Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Усны нөөцийн талаар дахин нэг эргэж ярилцмаар...

 

Ус өөрөө хүний амьдралын хамгийн түгээмэл, хамгийн чухал, нэн тэргүүний хэрэглээ учираас алтнаас ч үнэтэй бөгөөд усгүйгээр дэлхийд нэг ч амьдрал бүрэлдэн бий болохгүй байсан билээ. Дэлхийн улс орнууд ундны цэвэр усны хомсдолд орсоноос болж нийгмийн гүн хямрал, улс орны доройтол, мөхөл гээд олон асуудалтай тулгарч ирсэн байна. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн өндөр хөгжилтэй соёл иргэншилүүд усыг даган үүсэн бий болж, хөгжиж, цэцэглэж, харин усны гольдрол нь өөрчилөгдөж, хуурайшин ширгэхэд мөхөж устсан түүх их бий.

Чингис хааны байлдан дагуулсан Тангуд улс түүний байлдан дагуулалтаас бус Яргай хотыг дайран урсдаг байсан гол мөрөн ширгэж, цөлжилт эрчимтэй явагдсны улмаас устан үгүй болсоныг өнөөдөр түүхчид нэгэнт нотлоод байна. Ус хүн төрөлхтөний амин чухал асуудал байсаар ирсэн төдийгүй соёл иргэншил үүсэх, мөхөх олон нөхцлийн хамгийн гол нөлөө үзүүлэгч хүчин зүйл байсныг түүхийн олон баримт гэрчилнэ.

Энэ ч үүднээс монголчууд усыг чандмань эрдэнэ хэмээн дээдлэх бөгөөд усыг хайрлан хамгаалах олон зан үйлийг гүйцэтгэж ирсэн байдаг билээ. Манай улс говь, тал, хээр хосолсон нутагтай, усны гурван том хагалбарын заагт, харьцангуй өндөрлөг, Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн хур тунадас багатай, хуурайшилт ихтэй хэсэгт оршдог.

Газар нутгийн онцлогоос шалтгаалан ундны цэвэр усны хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорхи усаар хангах болов. Манай улс нөхөн сэргээгдэх боломж хомс газрын доорх гүний усаа эдийн засагт түлхүү ашигладаг атлаа нутгийн хойд хэсэгт хуримтлагдан, гадагш урсдаг гол мөрнөө бусдад үнэггүй шахам бусдад "бэлэглэдэг” ус ашиглалтын оновчгүй, төрийн бодлоггүй улс орон юм. Гадаргын усны нөөц байхгүй гэж хэлж болох говийн бүсэд томоохон ус хэрэглэгчид бий болсон ч гадаргын усны гол эх үүсвэр нь эсрэг зүг рүү буюу манай улсаас гадагш урсан оддог онцлогтой. Манай орны усны нөөц гадаргын ба газрын доорхи уснаас бүрэлдэх бөгөөд нийт хэмжээ нь 608.3 шоо км, гадаргын усны нөөц 4.9 шоо кмгазрын доорхи усны нөөц нь 10.8 шоо километр хэмээн тогтоогджээ.

Түүнээс гадна манай орны усны нөөц, түүний чанарын хувьд хэд хэдэн өвөрмөц онцлог байдгийг энд тодруулъя. Тухайлбал, усны нөөцийн тархалт туйлын жигд бус, чанар найрлага нь ч оршин буй газар нутаг, байгалийн бүс бүслүүр, агуулж буй чулуулгийн тогтоц, найрлагаасаа хамаарч ихээхэн өөр өөр байдаг. Гадаргын усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэг буюу нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзлэх талбайд бүрэлдэн бий болдог. Үүнээс бүрэлдсэн нөөц нь Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савууд орших ба тэдгээрт багтах 17 томоохон гол, мөрөн түүний цутгалуудыг тэжээж, хөрш орнууд руу урсан оддог. Өөрөөр хэлбэл манай улс гадаргын усаа эдийн засгийн эргэлтэд одоог хүртэл оруулж чадалгүй гадагш нь гаргадаг дэлхийд бараг цорын ганц улс гэхэд болно.

2007 онд явуулсан гадаргын усны тооллогоор манай орны гол горхины 887, булаг шандны 2096, нуур тойрмын 1166 нь хатаж, ширгэсэн урьдчилсан дүн гарчээ. Энэ нь нийт гол мөрний 21 хувь, горхи булагны 29 хувь, нуур тойрмын 45.4 хувь, рашааны 15 орчим хувь нь хатаж ширгэсэн байна гэсэн үг юм. Хархираа, Түргэн, Цамбагарав, Таван богд уулсын мөстөлийн талбай нь 1940 оныхоос 30 гаруй хувиар багасчээ. Үүнд уул уурхай, газар тариалан, үйлдвэрлэл гэхээсээ илүүтэй дэлхий нийтэд нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөө монгол улсын нутаг дэвсгэр, ялангуяа усны нөөц дээр тодорхой ажиглагдаж, усны нөөцийн хомсдол нүүрлэж болзошгүй болоод байна.

Нөөцийн ихэнхи хэсэг нь улсын хилээс гадагшаа урсч, ууршилтын өөрчлөлт нь унах хур тундасны хэмжээний өсөлтөөс давж, хуурайшил их хэмжээгээр явагдаж олон гол горхи ширгэж байна. Газрын доорхи усны нөөц тодорхой хэмжээгээр байдаг боловч эргэж нөхөн сэлбэгдэх хугацаа нь удаан тул ашиглаж болох нөөцийн хэмжээ тун бага, эргэн нөхөгдөх боломж хомс гэдгийг усны чиглэлийн мэргэжилтэнгүүд санал нэгтэй өгүүлдэг.

 

УСНЫ НӨӨЦ АШИГЛАЛТ

 

Усны нөөцийн ашиглалт, хэрэглээ нь хүн амын унд ахуйн хэрэглээ, бэлчээр усжуулалт, усалгаатай газар тариалан, төрөл бүрийн боловсруулах болонуул уурхай, эрчим хүчний үйлдвэр, аялал жуулчлал, ногоон байгууламж, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах зэрэг зорилгоор ашиглаж буй усны хэмжээнээс бүрэлддэг.

Өнөөгийн байдлаар манай улсын хэмжээнд жилд 433.9 сая шоо метр усыг хэрэглэж, ашиглаж байна. Хүн амын унд ахуйн ус хэрэглээний байдлыг авч үзвэл манай орны нийт хүн амын 30.8 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 24.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 37.7 хувь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг, шанд, гол горхины уснаас авч хэрэглэж байна гэсэн судалгаа бий. Ус хэрэглээний түвшин нь орон сууцанд оршин суугчдын хоногийн ус хэрэглээ нь 230-350 литр, хөдөө орон нутаг болон гэр хороололд оршин суугчид хоногт дунджаар дөнгөж 5-10 литр ус хэрэглэж байна гэсэн судалгааны дүн байдаг. Хүн ам хот руу суурьших хөдөлгөөн ихсэснээр хот суурины хүн амын усны хэрэглээнээс гадна бэлчээр усжуулалтын шаардлага ч өсч байна.

Монгол улсын Үндсэн хуульд "…усны нөөц нь гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байна.” гэж зааснаас гадна усыг хамгаалах, хэрэглэх, усны нөөцыг нэмэгдүүлэх, ус ашиглалт, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ хангамж, усны эрүүл ахуйн олон талт харилцааг зохицуулах чиглэлээр 30 гаруй хуульд тодорхой заалтуудыг оруулж, усны нөөцийг хамгаалах, ашиглах харилцаанд хуулиар тогтоогдсон үүрэг бүхий 27 субьектийг тодорхойлжээ. Энэхүү 27 субьект нь усны нөөцийг ашиглах, хамгаалах чиглэлээр нийт 200 гаруй нэр төрлийн ажил үүргийг гүйцэтгэдэг боловч зарим ажлыг гүйцэтгэх субьектийг хуульд тодорхой заагаагүй, ажил үүргийг давхардуулсан, эрхзүйн зохицуулалт нь тодорхой бус байдаг байна.

Өөрөөр хэлбэл манай улс усны талаар нэгдсэн, үндэсний хэмжээний томоохон бодлого байхгүй гэж хэлэхэд болно. Усны нөөцийг бүрдүүлэх, гадагш урсгалтай гол мөрний урсацыг тохируулах замаар бүс нутаг, газар тариалан, үйлдвэрлэл, уул уурхайгаа хөгжүүлэх төрийн бодлого илт үгүйлэгдэж байна. Тиймээс гадагш урсч буй гол мөрний урсгалыг эх орныхоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар урагш харж, усны үнэ цэнийг бий болгож, эдийн засгийн хамгийн гол хөшүүрэг бол ус гэж тодорхойлох цаг болоод байна. Усгүйгээр хүн төрөлхтөн амьд байхгүй нь тодорхой шиг усгүйгээр улс орон хөгжих боломж ирээдүйд улам бүр хомсдох цаг ирээд байна.

Д.Оюун


Усны нөөцийн талаар дахин нэг эргэж ярилцмаар...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани