Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХОРВООГИЙН МУУ БҮХНИЙ ҮҮР ТАВАНТОЛГОЙ БОЛЖЭЭ

 ХОРВООГИЙН МУУ БҮХНИЙ ҮҮР ТАВАНТОЛГОЙ БОЛЖЭЭ
Саяхандаа, саяхан Тавантолгой дахь нүүрсний ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал Засгийн газрын хуралдаанаар яригдаж, УИХ-аар дэмжигдэж байсан юм. Тухайн үед энэхүү орд газрыг  муу муухай бүхний үүр уурхай болчих юм гэж хэн ч төсөөлөөгүй биз.  Чухамдаа  үнэтэй үнэгүйдээ тулж буй нүүрс яах вэ.  Нүүрснээс дээгүүр тавих ёстой хүний асуудалд анхаарлаа хандуулах  цаг болсон байна, цаана чинь.
 

...хэдэн халтар төгрөг олохын төлөө угалз мэт сааралтан агаарт хөөрөх нутаг шороон дунд жолоо мушгиж яваа биз, хөөрхий гэмээр санагдавч бодит амьдрал дээр даварсан хятадуудын ноёрхол, дарангуйлал дунд манайхан амь өрсөн "тулаанд” ордог байна...
 

Өдрөөс өдөрт сөнөж буй  говийн үзэсгэлэнт байгаль,  орд газрыг тойрсон хятад иргэдийн  дарангуйлал,  шоронгийн хулгайч нарын орогнол,  монгол жолооч нарын архидалт, тэдний халаасыг хоослох үүнээс улбаатай  бэлгийн замын халдварт өвчин хар тамхины төрөлд багтах мансууруулагч бодис  Ми Ми-гийн наймаа гээд хорвоогийн  муу бүхэн тэндэхийн хөрс шороо,  агаарт шингэж орхижээ. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаярын хийсэн мэдээллээс үзэхэд,  зөвхөн Монгол талаас  1500 орчим том оврын  тээврийн хэрэгсэл 24 цагийн турш нүүрс тээвэрлэдэг аж. Мөн дээр нь албан ёсны бүртгэл бүхий  урд  хөршийн   600 орчим тээврийн хэрэгслийг нэмэх хэрэгтэй.  
 
Гэмгүйхэн төсөөлөхөд монгол, хятад жолооч нарын аль  аль нь амьдрахын эрхэнд, хэдэн халтар төгрөг олохын төлөө   угалз мэт сааралтан агаарт хөөрөх нутаг шороон дунд жолоо мушгиж яваа  биз, хөөрхий гэмээр санагдавч бодит амьдрал дээр даварсан хятадуудын ноёрхол, дарангуйлал дунд манайхан  амь  өрсөн "тулаанд” ордог байна.   Өөрөөр хэлбэл, хятад жолооч нарт хил гаалийн асуудал ногоон гэрлээр шийдэгддэг байхад монголчууд  хонон өнжин дугаарлаж байж хилийн дээс алхах жишээний.

Ийн дугаарлахдаа ч  элдэв асуудалтай тулгарна. Ер нь тэнд  монгол жолооч амь нас, эрүүл мэндээрээ хохирдоггүй өдөр гэж  байхаа больжээ. Өмнөговь аймагт бүртгэгдэж байгаа хэргийн дийлэнхийг зам тээврийн осол эзэлдэг нь уул уурхай,  тодруулбал нүүрс тээвэрлэлттэй холбоотой. Эрсдэл нүүрс ачуулахаас л эхэлнэ. Жолооч нар ковшоор нүүрсээ  ачуулдаг  агаад ковшчин хятадууд тэвшин дээр нүүрс  асгахдаа хүчтэй шидэж, тэвшийг нь задлах эсвэл машиныг нь унагах, өвлийн цагт  хөлдүү нүүрсээр   цонхыг нь хагалж орхидгийн  улмаас  чанар муутай хятад машины тэвш тэр дороо задарна. Түүнийг  нь мэдээж хятад гагнуурчид гагнан олсон ашгаа ковшчидтойгоо хуваана. 

 
Монгол жолооч нарын ихэнх нь түрээсийн машинтай тул   эвдэрсэн тэвшнээсээ болж өрөнд орж,  хэдэн өдрөөр   ажилгүй сул зогсох  нөхцөл үүсдэг  нь хятад жолооч нарт тэр хэрээр  олз болох  нь бий.  Ийм байдалд орохгүй байх арга нь   ковшдод  ачилт бүрдээ 100 юань бэлнээр  төлөх учиртай.  Өчигдөр л гэхэд ийм байдлаар таван машины тэвш эвдэрсэн сураг дуулдав.  Асуудал үүгээр дуусахгүй. Амь тэмцэн хил дээр ирээд Цагаан хад, Ганц модны боомтын хүнд суртал, мөнгөтэй хүнд үйлчлэх хил, гаалийн ажилтнуудын өмнө сөхрөхөд хүрнэ. 
 
Тэд  монгол хүн атлаа  хятад жолооч нарыг хилээр  зүгээр нэвтрүүлж, харин   монгочууддаа  элдэв янзын бичиг баримт нэхэн  сүрийг үзүүлэн дөвчигнөдөг гэнэ.  Ер нь л тэнд тээвэр хийх 14 хоногт амьд гэртээ буцах баталгаа байхгүйг   Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллахдаа анзаарсан байдаг. Анзаараагүй байтлаа   "Энэ боомтоор нүүрс, баяжмал гаргах нь чухал ч, хамгийн гол нь хүн амьдардгийг, хүн амьдрах ёстойг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна.  
 

Хилийн наана цаана, хэдхэн зуун метрийн зайд амьдрал, ажиллах орчин нь тэнгэр газар шиг ялгаатайг олж харлаа. Боомтын ажилчдын амьдрах, ажиллах орчин болон жолооч нарын аюулгүй байдлын баталгааг хангаж дээрдүүлэхгүй бол арай дэндүү байна” хэмээв гэж.  Мөн  УИХ-аар  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд  С.Бямбацогт "Тавантолгойн замд нүүрсний тээвэр хийдэг жолооч нар унтахгүйн тулд сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэдэг, үүнээсээ  болж осол аваар гаргадаг”  гэх асуудлыг Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүдийн сонорт хүргэсэн удаатай.

...кофейны төрлийн сэргээх бодисыг Оюутолгой, Тавантолгой болон бусад компаний 2000 гаруй жолооч нар аяны замд хэрэглэдэг...

 
Эх сурвалжийн мэдээллээр,   Өмнөговь аймгийн Гашуунсухайтын  боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас Ми Ми хэмээх бодисыг боодлыг нь таван юань буюу 1800 төгрөгөөр  худалдаж авдаг аж. Энэхүү  кофейны төрлийн сэргээх бодисыг  Оюутолгой, Тавантолгой болон бусад компаний 2000 гаруй жолооч нар  аяны замд хэрэглэдэг гэхээр тэнд хар тамхины наймаа жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжиж буйн нотолгоо биш гэж үү.  Дээр нь жолооч нар  эхнэр хүүхэд, гэр бүлээсээ хол ажиллаж буй.  Хоол унд муутай,  бусдын дарангуйлал дор амь өрсөн ажиллах  эрчүүд гутрахын эрхээр архитай найзлах нь юу ч биш. Тэгээд ч  тэдний халаасанд бэлэн мөнгө бий. Мөнгөтэй,  Ми Ми хэрэглэн хар тамхинд мансуурсан нөхдүүд цадталаа хооллож аваад дараагийнхаа ажилд мордоно.  Тэр нь мэдээж, хормойн явдал.
 

...статистик мэдээллээр Өмнөговь аймаг бэлгийн замын өвчлөлөөр улсад нэгдүгээрт бичигдсэн...
 

Өнгөрсөн оны статистик мэдээллээр  Өмнөговь аймаг бэлгийн замын өвчлөлөөр улсад  нэгдүгээрт бичигдсэн. Ерөнхий боловсролын ахлах ангийн охид ч өвчилсөн нь тогтоогдсон.  Сүүлийн үед тэмбүүтэй хүүхэд төрөх болсныг юу гэх вэ. Заг хүйтэн, тэмбүү өвчин туссан хүн эрүүл хүнээсээ 30 дахин их байгаа талаархи мэдээллийг  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн цахим хуудаснаас уншиж болно.  Биеэ үнэлэгчид хятад жолооч нартай явахыг илүүд үздэг байна.  Бүр нэг  машины кабинд хоёр, гурваараа явж байгаад замаасаа  машинаас машин дамжин биеэ үнэлдэг юм байх. Ингээд  л өөрийн биеэр худалдаж авсан өвчнөө нэгээс нөгөөд  мөнгөөр худалдаж орхино.

 
Түүнийг нь авсан жолооч гэртээ очихдоо гэргийдээ нааж таарна. Иймэрхүү маягаар л өвчин газар авч буй.   Эмч нар тэднийг  загнах аваас хүний эрхэнд халдлаа, амьдрах өөр арга алга гээд  гудийх ч үгүй сууж байдаг  гэх юм.  Нөгөөтэйгүүр, нүүрс тээвэрлэлтэд  зөвхөн Улаанбаатар, Өмнөговийн иргэд явдаггүй. Монгол Улсын 21 аймгийн эрчүүд  ажил хайн бэдэрсээр  эцэст нь эр чадалтай,  Е ангиллын жолооны үнэмлэхтэй нь  том оврын тээврийн хэрэгсэл  түрээслэх эсвэл  хөлсний ажилчин байдлаар тэнд  түр  хугацаанд ажиллаж  амьдардаг. Аж ахуйн нэгжүүд  жолооч нарт зориулан түр амрах  байр, хоолны газар ажиллуулдаг ч тэр нь ор нэр төдий. Жолооч нарт  тансаглал бус нэг  удаагийн тээвэр юу юунаас чухал нь мэдээж. Улаан шороон дунд амь өрсөн байж  олдог өдрийн 150 мянган төгрөг  чухамдаа зарим хүнд  эхнэрээс үнэтэй байж ч  мэднэ.  Хамгийн гол нь  гэр бүл, үр хүүхэдтэй гэдгээ мартаж орхих нь  тиймхэн.  Эцэст нь хэлэхэд, ажлын байрандаа сэтгэцэд нөлөөлөх бодисыг дураараа хэрэглэж байгаа нь хэн бүхэнд ил болоод байхад арга хэмжээ авах төр,  албан тушаалтан алга. 
 
Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэдэг жолооч нар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байна, боомтоор бодис оруулахыг завдлаа гэх мэдээлэл шинэ зүйл, сенсааци байхаа болиод удаж буй.  Хэдэн жилийн өмнөөс яригдсан асуудал. Хуулийнхан  тээврийн бүх хэрэгсэлд хяналт  тавих гэхээр   Засгийн газар хоорондын хэлэлцээртэй, улс орны эдийн засаг хямралтай байхад нүүрсний тээвэрлэлтийг зогсоож,  саатуулж болохгүй гэх чиглэлийг дээрээс өгсөн   гэдэг юм гэнэ лээ. Тэгээд ч  манай боомтын үйл ажиллагаа муу,  хил гаалийн ажилтнууд нь багаж хэрэгсэлгүй учраас мэдрэмжээрээ л ажиллацгаадаг. Гэтэл  хэдхэн алхмын цаана байх  Хятадын тал   тусгай багажаар  шалгаж байх жишээний. Амьдрал тэнд иймэрхүү маягтай л өрнөж байна даа. 
 
Өдөрт 2, 3 машин осолдохыг байх ёстой үзэгдэл мэт хардаг, алт шиг залуусын амь нас эвдэрч гүйцсэн замын энхэл донхол дунд шийдэгдэж байгааг бид зүгээр хараад сууж боломгүй байлтай.
 
Ядарсан монголчуудынхаа зовлонгоор ашиг олдог хэсэг бүлэг ч тэнд байдаг тухай чих дэлсэх болсон. Тухайлбал, халаасны хулгайчид том оврын машины жолооч нарын гадаад паспортыг хулгайлан ашиг олдог гэнэ. Паспортоо алдсан жолооч хэдэн өдрөө ажлаа алдана. Тэр хэрээр цалингүй сул зогсолт хийнэ. Хилээр гарч чадахгүй учраас хий дэмий л гадаад паспорт шинээр хэвлэгдэхийг хүлээж хэвтдэг гэх. Тиймээс хэдэн төгрөг өгөөд ч болов паспортоо авахын тулд хулгайч нарын аманд багтан мөнгө төлдөг шинэ төрлийн "бизнес” хүртэл тэнд цэцэглэчихээд байгаа гэх.
 
Өвлийн хүйтэн шөнөөр 200 машин зэрэгцэж зогсчихоод нэг нь түлхүүрээ эргүүлэх төдийд л нирхийтэл машинаа асаан хөгжилддөг тухайгаа нэгэн жолооч инээдэм болгон ярьж билээ. Гэвч энэ бол эмгэнэл. Эзэнгүй төрийн хар гайг тэд үүрч, хэдэн өдрөөр ч хамаагүй машиндаа амьдарч, хилээр гарахаа хүлээн зогсоцгоож буй юм. Өдөрт 2, 3 машин осолдохыг байх ёстой үзэгдэл мэт хардаг, алт шиг залуусын амь нас эвдэрч гүйцсэн замын энхэл донхол дунд шийдэгдэж байгааг бид зүгээр хараад сууж боломгүй байлтай. Үүнийг төрийн чихэнд хүргэх учиртай компанийн удирдлагууд нь энд бод идсэн боохой аятай гэдсээ илж суучихаад шаардлага тавьсан нэгнийг гөлөг, нохойгоор нь дуудаж суугааг эмгэнэл гэж хэлэхээс өөр яалтай билээ. 
Монголын мэдээ
Ч.Чулуун

ХОРВООГИЙН МУУ БҮХНИЙ ҮҮР ТАВАНТОЛГОЙ БОЛЖЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани