Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Мөнхбаатар: Оюутолгойгоос 2032 оноос ногдол ашиг авна гэж тооцож байгаа

Б.Мөнхбаатар: Оюутолгойгоос 2032 оноос ногдол ашиг авна гэж тооцож байгаа

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Эрдэнэс Монгол ” ХХК-ийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. "Эрдэнэс Монгол ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. Түмэнцогт танилцуулга хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

 

Ж.ГАНБААТАР: -Групп компани юм байна. Нийт групп компанийн өр 1.4 их наяд төгрөг гэж ойлголоо. Тэгвэл танай групп компанийн зах зээлийн үнэлгээ хэд юм бэ. Хэдэн ажилтантай вэ. Алдагдалтай ажилладаг, зээл авдаг гол шалтгаан нь юу вэ. Дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор ямар худалдан авалт хийдэг вэ. Ирээдүйд нүүрсний үнэ дэлхий нийтээр бууна гэж сая танилцуулгад хэллээ. Тэгвэл энэ 200, 300 жил ашиглах гэж байгаа нүүрсээ хурдан зармаар юм биш үү. Яг нүүрсний чинь үнэлгээ хэдэн ам.доллар юм бэ. Газрын тостой холбоотой асуудал танайд хамаатай юу.

 

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.ТҮМЭНЦОГТ: -Компанийн үнэлгээг бид хийгээгүй байгаа. Ер нь бидний нийт хөрөнгө балансаараа бол хоёр их наяд төгрөг. Зөвхөн Тавантолгойн газрын хэвлийд байгаа баялгийн янз бүрийн тооцоо гаргаж үзэж байсан. Тэгэхэд ер нь дөрвөөс таван тэрбум ам.долларын үнэлгээтэй байж болно гэж гарч байсан. Дотоодын худалдан авалтын тухайд ихэнх нь дизель түлш, сэлбэг хэрэгсэл байдаг. Техник тоног төхөөрөмжийн худалдан авалтыг тендер зарлаж явуулдаг. Алдагдлын хувьд "Эрдэнэс Тавантолгой”, Багануур, Шивээ-Овоо гээд харахаар нэлээд урт хугацааны учир шалтгаантай. Жишээ нь Эрдэнэс Тавантолгой дээр Хүний хөгжил сан Чалкогийн өртэй холбогдуулаад компани бүх өрийг нь даагаад явж байдаг. Багануур, Шивээ-Овоо дээр урт хугацааны өр төлбөр, санхүүгийн ачааллаас болоод техникийн шинэчлэл хийж чаддаггүй. Ингээд хуримтлагдсан өр төлбөр явж байгаа. Экспортын нүүрсний үнэ гайгүй байх юм бол энэ жил "Эрдэнэс Тавантолгой” ашигтай ажиллах чиг гарч байгаа. Нийт ажиллагсдын тоо Оюутолгой компанийг оруулахаар 10 мянга орчим болдог. Газрын тосны хувьд манайх ямар нэгэн байдлаар оролцох эрх зүйн боломж байхгүй.

 

ХХК-ийн дэд захирал Д.АРИУНБОЛД: -Манай компани энэ нэгдүгээр улирлын байдлаар 80 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Ашгаасаа улсын татварт 40 тэрбум төгрөгийг өгсөн. Тэгэхээр компани бол энэ онд бүрэн ашигтай ажиллана. Нүүрсийг бол зөвхөн сонгон шалгаруулалтаар зарж байгаа. Зүүн Цанхийн ордоос Чалко компанид өгч байгаа. Нэгдүгээр улиралд гэрээний дагуу 59.3 ам.доллараар өгсөн. Хоёрдугаар улиралд өр дарсантай холбоотойгоор бид үнэ зохицох эрх үүссэн. Энэ дагуу Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнөөдөр гэхэд Чалко компаниас нэлээд том бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирчихсэн. Бид тэдэнтэй уулзаж хэлэлцээ хийнэ. Одоо бол Зүүн Цанхи дээрээс Чалко компанид нэгдүгээр улирлын үнэ буюу 59.3 ам.доллараар өгч байна. Баруун Цанхи дээр бол тендер шалгаруулалтъш үнээр явуулж байгаа. Анхныхаа үнийг 71.5 ам.доллараар өгсөн. Өнөөдрийн (өчигдөр) үнийг харсан 73.4 ам.доллар хүрсэн байна.

 

Ж.ГАНБААТАР: -1.4 их наяд төгрөгийн өрийг нэг жилийн дотор дарчих юм байна гзж ойлголоо. Алдагдалгүй маш сайхан ашигтай ажиллаж байгаа юм байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар худалдан авалтыг төр дэмжих үүрэгтэй. Энэ талаар компанийн захирлуудаас тодорхой хариулт авмаар байна.

 

Д.АРИУНБОЛД: -"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд яг одоо Хүний хөгжил сан дээр тавьсан 200 сая ам.доллар бий. Хүүтэйгээ 230 сая ам.долларын өр байгаа. Энэ өр талбөрийн асуудлаар Засгийн газраас тодорхой хэмжээний шийдвэр гарах байх. Хэрюэ энэ ондоо төлж барагдуул гэвэл бид ямар нэг хэмжээгээр төлнө.

 

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Г.ГАНБОЛД: -Одоогийн байдлаар группын нийт хөрөнгө бол 2.4 их наяд төгрөг байгаа. Үүн дотроо эргэлтийн хөрөнгө бол 236 тэрбум төгрөг. Эргэлтийн бус хөрөнгө нь 2.1 их наяд төгрөг байгаа. Группын хэмжээнд үнэлгээ хийлгэхээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдаад явж байна. Одоогийн байдлаар эксперт зөвлөгч нарыг сонгон шалгаруулж, холбогдох үнэлгээний компаниудыг сонгож ажиллуулна. Үүнийг өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдад танилцуулаад холбогдох шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаар шийдүүлнэ гэж тогтоолын төсөлд оруулсан байгаа. Ингээд нийт группын хэмжээнд хөрөнгийн үнэлгээг 2018 ондоо багтааж хийж дуусгана. Нийтдээ 1.4 их наяд төгрөгийн өр, төлбөр байгаа. Үүн дотроо Тавантолгой хамгийн өндөр буюу 850 тэрбум төгрөгийн өр төлбөр бий. Үүний 200 сая ам.доллар буюу Хөгжлийн банкны зээл мөн түүний дагуу 38.5 сая ам.долларын зээлээс үүдсэн хүү хамгийн гол өр, төлбөр байгаа. "Эрдэнэс Монгол” дээр 170.6 тэрбум төгрөгийн өр, төлбөр бол Гашуун сухайтыы автозамын санхүүжилт юм. Үүнийг Хөгжлийн банкны зээл болгож манайд шилжүүлж авчирсан. Энэ хоёр зээлийн төлбөрийг хэрхэн барагдуулах талаар Ажлын хэсэг ажиллаж, холбогдох дүгнэлтүүдийг гаргаж Сангийн яам, Хууль зүй, дотоод хзргийн яам, Уул уурхайн яамтай саналаа солилцож тогтоолын төсөлд оруулахаар болсон.

 

Ц.ТҮМЭНЦОГТ: -2016 онд Оюутолгой компани 380 сая орчим ам.долларын худалдан авалтыг дотоодын 400 гаруй аж ахуйн нэгжүүдээс авсан гэж бидэнд мэдээ өгсөн. Гашуун сухайт авто зам дээр энэ жил 11.3 тэрбум төгрөгийн зам засвар, арчлалтын ажлууд зарлагдсан. Тендерээр явж байгаа. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүдээр ажлын хувцас хунар гэх мэт 32 сая төгрөгийн худалдан авалт явж байгаа. Багануур дээр энэ жил 75 тэрбум төгрөгийн сэлбэг, хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөсөн байгаа. Шивээ-Овоо дээр 19 тэрбум төгрөгийн засвар, шатахуун, техник зохион байгуулалтын ажлыг төлөвлөсөн байгаа юм байна.

 

Д.ДАМБА-ОЧИР: -Оюутолгойн гүний уурхайд монгол ажилчид 80-аас дээш хувь байх ёстой гзж гэрээн дээр бий. Яг түүнийг мөрдөж чадаж байна уу. Оюутолгой Ханбогдод орон сууц барина гээд худлаа яриад байдаг. Үүнийг яаж шийдэх гэж байгаа юм бэ. Тавантолгойн компани оны сүүл рүү ашигтай гарна гэлээ. Тавантолгой дээр баахан хувьцаа тараасан байгаа. Түүн дээр ногдол ашиг өгөх талын юм бодооч ээ. Ашигтай ажиллаж байгаа гэж ярьж байгаа гэсэн юм хэвлэдд өгсөн байсан. Ингэж болохгүй шүү. Нүүрсийг өр төлбөр дууссан бол "Чалко” 71.5 ам.доллараар аваг л дээ.

 

"Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Б.МӨНХБААТАР: -Яг өнөөдрийн байдлаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд 2500 ажилтан ажиллаж байгаа. Үүний 90 гаруй хувь нь монголчууд. Анх Оюутолгойн уурхай баригдаж байх үедээ хятадууд орж ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар далд уурхайн бүтээн байгуулалт, ил уурхайн олборлолт, хүдрийн баяжуулалт дээр ажиллаж байгаа ажилчдын 90-95 хувь нь монголчууд байгаа. Хамгийн гол нь Оюутолгой компани далд уурхайд ажиллаж байгаа монгол залуучуудыг сургаж бэлдэж байна. Дандаа монгол инженерүүд бүтээн байгуулалт хийж буйг хэлье. Ханбогд сумын Оюутолгойтой холбогдсон авто замын ажил ирэх жил дуусна. Төвийн төвлөрсөн цахилгаанд холбогдсон. Сарын өмнө Оюутолгой компаниас найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэр усны систем. цэвэрлэх байгууламжийг барьж өгсөн. Тэнд нисэх онгоцны буудал бий. Ингээд Ханбогдыг харж байхад 30 мянган хүн амьдрахаар төлөвлөгдөж дэд бүтцийн асуудлууд нь шийдэгдсэн.

 

Ц.ТҮМЭНЦОГТ: -’’Чалко” компанийн авдаг үнийг нэмэх талаар Засгийн газрын Ажлын хэсэг уулзалт хийж байгаа. 2011 онд хийсэн гэрээн дээрээ үнийг индексээр тооцно гээд хийчихсэн байдаг. Бид гуравдугаар сарын сүүлээр нэг хэсэг ажлыг нь зогсоож үзсэн. Шууд зогсоогоод 71.4 ам.доллар гэдэг ч юм уу зах зээлийн үнээр ав гэж хэлэх гэхээр гэрээгээр нэлээд хүлэгдчихсэн байдаг юм билээ. Энэ бүр Арбитрын шүүх дээр хүртэл очиж шийдэгдэхээр байдаг. Тэгэхээр тэр хэмжээнд хүргэлгүйгээр аль болох шийдэхээр ажиллаж байгаа.

Ойрын үед ахиц гарах болов уу найдаж байна. Саяхан хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаад энэ жил ногдол ашиг өгч чадахгүй гэдгээ зарласан. Гол нь компани 200 сая ам.долларын өртэй байгаа. Энэ ондоо багтаад өрний асуудлыг шийдвэрлэчихвэл компанийн баланс цэвэршинэ.

Дээр нь хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн асуудал эцэслэгдээгүй байгаа. Бүх хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх, ногдол ашиг авах хүмүүсийн бүртгэлийг дуусгаж түүнийгээ юмпанийн баланс дээр суулгаж, компанийнхаа үнэлгээг хийлгээд албан ёсны болсны дараа ногдол ашиг өгөх боломжтой.

 

Л.ЭНХ-АМГАЛАН: -Өнөөдөр компанийнхаа үнэлгээг хэлж чадахгүй байгаад эргэлзээ, тээнэгэлзээ төрж байна. 1072 хувьцааны үнэлгээ өнөөдөр хэд болсон бэ. "Эрдэнэс Монгол” компанийн нэг ширхэг хувьцаа ямар үнэтэй вэ. Оюутолгой юмпанийн 34 хувийг бид зээлээр авсан. 34 хувийг бид хэдэн тэрбум ам.долларын зээлээр авсан бэ. Зээлийн үлдэгдэл, хэд үлдсэн бэ. Зээлийн хүү хэд вэ. Бид хэдэн онд Оюутолгой компанийн хувьцаа эзэмшигч болох вэ.

 

Д.АРИУНБОЛД: -Ордыг бүтнээр нь ерөөсөө үнэлээгүй юм билээ. Бид энэ жил үнэлгээ хийлгэхээр төлөвлөсөн байгаа. Тоймоор үнэлэхэд дөрвөн тэрбум гаруй ам.долларын үнэ хүрэхээр байна гэсэн тооцоо бий. Энэ нь 11.4 их наяд төгрөг болох юм. Үүнийгээ хувьцаа эзэмшигчдэдээ хуваагаад үзэхээр 916 төгрөг хавьцаа очиж байгаа.

 

Б.МӨНХБ ААТАР: -Оюутолгой төслнйн 34 хувийг бид эзэмшиж байгаа. Монголын Засгийн газар нэг тэрбум ам.долларын өртэй гэж тоологдож явж байгаа. 2023 оноос л эерэг үзүүлэлттэй болно Гэхдээ алдагдлыг нөхөн тооцох гэрээн дээр заасан есөн жилийг нэмээд 2032 оноос ногдол ашгаа авна гэж тооцож байгаа.

 


Ж.БАЯРСАЙХАН  /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Б.Мөнхбаатар: Оюутолгойгоос 2032 оноос ногдол ашиг авна гэж тооцож байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани