАК-ИЙН ЕРӨНХИЙ САЙД ЮМ УУ”

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "...Энэ бол улайм цайм луйвар. Эрдэнэбат та Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК компанийн Ерөнхий сайд юм уу. Тун ойлгомжгүй байна”  гэв. Энэ мэтчилэнгээр хэрүүл өдөржин өрнөсний дараа Концессын гэрээнүүдийг шалгах МАН-ын бүлгийн Ажлын хэсгийг байгуулахаар болсон байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Сарангэрэл нар орж ажиллахаар болжээ. Ажлын хэсэг таван гишүүнтэй байх бөгөөд нэмж хоёр гишүүн оруулна гэсэн үг юм.

Д.Тэрбишдагва: ЭНЭ ИЛЭРВЭЛ ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨР ЗОГСЧ МАГАДГҮЙ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "...Энэ Концессын гэрээ ил болбол ОУВС-гийн хөтөлбөр зогсч магадгүй нөхцөл байдал үүслээ. Засгийн газар үүнийг нуучихсан байна. Хэрвээ үүнээс болоод ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихээ больчихвол хариуцлагыг хэн хүлээх юм бэ?” гэжээ. Харин түүнд нь хэн ч хариу хэлээгүй байна.

Ц.Нямдорж: МӨНХБАТ ШИГ ИНГЭЭД ХЭЛЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ

Бүлгийн хуралдааны үеэр үүсээд байгаа нөхцөл байдал болон цаг үеийн хэд хэдэн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "...Би нэг зүйл хэлэхгүй болохгүй юм байна. Надтай холбоотой нэг Концессын гэрээний асуудал байна. Дорноговь руу явж байгаа 30 гаруй км замын ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан гэрээ л дээ” гэсэн байна. Түүнийг ийн хэлэхэд зарим гишүүн "...Тавантолгойтой холбоотой юм сонсогдоод байгаа шүү” гэх зэргээр дайрч эхэлсэн аж. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "...Мөнхбатын зөв. Та нарт юм байвал Мөнхбат шиг ингээд хэлчих хэрэгтэй шүү дээ” гэсэн байна.

 

С.Бямбацогт: АН-ЫНХАНД БИШ ӨӨРСДИЙНХӨӨ ХҮЗҮҮНД ОЛС УГЛАЧИХЖЭЭ

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт "...Оффшорын хууль ер нь юу болоод явчихав аа. Бид энэ хуулийг баталснаар АН-ынханд биш өөрсдийнхөө хүзүүнд олс углачихсан байна. Одоо энэ хууль С.Баярцогтод огт хамаагүй. Явсаар байгаад өөрсдөдөө халтай хууль баталсан байна. Бид Сингапурт очоод ганц цаг худалдаж авахад асуудал үүсч, шалгуулах дээрээ тулах нь байна” гэж бүлгийн хурал дээрээ гомдол мэдүүлжээ. Хэдхэн хоногийн өмнө л "Оффшор данстай хүн төрд ажиллахгүй” гэж итгэлтэй мэдэгдэж байсан сайд нь ярьж хэлж байснаасаа тэс өөр юм хэлсэн нь бүлгийн гишүүдэд тийм ч таатай дуулдаагүй бөгөөд үүнийгээ ч зарим нь янз бүрээр илэрхийлжээ.

Ө.Энхтүвшин: 2020 ОНД УНАХЫН ДОХИО ШҮҮ

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "...Засгийн газар ямар ч чиглэлгүй явж байна. Өнөөдөр бидний ажиллаж байгаа байдал олдвол өлдөнө гэдэг шиг л байна. Шуудхан хэлэхэд энэ бол 2020 онд унахын дохио шүү. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг, сая ХЗДХ-ийн сайд юу гэчихэв ээ. Оффшорын хууль буруу болчихлоо гэж яриад байх юм. Ерөөсөө бид жолоодлогогүй л явж байна” гэсэн байна.

М.Билэгт: АМИА ХОРЛОЖ БАЙГААТАЙ АДИЛ

УИХ-ын гишүүн М.Билэгт "...Нэг зүйлд маш их санаа зовж байна. Сая төсвийн тодотголоо баталлаа. Ингэхдээ татварыг нэмэгдүүлэхгүй байх талаар анхаарах байсан юм. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ийм хариуцлагатай сонгуулийн өмнө татвар нэмсэн нь амиа хорлож байгаатай яг адил боллоо” гэсэн хатуу үг хэлжээ.

ГИШҮҮД ТАРЖ, ГУРВАН ДАРГА ҮЛДСЭН ҮҮ?



Ингээд хэрүүл уруул нь дийлдэхээ больсон Бүлгийн хуралдаанд Тавантолгойн гэрээний асуудлыг оруулсан ч хэлэлцэж, явуулсангүй. Уг нь 50-иад гишүүн Бүлгийн хуралдаа ирсэн байжээ.  Гэвч уурлаж бухимдаж, эсэргүүцэж гэх мэт олон шалтгаанаар цуварч гарч явсаар гурван хүн үлдсэн байна. Мэдээж хэрэг, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Бүлгийн дарга Д.Хаянхярваа нар үлдсэн бололтой юм. Учир нь шаварт унасан шарын эзэн, айлын эхнэр халуун зунаар саалиа хаяад үхдэггүй гэдэг үгнүүд бий. Шарын эзэн, бас айлын эхнэр болсон гурван дарга ийн үлдэж, МАН-ын бүлгийн хурал хаалтаа хийж чадалгүй, гишүүд нь тарж одсон байна.

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд буучихсан энэ өдрүүдэд МАН хурал олонтой, тэр нь хэл ам ихтэй, хэрүүл зодоонд хүрчих гээд юм юмтай л байна.



Б.Дамдин-Очир


Зууны мэдээ
"Монгол улсын ерөнхий сайд юм уу, МАК-ийн ерөнхий сайд юм уу"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани