Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Чихээ мөнгөөр бөглөгсдийн нүдэнд хүргэх үгс

 
Чихээ мөнгөөр бөглөгсдийн нүдэнд хүргэх үгсУлаанбаатар /МОНЦАМЭ/.Америкт нэг хүн боловсон жорлонд бие засчихаад усаа татахад Африкт хэн нэгэн тэр хэмжээний ус дутагдсанаас харангадаж үхэж байна. Дэлхий дүүрэн ус цэлэлзэж байхад хатаж үхэж байдаг азгүй хар негрүүд вэ гэж үү? Харамсалтай нь цэнхэр нүдэн гаригийн маань нийт усны дөнгөж 2.5 орчим хувь нь цэвэр ус бөгөөд түүний ихэнх нь газрын гүний мөнх цэвдэгт түгжигдсэн байдаг юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн үзэж байгаагаар дэлхийн гадаргуу дээрх болон газар доорх цэвэр усны нэг хүрэхгүй хувийг хүмүүс хэрэглэх боломжтой. Хамгийн бүдүүлгээр харьцуулж хэлэхэд юмкость дүүрэн уснаас ганцхан дусал нь л бидэнд оногдоно гэсэн үг. Хүн төрөлхтөн ундандаа хэрэглэх ёстой мөнөөх ганц дуслаа амь шигээ хайрлаж хамгаалан хэмнэж гамнаж байхад харин Монголчууд түүгээр нь алт угааж байна.
 
Монгол улс байгалийн зүй тогтлын хувьд усны нөөцөөр хомсхон орон. Монгол Оросын эрдэмтэд манай орныг 609.5 шоо км усны нөөцтэй хэмээн тогтоосон. Нийт нөөцийн 1.96-хан хувийг эзэлж буй газрын гүний усыг нийгэм тэр аяараа ашиглаж байна. Сүүлийн арван жилд Монгол улс уул уурхайг хөгжлийнхөө тэргүүлэх чиглэл болгосноос үүдэн гадаргын болон гүний ус, мөнх цэвдгийн тогтвортой байдал өөрчлөгдөж Африкийн орнуудын адил усгүй ирээдүй тосч болзошгүй нь хэмээн гадны эрдэмтэд манайд байнга анхааруулсаар ирлээ. Өнөөдрөөс 10 гаруй жилийн өмнө НҮБ-ийн эксперт Пётер Марриот "Монголын эрчим хүчний зарцуулалт хөгжилтэй орнуудынхаас 1.5 дахин илүү, усны зарцуулалт Америк, Германаас 50 хувиас дээгүүр байна” гэсэн дүгнэлт хийснийг Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай "Үндэсний аюулгүй байдалд экологийн эзлэх орон зай” өгүүлэлдээ онцолж байсан. Аливаа улс орон "Эрүүл мэнд үү, эд баялаг уу” гэсэн асуултад хариулсныхаа дараа хөгжлийн машиныхаа түлхүүрийг эргүүлдэг юм гэсэн. Үүний өмнө машинаа сайтар судалдаг ажээ. Бодлогоо тодорхойлоогүй тохиолдолд үйл ажиллагаа ямагт зөрчил саадтай учирдаг нь хөгжлийн машиныхаа түлхүүрийг хөшиж байгаад хугалж байгаатай адил хэрэг л дээ.
 
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгаль экологид бодит аюул нүүрлээд байгаа билээ. Энэ нь Монгол оронд ч сүүдрээ тусгаж олон улсын эрдэмтдийн тооцооллоор, агаарын температурын хэм нэмэгдэхийн хэрээр Монгол орны гадаргын усны ууршилт 2020 онд 39-66 мм, 2050 онд 50-72 мм, 2080 онд 106-193 мм болж мөстөлт эрчимтэй хайлна гэжээ. Ингэснээр монголчууд усны өлсгөлөнд нэрвэгдсэн Африкийн гашуун тавиланг давтах юм. Хамгийн харамсалтай нь хариуцлагагүй уул уурхайн цэцэглэлт энэ хэвээр үргэлжилбэл дээрх тооцоолол цаг хугацааны хувьд наашлан маргаашийн сүйрэл өнөөдөр болж мэдэхээр байна. Аврагдах арга төлөвлөгөөгөө ч зохиож амжихгүй нь.
 
Хүний эрх хөсөр унаж амандаа алт цутгуулан нүд аних ирээдүй л хүлээж байна гэсэн үг л дээ. Хүний амьд явах эрх бол төрөлхийн заяамал эрх юм. Ямар ч тохиолдолд тухайн хүнээс булаан авч болдоггүй эрхийн нэг. Хүн төрмөгц л амьд явах эрх нь үйлчилж эхэлдэг. Хүний амьд явах эрх өөрөөсөө үл шалтгаалсан байдлаар зөрчигдөж байгааг хараад дуугүй суух эрх сэтгүүлчдэд л лав байхгүй. Тиймээс л цаасан дээр ч болов "хашгирч” суугаа минь энэ.
 
Бассейны усаар үйлдвэрлэл явуулах ёстой уул уурхай Монголд өнөөдөр гадаргын болон гүний усыг ашиглаж байгаа нь ч бүүр дүүрч. Хамгийн эвгүй нь төрийн нэгдсэн бодлогогүйгээс цэвдгийн тархалттай газруудаас олборлолт хийж, тухайн бүсэд обьект суурилуулан үйлдвэрлэлээ явуулж байгаа нь жинхэнэ нөхөн төлөгдөшгүй сүйрэл юм. Дэлхийд мөнх цэвдэгтэй газарт 1700 гега тонн метаны хий бий. Хүлэмжийн хийний нэг төрөл. Одоо агаарт байгаагаас гурав дахин их. Цэвдэг хайлж эдгээр хий агаар мандал руу алдагдвал дулаарал маш их болно. Метаны хий нь нүүрсхүчлийн хийнээс 72 дахин их хэмжээгээр дэлхийг дулааруулдаг. 
 
Саяхан Монгол улсын ШУА-ын Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрхлэгч доктор А.Дашцэрэн 5-р цахилгаан станц байгуулах хонхорт очиж хээрийн судалгаа хийсэн гэнэ лээ. Мөнх цэвдэгтэй газар л даа. Тэр газарт Дулааны цахилгаан станц байгуулагдана гээд бод доо. Нэг га талбайд нэгхэн метрийн зузаантай мөнх цэвдгийг хууллаа гэхэд ойролцоогоор 2,5 сая төгрөгтэй тэнцэх усыг хог дээр хаяж байна гэсэн үг. Гантай жил ургамлууд эрчимт эмчилгээний кислородоо мөнх цэвдгийн чийгнээс авдаг тул цэвдгийг хөрсний уснаас илүү хайрлан хамгаалах ёстойг эрдэмтэн А.Дашцэрэн хичээнгүйлэн тайлбарлана билээ.
 
 
Газрын хэвлийгээс олборлож буй ашигт малтмалаас хамгийн их хэмжээтэй нь нүүрс, газрын тос, алтны аль нь ч биш, харин ус ажээ. Бид хатуу ашигт малтмалаас бараг 40 мянга дахин их хэмжээний усыг олборлож ашигладаг. Усгүйгээр ажилладаг салбар гэж байхгүй. Манай улс усны судалгаанд цаг хугацаа, хөрөнгө зарсан ч олигтой үр дүнд хүрч чадахгүй байна. Учир нь шинжлэх ухаан нь нэг байтал геологи, гидрогеологи хоёрыг салгаж өөр яамдад харьяалуулснаас судалгааны уялдаа, цогц байдал алдагдаж энэ нь эргээд экологийн сүйрэл хэмээх амилсан чөтгөрийн дүрээр ард түмний аюулгүй байдал, амьдрах орчин руу халдаж эхэлсэн. Өмнө нь геологи, гидрогеологи хоёрыг нэг яам хариуцаж байхад судалгааны ажил цогцоороо хийгддэг байсан бол одоо гидрогеологийн судалгааг геологитой уялдуулж хийхгүй байгаагаас усны салбарынхан ажлын тайлан бичихдээ геологийн асуудлыг номноос хараад хуулах төдий оруулж байгаа тухай Олон улсын гидрогеологичдийн холбооны гишүүн, ШУ-ны доктор Н.Батсүх нэг удаагийн ярилцлагандаа дурдсан байсан. Монгол улсад гидрогеологийн нэгдсэн бодлого байхгүй тухай шүүмжилдэг энэ хүн  Монгол орны нутаг дэвсгэрт 1:200000-ны экологи-гидрогеологийн судалгааг хийх хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж байсан. Нэгэнт л бид газрын хэвлийн усаа бараг 100 хувь ашиглаж байгаа учраас улсын төсвөөр 1:200 000 экологи-гидрогеологийн судалгаа хийж зураг зохиох хэрэгтэй юм. Ингэснээр бид шинжлэх ухааны үндэстэйгээр усны асуудлаа мэдэх боломжтой болно.
 
Хариуцлагагүй үйлдвэрлэл гэдэг бол эх байгалийнхаа элгэнд шааж буй мэс бөгөөд хутгаа хуйнд нь байлгахыг эрдэмтэд дэлхий нийтэд уриалсаар байгаа. Харин хүнд үйлдвэрийн салбарт бизнес эрхлэгчид бол чихээ мөнгөөр бөглөдөг хүмүүс. Хүн төрөлхтөнийг айлгаж буй дэлхийн дулаарал байгаль экологийг сүйрүүлэхийн зэрэгцээ хүний мөсийг хайлуулж эхэлсэн нь өнөө цагийн хамгийн гашуун сүйрэл юм.
Хүн гэдэг амьтан айх аюулгүй, эрүүл саруул, баян тансаг амьдрах эрхтэй. Энэ эрхээ хангахын тулд хөгжих хөлжих хэрэгтэй. Гэтэл аливаа хөгжлийн хөлд байгаль экологи гишгэгдэж хохирч байдаг. Энэ нь эргээд "Эрүүл мэнд үү, эд баялаг уу” гэдэг асуулт дээр ирж золгодог. Хүрзнийхээ ишнээс атгахын өмнө хүний эрхийг эргэцүүлж байж л бүгдээрээ урт насалж удаан жаргана даа.
 
Сэтгүүлч Б.Занданхүү 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Чихээ мөнгөөр бөглөгсдийн нүдэнд хүргэх үгс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани