Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 2016 ОНД 846 ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСГЭЖЭЭ

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 2016 ОНД 846 ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСГЭЖЭЭ"Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдлийн хувийг худалдан авсан ХХБ-наас 49 хувиа эргүүлэн авч, тэдний үйлдвэрт тогтоосон эрх мэдлийг сааруулахаар УИХ, Засгийн газар хагас жил тойрон хэрэлдсэн. Ийм зарга өрнөж байхад "Эрдэнэт” хувийн өмч болсноор үйлдвэр ашигтай ажиллаж чадна, чадахгүй гэдэгт санаа зовнисон иргэд юу юугүй 51:49-д хуваагдах шахаж байв.

Дуулиан нийгмийг үер шиг хуйлруулж байхад харин Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан талууд ГОК хэмээх том агуулахын хөрөнгийг дур мэдэн тарааж байсан баримтаас энд өгүүлье.

2016 онд "Эрдэнэт” үйлдвэр Хангамжийн хэлтсээрээ дамжуулан бараа, түүхий эд материал, түлш шатахуун, ажил, үйлчилгээ худалдан авахаар дотоодын 306, гадаадын 79 ханган нийлүүлэгчидтэй гэрээ байгуулжээ. Мөн их барилгын чиглэлээр 80, нийтдээ 846 гэрээ байгуулж, зөвхөн барилгын чиглэлийн компаниудын гэрээний урьдчилгаа төлбөрт 3 тэрбум 354 сая, 947 мянга, 913 төгрөгийн төлбөр олгосон байна.

Зөвхөн их барилгын чиглэлээр хийсэн 80 компанийн гэрээний нийт төсөв нь 15 тэрбум, 576 сая, 532 мянга, 887 төгрөг болж байгаа юм. Үүнээс гадна зөвлөлийн болон хянан шалгах ажлын хэсгийн зардалд 659.5 сая төгрөг, хууль зүйн үйлчилгээний зардалд 5.999.6 сая төгрөг, алданги хүү торгуулийн зардалд 122.9 сая төгрөг, соёл урлагийн арга хэмжээ, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод зэрэгтэй хамтран ажиллах зардалд 2.572.2 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Эдгээр мөнгөн дүн "Эрдэнэт” хэмээх авдарнаас дөнгөж цухуйх хэсэг нь юм. Үүн дээр бэлтгэн нийлүүлэгчидтэй хийсэн гэрээ, бэлэг дурсгал, хүлээн авалт, нийгмийн халамж, акталсан хөрөнгийн хэмжээ болон өөр бусад олон тооны зардлыг нэмнэ гэвэл тоонд дөмөгхөн хүн ч сандрахаар…

Сонгуулийн өмнөх өдөр "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага компаниудтай хийсэн гэрээнийхээ урьдчилгааг яаралтай шилжүүлжээ

Дээрх гэрээний ихэнх нь тендерийн баримтын бүрдэл муутай, зүгээр л Ерөнхий захирал, тэргүүн дэд захирал, дэд захирал, ерөнхий инженер болон санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн захирлуудын цохолт гарын үсгээр олгогдсон гэрээнүүд байсан аж. Ерөөс тус компани 2016 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нэгдсэн төлөвлөгөө батлаагүй, үүнийгээ олон нийтэд мэдээлээгүй юм байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнийг дагалддаг "Босго үнэ батлах тухай журам” дээрх гэрээнүүдэд үйлчилээгүй. Бүх асуудлыг Ерөнхий захирал Л.Даваацэрэн шийдэж байсан бөгөөд тэрбээр өөрөө тушаал гарган Сангийн сайдын 2012 оны "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-аас давсан эрх мэдэлтэй өөр нэгэн журмыг зохиож, асуудлыг дур зоргоороо шийдчихдэг байсан талаар эх сурвалж хэлэв.

Нэмж хэлэхэд, ОХУ-ын тал "”-ийн 49 хувиа "Монголын зэс” компанид зарсан 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 27-нд "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага "Танан трейд”, "Ди Ти и Эм Строй”, "Жи Стар Констракшн”, "Хөх тэнгэрийн сум” зэрэг 12 компанитай 7 тэрбум, 274 сая, 245 мянга, 352 төгрөгийн гэрээ хийж, 2.4 тэрбумыг нь урьдчилгаа болгон яаралтай шилжүүлсэн байна.

Эрдэнэтийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар ГОК-ын хөрөнгөөр "Lexus-570”, "Land-200” автомашин авахуулсан байна

УИХ, Засгийн газар хоёр "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан "Монголын зэс” компани болон ХХБ-тай ид маргаан өрнүүлж байсан 2016 оны наймдугаар сарын 18-нд "Эрдэнэт” үйлдвэрийн захирал Л.Даваацэрэнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нараас нэгэн албан бичиг очсон байна. Тэд ГОК-оос албан хэрэгцээндээ Lexus-570, Land-200 маркийн хоёр автомашин шийдэж өгөхийг "шаардсан” байх юм. Дарга нар хөрөнгийг хоорондын төлбөр тооцоогоор барагдуулна гэжээ.

Уулын баяжуулах үйлдвэр болон орон нутгийн удирдлагуудын хооронд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хамтран ажиллах боломж нээлттэй. Гэхдээ энэ үеэр шинэ Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат төрийн албаны зардлыг багасгана хэмээн мэдэгдэж, том, жижиг тушаалын дарга нартаа албаны хэрэгцээнд үнэтэй машин худалдаж авахгүй байхыг зөвлөж, захирамжаа гаргачихсан байсан. Ийм үеэр Эрдэнэт хотын шинэ дарга П.Пүрэвлхагва, Д.Батлут хоёр Ерөнхий сайдынхаа захирамжаа юман чинээ тоолгүй, ГОК-ын захирал Л.Даваацэрэнг шаналгаж суусан аж.

Эрдэнэт хотод дөнгөж засаглалаа тогтоосон П.Пүрэвлхагва, Д.Батлут хоёрын хүсэлт, тулгалт алин болохыг үл ялгах албан бичгийг Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хүлээж аваад тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар луу шилжүүлчихэж. Үр дүнд нь тэд шинэ машинтай болцгоосон ба үүнийг нь "Таван богд” ХКК нийлүүлсэн байна.

Тодруулбал, 2016 оны есдүгээр сарын 9-нд 185 сая төгрөгийн нэг ширхэг нэхэмжлэлийн баримтаар Б.Шинэбаатар, ерөнхий нягтлан бодогч С.Сүхбат нар Худалдаа хөгжлийн банкин дахь "Таван богд” ХХК-ийн дансанд хоёр машины үнэ 370 сая төгрөгийг шилжүүлжээ.

erdenet-nutgiin-ordon-300x130

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн 8.2 тэрбумын үнэтэй шахааны "BELAZ”

Мөн 2016 оны аравдугаар сарын 14-нд "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага 2/294-16 тоот гэрээг шууд байгуулан ГОК-нд 136 тн-ын даацтай, өөрөө буулгагч "BELAZ” маркийн автомашиныг авсан байна. 2013 онд үйлдвэрлэгдэж, Монгол Улсад 2014 оны тавдугаар сард орж ирсэн, ашиглагдаж байсан энэ "BELAZ”-ыг уулын баяжуулах үйлдвэрт ХХБ-ны мэдэлд очоод удаж байгаа Дарханы Төмөрлөгийн үйлдвэр буюу "Кью-Эс-Си” компани 3 сая 304 мянга, 273 ам.доллараар буюу 8.2 тэрбум төгрөгөөр нийлүүлсэн байх юм.

"Кью Эс Си” компанийн гүйцэтгэх захирал Э.Шижир гэгч нь "Эрдэнэт”-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарт "130 тоннын даацтай дөрвөн ширхэг белаз машиныг тус бүрийг нь 1.817.350 сая ам.доллараар буюу нийт 7 сая 729 мянга 400 ам.доллараар нийлүүлэх санал хүргүүлсэн тухай баримт өнгөрсөн намар цахим ертөнцөд үзэгдэж байсан. Гэтэл тэрхүү албан бичиг биелэлээ олж Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн "BELAZ”-аа 8.2 тэрбумаар "Эрдэнэт”-д шахаж амжсан аж.

ХХБ, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан Монголын зэс компаниуд нэг эзэнтэй гэдэг нь нийтэд тодорхой болсон. Ийн тэд өөр хоорондоо шууд гэрээ байгуулан наймаа хийсэн бол "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийнхээ хүсэлт, шахаасыг ингэж биелүүлсэн байна.

18155472_401737123542552_422047427_n-1-256x300

belaz_75137_2-300x225

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 2016 ОНД 846 ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСГЭЖЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани