Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголоос төрсөн Хятад тэрбумтан Лим Сим Пау

 Монголоос төрсөн Хятад тэрбумтан Лим Сим Пау

ЖИНХЭНЭ НЭРЭЭ НУУСАН ХЯТАД ЭР

Одоогоос хэдэн жилийн өмнө Монголын баячуудыг бүү хэл  дэлхийд зартай тэрбумтануудыг алмайруулсан хуримын бичлэг Улаанбаатар, Төв, Хөвсгөл аймаг дамнан болсныг тэр бүр олон хүн мэддэггүй. Нисдэг тэрэг хөлөглөн, Цонжин болдог дахь Чингэсийн хөшөө, 13 дугаар зуунаар аялж, Өмнөговийн Хонгорын элсэнд очиж,  Сэнжит цохио, Хөвсгөл далайн эрэгт очиж зургаа авахуулсан. Нэг бол нисдэг тэрэг хөлөглөж, үгүй бол онгоц түрээсэлж, машинаар явлаа гэхэд зөвхөн  феррари машины цуваа л явуулж байсан энэхүү хуримыг бичлэгийг Монголоос төрсөн хятад тэрбумтан Билли Лим хүүдээ зориулан зохион байгуулж байлаа.

Монголчууд хоолныхоо мөнгийг олох гэж гадаад руу явцгаадаг. Хятадаас жаахан бараа зөөж, хэдэн төгрөгийн  ашиг олох гэж Эрээн, Бээжин явцгааж, арай мөнгө ихтэй нь Сингапур хүрээд эргэдэг. Тэгвэл хятадууд Монголд ирснээр тэрбумтан болдог. Үүний нэг жишээ бол Сингапурын иргэн гэх Билли Лим хэмээх хятад эр. Үнэндээ тэр өөрийгөө Билли хэмээн танилцуулдаг ч түүний жинхэн нэр Лим Сим Пау.  Хятадын Зүүн өмнөдөд түгээмэл Лин гэдэг овог Сингапурт Лим болдог аж. Гэхдээ энэ нэрийг Билли тэр бүр ашигладаггүй. Учир нь түүний хамтрагчид ч, өөрөө ч Монголчууд хятадуудад дургүйг сайн мэднэ. Тиймээс тэр өөрийнхөө нэрийг Европжуулахаар шийдэж Лим Сим Пау нэрээ Билли Лим болгон хувиргаж хүмүүст танилцуулдаг. Гэнэн тэнэг хэрнээ хятадуудад дургүй монголчуудад Лим Сим Пау гэж өөрийгөө танилцуулснаас  Билли гэж танилцуулсан нь дээр гэдгийг тэр сайн мэдэж байгаа. 

ХЯТАД ТЭРБУМТАНЫ БИЗНЕСИЙН ЭХЛЭЛ

Хятадууд "Чи инээмсэглэж чадахгүй бол дэлгүүр ажиллуулах хэрэггүй " гэж ярьдаг юм гэсэн. Үнэхээр л инээж чадсан нь зах зээл дээр хождог гэдгийг Билли Лим маш сайн мэднэ. Тэрээр одоогоос хорь гаруй жилийн өмнө Сингапурт жижигхэн цахилгаан барааны лангуу нээж, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж байсан гэдэг. Бараг худалдан авагчгүй, зах зээлд туршлага тун нимгэн Билли Лим тухайн үед бараагаа зарахын тулд юу ч хийхээс буцахгүй байсан гэдэг. Ядуу тарчиг амьдрал дундаас босч ирсэн залуу 1990 оны эхэн үеэр Монголын ганзагын наймаачидтай тааралдаж, ганц хоёр камер зээлээр өгснөөр Монгол хэмээх гүрний үүд хаалга түүний өмнө бүхлээрээ нээгдэж байгааг тэр өөрөө ч сайн ойлгоогүй байх. Монголын ганзагын наймаачдад жижиг сажиг бараа зээлээр зарж байсныхаа хүчинд тэр 1991 онд Монголд анх хөл тавьжээ. Угаасаа ядуу даржин амьдралдаа дассан байсан хятад эр Монголын эрс тэс хүйтэн цаг агаарт ч амархан дасаж, Хятад хүний овжин ухаанаар Монголд мөнгө унагаж болох асар том боломжтой газар гэдгийг тун хялбархан ойлгож чаджээ. Энэ нь ч аргагүй. 1990 онд архи бүү хэл талх нь хүртэл картанд орчихсон., толаноор зарагддаг байсан үе. Мөнгөгүй нь ч, мөнгөтэй нь ялгаагүй ганц оймс худалдаж авах гэж эрж хайдаг байсан үе. Гэвч том бизнес хийх мөнгө Биллид ч, өнөөх  жижиг сажиг бараа зээлээр авдаг найзад нь ч байсангүй. Гэхдээ л тэр Сингапурт нээсэн барааныхаа лангууг хааж, Монголд суурьшихаар бүр мөсөн иржээ.

5000 КГ БОХИНЫ НАЙМАА

1992 онд Сингапур бохины эсрэг том хууль гаргалаа. Халуун оронд энд тэнд зажилсан бохь хайлж, урсаж, хавийн орчинг бохирдуулах болсон тул ийм хууль гаргасан хэрэг. Гадуур хэн ч бохь зажилж болохгүй. Бохь авахын тулд эмчийн бичгээр зөвхөн эмийн сангаас л авах боломжтой, хатуу хууль. Энэ хууль мөнгө багатай хятад эрд бөөн олз болов. Шинээр гарсан бохины хуулиас болж хамаг бохио шатаахад бэлэн байсан Сингапурын хужаагаас тэр 5000 кг бохь бараг л зүгээр авчээ. Энэ 5 тонн бохины наймаа түүнд асар их ашиг авчирчээ. Нэгдүгээрт мөнгө. Хоёрдугаарт мөнгөнөөс илүүтэйгээр хууль тогтоол, түүний цоорхойг ашиглаж чадвал юу ч хийж болно гэдгийг сайн ойлгуулсан хэрэг. Үүний зэрэгцээ тэрээр "Сити шоп” нэртэй жижиг шар ТҮЦ ажиллуулж бохь чихэр, бэлгэвч хүртэл зарж эхэлжээ. Нэг үе Улаанбаатарын гудамжинд арав алхаад л нэг "Сити шоп” нэртэй ТҮЦ-тэй таардаг байсныг дунд үеийнхэн бол сайн мэднэ. Ийнхүү Монголд таван тонн бохио зовлонгүй зарсан хятад эрд илүү олон танил, улс төрийн хүрээнийхэн хэрэгтэй байлаа. Тэднийг олох гэдэг нэг их төвөгтэй байсангүй. Тэрээр "Касабланка” нэртэй зоогийн газар байгуулав. Лаазтай ундаа, лаазтай пиво, хайрцагтай самар, хатуу архи... Ёстой л нөгөө юм үзээгүй  Монголын баячууд, сайд дарга нар  "Касабланка” руу хуйларч эхэллээ. 1990-ээд оны эхэн үеийн хамгийн том наймаанууд энэ бааранд болж, хамгийн том зодоон энд дэглэгдэж, хамгийн сайхан хүүхнүүд, хамгийн алдартай одууд, хамгийн том дарга нар "Касабланка”-д л цугладаг байлаа. Эндээс Билли Лим өөрийн гэсэн танил талын хүрээг бий болгож, бас хууль судалж, зарим өөрт ашигтай мэдээллүүдийг цуглуулж чаддаг байлаа.

БААРНААС ТОМОРСОН БАЯЧУУД

Бохь зараад, баар байгуулж гайгүй мөнгөтэй болсон Билли Лим асар  их мөнгө олох боломжийг олж харав. Энэ бол архи, пивоны наймаа. Гэвч их хэмжээний бараа авах боломж түүнд байсангүй. Тиймээс Сингапураас бараа зээлэх арга хайж эхэлжээ. Сингапурт "Тайгер” шар айрагны үйлдвэр нээгдээд удаагүй байсан учраас Билли Лим тэндээс бараа зээлэх арга хайж байжээ. Тэрээр хятадуудаас пиво зөөж, зарах тун ашигтай бизнест хөл тавив. "Блейк Морган” нэртэй түүний компани Монголд анх удаа кока кола ундаа тайгер шар айраг зарж, хөнгөхөн хөөрхөн лаазтай ундаа шар айрагт донтогсод хот хөдөөгүй бий болж, Улаанбаатараас шар айраг ачсан машины цуваа 22-ын товчоон дээр бараг л түгжрэл үүсгэж, тус компанийн ачигчид ачааллаа даахгүй ухаан алдан унаж байсан гэдэг. Энэ бол монголчууд жинхэнэ архи пивоны хамааралтай байсан 1990-ээд оны дунд үе. Хоосон ядуу хятад эр хэдхэн жилийн дотор асар их ашиг хийж, өөрийнхөө нэр нөлөөг тэлэхийг оролдож байлаа.

ХУВЬЧЛАЛААС ХАМГИЙН ИХ ХУВЬ ХҮРТСЭН ХЯТАД ЭР

Билли Лимийн хөрөнгө зузаарч эхлэв. Тэрээр Монголын өмч хувьчлалд анхаарч эхэллээ. Түүний анхаарлыг хамгийн их татаж байсан зүйл махны үйлдвэрийн хувьчлал.  Монголд хүн өөрийгөө махгүйгээр төсөөлж чадахгүйг сайн мэдэж байсан Лим мах, талхны хувьчлалд оролцохыг хүсч байлаа. 1946 онд нийслэл хотыг мах махан бүтээгдэхүүнээр хангах чиг үүрэгтэй "Боловсон мах комбинат” нэртэйгээр байгуулагдсан энэ үйлдвэрийг тэрээр өөрийнхөө Монгол найзуудын хамтаар тун амархан авч, хувьцааг нь эзэмшдэг болжээ. Мөн тэрээр Талх чихэр ХК, Баянгол кочид буудлын хувьцааг эзэмшдэг. Энэ хувьцаануудын ард л түүний нөгөө нууцлаад байдаг Лим Сим Пау гэдэг албан ёсны хятад нэр бий. Монголчууд өөртөө ашиг олохын тулд Үндэсний гэгдэх том үйлдвэрүүдийнхээ хувьцааг гадныхантай нийлж авсны нэг жишээ бол энэ. Эх оронч гэж цээжээ дэлдэж, "Би баялаг бүтээгч, бүтээн байгуулагч” хэмээн өөрсдийгөө рекламдаж яваа  том улс төрчийн ард жижигхэн хятад эр нуугдан сууж байгаад Монголын хамгийн том хэрнээ хамгийн хууль бус хувьчлалд оролцож, тэрбумтаан болсон юм. Хүнсний их дэлгүүр нэртэй байсан ХИД-1... Үүний хувьчлал бас л маргаантай болж өнгөрсөн. Тухайн үед төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаагаар зарсан гэх бөгөөд хотын төвд байршилтай, өөрийн гэсэн том эзэмшил газар, их хэмжээний үл хөдлөх хөрөнгө, бараа бүтээгдэхүүнтэй байсан Хүнсний их дэлгүүрийг 212,9 сая төгрөгөөр зарсан гэх мэдээлэл байна. Зайсанд хоёр өрөө байр авах мөнгөөр бүхэл бүтэн Их дэлгүүрийг өөрийн болгосон Билли Лим буюу Лим Сим Пау эндээ сургууль байгуулж.

ЛИМ СИМ ПАУ БУЮУ БИЛЛИГИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦАА
МОНГОЛ БААТРЫГ ХЯТАДУУДАД ЗАРАХ ХЯТАД УХААН

Одоогоос хоёр жилийн өмнө "Форбс монголиа” сэтгүүлд Билли буюу Лим Син Пау тун дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Тэрээр сэтгүүлчдэд "Цонжин болдогт байлах Чингисийн хөшөө барих нь миний санаа байсан. Нэг удаа найзуудтайгаа амарч яваад Чингисийн том хөшөө барья. Яг энд байгуулья” гэж газрыг хүртэл зааж өгсөн. Энэ хөшөөний зураг төсөл бүгд миний санаа байсан” хэмээн ярьж байсан удаатай. Тэр худлаа яриагүй бололтой. Учир нь тэрээр "Женко тур бюро" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаж, асар их хөрөнгө босгож чадсан тус компанийн нэг шинэлэг бизнес нь баатрын хөшөө зарах... Чингис хаанаас эхлээд түүний 9 өрлөг, цэргийн жанжнууд, Монголын нууц товчоонд нэр гарсан бүх баатруудыг энд хөшөө болгон зална. Нэртэй баатруудаас гадна нэр нь үлдээгүй, аравт, зуут, мянгат, түмтийн ноёдын хөшөөг бас барина. Гэхдээ хөшөө бүр үнэтэй. Энэ хөшөөнд өөрийнхөө дүр төрх царайг үлдээх сонирхолтой хүмүүс мөнгө төлнө. Хөшөөнд дүрээ үлдээхийг хүссэн баячууд 5-25 мянган ам.доллар төлөх учиртай. Харин хятадууд бол 50-100 мянган ам.доллар төлдөг юм байна. Энэ зар Монголын төдийгүй хятадын баячуудыйн анхаарлыг татаж эхлээд удаж байна. Захилага ч их орж иржээ. "Макс”-ын Д.Ганбаатар мисс эхнэр Д.Уянгалинхауатайгаа, Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг залуухан гэргийтэйгээ Чингисийн баатар болохоор захиалга өгөөд мөнгөө төлсөн гэнэ. Ялангуяа хятадууд бүр ч их захиалжээ. Лим Сим Пау одоогоос хоёр жилийн өмнө Сингапураас 30 гаруй том баячуудыг дагуулан ирж, Монголд өндөр зэрэглэлийн тансаг аялал зохион байгуулсан бөгөөд энэ үеэр л гэхэд бүгд нэг нэг баатар болох захиалгаа өгч мөнгөө төлсөн аж. Монгол баатарын нэрийг хятадуудад зарах энэ ажиллагаа тун их амжилттай явагдаж байгаа бөгөөд зөвхөн 2014 онд л гэхэд "Женко тур бюро” ХК нь 2 тэрбум 281 сая төгрөгийн борлуулалтын орлого олжээ.

МОНГОЛООС ТӨРСӨН ХЯТАД ТЭРБУМТАН 255 САЯ АМ.ДОЛЛАРООР ЛИЦЕНЗҮҮДЭЭ ХЯТАДУУДАД ЗАРЖЭЭ

 Сүүлийн үед Билли Лим буюу Лим Сим Пау уул уурхайн бизнест ч бас түлхүү оржээ. Тэрээр САМS ХХК, /Central Asian Mine Supplies/ CAML ХХК /Central Asian Mining Logitics/ CAMEX /Central Asian Mineral Exploration/ гэсэн гурван том компанийг хамтрагчидтайгаа цуг эзэмшдэг. САМS ХХК нь уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлдэг бол удаах CAML ХХК нь ажиллах хүчин зуучилдаг аж. Зуучлуулагчдаас хэтэрхий их хөлс авдаг, "Оюу толгой” зэрэг уул уурхайн аваргуудын хятадад ажиллах хүчийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэгдэн хэвлэлээр шүүмжлэгдэж байсан удаатай. Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуурын хүрэн нүүрсний, Хэнтийн Өмнөдэлгэрт вольфрам, молибдень, Сэлэнгийн Хүдэрт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, зохих лицензүүдийг хууль ёсоор эзэмшдэг хэмээн урд нь энэ хятад эр сайтууд дээрээ танилцуулж байлаа. Гэтэл өнөөдөр  хүрэн нүүрс, вольфрам, молибдень, төмрийн хүдрийн лицензтэй байсан "Камекс" ХХК Лим Сим Пау-ын охин болон ах дүүс буюу Билли Лимээс өөр хятадуудын гарт очсон байна. Тодруулбал, Хонгконгийн усны барилга байгууламжийн "Ming Hing Waterworks Holdings” компани  "Камекс”–ыг 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан, 2010 оны дундуур 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авч, нэрээ "Mongolian Investment Group” (Mongolian INT) буюу "Монголын хөрөнгө оруулалтын групп" хэмээн өөрчлөөд  "оффшор” компани байгуулагчдын диваажин гэгддэг Кэймэний аралд бүртгүүлжээ. Хятад тэрбумтнуудын өмч болсон байгалийн асар их баялаг  лиценз нэртэйгээр тэдний гараас гарт дамжин худалдаалагдаж байгаагийн ганцхан жишээ л энэ.

Төгрөг нуурын ордын болон бусад лиценз Хонгконгийн компанид очжээ. Ер нь Билли буюу Лим Сим Пау бүх хөрөнгөө оффшор бүсэд байршуулж, татвараас зугатааж яваа нэгэн.

 

ХЯТАД ТЭРБУМТНЫ ИВЭЭЛД БАГТАЖ, ХЯТАД ЭРЧҮҮДИЙН ӨВӨР ДУЛААЦУУЛСАН ХҮҮХНҮҮД

Билли буюу Лим Сим Паутай холбоотой нэг ноцтой асуудал бий. Энэ бол "хүүхнүүдийн наймаа”. Тэрээр урлаг соёлын алдартай зартай хүүхнүүдээс эхлээд Баянгол зочид буудлын царайлаг нуруулаг зөөгчид, сургуулийнхаа аятайхан хүүхнүүдийг ивээн тэтгэх дэмжих нэрээр Сингапур руу бөөн бөөнөөр нь явуулдаг, Сентозо арал дээр цугларсан хятад найзуудаа зугаацуулдаг гэсэн мэдээлэл юм. Сингапурт биеэ үнэлэгч Монгол охидын анхдагч нь нэгэн зураач бүсгүй бий. Түүнийг бусад охидууд "Том эгч” гэж дууддаг бөгөөд тэрээр хөл алдаж байгаа охидуудыг энэ зам уруу оруулах ажлыг эхлүүлжээ.

Анх Сингапурын тэрбумтан, Монголд олон жил бизнес хийж байгаа Билли Лим Сим Пау "Том эгч” хэмээхтэй танилцаж хэсэг холбоотой, уулзаж учирдаг байж.

Удалгүй Билли Лим нь Сингапурын баян хятадуудад Монгол охин олж өгөх тун ашигтай бизнесийн санаагаа олсон байна. Энэ нь тэрбумтан Билли Лимийн хувьд мөнгөн утгаараа биш бусад баячуудтай бизнес ойлголцолд хүрэхэд нь хэрэгтэй байдаг байна.  Сингапур нь Монголын иргэдэд 1 сарын визгүй тул охидын хувьд ирэн очин байх тохиромжтой нөхцлийг бүрдүүлжээ. Билли Лим охидуудыг Сингапурын төвийн River Valley гудамжинд орших Pacific Mansion барилгын түрээсийн байрнуудад Сингапурт байх хугацаанд нь амьдруулдаг байна. Тэрээр хятад найзуудаасаа гадна Монгол дахь нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудыг ч бас Сингапурт урьж зугаацуулах ажил хийдгийг тэнд сурч амьдарч байгаа Монгол оюутнууд анддаггүй болжээ.

Төгсгөлийн оронд...

Ийнхүү монголд өмсөх хувцасгүй шахам, өөрийн гэх хогшил хөрөнгө гэхээр зүйлгүй хоосон ирсэн хятад эр хорин долоон жилийн өмнө тэрбумтан болон хувирчээ. Билли Лим буюу Лим Сим Пау өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт ч гар хөлөө дүрж, хүүхдүүдээ Монголд авчиран өөрийнхөө бизнесийг уламжлуулах,  улс төрд өөрийн гэсэн нөлөөгөө тогтоохыг оролдож байна. Монголчууд бөөнөөрөө хорь гаран жил хятадаас оймс гутал зөөгөөд хөлжиж баяжсан нь үгүй. Харин ганц хятад эр Монголд ирж, улс төр бизнест өөрийн гэсэн нөлөөгөө тогтоон тэрбумтан болжээ. Анх бохь зарж хоолныхоо мөнгийг залгуулж байсан энэ хятад эр өнөөдөр 255 сая ам доллароор лиценз зарж, зөвхөн Цонжин болдогт байрлах Чингисийн хөшөөнөөс жилдээ 2,8 тэрбумыг халаасалж, монгол охидыг хятадад аваачин, хятадуудын өврийг дулаацуулж, үүнийхээ шанд бизнесээ цэцэглүүлж байна. Өвдөг цоорхой өмдтэй, өсгий хазгай шаахайтай Монголд ирсэн Лим Сим Паугийн ард Монголын улс төрчид сууж, түүний хэлсэн бүхнийг биелүүлж байна. Баг зүүсэн улс төрчид бохир бизнес бүхний ард бий.


http://www.zaluu.com/read/1404d667g


Монголоос төрсөн Хятад тэрбумтан Лим Сим Пау
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани