Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Бийлэгжүү Нинжа”-ийн балгаар бэдэрч яваа малчид

“Бийлэгжүү Нинжа”-ийн балгаар бэдэрч яваа малчид

 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Буурал хангайн өвөр, Адуун чулуутад нутаг минь бий.  Эрх бага насанд нутагт минь тансаг энхрий цэцэгс  зөөлөн зөөлөн үнэр тээж, тэнгэрт ойрхон урган, төгөлдөр зуншлага болдог байлаа. Тун чиг гоёхон зунд аялгуу нэмэх гэсэн шиг тэр хавийн уяач нар нэгдэн годон тар хийх нь даанч тансаг. Ийм нэг аядуу, намуухан дүр зураг ирэх бүрийд тосож угтахаа болиод удаж дээ.

 

"Адуунчулуут” гэдэг газрыг манлай уяач, мянгат малчин гэхээс илүүтэй алтны уурхайтай гэдгээр хүмүүс андахгүй болсон. Шороо хутгах хүрз, алт угаах түмпэнтэй л бол хүссэн нь ирж алт угаана. Шавилхан нэг нь олсон алтаа тушаасаар тэндээ бугшиж, бичил уурхай байгуулаад эзэн болж суурших болсоор нүд алдам ногоон тал минь өнөөдөр сэтгэл өвдөм алаг цоог болжээ.

 

Морь эргэв үү гэлтэй тоос татуулан цуварсан олон портер машинууд уулын орой руу янгир шиг дүүлэх нь өнөөх "Нинжа” нар аль нэг алтны уурхайн дарга, захиралд  хөөгдөж яваа нь тэр. Хөөсөн, хөөгдсөн хоёрын алтны төлөөх тэмцлийн хөлд нутгийн хэдэн малчин бэдэрч явна.

 

Зөвшөөрөлтэй алтны уурхайнаас гадна зөвшөөрөлгүй бичил уурхай Адуун чулуутад олон. Улсад зохих ёсны татвараа төлөөд үйл ажиллагаа явуулж байгаа зөвшөөрөлтэй алтны компаниудыг яахав гэхсэн. Тэднээс гадна хөндий талаар  жийп хөлөглөн давхилдах алтны уурхайн "хурган” дарга нар бас байна. Тэднээс зөвшөөрөл авч, албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг нь цөөн. Хүссэн газраа ухаж, сэндийчээд, шороо овоолж орхино. Эргээд нөхөн сэргээлт хийж, нүхээ бөглөдөг нь даанч ховор. Үр дүнд нь нутгийн хэдэн малчин гэртээ хариад зэлгээн цай залгилах ч завгүй өдөржин хонио дагаж өнжинө. Хониноосоо жаахан л нүд салгавал ухсан нүдэнд унах, алтны уурхайн шаварт зоогдож малаа хорогдуулах гэмтэй.

 

"Хурган” дарга нар алттай шороо руу малаа бэлчээлээ гэж даналзана. Булалгүй орхисон нүхэнд нь унасан малаа төлүүлье гэхээр "Хохь нь” гэх сийхгүй хэдэн нөхдийг нутгийнхан "Бийлэгжүү Нинжа” гэж нэрлэнэ. Тэд газар ухах ковш, шороо зөөх хово машинтайгаараа түмпэн, хүрзтэй нинжа нараас арай дөнгүүр. Тэрнээс алт ухах зөвшөөрөгдсөн талбайгүй учраас хүссэн газраа хагалж, хөрсийг нь хуулна. Ийн дураар аягладаг хэр нь газрын баялагаар жийп унаж, тансаг хаусанд аж төрж, тэд жинхэнэ утгаараа элит амьдарч чадаж байгаа. Гэвч улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй "увайгүй” баяжигчид. Хэн ч эсэргүүцэж тэмцдэггүй гол ус, байгаль бохирдуулдаг мөртлөө баян хүмүүс гэвэл энэ нинжа нар л байна.

 

Эдний алт угаах ажил сум болон гаднаас хүн амьтан ирлээ гэнгүүт нам зогсчихдог. "Захирал байхгүй ээ. Ойрд ирэхгүй байгаа” гээд манаач өвгөн гэмгүй царайлж, мал дурандаж жүжиг тавина. Эсхүл сум орон нутгийн газрын албаныханд хэд гурван "юм” атгуулчихаад дураар аяглана.

 

Ийм нэг даварсан, даналзсан хууль бус алт олборлогчид нутагт минь баяжсаар. Нөгөө талдаа үдшийн бүрийгээр адуу мал бүү хэл хүн явбал хөл гараа хугалж мэдэхээр сэндийчсэн нутагтаа малаа ч тааваар бэлчээж чадахгүй  нутгийн хэдэн иргэд гундсаар тэдэнтэй ямар аргаар тооцоо хийхээ нутгийн эгэл бор ард бодоод олохгүй тэвдэж сууна.

 

"Бийлэгжүү нинжа” нарын тоос шороо, газрын эвдрэл, гэмтэл,  хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ундны усны хомсдол үүсгэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсаар өнөөдөр нутагт маань морь уях завтай, хүсэлтэй ч хүн байхаа больж. Хурдан морины тоосонд дарагдаж хийморио сэргээж явсан хөөрхий аав минь өдгөө "нинжа” хэмээх гар аргаар алт олборлогчдын машины тоосонд дарагдан, хонио дагаад гэлдрүүлж явна.

 

Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn

 

Нутгийн эгч өдийд  "Алгирмаадаж” хожоод намайг зөндөөн дуулуулдаг байснаа  больж. Саахалтын  ах ч нүд алдам ногоон талд гурван цээл уяа зоочихоод л нар аргамжиж, гийнгоо хадаахаа бүр больчихож. Бүгд л баясах зүйлгүй  болсон мэт аль нэг зүйлд адгаж сууна.

 

Алт олборлогчдын том, том автомашин явж өнгөрсөн хөндийд дүүрэн цагаан тоос босч хавь ойрд нь нутаглаж байгаа малчдын гэр барааг шороо дарна. Ийм нөхцөлд идээ, цагаагаа борлуулах ямар ч нөхцөлгүй болж, ээж минь цайны сүү л авч үлдээд, үхэр тугалаа үргэлж ихлээр явуулдаг болсон гэнэ. Машины мөр хирсэн хөндийд өвс, ногоо ч ахар ургах болсон тул тугалаа зэлэнд уяж энэ их наранд турааж байхаар эхтэй нь явуулбал эрх биш ирэх өвөл онд орно биз хэмээн учирлаж байна.

 

Хуруу зузаан хурууд өвөртлүүлээд л буцаадаг ижий минь өнөөдөр "Хөгшинтэйгээ хот орж, хэдэн хүүхдээ барааддаг ч юм уу” гээд сэтгэлийн тэндээс сэнхийтэл санаа алдах нь хачин өрөвдмөөр. Төрсөн нутгаа орхихгүй ээ л гэдэгсэн. Хэзээ байтлаа ижий минь ингэтлээ санааширч суудаг байлаа даа.

 

Огтоос буй бүхнээрээ сэтгэл татдаг уул ус, угаасан усыг минь бичил уурхай нэрийн дор байгаль сүйтгэгчид үгүй хийж байна. Татвар төлдөггүй тэнүүлчин баячуудыг яах вэ?

 

Хүрз, түмпэнтэй, хово ковштой нинжа нарыг цэгцлэх цаг нэгэнт болсныг манай нутаг ч биш 500 гаран нинжад нуруугаа авахуулсан Говь-Алтай аймгийн Богд уулын хойд өвөр  Хүрэн­тийн амны Улаан толгой, 20 гаруй мянган нинжагийн өрмөнд судлаа таслуулсан Бигэр сумын Алтан уул, Завхан аймгийн Ургамал сумын Тосгуурын ам, 400 гаран нинжагийн химийн бодисонд хордсон Ховд аймгийн Дөргөн сум "Чоно харайхын гол”-ын сав гээд уйлдаг бол уйлахаар болсон уул усны учирлал нинжа нар ямар хар мөртэй, юу үлдээдгийг хэлээд өгнө.

 

Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

Эх сурвалж: Shuud.mn

Линк: http://www.shuud.mn/content/read/484341.htm

“Бийлэгжүү Нинжа”-ийн балгаар бэдэрч яваа малчид
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани