Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Москвагаас атомын бөмбөг горьдоод амаа таглуулснаас бүх зөрчил эхтэй

 

Москвагаас атомын бөмбөг горьдоод амаа таглуулснаас бүх зөрчил эхтэйЭнэ жил нэгэн гашуун түүхийн 60 жилийн ойг тэмлэглэнэ. Баярлан тэмдэглэх бус, түүхээ сануулж, сургамж авна гэсэн үг. Түүх хуучраагүй. Яагаад хуучирдаггүй юм бэ? Яагаад гэвэл гашуун сургамжаар ямагт бялхаж ирсэн байдгийнх. Атом- цөмийн зэвсгээр наймаалцана гэдэг бусдад ба өөртөө аймшигт хор уулгасантай адил. "Тоглоом тоотой нь дээр” гэдэг лугаа арай ч тиймдээ тулчихаагүй нэгэн гашуун түүхийг дор сэргээн толилуулъя. Хоёр их хөрш маань ингэж л наймаалцаж, адаг сүүлд нь дайсагнаж, тэр дайсагнал нь Монголыг хөлдөө чирсэн билээ.

1950-иад онд Хятадын бүтээн байгуулалтад СССР ид тусалж, мэргэжилтнээ илгээж, хятад мэргэжилтнүүдийг ЗХУ- д бэлтгэж байсан ба атомын бөмбөгтэй болоход минь туслаач гэсэн Мао даргын гуйлт тэр үед Москва руу очсон байдаг юм билээ.

Анхлан 1953 оны хавар эхний удаа ЗХУ-д ханджээ. Хятадын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн потенциал сул байгаа тул атомын зэвсэгтэй болно гэх үзлээсээ татгалзахыг тэр үед Зөвлөлтийн удирдагч Никита Хрущев тэдэнд уриалаад харин иргэний зориулалттай атомын байгууламжтай болоход чинь бид тусламз гээд амлачихаж.

1954 онд Зөвлөлтийн Өмнөд Уралын цэргийн тойргийн Тоцкийн полигонд атомын бөмбөг хэрэглэсэн дайнд хэрхэн ажиллах вэ гэдгийг харуулсан ерөнхий цэргийн хээрийн маш том сургууль болжээ. Атомын бөмбөг хаяад дайсныхаа хориглолтыг сэтэлж байгаа ажиллагааг боловсруулах нь хээрийн сургуулийн зорилго байсан ба сургуулийг маршал Георгий Жуков өөрөө биечлэн удирджээ. Атомын бөмбөгтэй хээрийн сургуульд 45 мянган цэрэг, 600 танк, өөрөө явагч их буу, 500 их буу, катюш, 6000 автотрактор, Ил-28, МиГ-15 и МиГ-17 маркийн 320 нисэх онгоц оролцжээ. Хүндэт зочдын дотор БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Пэн Дэхуй, БНХАУ-ын орлогч дарга Жү Дэ болон ХАЧА- ийн олон дарга нар бахархсан, сүрдсэн байдалтай алмайран зогсож байлаа.

Тоцкийн полигоны атомын бөмбөгний энэ сургууль Хятадын тэр үеийн удирдагчдын цэрэг-дайны хийрхлийг чухам дэвэргэж өгсөн гэж түүхчид үздэг. Тоцкийн полигонд үзэж харсан тэр их зэвсэг техник Хятадад байгаасай гэх харуусал, шунал тэр үед буй болж тэр нь цаашаа даамжирчээ. Тариачны явган цэргийн армиар хол явахгүй юм байна гэдгийг маршал Пэн Дэхуй, Жү Дэ нар яс махандаа тултал ойлгожээ.

Атомын бөмбөгтэй болоход туслаач гэсэн Мао даргын гуйлт Москва руу очсон байдаг

1955 оны нэгдүгээр сарын 15-нд ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газраас өөрийн цөмийн зэвсгээ боловсруулж бүтээх тухай шийдвэр гаргалаа. Залгаад мөн сарын 20-нд нь хамтарсан геологийн хайгуул Шинжаанд хийх тухай Зөвлөлт-Хятадын хэлэлцээр байгуулагдав. Энэ хэлэлцээрээр геологийн хайгуул хамтран хийгээд шанд нь Хятадын ураны илүүдлийг Зөвлөлтийнхөн авч байхаар болжээ. Энэ төсөлд Дорнод Европын социалист орнуудын мэргэжилтнүүд ч оролцжээ. Шинжааны Чугучак хотын орчмоос уран олборлодог үйлдвэр 1957 оноос ажиллаж эхлэх нь тэр.

Мао даргын гуйлтад Москва нааштай хандсаны илрэл нь Шинжаан дахь ураны энэ орд болсон ба 1956 оны дөрөвдүгээр сарын 7-нд иргэний ба цэргийн шинэ объект барьж байгуулахад нь СССР-ээс БНХАУ-д туслах тухай шинэ хэлэлцээр байгуулагдаж, тэр жагсаалт дотор "атомын бөмбөг үйлдвэрлэх завод” гэсэн нэрс цохиж явах нь анхаарал татна. Мөн оны өвөл ХКН-ын Төв хороо "Атомын эрчим хүчийг хөгжүүлэх тухай” тогтоолоо баталжээ. Хятадын ардын чөлөөлөх армийн шинэ үүрэгт нь стратегийн пуужин, атомын бөмбөг бүтээх заалт нэмэгдэж, "Машин угсралтын 3 дугаар яам” нэрээр атомын бөмбөг бүтээх төрийн төв байгууллага ажиллаж эхэллээ. Атомын зэвсэг бүтээх улс төрийн удирдагчаар Сталин До яамны махчин Берияг томилж байсны адил Мао дарга "хятад Берия” болох Кан Шэнийг томилов. Сталины нэг адил олон мянган улс төрийн хоригдлыг Хятадад мөн энэ ажилд боол болгон ашиглав.

1956 онд Унгар, Польшид Зөвлөлтийг эсэргүүцсэн ардын бослого дэгдэж, бослого хөдөлгөөнийг Зөвлөлтийн армийн нударгаар нухчин дарж, шанд нь Москвагийн нэр төрд хир суусан ба улс төрийн дэмжлэг олох зорилгоор Хятадтай харилцаагаа улам тэлж өргөжүүллээ. Бээжин ч хариуд нь атомын зэвсэг бүтээхэд хэрэгтэй тэр технологио Москвагаас салгаж эхлэв.

1957 оны аравдугаар сарын 15-нд Зөвлөлт-Хятадын шинэ хэлэлцээрээр (нууц) БНХАУ-д атомын бөмбөгийн технологи төдийгүй түүний загварыг шилжүүлэхээр заажээ. Заалт хэрэгжиж таарна, харин цөмийн зэвсэгтэй болж аваад түүгээрээ дайтах нь Мао даргын сонирхол байлаа. Сонирхлоо ч барьж хүчирсэнгүй. 1957 оны арваннэгдүгээр сарын 14-нд Москвад коммунист, ажилчны намуудын төлөөлөгчдийн зөвлөлгөөн дээр Мао Зэдун цөмийн дайны зохиомжоо дэлгэлээ. Хүн төрөлхтний тал хувь нь атомын дайнд үхэж үрэгдлээ гэхэд үлдсэн хүн ам нь өсч үржээд нөхчихнө, харин империализм үүрд булшлагдана хэмээн палхийтэл хэлээд тавьчихав. "Тавь буюу зуун жилийн дараа гэхэд дэлхийн хүн ам тал хувиас илүү өсөх учраас хүн төрөлхтний тал нь сүйрлээ ч гэсэн энэ нь дэлхийн социализмд хожоотой” гэж яг хэлэв.

"Хүн төрөлхтний гуравны нэг нь үлдлээ гэхэд аюултай юм алга, хэдэн жил өнгөрөхөд л хүн ам дахин өснө”, "Үнэн хэрэгтээ цөмийн дайн дэгдлээ гэхэд энэ нь муу юм ер биш, үүний үр дүнд капитализм мөхнө, тэгээд газар дээр мөнхийн энх тайван тогтоно”, "Мянга дахин илүү өндөр иргэншил, соёлыг тогтооход хүргэнэ” хэмээн Мао дарга ХКН-ын VIII их хурлаас сонгогдсон Төв хорооны II бүгд хурал дээр дараахан нь хэлсэн болж таарав.

Хэний гарт атомын зэвсэг атгуулах гэж байгаагаа зөвлөлтүүд мэдэрсэнгүй, айж балмагдсангүй. 1958 оны эхнээс зөвлөлтийн мэргэжилтэн– атомщик инженерүүд Хятад руу цувж эхэллээ. Ер нь 10 мянга орчим атомщик мэргэжилтэн Хятадад очсон байдаг ба Зөвлөлтийн цөмийн цэнэгийн гол зохион бүтээгч Е.А.Негинийг "Арзамас-6” хэмээх хаалттай хотоос, Е.Воробьевыг "Челябинск- 40” хэмээх хаалттай хотоос Хятад руу илгээсэн баримт байдаг. Монголын хилээс холгүй Шинжаан дахь Лобнуурын цөмийн полигон Зөвлөлтийн атомщик инженерүүдийн хүчээр бослоо. Хүнд усны цөмийн реакторыг тэд 1958 оны намар Хятадад байгуулж өгөв. Хятадын ШУА-ийн мэдэлд тэр нь шилжиж очлоо. Хятадын мянга мянган мэргэжилтэн, эрдэмтэд СССР-т мэргэжил эзэмшлээ.

Гэтэл Зөвлөлт, Хятадын хооронд үзэл суртлын маргаан дэгдээдхэв. Олон улсын коммунист хөдөлгөөнд хэн нь манлайлагч вэ? Хэнийх нь коммунист намын гишүүний тоо олон бэ? Ленин-Сталины шууд залгамжлагч нь Мао Зэдун юм биш үү? гээд маргах сэдэв мундахгүй ундрав.

1957 оны Зөвлөлт–Хятадын нөгөө "нууц” хэлэлцээрээ Москва үл биелүүлж эхэлсэн ба "гаднын тусламжгүйгээр найман жилийн дараа гэхэд хүссэн бөмбөгөө бид бүтээх болно” хэмээн хариуд нь Хятадын Ерөнхий сайд Жоу Эньлай мэдэгдэв.

  • Хэний гарт атомын зэвсэг атгуулах гэж байгаагаа зөвлөлтүүд мэдэрсэнгүй, айж балмагдсангүй.
  • БНХАУ-ыг атомын зэвсэгтэй болгоно гэх амлалтаасаа СССР 1959 оны зургадугаар сар гэхэд татгалзав.
  • Мао Зөвлөлтийн техникийн хүчинд найдахаа больж, Хятадын хүний асар их хүчинд найдлаа.

БНХАУ-ыг атомын зэвсэгтэй болгоно гэх амлалтаасаа СССР 1959 оны зургадугаар сар гэхэд татгалзав. Загвар бөмбөг, хэрэгцээт нэмэлт техник тоног төхөөрөмжөө өгөхгүй гэв. БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойн баярт уригдаж очсон Н.С.Хрущевоос 1957 оны нууц хэлэлцээрээ сэргээн дагаж мөрдөхийг Мао гуйсан боловч нааштай хариу сонссонгүй. "Ерөөсөө атомын зэвсэг хийхээ больчих, бид та нарыг, нийт социалист лагерийг Зөвлөлт Холбоот Улсын цөмийн зэвсэг найдвартай хамгаална” гэж Хрущев батлан хэлэв. Хариуд нь Мао Жоу Эньлайн нөгөө шазруун мэдэгдлийг давтав.

Хятадын түүхэн баримт бичгүүдийг судлаад байхад Мао даргаас хачин, стандарт бус сэдлүүд нэг бус удаа цухалзаж байв. Тухайлбал, Варшавын гэрээний байгууллага, НАТО-г нэгэн зэрэг татан буулгах тухай Хрущевын энх тайванч санаачилгыг Мао Зэдун учиргүй эсэргүүцсэн баримт байна. Түүнийхээр бол энэ хоёр цэргийн эвсэл байлдаад Варшавын гэрээний байгууллага нь ялагдаад Зөвлөлт эзлэгдсэн ч Уралын нуруу хүртэл ухраад эргээд давших ёстой гэж үзэж байжээ. Бараг л Варшавын гэрээний орнууд бүхэлдээ партизаны их дайнд шилжиж байлдах ёстой гэжээ.

Нэг сая хятад ажилчныг Сибирьт байршуулах тухай Хрущевын саналыг Мао учиргүй хилэгнэн хүлээн авч байсан байна. СССР-ийн эзэнт гүрний санаархал, хятадуудын хувьд боолчлол, доромжлол хэмээн тэгж үзэж байснаа гэв гэнэт зөвшөөрөөд нэг сая хятадаа Сибирь рүү явуулахаар Москваг ятгаж үзжээ. Тэр үед нь Зөвлөлт цаашаа харчихсан, харин ч "Сибирийг дайнгүйгээр Хятадад эзлүүлэх нь” хэмээн хардсан байх юм.

1960 он гэхэд ах дүү хоёр коммунист нам – ЗХУКН, ХКН- ын хооронд цусгүй дайн дэгдээд байлаа. "Ленинизм мандтугай!” гэсэн гарчгаар Зөвлөлт, ЗХУКН- ыг дайрч давшилсан өгүүлэл Бээжинд нийтлэгдсэнийх нь төлөө (сонины нийтлэл шүү дээ!) Зөвлөлтийн тал Хятадад хэлж мэдэгдэлгүйгээр бүх мэргэжилтэн, зөвлөгч сургагч нараа гэв гэнэт гэдрэг татаж Хятадыг гомдоов. Гомдол цааш даамжирч Хятад дахин Зөвлөлтөөс мэргэжилтэн, зөвлөгч сургагч авахгүй гэв. Мэргэжилтнээ илгээе хэмээн Москва дахин дахин гуйгаад тусыг эс олов.

Эцэст нь Мао Зөвлөлтийн техникийн хүчинд найдахаа больж, Хятадын хүний асар их хүчинд найдлаа. Хятадуудыг эгнэгт гомдоосныхоо шанд Зөвлөлт–Хятадын харилцааг эрс хүйтрүүлж, тэр нь яван явсаар "1969 он”-той золгож, тэр жил энэ хоёр хөрш маань хил дээрээ хэд хэдэн удаа ширүүн дайтсан билээ.

Олхонуд Баярхүү проф.

Засгийн газрын мэдээ
Москвагаас атомын бөмбөг горьдоод амаа таглуулснаас бүх зөрчил эхтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани