Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Балга усны үнэ цэнэ

 Балга усны үнэ цэнэ
Ландкруйзер эзэмшигчдийн клуб ТББ-ын гишүүд ярилцаад Богд ууланд гарсан хэд хэдэн түймрийн голомтонд олон хоног ажиллаж буй гал сөнөөгч залууст туслахаар 2017 оны 6-р сарын 14-ний өдөр 14.00 цагийн үед гурван машинтайгаар Богд уулын зүг хөдлөв.

 

 

Жаргалантын аманд очиж Онцгой байдлын амралтын худгаас чирч явсан хоёр тонны усны саваа дүүргэх зуур Хан-Уул дүүргийн онцгой байдлын албанаас тэтгэвэртээ гарсан нэгэн ахмадтай таван үг солилоо. "Ах нь урьд ажиллаж байсан хамт олондоо нэг өдрийнх нь хоолыг дааж хүргэж өгөхөөр явж байна, сэтгэлд уяатай байдаг юмаа" гэхийг нь сонсоод нэг өдрийн зардал хэд орчим төгрөг болдогийг сонирхов. "300000 болдог гэнэ. Ах нь тэтгэврийнхээ яг талаар нь юм цуглууллаа" гэх буурлын сэтгэлийг ихэд бишрэн цааш хөдөллөө.


Богд уул руу өгсөж эхлэхэд улаан шороо босч зам харагдахгүй шахуу болж бид нэлээн зай барин өгслөө. Дээшлэх тусам хад чулуу ихэсч чиргүүлний маань дугуй бөөрөөрөө хагарав. Цаг алдахгүйг хичээн цааш 300 орчим метр хагархай дугуйтай нь чирсээр уулын оройд Дугуй цагаан хэмээх газар хүрч уса авчирч, эцсийн цэгт хүрэв.

 


 

Эндээс цааш 1 км орчим хоолойгоор усаа шахдаг, түүнээс цааш маш их бартаатай замаар дахин 1 км орчим явган зөөж байлаа. Бид машины станцаар клубынхантайгаа холбоо барьж чиргүүлийн дугуй хагарсанаа хэлж араас манай зарим хүмүүс ажлаа тараад ирэх гэж байгааг мэдэв. Онцгойгийн алба хаагчид дээшээ голомт руу машинаар хүргэх боломж байгаа эсэхийг асуухад "Эндээс 50м яваад л битүү мод, чулуу, хад байгаа ямарч боломжгүй" гэлээ. Бид ч явганаар явж үзэхээр болж хоосон явахаар 20 литр устай ус цацагч үүрээд дээш мацлаа.

 

 

Голомт дээр очиход 5 хоног ууланд хонож хөө тортог, сахал үсэндээ баригдсан онцгойгийн залуус цурманд оруулсан газраа, гал уугисан газруудыг шалгаж байхад нь тааралдав. Тэдний ярианаас ус зөөх ажил хамгийн хүндрэлтэй байгаа тухай, өдөржин шөрмөсөө таттал ус зөөгөөд цурам руугаа цацаад эргээд усандаа явах хооронд дахин өөр газар уугиад эхлэдэг тухай сонсов.


Өдөржин тамираа тасартал ус зөөдөг байна. Хэрэв 2 тонн ус нэг дор хүрээд ирвэл энэ хавийг дахин уугихаас өмнө эргэн асахгүйгээр бүрэн унтрааж чадна гэхийг сонсоод бид "Авчирсан усаа энд чадахгүй ч боломжоор нь дөхүүлээд өгье" гэж хоорондоо ярилцаж шийдээд буулаа. Ингээд дээшээ машинаараа яваад үзэж болох уу? гэхэд онцгойгийн ахалж байгаа ажилтан "Хэрэв чадаад яваад очвол бидэнд бүтэн өдрийн ажил хэмнээд дээрээс нь зам гаргаад дараа манай машин явахад бүр том тус болно" гэсний дагуу бид нар 3 машиндаа байгаа бүх савандаа ус дүүргээд дээш мацлаа. 


Хоёрхон км замыг бараг цаг гаран туулж очив. Шигүү мод, том шовх чулуу, намаг, эгц өгсүүр гэсэн саадыг туулсаар цурамны захад очсон биднийг гайхан харах залуусыг хараад яаж ийгээд чиргүүлтэй усаа авчрах боломж байгаа юм шиг совин татсан. Хамгийн хэцүү нь сүүлийн огцом өгсүүр хэсэг л байв. Доош буух замд манай Erdene Khuyagaa онцгойгийнхны хоолыг ачаад өөдөөс ирж байхтай тааралдав. Ингээд доор ирэхэд манай Byambaa Bambuu Ландкруйзер 200 машиндаа чиргүүл чирээд дүүрэн устай каниструуд аччихсан ирээд хүлээж байлаа.

 


 

Биднийг цайлж байх зуур харуй бүрий болж запас дугуй, хоол хүнс, ус ундаа, бензин ачсан нөхөд 2 машинтай ирэв. Дугуйгаа угсарч дуусаад 3 машин дээш өгсөх үед 21.00 цаг болж аль хэдийн түнэр харанхуй нөмөрсөн байсан. Энэ үед Zorig Zorigoo маань бас бэлдсэн сэтгэлийн хандиваа аваад ирэв. Ингээд бид дээшээ чиргүүлтэй усаа хүргэхээр өөрсдийгөө хурцлан хөдөллөө. 300м орчим яваад намганд чиргүүлтэй Ланд-80 маань суув. Яаж ч татаад байрнаасаа ч хөдлөөгүй тул чиргүүлээ салгаж татаж гаргалаа. Чиргүүл бас нам зоогдсон тул домкратаар өргөж мод ивэн дараа нь машинаараа угзарч гаргалаа. Энэ үед чиргүүлээ онхолдуулан усаа асгав.

 

Яг тэр мөчид бүгд хэсэг чимээгүй шоконд орсноо бүгд команд өгсөн юм шиг нэгэн зэрэг ухасхийн "Нээг хоёрын гурваа" гээд өргөж тавьчихаад арван хэдүүлээ 2 тонн устай сав өргөж босгосондоо итгэхгүй баахан хөхрөлдсөн энэ мөч бол хэзээ ч мартагдахгүй хамгийн дурсгалтай мөч байсан байх. Багагүй ус асгасандаа харамссан ч замдаа дээр өгүүлсэн хоолойгоор шахаж байсан уснаас нэмж дүүргээд цааш мацав. Ингээд цааш сантиметр сантиметрээр урагшилсаар уулын тагийн эцсийн огцом дээр ирлээ. Энд нэг машинаараа чиргүүлтэй машинаа чирч дэм өгөөд зүтгэн орой дээр нь гарч онцгойгийнхондоо хүсэн хүлээсэн усыг нь авчирч өглөө.

 

 

Энд ирэхэд аль хэдийн шөнийн 1 цаг болсон байв. Ингээд бид санаснаа гүйцээж чиргүүлтэй усаа үлдээн маргааш 2-р ээлжийн залуус дахин ирж дүүргэж өгөхөөр болж бас Дархан цаазат Богд хан уулын орой дээр төмөр хүлэгтэйгээ клубээрээ хамт гарсан анхны бөгөөд бараг сүүлийн хүмүүс болсондоо баярлаж доош бууж гэрийн зүг хөдлөхөд үүр цайж байлаа. Ийнхүү Ландкруйзер клубын 8 машин 13 хүн нэгэн өдрийг хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай өнгөрүүлж уул руу мацсан 5 машины 2 хажуугийн будагнууд халцарч, хонхойж сэвтсэн ч харамссан юмгүй сэтгэл нэг л сайхан бууж ирцгээлээ.

 

Сайн үйлсийг бүтээх явцад багагүй модыг машинаар гэмтээсэндээ хүлцэл өчихийн ялдамд бүхэл бүтэн ойгоо, уулаа хамгаалж үлдэхийн тулд яалт ч үгүй гаргасан шийдвэр байсан юм шүү гэдгийг ойлгож хойшид тавигдах зураг, бичлэгт хүлээцтэй хандахыг хичээнгүйлэн хүсч байгааг минь хүлээн авна уу. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

 

Ландкруйзер эзэмшигчдийн клуб ТББ


Балга усны үнэ цэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани