Processing, Please wait...
Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Дэлхийн мэдээ
  • Орон нутгийн мэдээ
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Байгаль орчин
  • Хууль эрх зүй
  • Компаниуд
  • Ордууд
  • Тендер
  • Ашигт малтмал
  • Нөхөн сэргээлт
  • Ажлын байр
  • Тээвэр зууч
  • Ханган нийлүүлэгчид
  • Хурал зөвлөгөөн
  • Зар
  • ТОЛЬ
  • Ярилцлага
  • mram.gov.mn
  • nea.gov.mn
  • keestrackmongolia.mn
  • erdenetmc.mn
  • southgobi.mn
  • mininginvestment.mn
  • infomine.mn
  • pam.gov.mn
  • mn.mno.mn
  • mmc.mn
  • tsairt.mn
  • energyresources.mn
  • mongolgazar.mn
  • monpolymet.mn
  • international.mcs.mn
  • erdenesmgl.mn
  • tavantolgoi.mn
  • mm.gov.mn
  • tananimpex.mn
  • investor.mn
  • entree.mn
  • mpi.mn
  • absolutemining.mn
  • adamasmining.mn
  • uuluurhai.mn
  • boroogold.mn
  • sbt.mn
  • ot.mn
  • donbass.mn
  • tanilgroup.mn
  • baganuurmine.mn
  • monmag.mn
  • mining.mn
  • cylpro.mn
  • ewater.mn
  • mera.mn
  • digdog.mn
  • guum.mn
  • amc.mn
  • miningmongolia.mn
  • eitimongolia.mn
  • mak.mn
  • mongoliandiamondtool.mn
  •  
  • lme.com
  • altanrio.com
  • bloomberg.com
  • infomine.com
  • sharyngol.com
  • umamisf.com
  • cengeolab.com
  • noyonshish.com
  • zamineservices.com
  • tumurlug.e-darkhan.com
  • mongolianminingjournal.com
  •  
  • mnmining.net
    FACEBOOK
    TWITTER
    Youtube
    RSS

Эрдэнэт үйлдвэрийн 28 жилийн тайланг ил болгоцгооё

2017 оны 05 сарын 04, 12 цаг 30 минут

 

Эрдэнэт үйлдвэрийн 28 жилийн тайланг ил болгоцгооё"Эрдэнэт” үйлдвэр  улстөрчдийн шуналыг хөдөлгөдөг, харааг булаадаг, хяналтаа тогтоох гэж улайрдаг талбар хэвээрээ байсаар байна.  Сонгуульд ялсан нам нь Эрдэнэтэд хяналтаа тогтооно. Ялагдсан нь ээлжээ хүлээнэ. Ийм л гинжин урвалаар сүүлийн 20 гаруй жил замнаж ирлээ. Хэрвээ шахаас бүхнийг ил болгож, шамшигдуулсан хөрөнгө бүхнийг илчилвэл  холбогдоогүй улстөрч цөөн гарч мэднэ. Төрийн мөнгө ёолдоггүй гэгчээр олон ч луйвар нам хэмээх том халхавчинд нуугдаж, албан тушаал хэмээх буулганд дарагдаж ирсэн биз ээ. Үүнд МАН, АН гэж туйлшрах ч шаардлагагүй. Аль нь  ахиу "гулгуулсан" бэ л гэхээс биш. Төрийн мэдлийн  гэсэн нэрээр үнэндээ улстөрчид, эрхмэдэлтнүүд хяналтаа тогтоож, янз бүрийн арга сиймхийг ашиглаж, "савраа” шигтгэн дур зоргоороо аашилж буй. Төрийн өмчит үйлдвэрүүдийн дийлэнх нь  ашиггүй, алдагдалтай ажилладгийг гол шалтгаан нь л ердөө энэ. Эрдэнэтээс том, бусдаас бага л гэхээс биш схем нь ойролцоо гэсэн үг.

 

Энэ үйлдвэрээс мөнгө саах хамгийн өгөөжтэй  арга нь шахаа. Тухайн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн үнээс, жишиг өртгөөс хамаагүй өндөр үнээр нийлүүлж, зөрүүг халааслана.  Энэ нь үнэндээ төсөвт төвлөрөх хөрөнгийг замын дундаас зувчуулж байгаа хэрэг. Таны хүүхдийн мөнгө, аав, ээжийн тань тэтгэвэр, ач, зээ нарын чинь  сурч боловсроход зарцуулах мөнгийг хулгайлж байгаатай ялгаагүй. Улстөрийн "сэтэртэй” мяндагтангуудын шахааны бизнесийн  түүх  хэдэн арваараа үргэлжилнэ. Үүнийг   сэтгүүлчид  эрэн сурвалжлаад, хууль хяналтынхан мөрдөн мөшгөөд гаргаж ирсэн гэхээсээ илүү эрх ашиг зөрөлдсөн нөхдийн буянаар л голдуу  нийтэд ил болж буй нэгээхэн  хэсэгхэн нь.

 

Хэдхэн жилийн өмнө нэг дарга  "Эрдэнэт”-д таван тэрбумын бэлгэвч, хэдэн зуун саяын үсний хавчаар шахсан  нууц нь задарч  шуугиан тарьж байлаа. За тэгээд ариун цэврийн цааснаас  авахуулаад  хэрэгцээгүй бараанууд агуулахыг дүүргэсэн тохиолдол ч бий гэж байгаа. Ашиглагдахгүй байсаар зарим нь  актлагдаж, талбайгаа  чөлөөлж авахын  түүс болдог гэх.  2012 онд Үндэсний аудитын газраас "Эрдэнэт"  үйлдвэрийг шалгахад 500 орчим тэрбум төгрөгийн зөрчил  илэрч,  10 тэрбумын ашиглагдахааргүй тоног төхөөрөмж  байсан гэдэг.

 

 "Жаст”-ын Ш.Батхүү  Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас авсан зээлийнхээ  барьцаанд  Эрдэнэтийг тавьчихсан хэрэг ч гарсан. Энэ баталгаан дээр нь тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга  Д.Сугар хоёр гарын үсэг зурсан гэх. Гэвч өнөөг хүртэл хариуцлага тооцох, зээлийн төлөлтийг хэн хариуцахыг  ярих байтугай усанд хаясан чулуу мэт таг чиг болоод байна.  Ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр 2008 оны хоёрдугаар сарын 17-нд 1. 5 сая ам.доллар, 2008 оны 12 дугаар сарын 31-нд 1.3 сая ам.доллар, 2009 оны есдүгээр сарын 15-нд 439 мянган ам.доллар  авсан компани  бараа, материал нийлүүлсэн нь одоог хүртэл тодорхойгүй байдаг аж.  Энэ мэт жишээ олон бий.

 

Зөвхөн МАН-ынхан гэлтгүй З.Энхболд УИХ-ын дарга, АН-ын дарга байхдаа   Эрдэнэт үйлдвэрт тэрбум таван зуун сая төгрөгийн шахаа хийсэн баримт хэвлэлээр цацагдаж дуулиан болж   байв.  Төрсөн дүү З.Хишигтогтохынхоо  компани болох "Болдсофт” компаний  нэр дээр хийсэн энэхүү гэрээнд интернэтийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай заасан байдаг.  УИХ-ын дарга болмогц дүү нь  гэрээ хийсэн гэхээр  түүнийг албан тушаалаа ашиглан нөлөөлсөн гэж хардаж болохоор байгаа юм.

 

 УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хүртэл  хүү Н.Анхбаярынх нь компани  "Эрдэнэт” үйлдвэртэй  гэрээ хийж байсныг, Хууль зүйн сайд байхдаа дэмжлэг үзүүлснээ хүлээн зөвшөөрөөд буй.  Баримт нь баараггүй   учраас  булзах аргагүй болж, худлаа хэлж гүрийж байхаар үнэнээ өчсөн байлгүй.

 

Хэдхэн зүйл дээр харьцуулалт хийхэд Эрдэнэтэд  шахааны бизнес цэцэглэсэн үгүйг ялгаж салгах боломжтой. "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог.  Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж,  530  орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Энэ хоёр төрлийн баяжмалыг Хятадын хэдхэн компани  авдаг гэж байгаа. Өмнөд хөршийн нэртэй ч Монгол нууц ноёнтнуудтай  дундын зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг  гэгдээд байгаа эдгээр компаниудын нэрсийг зарлавал луйврын сүлжээний бодит төрх илчлэгдэж мэднэ. Үнэхээр баяжмал авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг  үйлдвэр үү, зуучлагч уу гэдгийг ялгаж танихад ядах юмгүй. Интернет хөгжсөн өнөө үед хэдэн товч дараад эсвэл тухайн компанийн  мэдээлэлд анализ хийгээд л   мэдчихэж болно. Бас баяжмалын ханшийг жил бүрээр нь  судлаад дундажийг гаргачих  сийрэгхэн толгойтой хүмүүс олон бий. Тийм болохоор  жил бүрийн баяжмалын борлуулалтыг нийтэд ил гаргадаггүй,  гүйлгээг шилэн болгодоггүй.  Нууцлалын гэрээтэй нэрээр халхавчлан хаалттай байлгадаг биз ээ.

 

 Баяжмал, шатахуун, сэлбэг зэрэг бараа, бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр авч байна уу, үгүй юу гэдгийг нягтлахад  гогцооны үзүүр хөврөөд л ирнэ. Ганцхан жишээ татахад, Оюутолгой зэс, молибдены баяжмалаа хэдээр борлуулж байна, Эрдэнэт ямар ханшаар зарж байна гэдгийг  харьцуулая.  Рио Тинто ямарч дундын зуучлагч хөлсөлгүй өөрсдөө шууд үйлдвэрт нийлүүлдэг гэж байгаа. Тийм болохоор  үнийн зөрүү бий эсэх нь тодорхой гараад ирнэ. Хэрвээ Оюутолгойгоос хамаагүй хямд үнээр баяжмалуудаа худалддаг бол "но” байна аа л гэсэн үг. Яагаад заавал зуучлагчаар дамжуулж борлуулах ёстой юм, харилцаа холбоо хурдацтай хөгжиж байгаа өнөө үед. Энэ нь шахаа хийх боломж нь уу гэж хардахад хүргэж байгаа юм.  

 

1989 онд Уулын баяжуулах үйлдвэрийн тавдугаар ээлжийг ашиглалтанд оруулж, хүдэр олборлох, боловсруулах хүчин чадлыг жилд 20 сая тонн хүртэл нэмэгдүүлсэн юм билээ. Тийм болохоор   үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдан авалт, баяжмалын борлуулалтын 28 жилийн тайланг  ил болгоцгооё. 

 

times.mn


Эрдэнэт үйлдвэрийн 28 жилийн тайланг ил болгоцгооё
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


Буцах Сэтгэгдэл: 0
 
Холбоотой мэдээ:
  • Эрдэнэт үйлдвэр Монголчуудыг 42 жил тэжээх нөөцтэй
  • “Эрдэнэт” үйлдвэрийн орлого 19.4 тэрбумаар нэмэгджээ
  • Эрдэнэт үйлдвэр зардлаа 34.9 тэрбум төгрөгөөр бууруулжээ
  • Ч.Ганзоригийн хэргийг “хав дарав”
  • «Эрдэнэт»-д шахаа хийсэн компаниудыг шалгана

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
“Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг хасаж, хохиролд 1,234,742,126 төгрөгийг гаргуулав

  Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Петрочайна ...

2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
Шатахуун нөөцлөх 150,000 м.куб багтаамжтай сав барих ажил дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ гэв

  Монгол Улс гуравдугаар сарын 26-ны байдлаар ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
"Хризо праза групп"-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцална

<!-- ...

2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
Б.Энхтүвшин: АИ-92 бензиний үнэ ойрын гурван сар өөрчлөгдөхгүй. Евро-5, дизелийн түлшний үнэ хэлбэлзэх магадлалтай

  Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдал газрын тосны зах зээлд ...

2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
Орлон тоглогчгүй бодис бол ус

<!-- ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
Ерөнхий сайдын хатуу шаардлагын дараа “Рио Тинто” буулт хийж, татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ

  Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт “Рио Тинто” ...

2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

  Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн ...

2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn
Ord Mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Gold Copper Uranium Iron Silver
1 Week Gold Prices - Gold Price Chart
1 Week Copper Prices - Copper Price Chart
3 Month Uranium Price Chart - Uranium Price Per Pound
6 Month Iron Ore Fines Prices - Iron Ore Fines Price Chart
1 Day Spot Silver Prices - Silver Price Chart
Нүүрсний ханшийн мэдээ
Thermal Coal Coking Coal Coal
1 Year Coal Prices - Coal Price Chart
Historical Coal Prices - Coal Price History Chart
3 Month Coal Prices - Coal Price Chart
Уул уурхайн ТОП 25 компани
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
We provide clear specifications, detailed photographs, and honest descriptions replica tag heuer, so you know exactly what you are purchasing before you order replica rolex watches for women replica watches quality. Бүх эрх хуулиар Copyright © 2013 - 2017 | Ord.mn Монголын Уул Уурхайн Мэдээллийн Үндэсний Портал
Вэб сайтыг Aureola http://www.ord.mn
Scroll