Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХЯТАДААС АВЧИРСАН МОДНООС АЙМШИГТАЙ ХОРХОЙ ТАРХАЖ ЭХЭЛЖЭЭ

 ХЯТАДААС АВЧИРСАН МОДНООС АЙМШИГТАЙ ХОРХОЙ ТАРХАЖ ЭХЭЛЖЭЭ

Нийслэлчүүдийн хувьд жилийн жилд л мод тарих их хөдөлгөөн өрнүүлж, ихэнхдээ тарьсан мод нь ургахаасаа илүүтэй үхэж, тэр хэрээрээ хөрөнгө урсгаж, зарлагадаж байна гэсэн шүүмжлэл өрнөдөг. Энэ жилийн хувьд ч хотын төв гудамжаар цэл залуухан нарс модод тарьсан нь одоохондоо нүд баясгаж байгаа ч ургах эсэх нь бүрхэг байна хэмээх шүүмжлэл өрнөж буй. Хамгийн харамсалтай нь ууландаа ургаж байсан эдгээр гоо моддыг шилжүүлж авчраад амьдруулж чадахгүй "борц” болгочихвол байгальдаа ч сүйтгэлтэй, заруулсан хөрөнгө мөнгө нь ч хайран гэж нийслэлчүүд халаглаж, шилжүүлэн суулгасан модод эхнээсээ хатаж үхэж байгаад халаглаж байна. Өмнөх жилүүдэд ч ийн шилжүүлсэн модод гандаж үхсэнийг нийслэлчүүд бид харж л байсан. Тэгвэл үүнээс ч аймшигтай нөхцөл байдал үүсээд байгааг мод үржүүлгийн мэргэжилтэн, байгальдаа хайртай хүмүүс анхааруулж эхэллээ.

Учир нь өмнөд хөршөөс оруулж ирсэн гэх модноос халуун орны хачиг, хорхой илэрч, энэ нь цаашид тархах аюултай байгаа, магадгүй эхнээсээ тархаад байгаа гэж сэрэмжлүүлэн холбогдох албаныхан арга хэмжээ авахыг шаардаж эхэлжээ. Энэ талаар "Монгол гүзээлзгэний” гэж нэршсэн, Экобиржийн үүсгэн байгуулагч Х.Алтанцацралтай ярилцлаа. Бүр социализмын үед Цэдэнбал Филатовагийн үүсгэн байгуулсан "Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн цэцгийн хүлэмжийн мэргэжилтнээр тохоон томилогдож, Монголд зочлон ирсэн гадаадын зочид төлөөлөгчдөд барих цэцгийн баглааг бэлтгэх сонирхолтой даалгавраар ажлынхаа гарааг эхэлж байсан Х.Алтанцацралт Монголдоо өвлийн хүлэмжний аж ахуйг эхлүүлэх санаачилга гаргаж, сонирхсон хүмүүст сургалт явуулж, сүүлийн арав гаруй жил мод цэцэгс, нарийн ногооны чиглэлээр ажиллаж, үндсэндээ л "эко-амьсгал”-тай болсон хүн. Тэрээр нийслэлийн иргэн болгон нэг мод тарихад Улаанбаатар нэг сая гаруй модтой болно гэж бусдыгаа уриалан өдгөө "Ургийн мод” хөтөлбөр өрнүүлэх санаачилга гаргаад байгаа юм.

-Таныг Монголдоо тусгай сортын гүзээлзгэнэ тариалж, монгол брэндийн гүзээлзгэнээрээ танил болсон хүн гэдгийг уншигчид маань мэдэж байгаа байх. Гэхдээ энэ удаад хотын цэцэрлэгжилтийн талаар ярилцах гэсэн юм. Та Экобирждээ модны суулгац тарьж ургуулдаг. Ингэхэд ойд ургаж байсан моддыг хотын гудамжинд шууд авчирч тарьж байна. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Би дандаа хэлдэг дээ, ууланд зүгээр сайхан ургаж байсан моддыг авчирч, энд "борц” болгож хатааж алахаа болиоч оо гэж. Энэ бол шууд гэмт хэрэг. Буруу сонсоогүй бол өнгөрсөн жил нэг моддыг 750 мянган төгрөгөөр, энэ жил 500 мянган төгрөгөөр авчирч байгаа гэсэн. Жил бүр таван тэрбум төгрөг.

Хамгийн гол нь тэр модод ургадаг бол яах вэ гэх сэн. Гэтэл хоёр, гурван жил болоод л үхдэг, та нар мэднэ дээ. Одоохондоо уулаас авчирсан өөрийнхөө шимээр амьдраад байгаа юм шиг, нахиалаад байгаа юм шиг л харагдана. Хэдэн жилээс хатаад борц болдгийг та нар мэднэ. Авчирдаг дендрологич нэртэй хүн нь газар, орчин солигдсон учраас эхний нэг хоёр жилдээ өнгөө алдаж байгаад яваандаа сайжирна гэж ярьдаг гэсэн. Хэчнээн олон мод авчирч хатааж алсныг нь бид мэдэж байгаа шүү дээ. Ядахдаа байгальдаа ингэж хор тарьж, гэмт хэрэг, нэг ёсондоо нүгэл хийхээ болих сон доо.

-Ингэхэд мод үржүүлдэг та бүхнээс модны  тарьц аваад, мэргэжлийнх нь хүнээр тариулж болдоггүй юм уу? Хотод мэргэжлийн дендрологич байна уу, ингэхэд?

-Байхгүй ээ. Би хэлдэг юм, бидэнд нэг, нэг гудамж хариуцаалаад өгчих, тарих, арчлахыг нь хамтад нь хариуцуул, ургахгүй бол тэр хариуцсан хүнтэй нь хариуцлага тооц гэж. Харамсалтай нь, бор зүрхээрээ мод бутаа тариад явж байгаа биднийхээ үгийг сонсохгүй. Худлаагаасаа тендер нэртэй тэнэг юм зарладаг, тэрэнд нь ялсан нэртэй томчуудын компани урдаас модоо бөөндөөд авчирчихдгийг бид мэднэ шүү дээ. Гэтэл тэр мод нь бас ургадаггүй. Халуун дулаан, өмнөөс мод авчирч байхаар ядахдаа хойноос, Сибириэс  мод оруулж ирвэл өөр хэрэг. Уг нь бид энд аминдаа модны суулгац бэлтгээд байдаг. Түүнийг нь улс худалдаж авахгүй, хужаагаас тарьц оруулж ирээд байхад юу ч гэх вэ дээ? Уг нь улсын хилээр шороон хөрстэй тарьц оруулж ирэх ёсгүй юм шүү дээ. Хөрсөнд нь ямар хор, хорхой шавьж ирж байгаа бол гэж бид зөндөө хэлсэн. Одоо та хар даа. Тэрээр гар утаснаасаа аймшигтай хорхой гэмээр бүлцийсэн зүйл шигчихсэн модны зураг үзүүлэв.

-Энэ юу вэ?

-Халуу орны хорхой.

-Модонд хортой юу?

-Хортойгоор барахгүй, модыг тэр чигээр нь идэж устгана, цаашид халдварлана. Ийм л "дайсан” өмнөд хөршөөс оруулаад ирсэн байна шүү дээ, "манай” тендерчид.

-Тэр хорхой арай ой руу маань тархчих юм биш биз дээ, жишээлбэл Богд уул руу?

-Тархана шүү дээ. Монголын газар нутгийн ерөөсөө 7-8 хувь нь ой. Шилжилтийн үед ийм жаахан ойтой манайх битгий хэл Орос мод экспортлохгүй байхад манайх хуй, хуйгаар нь модоо огтолж, гадагшаа зөөсөн. Одоо жаахан ой нь угаасаа хорхой шавьжинд идэгдсэн. Дээрээс нь хулгайгаар нэг тээвэрлэнэ, хотод авчирч тарьж байна гэж "борц” болгож хатааж алж байна. Мөн халуун орны аюултай хортон шавьж тархахад юу болохыг төсөөлөөд үз.

-Манайх ойдоо хортон шавьжны устгал хийлээ л гэдэг. Яг хортон шавьжийг нь устгаж чадаж байна уу?

-Уг нь ойн ариутгалыг зориулалтын нисдэг тэргээр хийдэг. Дэлхий даяар янз бүрийн технологи бий болж байна. Гэтэл манайхан 40 литрийн савтай хор үүрээд уул руу ариутгал хийдэг гэж байгаа юм. Цагаан хорхой авгалдай уулын орой, модны оройд цацдаг. 40 литрийн бодис үүрсэн хүн тэр уулын оройд очоод нэг мод руу хор цацаад буцаж ирээд дахиад хороо үүрээд мод болгоныг ариутгана гэдэг ёстой үлгэр. Дээр 20, 30 метр өндөр модны орой руу цацлаа юу? Харин ч эсрэгээрээ модны тэхий дунд хүртэл нь цацчихаад л модны орой дээр байгаа хорхойг шавьжийг устгагч шоргоолжийг нь устгачихаад ирж байгаа байхгүй юу?

-Нээрээ шоргоолж цагаан эрвээхэйний авгалдайг идэж устгадаг гэдэг. Манайхан харин нөгөө шоргоолжоо устгаад байгаа хэрэг юм аа даа?

-Харин тийн. Одоо дэлхийд байгалийн, экологийн аргаар нь шоргоолж бусад шавьжны тэнцвэрийг хадгалах аргыг хэрэглэж байна. Манайхан хор цацах нэрээр шоргоолжоо устгачихдаг. Ийм аргаар хортон шавьжтай тэмцэнэ гэж давхар, давхар гай болж буруу зүйл хийж байхаар бараг зүгээр л тэр мөнгөө "цусалж” баймаар юм. Гай болж байхаар зүгээр байчихвал байгальд бараг нэмэртэй. Ер нь энэ Байгаль орчны гэж нэрлэдэг яам байгалийнхаа эсрэг санаатай албаар гэмээр давхар, давхар гэмт хэрэг хийхээ болимоор юм. Байгальд нэг см амьд хөрс бий болоход 700 жил шаардлагатай байдаг. Гэтэл манайхан нэг хэсэг огтолж зарлаа, уул уурхай гэж ухаж сэндийллээ, ус булгийг нь ширгээлээ. Одоо ойгоо хортон шавьжид бариулж, дээрээс нь Хятадаас маш их мөнгөөр хортон шавьж авчирч тарааж байна. Үүнийг гэмт хэрэг гэхгүй бол өөр юуг гэмт хэрэг гэх вэ? Үүнийг л мэргэжлийн хүмүүс, мод бут тарих гээд бор зүрхээрээ зүтгэж байгаа хүмүүс анхааруулж хэлээд байгаа хэрэг шүү дээ.

-Та бас нийслэлиийн нэг иргэн нэг мод тариарай гэж уриалж байсан байх аа.

-Тийм. Тэгсэн бол өдийд нийслэл нэг сая бүү хэл модтой болчих байлаа л даа. Би шашингүй, социализмын үед хүмүүжсэн хүн. Гэхдээ л наад зах нь манай Гандангийнхан, лам хувраг нар мод тарь гэж уриалмаар байгаа юм. Хүний мөнгийг авч төвд ном уншсан хүмүүс. Талийгаачийнхаа буянд мод тариач гэж уриалдаг сан бол өдийд Наран, Даландавхрын энгэр цэцэрлэг болчихсон байх сан даа. Ядаад хөдөө очиж суврага босгож байхаар амьд суврага, гэр бүлийн, ургийн мод тариач ээ гэж уриалж, "Ургийн мод” хөдөлгөөн өрнүүлье гэж бодож байгаа.

-Нээрээ манайхан ургийн баяр хийдэг. Олон ам бүлтэй том ургууд 100, 200 ч хүнтэй. Ургийн баяр хийж овоо тахиж, суварга босгож байхаар мод таривал тийм ээ.

-Харин тийм. Бүр 400, 500 хүнтэй том ургууд байгаа. Нэг уулын аманд ч юм уу хүнийхээ тоогоор мод тариад, түүнийгээ усалж тордоод, жил бүр тэндээ очиж ургийн баяраа тэмдэглэдэг болоод хэвшчихвэл. Увсын бил үү, нэг гэр бүлийнхэн манайхаас ирж мод авч тарьсан. Жил, жилд өргөжүүлнэ гэж байсан. Ингээд нэг ургийнхан нийлээд зуу, зуугаар нь мод тариад явчихвал болчихно шүү дээ. Ядахдаа талийгаачийнхаа газар дээр ганц мод ч болох нь ээ тарьчихаад байхад сэтгэлд өег дөө.  

-Нээрээ тийм юм байна. Ийм буянтай ажил эхлүүлж байгаа таньд баяр хүргэе. Хүмүүс бас энэ ярилцлагаас санаа аваад мод тариасай гэж хүсье. Ингэхэд одоо мод тарихад оройтсон уу?

-Үгүй ээ. Зургаадугаар сарын 20 хүртэл оройтохгүй. Ер нь тэгээд манайх шиг бортгонд тариалсан модны тарьцыг хэзээ ч шилжүүлэн тарьж болно шүү дээ. Мөн одооноос  намар, ирэх хавар тариалах модоо бэлтгээрэй гэж хэлмээр байна.

-Баярлалаа танд амжилт хүсье.

Сануулахад: Х.Алтанцацралт Баянгол дүүрэг, Эх нялхсын эмнэлгийн баруун талд Эко биржийн байрандаа мод болон өргөст хэмх, улаан лоолийн үрслүүлэг зарж байгаа. Түүнтэй 99116763 утсаар холбогдож болно шүү.

А.Туяа

Эх сурвалж: Сэрүүлэг сонин

http://www.mglnews.mn/content/read/73580/Hyatadaas-avchirsan-modnoos-aimshigtai-horhoi-tarhaj-eheljee.htm



ХЯТАДААС АВЧИРСАН МОДНООС АЙМШИГТАЙ ХОРХОЙ ТАРХАЖ ЭХЭЛЖЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани