Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сүйрэлд хөтлөх бодлого

Монгол орны өнцөг булан бүрээс авчирсан гуурст цэцэгт ургамлын гербарийн 140 мянган хувь цуглуулга, замгийн таван мянга, мөөгний 1600, хагийн 13 мянга болон хөвдний 16 мянган хувь цуглуулгын фонд бүрдүүлэх боломжтой.

Мод, цэцэгт ургамал, зүлэгний олон төрөл зүйлийг тарьж ургуулан, удмынх нь санг хадгалан, хамгаалж авч үлдэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 34 га талбайг эзлэх ногоон байгууламж бүхий Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг зорьсон юм. Албан байгууллагын цайны цаг таарсан болоод ч тэр үү, замын түгжрэл их байв.

Их хотын авто замын хөдөлгөөнд 40 орчим минут саатсаны эцэст зорьсон газраа ирэхэд биднийг төсөөлснөөс тэс ондоо орчин угтсан юм.

Нийт 29239 мод, сөөг болон цэцэрлэгжүүлэлт бүрэн устжээ

Хүрээлэнг эргэн тойрон гэр хороолол бүрхэж, газрыг хоёр хэсэг болгон, ногоон өнгийн төмөр хашаагаар заагласан байв. Баруун талын хашаанд их олон жилийн өмнө барьж, нурах шахсан нэг давхар байшингаас гадна хуучин мод үржүүлгийн газрын хөрсөнд үлдсэн, хатаж хорчийсон 20 орчим мод хогон дунд ёрдойх нь өрөвдмөөр. Харин эсрэг талд нь навчит мод, бут сөөг болон өмнө нь бидний харж байгаагүй олон төрөл зүйлийн цэцэгт ургамал, зүлэг, эмийн ургамлыг байгалийнх нь зохилдлогоор тарьж ургуулж буй 22.9 га талбай оршино.

Биднийг очиход таван зүйлийн сарааны төрөл, цагаан цээнэ, намуу зэрэг хүрээлэнгийн нийт цэцэгсийн 60 орчим хувь нь цоморлигоо дэлгэж, тус газарт өнгө нэмж байлаа. Түүнчлэн тус газарт 1778 оноос хойш эхлэн хадгалж ирсэн Монгол орны өнцөг булан бүрээс авчирсан гуурст цэцэгт ургамлын гербарийн 140 мянган цуглуулга, замгийн таван мянга, мөөгний 1600, хагийн 13 мянга болон хөвдний 16 мянган цуглуулгын фонд бүрдүүлэх боломжтой гэж хүрээлэнгийн эрхлэгч Н.Очгэрэл хэллээ. Анх байгуулагдахдаа 70 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн жил ирэх тусам орон тооны цомхотгол хийсээр, өдгөө хүрээлэнгийн эрхлэгч, судлаач эрдэмтэн, харуул, усалгаа хариуцсан ажилтан гээд гарын таван хуруунд багтах төдий хүнтэй болжээ.

Түүнчлэн тус газрын нийт талбайн 10 га-д эмнэлгийн барилга барих болсон тул 2011 онд улсаас эргүүлэн авчээ. Ингээд ногоон байгууламжийн 29239 мод, сөөг болон услалтын систем, цэцэрлэгжүүлэлт бүрэн устаж, 20 орчим сая төгрөгийн хохирол учирсан. Өдгөө Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хувьчилж авсан 10 га-д зургаа орчим жилийн хугацаанд ямар ч барилга байшин баригдаагүйгээс гадна арчилж тордох хүнгүй, хогонд дарагдсан үхмэл газар болоод байна.

Тэгтэл дэлхийн бусад оронд үндэсний хэмжээний томоохон ботаникийн цэцэрлэгүүдээ бүс нутгийнхаа стратегийн ач холбогдол бүхий байгууламж хэмээн үнэлж, үйл ажиллагааг нь тогтвортой хөгжүүлэх зорилгоор байгаль, түүх, соёлын өв хэмээн хуулиар дархалдаг. Тухайлбал, Английн Кью ботаникийн цэцэрлэг нь 1759 онд байгуулагдсан бөгөөд нийт 121 га талбайг хамрах долоон сая зүйлийн 30 мянган ургамлын амьд цуглуулгатай. Мөн 650 судалгаа шинжилгээний судлаачтай, 175 мянган цуглуулгын зураг бүхий музейн сан хөмрөгтэй, 56 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалттай аж.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн өдгөө тордох хүнгүй үхмэл газар болжээ 

Харин манай улс ургамлын аймаг, төрөл зүйлийг хамгаалах, хадгалах зориулалттай тусгай хэрэгцээний буюу урт хугацааны газар ашиглалтын онцгой эрх бүхий ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газар нутагт шунаад зогсохгүй урт хугацааны хөдөлмөрийн үр шим болох ногоон байгууламжийг сүйтгэж байна. Мөн тусгай хамгаалалттай газар болгох талаар тусгасан ямар ч хууль, хамтын ажиллагаа, харилцаа холбоо байдаггүй.

Өнөөдрийг хүртэл уг хүрээлэнд бакалавр, магистр, докторын зэрэг горилогчид эрдэм судалгаа, практик дадлага хийж байна. Гэсэн ч хүрээлэнгийн дэргэд ургамлын генийн сан, үрийг хадгалах, судалгаа шинжилгээний зориулалт бүхий лаборатори, тоног төхөөрөмж бүхий барилга байгууламж огт алга. Уг нь нийслэл хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх эдийн засагт хэмнэлттэй төдийгүй улс орны мод, ургамлын олон төрөл зүйлийг нэмэгдүүлэх, хадгалж, хамгаалж үлдээх стратегийн чухал ач холбогдол бүхий энэ хүрээлэнг нэн тустай хөгжүүлдэг тогтолцоо хэзээ бүрдэх вэ. 

Г.Оюунтөгс

Засгийн газрын мэдээ
Сүйрэлд хөтлөх бодлого
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани