Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Туул голоо яаж аврах вэ

 

Туул голоо яаж аврах вэТуул голын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, "түүх” болох цаг ойрхон болсон тухай нийслэлчүүд, албаныхан, судлаач, эрдэмтэд ярьдаг ч бохирдлыг нь багасгах, бохирдуулагчдад нь хариуцлага тооцох, таслан зогсоох ажил бараг хийгдэлгүй өнөөг хүрч буй билээ.  Бараг хийгдэлгүй гэсний учир нь үе үеийн БОАЖ-ын сайд, нийслэлийн Засаг дарга тэргүүтэй шийдвэр гаргах түвшнийхэн Туул голыг хамгийн ихээр бохирдуулагч "Харгиа” тэргүүтэй цэвэрлэх байгууламжууд, арьс, ширний үйлдвэрүүд, барилгын компаниуд, хайрга олборлогчид, Туул голын эрэг дагуу энгийн болон тусгай хамгаалалтын бүс зөрчин барилга байшин баригч эрх мэдэлтнүүдэд дахиад хууль бус зүйл хийх зүрхгүй болтол нь зангарагтай хариуцлага ногдуулж, бусдад нь үлгэрлэхийн зэрэгцээ бурууг нь номхруулсан удаа үгүй. Төлөвлөгөөт шалгалт төдийгөөр аргацааж, мөнгөн торгууль, хэд хоног үйл ажиллагааг нь зогсоох зэргээр л Туул голыг хамгаалж ирсэн гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Гэхдээ энэ байдал засгаас засаг, сайдаас сайдын хооронд үе дамжин бахь байдгаараа үргэлжлээд л байх хэрэг үү. Туул гол бохирдож, түүний хөвөө дагуу суурьшсан таван аймгийн 37 сумын хүн ард, мал, амьтад, ургамал хордсоор л байг уу. Энэ асуултад хариулт авахаар БОАЖЯ-ыг зорьлоо.

Уу булангаас Орхонтуул хүртэл бохирджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2014 онд гаргасан мэдээллээр дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт Туул гол орсон байна. Харин Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори Улаанбаатар хот орчимд Туул голын дагууд 13 цэгээс сар бүр тогтмол усны сорьц авч, чанарын хяналт тавьдаг гэнэ. Өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар Туул голын хотоос дээш цэгүүдэд усны эрдэсжилт 50- 60 мг/л, хүчилтөрөгчийн горим болон бусад бохирдуулах бодис хэвийн, харин хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Доод Сонгиноос Алтанбулаг хүртэл усны эрдэсжилт 10-15 дахин нэмэгдэж 550-830 мг/л-т хүрч,  хүчилтөрөгчийн горим алдагдан голын усны чанар эрс муудсан үзүүлэлттэй гарчээ. Ингэхдээ Туул голын усны чанарт өөрчлөлт орж буй газруудын байршлыг дараах байдлаар тодорхойлсон байна. Нэгдүгээрт, Туул гол нь Нэргүй, Номин голын уулзвар буюу Туул голын эхээс Уубулан хүртэл 167 км маш цэвэр, хоёрдугаарт, Уу булангаас (Голын дагуух жуулчны баазууд, Гордокын цэвэрлэх байгууламжийн бохир ус, Налайхын цэвэрлэх байгууламжийн бохир ус нийлэх хэсгээс) эхлэн Сонгины булан хүртэл 60 км бага бохирдолтой, гуравдугаарт, Сонгиноос (Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус нийлсэн хэсгээс) Алтанбулагийн гүүр хүртэл 40 км маш их бохирдолтой, дөрөвдүгээрт, Алтанбулагийн гүүр орчмоос Заамар хүртэл 350 км бохирдолтой, тавдугаарт, Заамараас (Заамарын уул уурхайн олборлолт эхэлж байгаа хэсгээс) Орхон голд цутгах хүртэл 100 км бага бохирдолтой гэж тодорхойлжээ. Эндээс Туул гол Тэрэлжийн Уу булангаас эхлэн бохирдож эхэлж байгаа нь тодорхой байгаа юм. Түүнчлэн Туул голын усны чанарын хяналт шинжилгээний ажлын сүүлийн 10 жилийн (2006-2016) үр дүнгээс харахад Туул голын эхээс адаг хүртэл (Уу булангаас Орхонтуул) урсгалын дагуу усны чанарын индекс буурч "Цэвэр”-ээс (95-81) "Бага бохирдолтой” (80-66), "Бохирдолтой” (65-46) ангилалд тус тус шилжиж усны чанар муудсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Бохирдуулагчдыг дахин зарлая

БОАЖЯ-ны холбогдох албаныхан Туул голыг бохирдуулагчдыг ийн зарлаад удаж буй. Гэхдээ Туул голыг бохирдуулахаа зогсоох хүртэл тэдний нэрийг дуудсаар байх нь зүй юм. Нэгдүгээрт, Цэвэрлэх байгууламжууд. Улаанбаатар хотод 2016 оны байдлаар арьс, шир боловсруулах 27, ноос ноолуур боловсруулах 27, өлөн боловсруулах 16 үйлдвэр байгаа ба эдгээр үйлдвэрээс нэг хоногт химийн бохирдолтой 2500-4500 шоо метр бохир ус Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа нь стандартын түвшинд бохирыг цэвэрлэх боломжгүй болгодог. Хоёрдугаарт, Туул голын дагууд ашигт малтмал олборлогчид нөхөн сэргээлт хийхгүй орхиж байна.  Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн мэдээллийн сангийн мэдээллээр Туул голын сав газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 331 нэгж талбар, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 130 нэгж талбар байгаа бөгөөд эдгээрээс ашиглалтын 44, хайгуулын зургаан талбай нь Туул болон түүний цутгал голуудын хамгаалалтын бүсэд орсон байна. Туул голын сав газрын захиргаанаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож нөхөн сэргээлт хийлгүй орхисноос10 га талбай эвдэрсэн байгааг тодорхойлсон байдаг. Гуравдугаарт,  Туул голын бохирдол, экологийн орчны доройтолд сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйл нь голын дагуух газар ашиглалт юм. Нийслэлийн газрын нэгдмэл сангийн ангиллаар хот, тосгон бусад суурингийн газар 2000 онд 21674.3 га байсан бол 2009 онд 41084.5 га болж нэмэгдсэн ба үүний 32 хувийг эзэлж буй гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүх нь гадаргын болон хөрсний усыг бохирдуулагч бас нэгэн хүчин зүйл болж байна. Дөрөвдүгээрт, Шар усны үер болон хур борооны усаар хотын үерийн суваг, хуурай сайр, голын татам, гуу жалганд хуримтлагдсан хог хаягдал урсан ирж, Туул голд нийлж байгаа нь голын бохирдолд тодорхой нөлөө үзүүлэх боловч энэ талаар нарийвчилсан судалгаагүй байна. Тавдугаарт, Дулааны улиралд Туул гол нь иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх, аялал зугаалгын гол бүс болдог. Энэ үеэр иргэд машинаа голд угааж, хог хаягдлаа ил задгай хаяж эрэг орчмыг бохирдуулдаг. Мөн хотын ойролцоох Туулын бургасанд шашны зан үйлээр хийморийн дарцаг, хадаг их хэмжээгээр уяснаас бургасны ургалт зогсож, үхжилт үүсэж байгаа нь орчны бохирдол үүсгэх шалтгаан болж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 116 ам километр талбай ойн сан бүхий газарт хамрагддаг ба үүний 10 хүрэхгүй хувийг голын хамгаалалтын зурвасын ой буюу татмын ой эзэлдэг байна.  

Туул голыг аврахын тулд тэд юу хийж байна вэ

Дээрх асуултад тус яамны мэргэжилтнүүд ийн хариуллаа. Хамгийн түрүүнд Улаанбаатар хотын үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардага хангахуйц хэмжээнд цэвэрлэх хүчин чадал, дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих хэмээн онцолж байв. Мөн 1995 онд батлагдаж 2004, 2012 онд шинэчлэн найруулсан Усны тухай хуульд усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлж хэрэгжүүлэх чиг үүргийг бүх шатны Засаг дарга нар хариуцахаар заасан боловч, хуулийн энэ заалт хэрэгжихгүй өнөөг хүрсэн. Гол "хамгаалах эзэнгүй” байсан нь голын бохирдол, доройтлын нэг шалтгаан гэж хэлж болохоор байна. Голын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, хяналт тавих, гарч байгаа зөрчлүүдийг таслан зогсооход Сав газрын захиргаа голлох үүрэгтэй оролцдог. Иймээс голын хамгаалалтын бүсийн хяналтыг Сав газрын захиргаадад хариуцуулах эрх зүйн тогтолцоо бий болгох ёстой гэлээ. Түүнчлэн Туул голын хамгаалалтын бүсэд нэмж газар олгохгүй байх, нэгэнт бий болсон суурьшлын бүсэд үерийн хамгаалалтыг цогцоор шийдэх, газар болон усны нөөц ашиглалтад онцгой албан татвар ногдуулах эрх зүйн орчин бүрдүүлэх, нийслэлийн суурьшлын бүс дэх голын голдирлыг далангаар хязгаарлан, эргийн тохижилт хийж, гэр хорооллын хашааны стандартыг тогтоож, мөрдүүлэх байдлаар усны сан бүхий газрын хамгаалалтын бүс түүний дэглэмийг хэрэгжүүлэх журамд тусгайлсан эрхзүйн зохицуулалт хийх нь зүйтэй гэж байв. Үүнээс гадна Туул голын татам, хамгаалалтын бүсэд элс хайрга олборлож буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг хотоос яаралтай гаргах, зөрчил илэрдэг хэсгүүдэд камержуулалт хийх, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, Туул голын эх хэсэгт Ус үндэсний хөтөлбөр, болон бусад үндэсний хөтөлбөрүүдэд заасны дагуу олон жилийн тохируулга бүхий ус хуримтлуулах боомт барих төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа гэж байлаа. Энэ бүхнийг хэрэгжүүлж, мөрдүүлж чадвал Туул гол цэвэр тунгалаг болно гэсэн үг. Гэхдээ эдгээрийг биелүүлэхийн тулд шат дараат төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй гэнэ. Үүний нэг нь Хатан Туул хөтөлбөр.

Хатан Туул II хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 203 дугаар тогтоолоор "Хатан Туул” хөтөлбөрийн I шатны ажлын төлөвлөгөөг баталсан байдаг. Хөтөлбөр нь Туул голын усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах чиглэлээр дунд хугацаанд боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ус хангамжийг хэвийн байлгах, нөөцийн зохистой ашиглалт бий болгох, бохирдлыг хүлцэх хэмжээнд нь хүртэл цэвэршүүлэх замаар Туул голын сав газарт оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ханган баталгаажуулах гэсэн үндсэн найман зорилттой.  Зорилтуудын хүрээнд 29 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг аж. 2012-2016 онд хэрэгжэнэхүү хөтөлбөрийн 29 үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Концессын гэрээний дагуу гаргах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын хандив, тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлсэн байна. БОАЖЯ, ТГСГЗ-аас энэхүү хөтөлбөрийн  биелэлтийг 69.29 хувийн гүйцэтгэлтэй хэмээн дүгнэсэн байна. Өдгөө уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр II шатны төлөвлөгөөг ажлын хэсгийнхэн боловсруулж байгаа юм байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


Туул голоо яаж аврах вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани