Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гаагүй байгаа, Сайд аа

Манай төр эрхлүүлсэн юм уу, шуудхандаа бол дээрэлхүүлсэн гэж болох  Рио Тинто гэж байна. Ойрын төрөл садан мэт монголчуудын нэрийг нь мэдэх болсон энэ компани 4.4 тэрбум ам долларт Оюутолгойг барьцаанд тавьж байж доошоо уурхай руу нэвтэрч өрмөө тавиад жил илүү болоод байна.
 

Гаагүй байгаа, Сайд аа

 

Бид ч баялгаа санхүүгийн урсгалтай нь хамт барьцаалсны хувьд хариуцлага хүлээж хүссэн ч, эс хүссэн ч энэ төслийг унагаах бус сэхээж үр дүнтэй  явуулахын төлөө зогсож нулимсаа тэвчиж хүлээсэн. Дубайн гэрээгээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 4.4 тэрбум ам.доллар араасаа дагуулж, манай валютын урсгал нээгдлээ гэж мэдэгдсэн. Гэвч энэ мөнгө Монголын талд нэг сар хүрэхгүй болоод буцаад гараад явчих сэжиг байгааг С.Ганбаатаар гишүүн мэдэгдэж Сайханаа сайдыг муухай харагдуулж байсан. Гэрээний 34 хувиа өр болгоод зээл аваад хишиг гэж итгүүлээд сонгуулийн өмнө хавтгай тараачихсан. Ингээд роялти ч  байхгүй ухрах замгүй тул далд уурхайн санхүүжилтийг шийдэхэд ордоо барьцаалж дэлхийд улаан номд орохоор үзэгдлийг хөрөнгө оруулагч нарт харуулсан. Үүний өмнө эхний бүтээн байгуулалтын бүх алдагдлыг манай талын ашгаас хасагдсаар ирснийг засах гэж төр оролдсон. Гэвч Оюутолгой дээр Эрдэнэт шиг олонхоор танкдаж дайраад, татаад авчихдаг гэрээг тэд хийгээгүй.  

 

Одоо араас нь дахиад л засал хийх гэж Засаг аргаа барьж байна. Оюутолгойгоос гаргасан зэсийн буянг дагасан валютын ганц ч цент  манай банкуудаар дамжихгүй гараад явчихаж байгаа. Дубайн хулгайн гэрээний дуулиант 4 тэрбум ногооны хаялга байдаггүй. Энэ гэрээний буянаар ам доллар бууна гэсэн Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын амлалт одоо ч чихнээ хангинах юм. Ноён ногоон харин одоо яаж ч татаад буухааргүй ханшаа тогтоож чадсан.

 

Гол асуудал. Рио Тинто зэсийн борлуулалтаас олсон ашиг орлогоо Японы банкинд байршуулдаг гэж сонссон  Хоёр дох гэрээний 4.4 тэрбумыг Монголын говьд шингэн зэсээ экспортолж эхэлсэн хэрнээ бүх гүйлгээ нь манайхаас гадуур хийгдээд байдаг. 2016 онд Туркойз Хилл Ресорсез компани зэсийн баяжмалын экспортоо түр зогсоогоод дахин эхлүүлсэн талаар мэдэгдсэн. Оюутолгой манай улсын жилийн төсөөтэй тэнцэх борлуулалт хийдэг . Гэтэл  ердөө 6 хувийн татвар төлдөг тухай яриа байдаг. Яагаад ийм дусаалга шиг өчүүхэн татвар авч байгаа билээ гэдэгт асуултад хариулт авч чадаагүй л байгаа. Тэгтэл манай хамтрагч Рио тинто өөрөө 94 хувийн ашигтай борлуулалт хийж байгааг манай түшээд мэдэж л байгаа.  

 

Зөвхөн энэ оны эхний улирлын байдлаар Оюутолгойгоос нийтдээ 176 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, 190 мянган тонн баяжмал экспортолсон байна. Үйлдвэрлэсэн баяжмал дахь цэвэр зэсийн хэмжээ 38.1 мянган тонн, алт 25 мянган унц болсон гэж тайландаа мэдээлсэн. Энэ оныг дуустал хугацаанд авч үзюэл Оюутолгой уурхайгаас нийтдээ баяжмал дахь металын дүнгээр авч үзвэл 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж тооцоолж байгаа.  

 

Энэ бардам мэдээний дэргэд баялгийн эзэн монголчууд ОУВС-аас тусламж авахаар төсвийн тодотгол хийж хэлээ унжуулаад байгаа дуулиан дуусаагүй. Энэ тодотголоор татвар нэмэгдэх бодит үйлчлэл, түүнд өгөх олон нийтийн реакц дөнгөж мэдрэгдэх төдий байгаа. Нэг ёсондоо ард түмэн нь ойлгож тэсээд байна. Энэ сарын 28-ны энэ өдөр дэлхийн долларыг атгадаг сангийн захирлууд хуралдаж манай асуудлыг хэлэлцэж буй. Үүнтэй зэрэгцээд манай "эрхийн балай " болсон Рио Тинто гомдол мэдүүлжээ. Өргөн барьсан төсвийн тодотгол дотор хөрөнгө оруулагчдын ашг орлого Монголын талын банкаар дамжих утгатай заалт байгаа хэрэг. Бид пруис машиныхаа татвараа буулгуулах талаар шуугиж жижгэрч байхад Рио Тинто тэндээ өөрийн хамгаалалтаа хийж ОУВС-нд гомдол мэдүүлчихсэн явна. Өнөөдүүл нь манай сангийн сайд руу утас цохиж хурлаас өмнө энийгээ эргэн хараарай гэсэн юм байх.

 

Энэ талаар сэтгүүлчийн асуусан асуултад манай Чойжоо сайд " ... Бага зэргийн зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гайгүй байх аа ... " гэж их өхөөрдмөөр хариулсан байгаа юм. Ер нь бол Рио гомдол гаргасан нь үнэн бөгөөд төсвийн тодотголыг дагаж гаргасан Засгийн газрын тогтоол хөрөнгө оруулалтын бусад хуультай зөрчилдөж байна уу, үгүй юу гэдгээ одоо Сангийн яамны хуульчдын багаар шалгуулж байгаа бололтой.

 

Тогтоолоо гаргачихаад баталчихаад дараа нь тэр заалт нь олон улсын болон бусад хүчинтэй байгаа хууль заалттай зөрчилдөж буй эсэхийг араас нь шалгаад л явж байгаа юм. Цагаахнаар хэлбэл Рио Тинто анзаарахгүй өнгөрч магад гээд нэг заалт шургуулсан нь баригдчихсан бололтой. Цаадуул чинь манай сайд шиг хар ухаанаар явдаггүй. Гарах бултах аргагүй гэрээний заалтаар Оюутолгойг базчихсан суугаа. Тэгээд ч "гайгүй байлгүй.". гэж гэрээ хийгээгүй гээд Валютын сангийнхнаар шахалт үзүүлээд эхэлчихсэн байна.  Одоо манай санхүүгийн хуулийн шинжээчид тогтоол дээрээ дахиад суучихсан. Тэр хооронд 28 гэх товлосон өдөр болж, захирлууд манай тодотголыг онц гээд хөтөлбөрөө хэрэгжүүлэх байх гээд чимээлээд сууж дээ.

 

ОУВС шүү дээ. Ямар ч  жижиг зүйлийг яахав гээд өнгөрөөхгүй гэж санаа зовних хүмүүс гарна. Тэдэнд хандаж сангийн сайдын багцаагаар "гайгүй байхаа”  гэе дээ. 

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

http://www.shuud.mn/content/read/482415.htm

Гаагүй байгаа, Сайд аа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани