Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа амь орохгүй нь

 

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа амь орохгүй ньСенсаацийн эргэн тойронд

Монгол Улсын иргэн бүр "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг авсан. Яг ч авсан гэхэд хэцүү, төр өгөх дүр үзүүлсэн. Зарим нэг азтай нь, тухайлбал, ахмадууд гэхэд сая төгрөгөө авчихсан. Зарим оюутнууд сургалтын төлбөртөө зарцуулсан. Харин 2016 оны сонгуулийн өмнө төр мөнгө гаргаж, иргэдийн хувьцааны цөөн хэдийг нь худалдаж авсан. Ингээд үнэ хүрээд  байхаар яг бидний хувьцаа мөн ч юм шиг. Гэтэл нөгөө талаар бид энэ хувьцааны ногдол ашиг гэж сохор зоос ч авч чадаагүй. Төр засгийнхан л хамаг асуудлыг шийдээд, Хятадын компаниас өч төчнөөн сая ам.доллар зээлчихээд, түүнийхээ өрийг нүүрсээр дарж ч байх шиг. Тэгвэл тэдний "Чалько” компаниас зээлсэн олон сая ам.долларын ашиг гэж бидэнд юу ирлээ. "Хүний хөгжил сан”-гийн 21 мянга уу. Энэ мэт ээдрээтэй асуудлууд маш олон байна. Гэтэл саяхан "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо. Энэ мэт асуудлыг "Монголын мэдээ” сонин "Онцлох хуудас” булангаараа онцолж байна.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ХУВЬЦААНЫ АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ

2017.03.07: 2017 он гарахтай зэрэгцээд "Эрдэнэс Тавантолгой” компанийнхан Хятадын "Чалько” компанид өгөх өрөө эхний улиралдаа багтааж дуусгах талаар ярьж эхэлсэн. Цаашлаад нүүрсний үнэтэй холбоотой өч төчнөөн асуудал ч ургаж гарч ирсэн билээ. Тэгвэл энэ мэт асуудлууд ид яригдаж байх үед буюу гуравдугаар сард  Ч.Ганхуяг, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар хамтран сэтгүүлчдэд мэдээл хийсэн юм. 

Мэдээллийн үеэр  ард түмэн, ААН-үүдэд тараасан  "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өдийг хүртэл амьтай болгох чиглэлд Засгийн газрын зүгээс анхаарахгүй буйг онцолж,  холбогдох  асуудлаар  төрийн байгууллагуудад хандах болсноо мэдэгдсэн юм. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр эдийн засагч Л.Наранбаатар "ЭТТ 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлагаддаг. Үүнийг орон нутгийн буюу жижиг ТТ-н зардалтай харьцуулбал 51 хувь, Энержи ресурсынхаас 106 дахин өндөр. 2011 оноос хойш нийт 24.2 сая тонн, сайн чанарын нүүрсийг сорчилж олборлосон. Хэрэв энэ барга барилаар үргэлжлүүлэн ажиллавал уурхайн үр ашигтай нөөц найман жилийн дараа дуусна. Компанийн алдагдал 453 тэрбум төгрөгт хүрсэн. Нийт зээл нь 822 тэрбум төгрөг бөгөөд үүний 70 хувийг Хөгжлийн банкны зээл бүрдүүлж байна.

Чалкогийн өр нийт зээлийн наймны нэгийг эзэлдэг”  хэмээн мэдээлсэн юм.  Засгийн газарт дээрх зөрчил дутагдлуудыг арилгаж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг эдлүүлэх асуудлаар шаардлага хүргүүлснээр тодорхой үр дүнд хүрнэ гэж тооцоолсон байна. Улмаар төр засгийн  зүгээс  уг асуудлыг тодорхой хүрээнд шийдвэрлэж өгөхгүй бол иргэний бол захиргааны хэргийн шүүхэд хандах бүрэн үндэслэл бий гэж  хэвлэлийн хуралд оролцогчид тодотгож байсан юм.   Манай улсад үйл ажиллагаа явуулдаг, бүхий л ХК дөрөвдүгээр сард багтаан хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг зарладаг. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан зарлах үүрэг хүлээдэг. Иймд энэ удаагийн хурлын зарыг эртнээс түгээн, иргэдийг хуралд оролцуулан, мэдээллээр хангахыг хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид уриалсан билээ. 

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ӨРӨӨ БАРАГДУУЛЛАА

2017.03.30: Хэдэн жилийн турш яригдсан "Чалько” компанийн өрийг өнгөрсөн сарын 1-ний өдөр гэхэд дарна гэж мэдээлж байсан. Тэгвэл гуравдугаар сарын 30-ны өдөр өрийг дарсан талаараа "Эрдэнэс Таванолгой”-н зүгээс мэдээлсэн. Энэ талаар хэвлэлүүд "БНХАУ-ын Чалко компанид төлөх өрөө 100 хувь барагдуулсан талаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнөөдөр Төрийн ордонд мэдээлнэ. Тус компани энэ оны долоон сард Чалкод төлөх өрийг дуусгана гэж тооцоолж байсан ч ийнхүү эрт барагдуулжээ. 2011 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газрын байгуулсан гэрээ зургаан жилийн дараа ийнхүү дуусгавар боллоо.   Энэ гэрээг байгуулснаар манай улс Чалкогоос урьдчилгаа төлбөрт 250 сая ам.доллар авсан. Гэвч энэ мөнгийг "Хүний хөгжил сан”-д шилжүүлэн, иргэн бүрт олгодог 21 мянган төгрөгийн халамжид зарцуулсан юм. Уг нь нүүрс угаах буюу баяжуулах үйлдвэр барьсан бол бодит өгөөжийг нь бүх нийтээрээ хүртэх байлаа” хэмээн мэдээлж байлаа.

Л.НАРАНБААТАР: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н УДИРДЛАГУУД КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА

2017.04.06: "Эрдэнэс Тавантолгой” компани жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр эдийн засагч Ч.Ганхуяг, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар шүүхэд хандана гэж мэдэгдэж байсныхаа дагуу энэ сарын 3-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  хандсан билээ.  Энэ талаараа судлаач Л.Наранбаатар "Хувьцаа эзэмшиж байгаа 2.5 сая иргэн болон хувьцааг нь нэрлэсэн үнээр нь худалдаж авсан 533 аж ахуйн нэгжийг "Эрдэнэс Тавантолгой” компанийнхан мэдээллээр үл хангах, хуралд оролцоход саналын эрхгүй байлгах, гол хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэхгүйгээр томоохон хэлцэл хийж буй зэрэг нь Компанийн тухай хууль зөрчиж байгаа юм.

Үүнийг үндэслэл болгон шүүхэд хандлаа. Бид энэ талаар өмнө нь иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэж байсан. Түүний хүчээр ахиц гарсан зүйл бий. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой” компани энэ сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхээр зарласан. Хувьцаа эзэмшигчдэдээ компанийн үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллээ хүргэхээр болсон байна. Гэхдээ иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхгүйгээр оролцох боломжтой гэжээ. Ингэж болохгүй. Иргэд энэ хуралд саналын эрхтэй оролцох ёстой” хэмээн ярьсан юм. 

Г.ГАНБОЛД: ИРЭХ ЖИЛЭЭС ИРГЭДЭД НОГДОЛ АШИГ ТАРААХААР ТӨЛӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА 

2017.04.23: "Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт өнгөрсөн сарын 23-нд  болж,  Санхүү, хөрөнгийн зах зээлд ажиллаж байгаа шилдэг компаниуд нэг дор цуглаж, бизнесээ хэрхэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хэрхэн татах, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлээ ярилцсан билээ. Энэ үеэр  "Эрдэнэс-Монгол” компанийн дэд захирал Г.Ганболд "Нэгдүгээр улиралд "Эрдэнэс-Тавантолгой” компани  татварын дараах ашгаас 80 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Үүний 67 тэрбум төгрөгийг улсын төсөвт шууд төвлөрсөн. "Эрдэнэс-Тавантолгой” компани ашигтай ажиллах зам руугаа орсон. Жилийн эцэст 260 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх жилээс компани иргэдийн эзэмшиж байгаа хувьцаанд ногдол ашиг тараах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Иргэдийн хувьцааг бүртгэх, нэрийн данс нээх ажлыг хийж эхэлсэн” хэмээн ярьжээ.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧЭЭС 64 НЬ Л ХУРАЛДАА ИРЛЭЭ

2017.04.28: "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сард багтаж болно гэж байснаараа боллоо. Энэ талаар хэвлэлүүд "Эрдэнэс таван толгой (ЭТТ) компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр өглөө тус компанийн байранд болов. Хурлыг тус компанийн толгой компани болох "Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал С.Түмэнцогт даргалан явууллаа.Өмнөх жилүүдийн хувьцаа эзэмшигчдийн хуралтай харьцуулахад энэ удаад харьцангуй олон буюу 64 иргэн хуралд оролцлоо.

Өнгөрсөн онд 10, түүний өмнөх онд зургаан иргэн хуралд оролцсон гэж ЭТТ ХК-ийн захирал Д.Ариунболд хэлэв. Гэсэн ч хурлын зарыг хангалттай түгээгээгүй, ердөө 30 минутын хугацаанд хуралд оролцох иргэдийг бүртгэсэн, хурлын танхим жижиг байна, хурлыг хаалттай явуулж байна гэх шүүмжлэлийг эдийн засагч Л.Наранбаатар хэлэв. Мөн тэрбээр хурлын өрөөний 3G сүлжээг хаасанд бухимдан, компанийнхаа ажилчдаар энэ танхимыг дүүргэсэн байна гэсэн юм.Өнөөдөр болсон хурлаар "Эрдэнэс таван толгой” компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гүйцэтгэх захирал Д.Ариунболд  танилцуулав.

Дараа нь эдгээр тайланд өгсөн ТУЗ-ын дүгнэлтийг уншлаа. Дүгнэлтэд ЭТТ компанийн удирдлага зүтгэл гарган ажиллаж, оновчтой шийдвэр гаргасан гэж Д.Ариунболд захирал болон түүний багийг магтжээ. Өнөөдрийн хуралд ТУЗ-ийн дарга  У.Бямбасүрэн оролцоогүй. Тэрээр гадаад томилолттой яваа аж. Мөн ТУЗ-ийн гишүүн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хуралд оролцоогүй юм” хэмээн мэдээлжээ.

Сэтгүүлчийн өнцөг

"АМЬГҮЙ” ХУВЬЦААНЫ ЭЗЭМШИГЧИД ХУРАЛДАХ ЭРХТЭЙ ЮУ

"Эдэнэс Тавантолгой” бол 100 хувь төрийн мэдлийн компани биш. Учир нь ААН-үүд, иргэд энэ компанийн хувьцааны тодорхой хувийг эзэмшиж байгаа.  Тиймдээ ч аливаа асуудалд нь оролцож, санал бодлоо илэрхийлэх эрхтэй. Мэдээж хувьцаа эзэшиж байгаа иргэн бүр асуудалд нь оролцох боломжгүй. Угаасаа оролцож ч чадахгүй.

Тийм болохоор тодорхой төлөөллийг оролцуулдаг байх хэрэгтэй юм биш үү. Гэтэл өнгөрсөн сарын 28-ны өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хуралд ердөө л 64 хүн оролцсон байна. ТУЗ-ийн 7, 8 хүн, хараат бус гишүүд. За тэгээд бусад нь бараг тус компанийн ажилчид юм биш үү. Зарим судлаачид тэгж бухимдаж байна билээ. Энд хэд хэдэн тодорхой бус зүйл байгаа. Нэгдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой” хувьцаа гаргасан нэр зүүсэн л болохоор ХК биш ХХК-иар үйл ажиллагаа явуулж байгаа. Судлаач Л.Наранбаатарын ярьсныг дахиад иш татъя.

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой” нь хувьцаат компани нэртэй боловч одоогоор ХХК хэлбэртэй байгаа. Компанийн тухай хууль шинэчлэгдэж, хувьцаат компани нь нээлттэй болон хаалтай хэлбэртэй байна гэж тусгасан. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой”-н дүрмийг Компанийн тухай хуульд нийцүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Ингэснээр 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж тус компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэл баталгаажина. Мөн тэд компанийн санхүү, үйл ажиллагааны мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой болно” гэж ярьсан. Тэгэхээр "Эрдэнэс Тавантолгой” хувьцаа өгч байна гэж иргэдийн тархийг өч төчнөөн жил угаалаа. Зөвхөн иргэд гэлтгүй аж ахуйн нэгжүүдийг хүртэл хулхидсан.   2007 онд ЭТТ компанийн хувьцааг нээлттэй худалдахад үндэсний 533 ААН худалдан авсан юм. Тэд нийт 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг "Эрдэнэс Тавантолгой”-д оруулжээ.

Гэвч эдгээр компани өнөөг хүртэл ямар ч ногдол ашиг хүртээгүйн сацуу  тэр мөнгийг  хэрхэн, яаж зарцуулсан тайлан ч байдаггүй аж.  Иймд  ААН-үүд нэгдэн, "Монгол 999 үндэсний нэгдэл”-ийг байгуулсан. Улмаар дээрх асуудлыг ярьж, хэлсээр байгаа.  Сая ч гэсэн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хуульч Б.Баяр  "Эрдэнэс Тавантолгой”  ХК атлаа нээлттэй эсвэл хаалттай юу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.  Хөрөнгийн биржид бүртгүүлэн, хувьцаа гаргаж, хувьцаагаа арилжиж эхэлснээр нээлттэй ХК болдог.

Харин Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлснээр хаалттай ХК болдог.  Гэтэл  эдгээрийн алинд нь ч бүртгэлгүй тул компанийн статусыг шийдвэрлэх, үүний тулд компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулах нь зөв” гэсэн санал гаргасан байна билээ. Түүнээс гадна   тус компанийн хувьцааг эзэмшдэг 2.5 сая иргэнийг төлөөлж, ТУЗ-д нэг иргэнийг томилох саналыг хуралд оролцогч гаргасан юм билээ. Гэвч  С.Түмэнцогт дарга хүлээж аваагүй байсан. Тус компанийн нийт хувьцааны 14 хувийг иргэд эзэмшдэг шүү дээ. Ядаж байхад "Эрдэнэс Тавантолгой”-н "амьтай” нэг ч хувьцаа байхгүй баймаар. Иргэдэд хувьцаа нь амилаагүй гээд ногдол ашиг өгдөггүй. ААН-үүдэд хүртэл. Тэгээд хэний хувьцаа "амьтай” болоод тэд хувьцаа эзэмшигчдийн хурал гэж хийгээд байгааг ч бас ойлгохгүй байна. Энэ асуудлыг нэг тийш нь болгож, шийдвэрлэх төр засаг, хууль, шүүх гэж байна уу ингэхэд. Иргэд асуудлыг гаргаад, шүүхэд өгөөд байхад тэд яагаад огт тоохгүй байна вэ.

mminfo.mn


“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа амь орохгүй нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани