Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЦӨЛЖИЖ БУЙ МОНГОЛ

ЦӨЛЖИЖ БУЙ МОНГОЛ

 

Ширээн дээр минь Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлан байна. Эх дэлхийн бүгдэд хамааралтай цаг уур, хөрс, шороо, ус, агаар, амьтан ургамал бүгдийг багтаасан энэ тайлан Монголын байгаль орчин өнөөдөр яг ямар байдалтай байгааг бүх талаас нь оношилсон хамгийн үнэнд дөхөх баримт юм. Эдгээр дундаас өдгөө дэлхий нийтийн тэр дундаа Азийн орнуудын хамгийн том аюулын нэгд зүй ёсоор тооцогдож буй цөлжилтийн судалгааг сугаллаа.

 

Учир нь манай орны нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөнийг салбарын эрдэмтэд тогтоожээ. Үүнээс хүчтэй, нэн хүчтэй доройтсон газар 22.9 хувийг эзэлж байгаа аж. 1 сая 566 мянган км2 газар нутагтай Монголын 76.8 хувьд цөлжилт их бага хэмжээгээр үүссэн гэдэг бол Монгол Улс хөрсний доройтолд орсны том баталгаа, аюул мөн. Тодруулбал, цөлжилт, газрын доройтол нэмэгдсэн газруудад Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, өмнийн болон дорнын говийн нутаг хэвээр хадгалагдан үлдэж байгаагийн зэрэгцээ өмнөх үеийн судалгаагаар тогтоогдсон Орхон-Сэлэнгийн сав нугаг, Хэрлэн -голын сав, Дорнод Монголын хээрийн муж, Төв халхын тэгш өндөрлөгийн хэмжээнд доройтлын үйл явц нэмэгдсэн дүнтэй гарчээ. Энэ нь Монгол орны хэмжээнд өмнө нь хийгдсэн судалгааны үр дүнтэй харьцуулахад цөлжилт, газрын доройтол сүүлийн 15 жилийн хугацаанд эрчимжиж, улмаар доройтлын дунд, хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлийн хамрах талбай нэмэгдсэн үзүүлэлт аж.

 

2015 оны төлөв байдлыг ижил төсөөтэй арга зүйгээр гүйцэтгэсэн 2010 оны үнэлгээний үр дүнтэй харьцуулахад нийт доройтсон газрын талбай нэг хувиар, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдах газар 3.8 хувиар буурч, сул зэрэглэлд хамрагдах газар 11.2 хувиар хасагдсан ч, дунд, хүчтэй зэрэглэлд хамрагдах газар 3.9, 10.2 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн таван жилд сул, дунд зэрэглэлд хамрагдах нутгаас 6.4 хувь нь хүчтэй цөлжиж буй зэрэглэлд шилжсэн байна. Судлаачид доройтол илэрсэн газар бүрийн хэмжээнд нөлөөлж буй хүчин зүйлийн 49 хувийг хүн болон малын шилжин суурьшилт, хөдөлгөөн, 51 хувийг байгалийн хүчин зүйлсийн нөлөөтэй хэмээн онцолжээ. Ингэхдээ цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрийн 62.8, Дорнодын 43.5, Дархан-Уулын 31.7, Сүхбаатарын 31.1, Дундговийн 27.9, Дорноговийн 21.9, Өмнөговийн 17.5 хувь хамрагдаж байгааг тодотгосон нь дээрх аймгуудад цөлжилт хамгийн эрчимтэй явагдаж байгааг илтгэж байгаа юм.

 

Мал цөлжилтиин гол үүсвэр үү

Судалгааны нэг чухал зүйл нь малын хөл, бэлчээрээс үүдэлтэй цөлжилтийн байдлыг тогтоосон явдал. Нэгж талбайд ногдох малын тоо толгойн өөрчлөлтийг судалж үзэхэд 1980-2000 оны хооронд нэг га-д ногдох малын тоо 100-300 хонин толгой байсан бол 2000-2015 оны хооронд энэ үзүүлэлт 400-500 хонин толгой болж өссөн дүнтэй байна. Монголын бэлчээр нийт 80-90 сая хонин толгой малын багтаамжтай буюу нэг га-д 500-600 хонин толгой нягттай байхаар эрдэмтэд тооцоолсон байна. 1980-1990-ээд онд малын тоо толгой тогтвортой байсан бөгөөд 1991 оноос хойш бэлчээрийн даац, багтаамж улсын хэмжээнд тасралтгүй хэтэрч ирсэн. Орон зайн хувьд малын тоо толгой өсөх хандлага нутгийн төв болон зүүн бүсэд илүүтэй ажиглагдаж байна. Харин тоон өөрчлөлтийн хувьд сүүлийн 15 жилийн хугацаанд Дархан-Уул, Орхон, Төв, Хэнтий аймагт нэг га-д ногдох малын тоо толгой жилд 500-700 хонин толгойгоор, харин бусад нутагт 100-300 хонин толгойгоор тус тус өсчээ. Малын тоо толгойн өсөлт хамгийн түрүүнд ургамлын нөмрөгт нөлөөлөх бөгөөд ургамлын нормчилсон индексэд ижил хугацаанд гарсан өөрчлөлтийг үнэлж үзэхэд, малын тоо толгой өссөн бүс нутгуудад ургамлын нөмрөг сийрэгжсэн. Жилд -0.007-0.002 нэгжээр ургамлын нөмрөг буурч байгаа нь цаашид малын тоо толгойг зохицуулалтгүй нэмэгдүүлэх нь газрын чанарт сөрөг өөрчлөлт үзүүлэх үндсэн нөхцөл болж байна.

Монгол Улс 111.0 сая га бэлчээр, 1.7 сая га хадлангийн талбай, нийт 112.7 сая га хадлан бэлчээрийн нутагтай. 2016 оны байдлаар 61.5 сая толгой мал бүхий 160 гаруй мянган малчин өрх бэлчээр ашиглаж байна. Бэлчээр, хадлангийн талбай нь хөдөө аж ахуйн нийт эдэлбэр газрын 97 хувийг эзэлдэг. Бэлчээрийн талбайг 1964 оныхтой харьцуулахад цөлжилтийн улмаас 2015 онд есөн сая га талбайгаар багасчээ. Малчид 52.9 сая га бэлчээрийг өвөл, хаврын улиралд, 60.3 сая га бэлчээрийг зун намрын улиралд ашиглаж байна.

 

 

2015 оны байдлаар 112.7 сая га бэлчээрийн долоон хувь нь нэн хүчтэй талхлагдалд, 63 хувь нь хүчтэй талхлагдалд өртөж, ургац 20-30 хувиар буурсан бөгөөд нийт 1683121 га бэлчээрт хөнөөлт мэрэгч, шавж голомтлон тархсан байна. Үүнээс гадна хариуцлагагүй уул уурхай ч бас цөлжилтөд хүргэж байна. Тодруулбал, 2016 оны байдлаар 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 4200 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигджээ. Говь, хээрийн бүсийн төв суурин газрын түлшний хэрэгцээнд загийг их хэмжээгээр ашигласантай холбоотой 125.0 мянган га газрын заг, бут сөөг бүрэн устсан аж. 2016 онд 13 аймгийн 47 суманд 81 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 21293 га ой, 332.653 га хээр, нийт 353.946 га талбай түймэрт өртсөн нь энэ хэмжээний газрын хөрс доройтож үлдсэнийг хэлж буй юм. Мөн 1.2 сая га тариалангийн талбайн 548.7 мян га нь атаршсан хэвээр байна.

 
ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ БИД ЮУ ХИЙЖ БАЙГАА ВЭ
Цөлжилтийн эсрэг үйл ажиллагааг зохион байгуулах хүрээнд 14 аймаг цөлжилттэй тэмцэх хөтөлбөр, долоон аймаг дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан холбогдох аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулан хэрэгжүүлж байгаа юм байна. Цөлжилтийн анхан шатны мониторингийн сүлжээг 1500 цэгт байгуулан, анхан шатны мэдээлэл бүрдүүлж байгаа нь өмнөх жилүүдийг бодвол том дэвшил. Түүнчлэн "Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын хөрөнгөөр 2005-2015 онд нийт 7059.8 га талбайд ойн зурвас байгуулжээ. Улсын хэмжээнд говь, хээрийн бүсийн 15.7 сая га талбай бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, энэ нь улсын нийт газар нутгийн 10.03 хувийг эзэлж байна. 2015 оны байдлаар 2009 булаг, шандны эхийг улсын төсвийн хөрөнгө болон гадаадын төслүүдийн санхүүжилтээр хашиж, хамгаалах ажил хийж гүйцэттэсэн хэмээн ажлын албаныхан тайлбарлажээ. Энэ бүхэн цөлжилтийг сааруулахад тодорхой хэмжээгээр тус нэмэр болж буй ч бүрэн хэмжээнд биш юм. Эрчимтэй явагдаж буй цөлжилтийг сааруулж буй жишээг бид БНСУ, Япон зэрэг орноос харж болно. Тэд сүүлийн 20 орчим жилд зөвхөн цөлжилтийг сааруулахын тулд олон сая га талбайг ойжуулаад байна.

 

Ингээд зогсохгүй цөлжилт, газрын доройтол аль талаас нутаг руу нь түрж байгааг судалж, бусад орны цөлжилтийг сааруулахад хөрөнгө гаргаж, моджуулж эхлээд буй. Үүний нэгд манайх орж, дээрх хоёр улсаас цөөнгүй төсөл хөтөлбөр хэрэгжиж, тодорхой газрыг моджуулж өгсөн ч хамгаалалт, арчлалтын тал дээр манайхан муу үнэлгээтэй яваа. Өөрөөр хэлбэл, ойжуулах, моджуулах гэж хөрөнгө мөнгө гарган мод тарьдаг ч түүнийгээ арчлан ургуулах, хамгаалах тал дээр бидэнд туршлага гэхээсээ илүү сэтгэл дутдаг гэхэд хилсдэхгүй.

 

ЦААШИД ХЭРХЭХ ВЭ

Цөлжилтийг сааруулахад цөлжилтөөс сэргийлэх тухай хууль болон Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт нь нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, удирдлага зохион байгуулалт; хөрөнгө санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан хангалтгүй байгааг бодлого гаргах төвшнийхөн анхаарах нь зайлшгүй шаардлага болоод байгааг судалгааны багийнхан тодотгожээ. Мөн салбар дундын зохицуулалт сул байгаа нь цөлжилТТэй тэмцэх нэгдсэн бодлого, цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгааг ч онцолсон байна.

 

Байгаль орчны тэр дундаа цөлжилтийг сааруулах, үүний эсрэг арга хэмжээ авдаг судалгааны олон арван байгууллага манайд бий. Өмнө нь хаана хэрхэж буй нь мэдэгдэхгүй хоорондоо зөрсөн статистик, судалгаанууд дунд хууль, төсел, хөтөлбөр санаачлагчид төөрдөг байсан бол одоо ойрын хоёр жилдээ барих нэгдсэн тайлан, судалгаатай боллоо. Одоо хамгийн чухал нь Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувийг хамраад "амжсан” цөлжилт, газрын доройтлыг бууруулах, арилгах төр, хувийн хэвшлийнхний атгасан гар шиг үйл ажиллагаа үгүйлэгдэж байна. Дашрамд дурдахад, дээрх судалгааны дүн 2015, 2016 онд хамаарах бөгөөд өдгөө цөлжилтийн хэмжээ дээрхээс нэмэгдсэн нь тодорхой юм. 


Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


ЦӨЛЖИЖ БУЙ МОНГОЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани