Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Замгүй Монголын зовлон ба боломж

Цэнхэр дэлхийн худалдаа, эдийн засгийн урсгалд эргэлт авчирч мэдэх шинэ давалгаа Евразид үүсээд удлаа. "Нэг зам, нэг бүс” буюу өрнө, дорныг холбосон дэд бүтцийн хэлхээ холбоо байгуулах төсөл өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд улам ч биеллээ олсоор. Хятадын нийслэл Бээжин хотод өнгөрсөн сарын 16-17-нд "Нэг зам, нэг бүс” чуулга уулзалт болж, энэ үеэр урд хөршийн төрийн тэргүүн Ши Жиньпин тус санаачилгыг "Зууны төсөл” хэмээн тодорхойлсон юм. Дэлхий нийтэд анх танилцуулж байхад энэ санаачилга нь биелэшгүй даалгавар мэт сонсогдож байв. Гэтэл өдгөө төсөл хэдийнэ гараанаас гарч, хурдаа авчээ.

Одоогоор дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын байгууллага уг санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн. Дэмжээд зогсохгүй 40 гаруй улс хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, түншлэхээ мэдэгджээ. 2014-2016 оны хооронд Хятад болон тус санаачилгад нэгдсэн улсуудын хоорондох худалдааны эргэлт гурван их наяд ам.долларт хүрч, урд хөршөөс эдгээр улсад нийт 50 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгал "цутгасан”-ыг Хятадын дарга мэдэгдсэн. Энэ үр дүнг ирэх жилүүдэд улам ахиулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жилүүдэд Евразийг бүхэлд нь хэлхэх "Нэг зам, нэг бүс”-ийн төслүүдийг хөдөлгөхийн тулд санхүүгийн цөөнгүй байгууллагыг "төрүүлсэн”. Торгоны зам сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк гээд олон улсын санхүүгийн байгууллагаууд хэдийнэ мэндэлж, үйл ажиллагаагаа жигдрүүлээд байна.

Өрнө, дорныг хэлхсэн дэд бүтцийн сүлжээ улам биеллээ олсоор

Гэхдээ дэлхийн 67 орныг эгнээндээ нэгтгэсэн Азийн хөгжлийн банк бүс нутгийн дэд бүтэц тойрсон цогц судалгааг энэ оны эхээр танилцуулсан. Тус банкны тайланд дурдсанаар Азийн орнуудын дэд бүтцийн хөгжилд 2030 он хүртэл нийт 26 их наяд ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн дүн гарчээ. Гэтэл ийм үлэмж хэмжээний санхүүжилтийг цөөн хэдэн санхүүгийн байгууллага бие даан шийдэх амаргүйг өнөөгийн нөхцөл байдлаас харчихаж болж байна. Хэдийгээр "Нэг зам, нэг бүс”-ийн төслүүд бэлэн болсон ч санхүүгийн гачигдлын улмаас цаасан дээр буусар хэвээр. Тиймээс ч энэ чиглэлд хувийн хэвшил болон Азийн хөгжлийн банк тэргүүтэй санхүүгийн байгууллагуудын оролцоо чухал болохыг тус банкны Ерөнхийлөгч Такэхико Накао тэмдэглэжээ.

Тэрбээр "Бидний зорилго бол Азийн бүс нутгийн ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх юм. Үүнд дэд бүтэц хамгийн чухал салбар бөгөөд 2030 он хүртэл маш их хэмжээний санхүүжилт шаардагдаж байна. Тухайлбал жил бүр 1.7 их наяд ам.доллар зарцуулах хэрэгтэй. Тиймээс бусад бүх банк, санхүүгийн байгууллагууд, тэр дундаа Азийн хөгжлийн банк, хувийн хэвшлийн орон зай хангалттай бий” хэмээн хэлсэн юм. Өмнөд хөршийн дарга Ши Жиньпиний мэдэгдэж буйгаар энэ санаачилгын хүрээнд 800- 900 тэрбум юань дэлхийн эдийн засгийн "судас”-аар урсахаар байгаа аж. Тиймээс өмнөд хөршийн удирдагч өөрийн автортай энэ санаачилгаа "Зууны төсөл” хэмээн ам бардам хэлж буй нь энэ. "Нэг зам, нэг бүс” бол ийм аварга бүтээн байгуулалт төдийгүй үлэмж хэмжээний мөнгөн урсгал.

Тэгвэл тив дамнасан мөнгөний урсгал өрнө, дорныг холбодог Монголыг дайрч буй. "Нэг зам, нэг бүс”-ийн хүрээнд баригдах эдийн засгийн зургаан коридорын нэгийг Монголоор дайруулахаар төлөвлөсөн байдаг. Ингэснээр Евразийг холбосон хуурай газрын хамгийн дөт зам Хятад-Монгол-ОХУ- ыг дамжин бий болно гэж үзэж байна. Монгол Улс энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд мөнхийн хөрш гурван улсын Төрийн тэргүүн гурвантаа уулзсан. Өнгөрсөн онд Узбекистаны нийслэл Ташкент хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, урд хөршийн дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хэлэлцээрийн ширээний ард сууж, Эдийн засгийн коридорын төлөвлөгөөг баталсан юм. Өөрөөр хэлбэл, гурван улсыг хэлхэх коридорын замын зураглал бэлэн болсон гэсэн үг.

  • Азийн орнуудын дэд бүтцийн хөгжилд 2030 он хүртэл нийт 26 их наяд ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн дүн гарчээ.
  • Энэ чиглэлд хувийн хэвшил болон Азийн хөгжлийн банк тэргүүтэй санхүүгийн байгууллагуудын оролцоо чухал.
  • "Нэг зам, нэг бүс” нь аварга бүтээн байгуулалт төдийгүй үлэмж мөнгөн урсгал

Өдгөө цаасан дээр буусан зураглалыг бодит ажил хэрэг болгохоор зорьж байгаа юм. Тэрчлэн гурван улсын Төрийн тэргүүн нарийн дөрөв дэх уулзалт зургадугаар сарын 8-9- нд Казахстаны нийслэл Астана хотод болсон юм. Хятадын гурван улсын коридорын хүрээнд 193 төсөл хэрэгжихээр байгаа. Үүний 32 нь Монгол Улстай холбогдож буй. Эдгээр төслийн дийлэнх нь зам, тээврийнх болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм.

Энэ сарын дундуур Бээжинд болсон "Нэг зам, нэг бүс” чуулга, уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрсдийн дэвшүүлж буй "Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцсон. Монгол Улсын Засгийн газар зам, тээвэр, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, тээврийн зардлыг бууруулах зорилгоор "Хөгжлийн зам” хөтөлбөр баталсан. Хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгө, мөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгаад байгаа юм.

Бас энэ чиглэлийн хэд, хэдэн гэрээ, хэлэлцээнд ч гарын үсэг зурж, албажуулжээ. Манай улсын хувьд Хятадын санаачилгыг "Талын зам” санаачилгатай уялдуулах талаар ярьдаг байсан ч энэ чиглэлд албан ёсны бичиг баримт үйлдээгүй байсан. Тиймээс Монголын "Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын "Нэг зам, нэг бүс” санаачилгатай уялдуулах тухай санамж бичиг байгуулсан. Тодруулбал, "Хөгжлийн зам” болон "Нэг зам, нэг бүс” санаачилгыг уялдуулах тухай Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурснаас гадна Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохирчээ. Үүнээс гадна хоёр улсын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгаа эхлүүлэхээр болсон юм. "Нэг зам, нэг бүс”-д зөвхөн дэд бүтцээс гадна эрчим хүчний шугам сүлжээ ч багтаж байгаа.

Замгүйн зовлонг бид хангалттай амсаж байгаа. Замгүй Монголын нүүрс нь үнэ цэнэд хүрэхээ больж, нөөцөөрөө бүс нутагтаа дээгүүрт эрэмбэлэгдэх орд, уурхайн үнэлгээ нь буурч буй. Зэсийн салбарын томоохон төслүүдийн нэг "Оюутолгой”-н баяжмалыг одоо ч тоос бужигнуулан автомашинаар зөөсөөр. Манай уул уурхайн экспортын бараг тал хувь тээврийн зардал руу шингэдэг. Тэгэхээр орлогын талыг аваад явчихдаг тээвэр нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй авто замын тээвэр байхаар бид яаж ч хөгжих билээ. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ яаж ч "галзуурсан” бид үнийн өсөлтийн өгөөжийг тээврийн зардалдаа тавиад туусаар л байх нь.

Жил бүр 1.7 их наяд ам.доллар зарцуулах хэрэгтэй

Дэлхийн банкнаас жил бүр "Бизнес эрхлэхүй” индекс танилцуулдаг. Тус индексийг 11-12 үзүүлэлт харгалзан гаргадаг. Эдгээрийн нэг нь хил дамнасан худалдаа гэх үзүүлэлт. Монгол руу нэг чингэлэг ачаа тээхэд хэдий хэмжээний зардал, хугацаа зарцуулдаг бас ямар бичиг бүрдүүлдэг зэргийг харгалзаж, тооцдог. Энэ үзүүлэлтээр Монгол Улс 180 гаруй улсаас 80 орчимд бичигдэж байгаа. Дэлхийн аль ч улсаас Монгол руу 20 тоннын чингэлэг тээвэрлэхэд дунджаар 3000 ам.доллар зарцуулдаг. Гэтэл далайд гарцтай улсуудад энэ дүн 800 ам.доллараас хэтрэхгүй байна. Газар, тэнгэр мэт ялгаатай энэ тээврийн зардал дэлхийн тавцан дахь бидний өрсөлдөх чадварыг бууруулсаар. Тиймээс "Хөгжлийн зам”-д багтсан эрчим хүч, дэд бүтэц, зам тээврийн том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага улам бүр өндөрссөөр.

Гэхдээ том төслүүдийг улс төртэй холбон гацаасан гашуун түүх олон бий. "Тавантолгой” тойрсон бараан түүхийг бид мэднэ. Нүүрсний нөөцөөрөө Ази бүү хэл дэлхийд дээгүүрт бичигдэх энэ төсөл ард түмний нэр барьсан популистуудын "гавьяа”-гаар өнөөдрийг хүртэл бүрэн хүчин чадлаараа урагшилж чадахгүй байна.

Тэгвэл биднийг дэмий улс төржсөөр дэд бүтэц ч үгүй суух зуур дэлхийн тэргүүлэх эдийн засаг ч үүнтэй ижил төлөвлөгөө гаргаад байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэд бүтцийн салбартаа нэг их наяд ам.долларын бүтээн байгуулалт хийж, эдийн засгийн идэвхжилээ дээшлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ төлөвлөгөө нь Трампын эдийн засгийн бодлогын өнгийг тодорхойлж буй юм. Цагаан ордноос мэдээлснээр хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 20 хувийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргах бол үлдсэнийг нь хувийн хэвшлээс татахаар төлөвлөжээ.

Эцэст нь дахин хэлэхэд дэлхий дэд бүтэц рүү хошуурцгааж байна. "Нэг зам, нэг бүс”, дагаж ирэх мөнгөний давалгаа, түүнийг тойрсон шинэ боломжууд бидний үүдийг тогшиж байна. Бид л өөрсдөө өрхөө татаж, үүдээ дэлгэхгүй бол ирэх жилүүдэд Монголын эдийн засагт эргэлт авчирч мэдэх энэ боломж биднийг тойроод гарах нь. Энэ бүхний эцэст Монгол Улс говийн ганц айл шиг торойн үлдэх вий. 

Г.Байгал

Засгийн газрын мэдээ



Замгүй Монголын зовлон ба боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани