Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс нэрийн хуудсаар зарагддаггүй болсон

Нүүрс нэрийн хуудсаар зарагддаггүй болсон"Эрдэнэс – Таван Толгой" компанийн төв оффист нэг Хятад бизнесмэн гэнэт зочилж аргаа барж яваагаа хэлсэн гэнэ. 100 саяыгаа луйвардуулчихлаа гэж урвайх энэ харийн эрийг чухам юу хөтлөөд энд авчирав.  Мэдээж энэ бол НҮҮРС. Манай нүүрсний гадаад талд импортлогч ганц орон бол Хятад. Ойрын хөрш Хятадад Монголын нүүрс яагаад холдоод энэ зайд, доншуур нүүрсчид, зуучлагч нар бий болов. Нүүрс ховордоод байна уу. Олборлолт нь багадаад байна уу. Юу л байна, нүүрс байна гэдэг манай зах зээл дээрээс хямд нүүрс авах "судалгааны ажил”-аар ирсэн зөндөө олон хятад нийслэлийн буудлуудад "нуугдсан”, төөрсөн байдалтай байна гэвэл та итгэх үү. 

 

Энэ бол тус компанийн удирдлагаас нүүрсний үнийг  зах зээлийн ханшид ойртуулж буй үйл ажиллагаатай холбогдож ирнэ.

 

Тус компанийн албан ёсны сайтруу ороод харлаа.  "Эрдэнэс-Таван Толгой” ХК 2011-2016 оны  тавдугаар сарын 03-ны байдлаар нийт 15.7 сая тонн нүүрс экспортлоод байна.

 

Монгол Улс 2015 онд нийт 14.5 сая тонн нүүрс экспортолсон бол үүний 30 орчим  хувийг "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн экспортолсон нүүрс эзэлж байна. Харин Монгол Улсын экспортолсон нийт нүүрсний хэмжээ БНХАУ-ын импортын 10 орчим хувийг эзэлж байна гэжээ. 

 

Дэлхийд нүүрс худалдан авалтаараа тэргүүлдэг луугийн ам руу өдөр шөнөгүй хүрздэж нүүрс зөөдөг бид  нүүрсний зах зээлийнх нь 10 хувийг  дөнгөж дүүргэж байгаа юм байна.

 

Мөн албан сайтад нэг мэдээлэл тавьсан байна.  / http://www.erdenestt.mn/?p=2168 / сайтын мэдээллийг агуулгыг товчоор сийрүүлбэл:

 

..."Эрдэнэс – Таван Толгой компанийн Цанхийн уурхайгаас олборлосон дор дурдсан чанар бүхий 100,000 тонн коксжих нүүрс-ийг тонн тутмыг 72.8 ам.доллар-аас багагүй үнээр борлуулах боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Энэхүү Тендерийн мэдээлэлд хэд хэдэн зүйл маш тодорхой харагдаж байх юм.

 

Нүүрс худалдан авах хүсэлтэй компани нээлттэй тендерт орохын тулд ямар шаардлага хангах талаар мэдээллийг оруулжээ.  Компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх чадамжтай хуулийн этгээд байх бөгөөд экспортын борлуулалтад нүүрс импортлогч улсын холбогдох зөвшөөрөл, лицензтэй компани байх.  Гэрээт нүүрсээ ямар хугацаанд авах хувиар мөн тээвэрлэлтийн чадамж бололцоогоо харуулах. Гэрээний урьдчилгаа төлбөр /30%-иас багагүй/ гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт ЭТТ-ийн нэрлэсэн банкны дансанд шилжүүлэх боломжтойг нотлох баримт бичгийг зайлшгүй ирүүлнэ. 1.6 Заасан хугацаанд санал ирүүлээгүй компанийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй гээд зохих шаардлагууд хөврөнө. Гэрээ байгуулсан нөхцөлд Санхүүгийн чадамжаа нотлох. Зүгээр нэг нотлох төдийгүй  нүүрс авах өрсөлдөөнд шалгарлаа гэхэлд тонн дутмаас нэг ам доллараар тооцон урьдчилгаа дэнчин төлөх бяртай компани байх хэрэгтэй. Одоо зарлаад байгаа тендерийн зараас харахад 100 мянган тонн нүүрсний гэрээ хийх боломж шаардлага хангасан аль ч компани нүүрсийг 72.8 ам доллараас доошгүй үнээр худалдан авах өрсөлдөөн  нээлттэй харагдана. Гэхдээ шалгаруулалтад шалгарлаа гэхэд тонн тутмын нэг доллар буюу 100 мянган тонн гэж жишээлэхэд 100.000 ам доллар /250 сая төгрөг / -ыг түгдрэлгүй шилжүүлчих бэлтэй байх хэрэгтэй болж байна. Ийм л энгийн ил тод мэдээлэл байхад манай зах зээл дээрээс хямд нүүрс авах "судалгааны ажил”-аар ирсэн зөндөө олон хятадыг хэн авчирч  нийслэлийн буудлуудад нуугаад байна. 

 

ЭТТ ХХК-ны  төв байрны бараг  үүд хавиас урд Хятадын нүүрсний компаниудын оффис хүртэлх агаарт Монголын нүүрс тойрсон арай өөр яриа явж байдаг. Тонн тутмаас хэдэн доллар унагаагаад гэрээ хийчих боломж байна. Танил тал байна. Урьдчилгаа мөнгө бэлэн бол нүүрс гэрээ бэлэн гэх мэт. ЭТТ компаниас албан ёсоор зарлаад байгаа тонн нь  72.8  ам доллароос доошгүй гэсэн ханш бол аймшгийн өндөр үнэ ба таньдаг хүнтэй тул үүнээс ч хямд гэрээ хийж чадах сүлбээтэй гэнэ.  Ийм аман ченжүүдийг мэдэх хүмүүс нь "Агаарчид” гэх. Эдгээр бүлтрэмтгий  ченжүүд ЭТТ компанийн  нүүрсийг нь аль хэдийн амаараа олборлочихсон, цааш нь хямд зарчихсан явна. Өөр аргаар хямдхан нүүрсний гэрээ хийх боломжтой гэсэн нэрийн хуудастай эдгээр бүлэг өөр өөрийн сувгаар тархийг нь угааж авчирсан хэдэн хятадыг гайгүй буудалд бараг хорьчихоод суугаа.  Маш хямд нүүрс авах гэрээ хийх бүтэшгүй мөрөөдөлтэй нь цангааж мөнгө салгатлаа уясаар байдаг.

 

Өдөр бүрийн урагштай алхам, амжилттай  уулзалтын мэдээгээр Хятад нүүрсчнийхээ тархийг угааж дасгасаар. Зарим нэг нь гэрээний урдьчилгаа гэж дор хаяж 100 саяас доошгүй мөнгийг салгаж авч чаддаг бололтой. Үүний цаана ЭТТ компаний түвшинд, нэг бол тэдний удирдлагуудын ойр төрлүүдээс ийм яриа үүсч, өөр сувгаар нүүрс гаргаад байгаа юу гэдэг хардлага хамгийн түрүүнд тавигдах нь зүй.

 

100 мянган тонн нүүрс гэрээллээ гэхэд тонн тутмаас нэг доллар тог хийгээд байх үнэн гоё унацтай ийм гэрээний мөрөөр орж гэнэт баяжчих санаатай би ЭТТ компаний төв байраар хэд хоног эргэлдэж үзлээ.  Янз бүрийн нүүрсний компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, менежер гэсэн хүмүүс борлуулалтын албаны хавиар орж гардаг л юм байна. Тэд тус компанийн үүдээр эргэлдэж, аль нэг даргатай нь маш амжилттай уулзсан талаар цааш дамжуулж, гэрээ хийхэд жоохон бэлэн мөнгө урьдчилгаа хэрэг болоод байгаа дээрээ хүрдэг гэдэг нь тийм ч оргүй биш санагдлаа. Харин харьцангуй нээлттэй ба үүдний харуул хамгаалалт, жижүүрийн хатуу шаардлага багатай ЭТТ компанийн төв оффисийн борлуулалтын хэсэг дээр  "танайх нүүрсээ хэдээр өгөх үү” гээд нүүр тулаад асуугаад  явж буй Хятад иргэн бол таарсангүй. Манай агаарчид тэднийг хэзээ ч энд авчирахгүй байх л даа.    

 

Нүүрсний ченжүүд өмнөд талаасаа буюу Хятадын талаас идэвхжих болсон нэг учир байгаа юм байна. Өнгөрсөн жилүүдэд үнийн доод уналтдаа хүрээд байсан нүүрс дэлхийн зах дээлд огцом өссөн. Үнэ унаж эхлэхэд нүүрс ихээр авсан Хятадын компаниуд авсан нүүрсээ хав дарсан. Одоо зах зээлд гаргаад өсгөөд заръя гэхэд нүүрсээ "угаах” хэрэгтэй. Үүнд Тавантолгой шиг сайн чанарын коксжсон нүүрстэй л холих  хэрэгтэй. Ийм цаг үеийн онцгой шаардлагаар хятадын компаниуд өөр өөрийн элч нарыг ил далд Монгол руу илгээж байгаа. Тэд  ЭТТ-н уурхайн нүүрсийг зарласан албан ханшнаас доош буулгаж олж ирэх бүх сувгийг судлаад байгаа. Энэ нь овжин агаарчдын хараанаас гарахгүй. Ойр зуур 20,30 саяыг бол яахав хаяаад үзье гэсэн хятадуудыг буудалд амьдруулж бага шиг зугаацуулан, өдөр бүр гоё тайлангаа тавьсаар гэрээний урьдчилгаа гэдгээр мөнгө салгаж аваад дайжиж байна. Мэхт мэхэндээ гэдэг болж буй дүр зураг.

 

Энэ тойрогт дээр дурьдсан асуултаа давтаж, үнэхээр ЭТТ Компанийн зүгээс ямар нэг байдлаар зарласан үнээ хямдруулсан нүүрсний гэрээ хийх боломж бий юу гэсэн асуултаа мухарлахаар тус компанийн борлуулалтын албаны дарга дээр яваад орчихлоо.

 

...Ярилцлага өгч болно. Дуу хураагуурт хураалгамааргүй байна гэлээ. Ерөнхийд нь нүүрс худалдан авагчдыг сонгон шалгаруулах журмыг ярилаа. Энэ мэдээлэл байгуулагынх нь сайтад ил  байгаа, хэн ч ороод Хятад, Монголоор  харчихаж  болох тул би тоосонгүй.  Яагаад нүүрс хямд гэрээлэх боломж байгаа талаар яриа гараад, үүн дээр тодорхой хүмүүс ажиллаад, Хятадын  зарим иргэд хохироод байгаа талаар л улайран асуулаа. Манай хүн ч цуурхалыг дуу нэгтэй звшөөрч байна. Бараг миний зочлохын өмнөх өдөр нэг хятад нөхөр  100 сая юань алдсан гэсэн цухалдалтай орж ирээд гарсан гэнэ. Уул нь тэр хятад иргэн агаарчдад мөнгөө өгөхөөс өмнө энд ирээд шууд асуучихаж болох байж гэж би бодлоо.

 

Борлуулалт хариуцсан даргын яриагаар бол Тавантолгойн уурхайн аман дээр гарсан нүүрсийг борлуулах гэдэг тэгж хар зах шиг бужигнуулаад байх ажил биш юм байна. Тодорхой хэмжээтэй байгаа нүүрсийг, заасан доод  үнээс буулгалгүй авчихаж чадах компани өрсөлдөх боломж нээлттэй. Бүх мэдээлэл шилэн гэнэ. Анх компанийн шинэ удирдлага нүүрс борлуулах замбараагүй асуудлуудыг цэгцэлж аваад 300 мянган тонн нүүрсээ  66 ам доллараас доош буулгахгүй шиг өгчихвөл гээд тендер зарлаж.  Гэтэл 30-иад компани саналаа ирүүлчихэж. Тэгээд  бүүр амар болж нэг компани бүгдийг буюу 300 мянган тоныг нь 71,5 ам доллараар худалдан авах санал ирүүлээд бөөндчихжээ. 

 

Үүний цаана  ЭТТ компанид нь хямд нүүрсний гэрээ хийх өөр боломж байгаа ба хийгдээд байгаа гэсэн яриа тэдний чихэн дээр хангинасаар. Дам ах дүү, дамжсан найз нар нь ч хоргоож утас цохиж : ...  наад боломжоосоо хуваалцаач ээ... Ганцаараа идсэн гахай таргалахгүй шүү ... гэх утгатай үг хаяж зовоох болсон гэнэ. Нээлттэй тендертэй, бүх мэдээлэл  шилэн байгаа гэсэн тайлбар ийм найзуудад нь огт хамаагүй. Монголчууд юм чинь нэг арга байгаа шдээ ... Уулзъя, яръя  гээд үзээд байдаг гэнэ. Энэ нь даамжраад нэг хувь хүн даргын нэр хүндэд халтай байх ч бага хэрэг болж. Ямар нэг ашиг сонирхлын зөрчлөөр гэрээ хийх гэсэн санаандаа хүрээгүй талынхан, хямд гэрээний зуучлалд далд сонирхолтой улс төрчид,  бүлэглэлийнхнээс ЭТТ-н үйл ажиллагааг гутаах , харлуулахад " агаарчид” бэлэн зууш болдог бололтой.  

 

Нэгэнт ЭТТ-н нүүрс эхний ээлжинд 300 мянган тонн худалдах гэрээ хийсэн. Ачилт хийгдээд эхэлсэн гэдэг тодорхой болонгуут агаарчид хямд нүүрсний гэрээ хийх хоёрдугаар ангиа эхлүүлсэн юм байна. Зүүн цанхад бас Монголын мэдлийн баахан нүүрс бэлэн байгаа ба  сэм яригдаж, хямд зарагдахаар болоод байгаа юм байх. Үүнийг хямд авах боломж зөвхөн агаарчдын гарт буюу тэдний ойрын сувагт байгаа мэтээр Хятадуудынхаа тархийг базсаар л байгаа болов уу.

 

Гэтэл Зүүн цанхын нүүрсний борлуулалтын 80 хувь Чалкогийн мэдэлд одоо ч байгаа. Манайх урьдчилгаанд авсан зээлээ төлж тэглэсэн.  Бага үнээр нүүрсээ нийлүүлж байсан гэрээний дарамтаас гарсан. Гэхдээ өөр олон заалт Чалкод ашигтай хэвээр үйлчилж байгаа.  Харин манай агаарчид бол танил талаараа яриулаад хэдэн тонныг аваад л өгчихнө. Жоохон урьдчилгаа өгчихөд л болно гэдэг.

 

Манай нүүрсний агаарчид өөр ямар аргаар Хятад түншүүдээ аргалж, хэний нэрийг барьж мөнгө салгадгийг энд яг таг тоочиж чадахгүй л дээ. Харин төгсгөлд нэг хөгжилтэй зүйлийг жишээ болгон хэлэхэд хангалттай байх. ЭТТ компанийн оффис хавиар хоёр хоног эргэлдэн, дараа нь борлуулалт хариуцсан нэг даргатай нь уулзсанаа дээр өгүүлсэн. Нүүр хагарч нэлээн  ярилцсаны эцэст гарахдаа би түүнээс нэрийн хуудсаа өгөхийг хүслээ.  Мань дарга тэгсэн нэлээн бодлоо.  ... Чи ч уул нь сэтгүүлч болтой. Харин өгөх үү, яах уу гээд.... Айхтар болгоомжлоод байхаар нь гайхаад асуулаа. Хэдхэн хоногийн өмнө нэг нөхөр орж ирээд бас л нүүрс борлуулалт тойрсон судалгаа хийх асуулттай,  ажил хэрэг ярьж байгаад нэрийн хуудсыг нь аваад гарчээ. Харин хэд хоногийн дараа өнөөх эр ЭТТ компаний борлуулалтын албаны даргын баруун гар ...  Нүүрс бэлэн. Хямд гэрээ хийхэд баараггүй л зуучилна шахуу юм яриад бужигнуулсан бололтой. Мэдээж хашир нэг нь шинэ найзынх нь  талаар өнөөх даргаас лавлаж асуусан байж таарна. Тэгээд дарга ёстой цочсон ба одоо ч нэрийн хуудсаа бусдад өгөх байтугай энд тэнд ширээн дээр мартчих вий, тэрийг нь нэг агаарчин олоод авчих вий гэж болгоомжлох болсон гэнэ.  

 

Үүн дээр өөр нэмэлт тайлбар алга. ЭТТ ХХК одоо уурхайн аман дээрээ гаргаад авсан, зарахад бэлэн  нүүрсний тендер тодорхой сураг алга. Харин Цанхийн уурхайгаас олборлосон өөрийн мэдлийн талбайн аман дээр гарсан 100.000 мянган тонн нүүрсний худалдан авагчдыг шалгаруулах тендер нь зарлагдсан харагдана. Гэхдээ манай агаарчид энэ нүүрсийг нь хямдхаан гээч нь аль хэдийн амаараа зарчихсан. Гэрээний урьдчилгаагаа авчихсан цохиж явж магад...  Хэн нэгэн Хятад Монгол, ямар нэг эх сурвалжаар хямд нүүрс авмаар байна гэж танд хандаж магад. Та зүгээр л ЭТТ ХХК -ны сайт руу хандуулчихаарай. Хэн ч ороод нүүрс байна уу ? гэж асууж болох юм билээ ...  Харин хятад иргэн бол өөрөө дагуулж очсон нь зөвдөх байх. Манай нүүрсний агаарчид "санаандгүү” таараад замаас нь сугадаад алхчихаж чадахаар хөгжчихсөн гэж байна ...

 

Д.БАЯР

shuud.mn
Нүүрс нэрийн хуудсаар зарагддаггүй болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани