Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улаанбаатар усгүй болохын цагт

Улаанбаатар усгүй болохын цагт

 

Ус хүний биед ямар нөлөө үзүүлдгийг та мэдэх үү. Хэрэв усгүй бол хүний биед ямар өөрчлөлт орох бол. Хүн шингэнээ нэг хувь алдахад л цангана. Хоёр хувь алдвал бие тавгүйрхэж хоолны дуршил буурна, ажлын чадвараа 20 хувиар алдана. Шингэн алдалт нэмэгдэж зургаан хувьд хүрвэл нүүрний арьс эрс хувирч, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж эхэлдэг. Хэл яриа ойлгомжгүй болно. Хэрэв 10 хувь хүрвэл биеийн дулааны тэнцвэр алдагдаж, эсүүд үхэж эхэлдэг. Харин та амьдралдаа хараахан ийм зүйлтэй тулгараагүй байна уу. Ирээдүйд ч нүүр тулахгүй гэдэгт эргэлздэггүй биз. Тийм ээ, бүхий л Монголчууд энэ тухай санадаг ч үгүй.
 
АНУ-ын нэгэн хот өдөрт зөвхөн гурван цаг устай амьдарч сурч байна. Зүүн өмнөд мужуудад тохиолдсон ган Алтанта, Чатанүүга гэх мэт томоохон хотуудыг айлгаад байгаа бөгөөд Орме хот аль хэдийнээ дусал ч усгүй болжээ. Усыг одоо машинаар л зөөж түгээж байна.

 

Ус 09:00-13:00 цагийн хооронд ирж энэ үед амьдрал ид цэцэглэж, хүмүүс усанд орохоор дугаарладаг. Угаалгын машинууд хүнгэнэж, гэрийн эзэгтэй нар аяга тавгаа угаана. 13:00 цагаас хойш ус тасалдаж энд тэнд цуглуулсан усаа дусал дуслаар гамнан хэрэглэнэ. Хотын захирагчийн хэлснээр хотынхон одоо зөвхөн усандаа хотын төсвийнхөө 75 хувийг зардаг болжээ.
 
Тэгвэл Улаанбаатарчуудыг ч ийм ирээдүй хүлээж байна. Саяхны хэд хоногт нийслэлийн хөрсний бохирдлыг хот даяараа ярилцлаа. Зөвхөн энэ удаад ч биш, сүүлийн хэдэн жил лавтайяа хөрсний бохирдол гэж хэвлэлийнхэн хашхирч ирсэн. Гэвч өнөөдөр бахь байдгаараа, дээрдсэн зүйл, шийдсэн асуудал байхгүй байгаа нь харагдлаа.

Хөдөө аж ахуйн их сургуулийн ахлах багш, доктор профессор А.Энхтөр "Улаанбаатар хотын хөрс органик бодисын бохирдол хамгийн дээд тал нь 30 дахин нэмэгдсэн. Эрдэс бодисынх нь 70 дахин нэмэгдсэн. Техникийн захууд, авто засвар, 100 айл орчмын хөрсөнд хүнд металлын бохирдол маш их байна. 2010 онд эдгээр газрын хөрсөнд агуулагдах хүнд металл 120 дахин их байсан бол 2014 оны судалгаагаар бохирдсон хөрс нийт авсан дээжүүдтэй харьцуулахад 66-80 хувь нь бохирдсон гэсэн судалгаа байна. Түүнээс гадна хромын хэмжээ нэмэгдэж байгаа хандлага ажиглагдаж байгаа. 2010 онд хромын бохирдлын хэмжээ 0.3-аас нэг дахин нэмэгдэж байсан бол дөрвөн жилийн дараа 1.4-өөс ес дахин нэмэгдсэн” хэмээн ярьж байна.

Хөрсөн дэх нянгийн бохирдол дээд цэгтээ хүрснийг эрдэмтэн судлаачдаар тогтохгүй төрийн байгууллагынхан ч тэмдэглэж байна. "Улаанбаатар хотын хэмжээнд авсан нийт дээжийн 88 хувьд нь нянгийн болон хөгц мөөгөнцөр илэрсэн. Хөрс  нянгаар маш их бохирдсон нь судлаачдын нэгдсэн дүгнэлтээс харагдаж байгаа. Ялангуяа гэр хороолол томоохон зах орчим хур хогон цэгэнд нянгийн бохирдол хамгийн их. Органик бохирдол авто засварын газруудын орчимд нефть шатах тослох материал орчимд маш их байгаа. Гэр хорооллын хогийн цэгүүд дунд ахуйн гаралтай хоол хүнс, нүүрсний хог, үхсэн мал амьтны сэг зэмээс органик бохирдлын дийлэнх нь бүрдэж байгаа. Нийт авсан дээжийн 52.6 хувьд нь дэвсгэр агууламжтай харьцуулахад органик бохирдолтой байна” гэж Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э.Баттулга ярилаа.
 
Нян, мөөгөнцөр, эрдэс, органик бодист он удаан жил идэгдсэн хөрсний бохирдол газрын гүн рүү нэвчсээр газрын доорх усанд хүрэх эрсдэлтэй байгааг судлаачид анхааруулах боллоо. Хэдий ундны усыг олон метрийн гүнээс авч байгаа ч олон арван жил шийдэлгүй явж ирсэн хөрсний бохирдлын аюул Улаанбаатарчуудын ундны усанд нөлөөлөх эрсдэл бий болсон гэж доктор, профессор А.Энхтөр хэлсэн.
 
Ерөөс нийслэлчүүдийн ундны ус, Монгол орны усны нөөц, түүний ашиглалтын тухай сүүлийн жилүүдэд таагүй мэдээ дуулдсаар байгаа юм. Монгол Улс усны засаглалыг зөв хэрэгжүүлж чадахгүй байгаагаас усны нөөц маш ихээр хорогдож байгааг салбарын мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлж байна. Наад зах нь устай холбоотой нэгдсэн удирдлагатай, тогтвортой, дорвитой судалгаа манай улсад хийгддэггүй.

Энд тэнд алаг цоог хийсэн судалгаа нь хэн нэгэн эрх мэдэлтэн, компанийн захиалгаар хийгддэг. Хатуухан хэлэхэд энэ салбарын зүг чиг заагч алтан гадас од болсон эрдэмтэн, судлаачдын олонх нь худалдагдсан. Тиймээс энэ салбарын бодлого, чиг баримжаа зүгээ алдаж төөрөлдөж гүйцээд байгааг олон эх сурвалж хэлдэг.
 
Хамгийн сүүлд 2014 онд олон улсын төслийн тусламжтайгаар томоохон тооцогдох усны судалгааг Усны ассоциациас хийсэн байдаг. Тус судалгаанаас эшлэхэд Монгол орны байгалийн усны нөөц гол мөрөн, нуур, газрын доорх устайгаа нийлээд 609.5 шоо метр. Хувьлаад үзвэл, нийт нөөцийн 82 хувь нь нуурын ус, 10.4 хувь нь мөстөл, мөсөн гол, 5.6 хувь нь гол мөрөнд байдаг. Хамгийн бага буюу хоёрхон хувь нь газрын доорх ус юм. Гэтэл Монгол Улсын хүн амын тал хувь нь аж төрж буй Улаанбаатар хотын ундны усны нийт хэрэглээний 90 хувь нь газрын гүний ус байна.
 
Улаанбаатар хотын унд ахуйн хэрэгцээний усыг төв болон дээд эх үүсвэрээс хангадаг. Төв эх үүсвэрт нийт 92 ш ашиглалтын худаг байдгаас одоо ажиллаж байгаа нь 87 ш байдаг бөгөөд ашиглалтын нөөц баялаг нь 90.4 мян м3/хоног, дээд эх үүсвэрт 37 ш ашиглалтын худаг ажиллаж байдаг бөгөөд ашиглалтын нөөц баялаг нь 59.7 мян мЗ/хоног байдаг. Нийслэлийн хүн амын төвлөрсөн усан хангамжийн Дээд ба Төв эх үүсвэрийн нийт хүчин чадал 15,100 м3/ хоног нөөцтэй байна гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны цахим хуудаст тэмдэглэжээ.
 
Түүнээс гадны газрын доорх усны талаар "Монгол орон газрын доорх усны нөөц баялаг асар их хэмжээтэй боловч удаан хугацаанд нөхөн сэлбэгддэг учраас ашиглаж болох нөөцийн хэмжээ тун бага. Гадаргын ус буюу голын ус богино хугацаанд /20 хоногт/ буюу жилдээ 18 удаа солигддог. Манай улс ус хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх усаар хангадаг.

Газрын доорх ус нь экологийн нэн эмзэг тогтоцтой, усны горим тэжээлийн систем нь өвөрмөц, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн арав, хэдэн зуун жилээр тооцогддог учраас газрын доорх усыг онцгой хамгаалалтад авч нөхөн сэлбэгдэх хэмжээнээс үл хэтрүүлэн ашиглах шаардлагатай байдаг” гэсэн нь анхаарал татаж байна.
 
Хөрснийх нь бохирдол  хэдэн арван жилээр хөрсөндөө нэвчсэн, ундны усны зохисгүй хэрэглээтэй, Туул голоо турааж эцээгээд үл тоохоо байсан Улаанбаатарчуудын хувьд гүний ус гэдэг маш эмзэг болохыг сануулж байгаа хэрэг.
 
Үргэлжлэл бий.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж:

Улаанбаатар усгүй болохын цагт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани